Үндэсний Статистикийн Хороо

Үндэсний Статистикийн Хороо

Share

National Program for the Development of Statistics of Mongolia for 2026-2030

31/05/2026

Хүүхэд хамгааллын статистикийн үзүүлэлтүүд

Хүүхэд хөгжил, хамгааллын үйлчилгээнд 2025 онд давхардсан тоогоор 297.7 мянган хүүхэд хамрагдсаны 46.5 хувь нь эрэгтэй, 53.5 хувь нь эмэгтэй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийгhttps://www.nso.mn/uploads/1780211983972-Child%20protection%202025.pdf холбоосоор авна уу.

#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | | | #ҮСХ

Photos from Үндэсний Статистикийн Хороо's post 31/05/2026

ОБЕГ-ын мэдээллээр 2025 онд гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас 63 хүүхэд нас барж, 35 хүүхэд түлэгдэж, бэртсэн байна. 2015-2024 оны статистикаас харахад, жилд дунджаар 50 хүүхэд аюулт үзэгдэл, ослын улмаас амиа алджээ.

Хүүхэд хамгийн их өртөж байгаа ослын:
♨️49.6%-ийг усны осол,
🔥33%-ийг гал түймэр,
🚑7%-ийг зам тээврийн осол,
🌩️4%-ийг үер эзэлж байна.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудынхаа амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, амь нас, эрүүл мэндийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Хүүхдийн төлөө За🧍‍♂️бол Заавал хий💯" үндэсний хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.

#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | | | #ҮСХ

29/05/2026

ЭМГЭНЭЛ

Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Үндэсний Статистикийн Хорооны ахмад ажилтан Цэнджавын Бадрах 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ц.Бадрах нь 1940 оны 11 дүгээр сарын 18-нд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Ерөнхий боловсролын дунд сургуулийг 1948-1958 онд, Эдийн засгийн дээд сургуулийг 1958-1962 онд төгсөж, эдийн засагч мэргэжил эзэмшин, улмаар 1977-1978 онд НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр ЗХУ-ын Ломоносовын нэрэмжит Улсын Их сургуульд хүн ам зүйч мэргэжлээр, 1992 онд Хүн ам зүйн чиглэлээр БНХАУ-ын Бээжин хотын Ардын Их сургуулийн дээд курсийг тус тус төгссөн. Ц.Бадрах нь 1962-2000 онд Статистикийн газар, Улсын тоо бүртгэлийн газар, Үндэсний статистикийн газар, Үндэсний Статистикийн Хороонд нийт 43 жил тасралтгүй ажилласан бидний бахархалт мэргэжилтэн, удирдах албан тушаалтан байлаа.

Ц.Бадрах нь Монгол Улсын Хүн ам, орон сууцны 1963, 1969, 1979, 1989, 2000 оны тооллогуудад Тооллогын товчооны дарга, мэргэжил, арга зүйгээр хангах ажлын хэсгийг удирдаж, 2010 оны тооллогын дүнг гаргах, түүнд үндэслэн судалгаа, шинжилгээний ажлыг боловсруулахад оролцсон манай улсын ахмад хүн ам зүйч, хүн ам, орон сууцны тооллогын тэргүүлэх мэргэжилтэн байлаа. Ажиллах хугацаандаа хүн ам зүйн асуудлыг хариуцан ажиллаж, Монгол Улсын хүн амын үндсэн үзүүлэлтийн динамик бүрдүүлэх ажлыг анх санаачлан, түүхийн холбогдох тоо баримтуудад үндэслэн 1918-1976 оны динамикийг бэлтгэн “МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ ХХ ЗУУНД” статистикийн эмхэтгэлийг бүлэг тус бүрд нь судалгаа, танилцуулгатайгаар монгол-англи хэлээр бэлтгэн Монгол Улсын хүн амын тоог 1900, 1911 онуудаар түүхэнд анх удаа тооцож, эмхэтгэлийг 2003 онд хэвлүүлэн хэрэглэгчдийн хүртээл болгож байв. Мөн хүн амын статистикийн эмхэтгэлийг бэлтгэх талаар тодорхой үе шаттай, системтэйгээр ажиллаж, “МОНГОЛ ХҮҮХДҮҮД” эмхэтгэлийг 1979 онд, “МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД” эмхэтгэлийг 1989 онд, “МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮД” эмхэтгэлийг 1990 онд тус тус хэвлүүлэн нийтийн хүртээл болгож байсан бөгөөд “МОНГОЛЫН ӨНДӨР НАСТНЫ АХУЙ НӨХЦӨЛ” түүвэр судалгааг НҮБ-ын Хүн амын сангийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр 1999 онд зохион байгуулж, нийтийн хүртээл болгож байлаа.

