Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

Share

Хүртээмжтэй нийгмийн төлөө
Хүн бүрийн оролцоог дэмжье

Photos from Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар's post 02/06/2026

📢ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД “УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧ ЗӨВЛӨЖ БАЙНА”
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ӨДӨРЛӨГ
✅АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
🔷Нэг. Арга хэмжээний зорилт
Хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ авах эрх, боломж, нөхцөлийн талаар мэдээлэл хүргэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор өдөрлөг арга хэмжээг зохион байгуулна.
🔷Хоёр. Хугацаа, байршил
🔷Хугацаа: 2026 оны 06 дугаар сарын 9-ний өдөр, 09:00–13:00 цаг
🔷Байршил: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын байранд
✅Гурав. Хамтран зохион байгуулагч
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
✅Дөрөв. Хамтран зохион байгуулагч байгууллагуудын оролцоо
🔷Хууль зүйн туслалцааны төв:
-Арга хэмжээний ерөнхий зохион байгуулалт, хэрэгжилтийг хариуцан ажиллах;
-Иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх;
-“Хуульч AI” аппликэйшн болон байгууллагын үйл ажиллагааг танилцуулах;
-Арга хэмжээний мэдээлэл, сурталчилгааг зохион байгуулах;
✅Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар:
-Зорилтот бүлгийн иргэдийн оролцоог хангах;
-Арга хэмжээ зохион байгуулах байр, танхимаар хангах;
-Арга хэмжээний талаарх мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түгээн ажиллах;
-Дохионы хэлний хэлмэрч, хүртээмжийн дэмжлэгээр ханган ажиллах.
✅Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар:
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө хүргэх.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар:
-Сэтгэл зүйн үйлчилгээ, зөвлөгөө үзүүлэх мэргэжилтнээр ханган ажиллах.

Photos from Контент уралдаан's post 02/06/2026

📍Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хүндэтгэх, өсвөр насны хүүхдүүдийн дунд эрхийг дээдлэх соёлыг төлөвшүүлэх, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн бүтээлч санал, санаачилгыг дэмжих шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд дараах бүтээлүүд шалгарав. Үүнд.
🏆1.Тэргүүн байр: Дорнод аймгийн Ерөнхий боловсролын Хан-Уул сургуулийн 11Б ангийн сурагчдын "Жинхэнэ хэл бол зүрхэнд хүрдэг хэл" бүтээл;
🥈2.Дэд байр: Ховд аймгийн Ерөнхий Боловсролын 3 дугаар сургуулийн 11Б ангийн сурагчдын “Найзаа ойлгож хүлээн зөвшөөрөх тухай” бүтээл;
🥉3.Гуравдугаар байр: Томүжин Алтернатив сургуулийн 11-1 ангийн сурагчдын “Ялгаатай байдлыг ойлгож, хүндэлцгээе” бүтээл;
🏅4.Тусгай байр: Нийслэлийн Ерөнхий боловсролын Лаборатори 115-р сургууль, 50 дугаар сургуулийн сурагчдын хамтарсан “Хэнийг ч орхигдуулахгүй хамтдаа суралцъя” бүтээл тус тус шалгарав.
✅Нийгэмд хөгжлийн бэрхшээлийн талаарх зөв ойлголт эерэг мэдээллийг нийгэмд түгээх санал санаачилга, уриалгыг олон нийтэд түгээхэд үйлсэд бүтээлээ ирүүлсэн бүх оролцогч хүүхдүүддээ маш их баярлалаа.

01/06/2026

💐Эх үрсийн баярын мэнд хүргэе!🥳

31/05/2026

❤️Хүүхэд бүр ялагч-хүүхэд бүр хамгаалагч
“Хүүхдийн марафон-2026”

29/05/2026

📢Хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Хуульч AI” мобайл аппликейшныг хөгжүүлж, нэвтрүүлэх шатанд ажиллаж байна.
✅Хэрэглэгч нь хууль зүйн зөвлөгөөг бичгээр болон дуу хоолойгоор харилцан ярианы хэлбэрээр авч болох бөгөөд эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан (www.legalinfo.mn)-ийн эрх зүйн актуудын мэдээлэлд тулгуурлан хууль зүйн зөвлөгөөг өгөх боломжтойгоороо онцлогтой юм.
✅“Хуульч AI” аппликейшныг QR кодыг ашиглан татан авч ашиглах боломжтой.
✅Аппликейшны үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг тус төвийн 261982 дугаарын утас болон [email protected] цахим шуудангаар ирүүлнэ үү.

