Нийслэлийн Бизнес инновацын газар

Нийслэлийн Бизнес инновацын газар

Share

Нийслэлийн Бизнес инновацын газар

Photos from Нийслэлийн Бизнес инновацын газар's post 31/05/2026

📣COUNTER STRIKE 2: ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ 4 БАГ ШАЛГАРЛАА🥳

✅"Хөгжлийн Харандаа" танин мэдэхүй, инновацын үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагддаг И-Спортын тэмцээний КОНТР СТРАЙК ХОЁР төрөлд "Нисэхийн жаалууд V2", "Yaden", "Generation of Miracles", "Back to back" багууд шилдгээр шалгарлаа.🎊🥳

Тэмцээний эцсийн шат 📅2026.06.01-ний өдөр 📍Соёлын төв өргөөнийн тайзнаа болох болно.😎

Монголын Скаутын Холбоо - The Scout Association of Mongolia
APU DAIRY Монгол сүүний үйлдвэр

27/05/2026

📣 “ESPORTS” ТЭМЦЭЭН БОЛОН "SMART CITY" ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ХААГДЛАА!

Баг тамирчиддаа амжилт хүсье😎

Монголын Скаутын Холбоо - The Scout Association of Mongolia
APU DAIRY Монгол сүүний үйлдвэр

22/05/2026

📣 “ESPORTS” ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!

🔹Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөгжлийн Харандаа” танин мэдэхүй, инновацын үзэсгэлэн 2026.06.01-ний өдөр📍“Соёлын төв өргөө”-нд зохион байгуулагдана.

😎 Хүүхэд, залуус та бүхний хүсэн хүлээдэг тус үйл ажиллагаа энэ жил:
• E-Sport тэмцээн
• “Smart City” зургийн уралдаан https://www.facebook.com/share/p/1B6LuYhHBh/
• Инновац, технологийн үзэсгэлэн гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэнэ.

🔹 E-Sport сонирхогч хүүхэд, залуусын дунд дараах хоёр төрлөөр тэмцээн зохион байгуулна:
✅ “Counter-Strike 2” (14–17 нас)
🥇 Эхний 3 байр болон MVP шагнал
💰 Мөнгөн шагнал, хамтрагч байгууллагуудын гарын бэлэгтэй

✅ “Mobile Legends: Bang Bang” (13–17 нас)
🥇 Эхний 3 байр болон MVP шагнал
💰 Мөнгөн шагнал, хамтрагч байгууллагуудын гарын бэлэгтэй

🔹 Оролцогчдын хураамж: ҮНЭГҮЙ
🔹 Бүртгэлийн хугацаа: 2026.05.22 – 2026.05.27

🔹 Тэмцээний дүрэм:
• Тэмцээнд оролцогч бүр Google Form бөглөсөн байх
• Тэмцээний үеэр тамхи татахыг хориглоно
• Бусад оролцогчидтой эелдэг, хүндэтгэлтэй харилцах
• Цаг баримтлах
• Бүртгүүлсэн багийн бүрэлдэхүүнээр оролцох бөгөөд нэмэлтээр 1 сэлгээний тоглогч бүртгүүлж болно
• Хэсгийн болон хасагдах шатны тоглолтууд онлайн болон LAN хэлбэрээр зохион байгуулагдана
• Хоёр төрлийн тэмцээний шөвгийн 4-ийн тоглолт 2026.06.01-ний өдөр “Соёлын төв өргөө”-ний тайзан дээр явагдана
• Багууд тоглолтын товлосон цагтаа бэлэн байх шаардлагатай
• Дүрэм зөрчсөн тохиолдолд зохион байгуулагчдын зүгээс холбогдох арга хэмжээ авна.

👉 “ESPORTS” тэмцээний бүртгэл:
https://forms.gle/JX9KE98UNhWnkCSG9

📞 “ESPORTS” тэмцээний талаар холбоо барих:. 85006391, 8892-7079

Монголын Скаутын Холбоо - The Scout Association of Mongolia

Ерөнхий ивээн тэтгэгч
APU DAIRY Монгол сүүний үйлдвэр
Duurenfood LLC See less

Photos from Нийслэлийн Бизнес инновацын газар's post 19/05/2026

📢 “ГАРААНЫ БИЗНЕС, ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-ИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн Бизнес, инновацын газар, Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хамтран “Гарааны бизнес, жижиг дунд бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулалтаар дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд шалгарсан байгууллагуудад зориулсан сургалт, зөвлөгөөний үйл ажиллагааг 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Монголын Үндэсний Номын Санд зохион байгууллаа. 🤝

Тус хөтөлбөрт нийт 112 байгууллага материалаа ирүүлснээс зах зээлийн боломж, бүтээгдэхүүний давуу тал, багийн туршлага, хэрэгжүүлэх чадамж, орлого тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийж, 30 байгууллагыг дараагийн шатанд шалгаруулсан юм. 📌

