Хар тамхитай тэмцэх алба

Хар тамхитай тэмцэх алба

Share

Мансууралгүй ирээдүйн төлөө хамтдаа...

04/06/2026

ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР 4 ЭМЭГТЭЙ ЯЛ ШИЙТГҮҮЛЛЭЭ.

Прокурорын байгууллагаас 2026 оны 5 дугаар сарын сарын байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой 149 хүнд холбогдох 104 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 5 дугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд 4 хүнд холбогдох 2 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж, шүүхээс 3 хүнд 2 жил, 6 сараас 8 жил, 6 сарын хугацаатай хорих ял, 1 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна. Ял шийтгүүлсэн 4 хүн нь 26-28 насны эмэгтэйчүүд байна.

https://prosecutor.mn/post/113369

02/06/2026

Сүүлийн 9 жилд 49 хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын улмаас амь насаа алдсан.

29/05/2026

ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ҮЙЛДСЭН ХАР ТАМХИНЫ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
..............................
Прокурорын байгуулагаас 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой 143 хүнд холбогдох 98 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
https://prosecutor.mn/post/113332

Photos from Мэдээлэл, шуурхай удирдлагын төв's post 22/05/2026

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр албан даалгаварт тусгагдсан цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хамаарах заалтын хэрэгжилтийг хангах ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд мэдээлэл хүлээн авагч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2026 оны 05 дугаар сарын 19-ны өдөр "Хар тамхитай тэмцэх алба"-ны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтнийг урьж, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг, таних арга, хууль эрх зүйн хариуцлага болон дуудлага, мэдээлэл хүлээн авах үед анхаарах асуудал” сэдвээр танхимын сургалтад 84 алба хаагчдыг хамрууллаа.

22/05/2026

ХУУЛЬ БУСААР ЭМ БЭЛДМЭЛ ЗАРСАН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
..................
Прокурорын байгууллага 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар эм, эмийн түүхий эд биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, экспортлох, имтортлох, ханган нийлүүлэх худалдах” 26 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.
https://prosecutor.mn/post/113314

21/05/2026

АНУ-д ажиллаж байгаа Монгол цагдаа хар тамхины талаар юу ярив?

21/05/2026

📌📌📌Мансуурах бодисын хамааралтай 7 иргэнийг албадан эмчилгээнд хамрууллаа.

Photos from Хар тамхитай тэмцэх алба's post 20/05/2026

ХОРИГЛОСОН СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР БУСДАД ХУДАЛДСАН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
...................................
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэргүүдийн шийдвэрлэлтийг тоймлон хүргэж байна.
https://prosecutor.mn/post/113305

Photos from Хар тамхитай тэмцэх алба's post 20/05/2026

МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ ХУУЛЬ БУСААР АШИГЛАСАН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ
......................
Прокурорын байгууллага 2026 оны 5 дугаар сарын 11-нээс 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 46,841 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
https://prosecutor.mn/post/113293

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Ж. Самбуу
Ulaanbaatar