29/05/2026

📍Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хүндэтгэх, өсвөр насны хүүхдүүдийн дунд эрхийг дээдлэх соёлыг төлөвшүүлэх, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн бүтээлч санал, санаачилгыг дэмжих шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд дараах бүтээлүүд шалгарав. Үүнд.
🏆1.Тэргүүн байр: Дорнод аймгийн Ерөнхий боловсролын Хан-Уул сургуулийн 11Б ангийн сурагчдын "Жинхэнэ хэл бол зүрхэнд хүрдэг хэл" бүтээл;
🥈2.Дэд байр: Ховд аймгийн Ерөнхий Боловсролын 3 дугаар сургуулийн 11Б ангийн сурагчдын “Найзаа ойлгож хүлээн зөвшөөрөх тухай” бүтээл;
🥉3.Гуравдугаар байр: Томүжин Алтернатив сургуулийн 11-1 ангийн сурагчдын “Ялгаатай байдлыг ойлгож, хүндэлцгээе” бүтээл;
🏅4.Тусгай байр: Нийслэлийн Ерөнхий боловсролын Лаборатори 115-р сургууль, 50 дугаар сургуулийн сурагчдын хамтарсан “Хэнийг ч орхигдуулахгүй хамтдаа суралцъя” бүтээл тус тус шалгарав.
✅Нийгэмд хөгжлийн бэрхшээлийн талаарх зөв ойлголт эерэг мэдээллийг нийгэмд түгээх санал санаачилга, уриалгыг олон нийтэд түгээхэд үйлсэд бүтээлээ ирүүлсэн бүх оролцогч хүүхдүүддээ маш их баярлалаа. Шалгарсан бүтээлүүдийг цувралаар олон нийтэд хүргэх болно.

26/05/2026

📢АЖЛЫН БАЙРНЫ ДАДЛАГАЖУУЛАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН БАЙРНЫ ДАДЛАГАЖУУЛАГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ НЭЭЛТТЭЙ ЗАРЛАЖ БАЙНА.
🔷Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 26–ны өдрийн 1 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн бусад үйл ажиллагааны 7.6.9-д Ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын ажлын байрны дадлагажуулагч нарыг урьж байна.
🔷Хамрах хүрээ:
1.2023-2025 онд ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалтад хамрагдсан ажлын байрны дадлагажуулагч нар хамрагдана.
🔷Тавигдах шаардлага:
-Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалтад хамрагдсан байх
-Аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагат харъяалагддаг байх
🔷Бүрдүүлэх баримт бичиг
1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хандсан албан хүсэлт
2.Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3.Ажлын байрны дадлагажуулагчаар бэлтгэгдсэн гэрчилгээний хуулбар
🔷Хаяг: Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн 6 давхарт 601 тоот
☎️Утас: 77073000

Photos from Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар's post 22/05/2026

🔷Салбарын албан хаагчдын сургалт, зөвлөгөөн Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа
🔷Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүний эрх, хүртээмжтэй орчин, нийгмийн хамгааллын чиглэлээр мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой салбарын албан хаагчдын сургалт, зөвлөгөөн Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа.
🔷Сургалт, зөвлөгөөний нээлтэд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох байгууллагуудын удирдлага, төлөөллүүд оролцлоо.
🔷Арга хэмжээний хүрээнд ажлын байрны хүртээмжтэй орчин бүрдүүлэх, дэд бүтэц болон мэдээллийн хүртээмжийг сайжруулах асуудал, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх зүйн шинэчлэл, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын бодлогын талаар илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөв.
🔷Энэхүү сургалт, зөвлөгөөн нь салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодлого хэрэгжилтийн уялдаа холбоог сайжруулах, орон нутагт хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо..

22/05/2026

"ABILITY EXPO- 2026" Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээ /Төвийн бүс/

22/05/2026

🔷Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн сэтгэл зүйч Б.Отгонбаатар:
🔷“Ability Expo Дархан хотод зохион байгуулагдаж байна.
🔷Энэхүү арга хэмжээний хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд Дархан-Уул аймагт хүрэлцэн ирж ажиллаж байна.
🔷Одоогийн байдлаар тус арга хэмжээнд 30 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд хамрагдсан.
🔷Энэхүү арга хэмжээний гол ач холбогдол нь Дархан-Уул, Сэлэнгэ болон төвийн бүсийн аймаг, сумдаас хөгжлийн үйлчилгээ, дэмжлэгт бүрэн хамрагдаж чаддаггүй иргэдэд хүрч ажиллаж, шаардлагатай үзлэг, оношилгоо, зөвлөгөө үйлчилгээг газар дээр нь үзүүлэх юм.
🔷Үзлэг, оношилгоо 05 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд үргэлжлэн зохион байгуулагдана.
🔷Иргэд та бүхнийг хүрэлцэн ирж, үйлчилгээ авахыг урьж байна.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Ulaanbaatar
14192

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30