Тэрбээр Хүн ам, орон сууцны 1989 оны тооллогоор хүн амын нөхөн үржихүйн асуудлаар 15-49 насны 64 мянган эмэгтэйчүүдийг хамарсан түүвэр судалгаа зохион байгуулах санаачилгыг гаргасан нь энэ сэдвээр манай оронд явагдсан анхны бие даасан түүвэр судалгаа болсон юм. Ц.Бадрах нь Хүн ам зүйн асуудлаар олон жил идэвх, зүтгэлтэй ажиллаж байсны хувьд “ТӨРӨӨС ХҮН АМ ЗҮЙН ТАЛААР БАРИМТЛАХ” анхны бодлого боловсруулах ажлын хэсэгт орж ажиллан, улмаар 1995 онд УИХ-аар батлуулж байв.

Төр, засгаас түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, 1981 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 1999 онд “Алтан гадас” одон, 2024 онд “Монгол Улсын Гавьяат эдийн засагч” цолоор тус тус шагнажээ. Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Үндэсний Статистикийн Хорооны шилдэг мэргэжилтэн, удирдах албан тушаалтан, ахмад ажилтан Ц.Бадрах Таны Монгол Улсын статистикийн салбарт оруулсан нөр их хөдөлмөр, гавьяа зүтгэл, заах арга ухаан, авьяас билэг, шударга зан, зарчимч чанар, эгэл даруу төрх бидний сэтгэл, зүрхэнд үүрд орших болно.

ҮЕ ҮЕИЙН УДИРДЛАГУУД, ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙСАН ЖУРМЫН НӨХӨД,

НИЙТ ХАМТ ОЛОН

Photos from Үндэсний Статистикийн Хороо's post 29/05/2026

📊 Манай улсын нийт хүн амын 1.3 сая буюу 36.1 хувь нь 0-17 хүртэлх насны хүүхдүүд байна. Тэдний 51.2 хувь нь эрэгтэй, 48.8 хувь нь эмэгтэй.

📊 2025-2026 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд нийт 1 сая 78.7 мянган хүүхэд суралцжээ.

#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | | | #ҮСХ

29/05/2026

📊 Хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрсийг танилцуулж байна. Улсын хэмжээнд эмэгтэй хүүхдүүдээс Мишээл, Амин-Эрдэнэ, Нандин-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Энхжин харин эрэгтэй хүүхдүүдээс Ананд, Тэмүүлэн, Төгөлдөр, Билгүүн, Эрхэс нэртэй хүүхдүүд хамгийн олон байна.

#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | | | #ҮСХ

Photos from Үндэсний Статистикийн Хороо's post 28/05/2026

📊 Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсын 2024 оны Нөөц, ашиглалтын хүснэгт (НАХ) болон Салбар хоорондын тэнцэл (СХТ)-ийг байгуулж, үр дүнг нэгтгэн гаргалаа.

📊 Нөөц, ашиглалтын хүснэгт нь эдийн засагт нийлүүлэгдэж буй бараа, үйлчилгээний эх үүсвэр болон тэдгээрийн ашиглалтыг нэгдсэн байдлаар харуулдаг бол Салбар хоорондын тэнцэл нь эдийн засгийн салбарууд хооронд бараа, үйлчилгээ хэрхэн нийлүүлэгдэж, ашиглагдаж буй уялдаа, харилцан хамаарлыг илэрхийлдэг статистикийн чухал мэдээлэл юм.

📊 НАХ болон СХТ-ийн үр дүн нь дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ийг үйлдвэрлэлийн, орлогын болон эцсийн ашиглалтын аргаар тооцсон үр дүнг уялдуулах, статистикийн мэдээллийн чанар, хамралт, нийцтэй байдлыг сайжруулах, эдийн засгийн бүтэц болон салбаруудын харилцан хамаарлыг судлах, импортын хамаарлыг тодорхойлох, түүнчлэн эдийн засгийн бодлого, хөтөлбөрийн нөлөөллийг үнэлэхэд өргөн хэрэглэгддэг.

📊 Статистикийн мэдээлэл хэрэглэгчид, эрдэмтэн судлаачдад зориулан 2010–2019, 2024 оны НАХ-ийг 173 бүтээгдэхүүн, 130 салбарын ангиллаар, СХТ-ийг 53 салбарын ангиллаар Статистикийн микро мэдээллийн сан (https://nada.nso.mn/mn/index.php/home)-д байршууллаа.

📊 Эрхэм хэрэглэгч та дараах холбоосоор дэлгэрэнгүй тайланг татаж авах боломжтой.

🔘 Монгол хувилбар татах холбоос:https://www.nso.mn/uploads/1779941952109-SUT%20report%202024%20mon.pdf

🔘 Англи хувилбар татах холбоос:https://www.nso.mn/uploads/1779941618566-SUT%20report%202024%20eng.pdf

#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | | | #ҮСХ

Photos from Үндэсний Статистикийн Хороо's post 28/05/2026

“Монгол Улсын эрүүл мэндийн статистик, тандалтын тогтолцооны чадавхыг бэхжүүлэх үндэсний бага хурал” Улаанбаатар хотод энэ сарын 27-29-нд үргэлжилж байна.

Эрүүл Мэндийн Яам, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгуулж буй тус бага хуралд эрүүл мэндийн салбарын 500 гаруй ажилтан, төлөөлөл оролцож байгаа юм.

Бага хурлын үеэр эрүүл мэндийн статистикийн нэгдсэн систем, тандалтын тогтолцоог боловсронгуй болгох, мэдээллийн чанар, уялдаа холбоо, ашиглалтыг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх талаар онцлон хэлэлцэж байна.

#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | | | #ҮСХ

Photos from Үндэсний Статистикийн Хороо's post 28/05/2026

2026 оны 5 дугаар сарын 25-ны байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх 7 хоногоос 0.3 хувиар, өмнөх сараас 4.8 хувиар өссөн байна.

Өмнөх 7 хоногтой харьцуулахад:
🔘 Луувангийн үнэ 4.3 хувиар,
🔘 Үхрийн ястай махны үнэ 2.3 хувиар,
🔘 Үхрийн цул махны үнэ 1.2 хувиар тус тус өссөн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.1212.mn/mn/statistic/file-library/14 холбоосоор авах боломжтой.

#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | | | #ҮСХ

26/05/2026

2026 оны 05 дугаар сарын 25-ны байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнэ танилцуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.1212.mn/mn/statistic/file-library/14 холбоосоор авах боломжтой.

| #ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | |

26/05/2026

Улаанбаатар хотод 2026 оны 05 дугаар сарын 25-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 4.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар тус тус өссөн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.1212.mn/mn/statistic/file-library/14 холбоосоор авах боломжтой.

#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | | | #ҮСХ

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Government Building III, Baga Toiruu 44, Sukhbaatar District
Ulaanbaatar
14200

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30