Сургалтын хүрээнд оролцогчдод:
▪️ Дотоод болон олон улсын зах зээлийн судалгаа
▪️ Брэнд хөгжүүлэлт ба маркетингийн стратеги
▪️ Санхүүжилтийн боломж, санхүүгийн загварчлал
▪️ Pitch бэлтгэх аргачлал
▪️ Хэлэлцээр хийх ур чадвар
▪️ Бизнесийн эрх зүй, гэрээний ойлголтын талаар сургалт, зөвлөгөө өглөө. 📚

Мөн оролцогч байгууллагуудад мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авах, хөрөнгө оруулалтад бэлтгэх, бизнесээ дараагийн шатанд хөгжүүлэх боломжуудыг танилцууллаа. 🚀

Photos from Нийслэлийн Бизнес инновацын газар's post 19/05/2026

🧪🔬 МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ТОМООХОН ЦУГЛАРАЛТ “SCICON 2026” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🚀🦖

Нийслэлийн Бизнес, инновацын газар нь хүүхэд, залуучуудад шинжлэх ухааны мэдлэг, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “SciCon 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ дэмжин хамтран ажиллалаа. ✨

Энэ удаагийн арга хэмжээ нь шинжлэх ухааныг уйтгартай онол бус, ирээдүйг нээх мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, урам зоригийн эхлэл гэдгийг хүүхэд, залууст бодитоор мэдрүүлснээрээ онцлог байв. 💡

🦕 “SciCon 2026”-ийн онцлох сэдвийн нэг нь Монгол орны палеонтологийн баялаг өв, үлэг гүрвэлийн ертөнц, байгалийн түүхийн үнэ цэнийг танин мэдэхүйн сонирхолтой хэлбэрээр хүргэсэн явдал байлаа. Оролцогчид Монголын говь дэлхийн шинжлэх ухаанд ямар үнэ цэнтэй болох талаар мэдээлэл авч, эх орныхоо байгалийн өвөөр бахархав.

Мөн “Хиймэл оюуны нууц амраг”, “Дараа үеийн зохион бүтээгчдийг бий болгох нь”, “Яагаад Монголд суперкомпьютер хэрэгтэй вэ” зэрэг сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдлаа. 🤖⚡

Ийнхүү хүүхэд, залуус шинжлэх ухааныг зөвхөн сонсох бус, харж, туршиж, асууж танин мэдэх боломжтой байснаараа “SciCon 2026” онцлог арга хэмжээ болж өнгөрлөө. 🌍🔭

Photos from Нийслэлийн Бизнес инновацын газар's post 18/05/2026

🚀 “КРАУДФАНДИНГ 2026” ХӨТӨЛБӨРИЙН СҮҮЛИЙН ШАТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

💡 “Санаанаас зах зээл рүү” уриатай “UB Innovation Crowd Fund 2026” хамтын санхүүжилтийн хөтөлбөр хоёр сарын хугацаанд амжилттай хэрэгжиж, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр финалын шатны шалгаруулалтаа амжилттай зохион байгууллаа.

🏆 Финалын шатанд шалгарсан шилдэг 16 гарааны бизнес, энтрепренерүүд инновацлаг төсөл, бизнесийн шийдлээ шүүгчдийн бүрэлдэхүүнд танилцуулж, бизнесийн өсөлтийн боломж, зах зээлийн хэрэгцээ, хөрөнгө оруулалтын чадамж, тогтвортой хөгжлийн үзүүлэлт зэрэг олон шалгуураар өрсөлдөн шилдгүүдээ тодруулсан юм.

📈 Оролцогчид төслийн онцлог, хөгжлийн стратеги, зах зээлийн эрэлт хэрэгцээ, хөрөнгө оруулалтын боломжоо танилцуулж, шүүгчид болон салбарын мэргэжилтнүүдээс үнэт зөвлөгөө, санал хүсэлт авч, төслөө дараагийн шатанд хөгжүүлэх чухал боломжийг бүрдүүллээ.

🤝 “UB Innovation Crowd Fund 2026” хөтөлбөр нь зөвхөн санхүүжилт босгох боломж олгохоос гадна оролцогчдын бизнес модель, маркетинг, стратеги, өсөлтийн төлөвлөлтийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн менторшип, зөвлөх үйлчилгээ, бодит дэмжлэгийг цогцоор нь үзүүлж буйгаараа онцлогтой.

🌱 Ийнхүү гарааны бизнесүүд хөрөнгө оруулагчид, олон нийт болон бизнесийн экосистемтэй холбогдож, санаагаа бодит бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хөгжүүлэх дараагийн шатандаа амжилттай шилжиж байна.

👏 Сонгон шалгаруулалтад оролцсон нийт байгууллага, энтрепренерүүддээ баяр хүргэе.
📩 Шилдгээр шалгарсан төслүүдэд И-Мэйл хаягаар албан ёсоор мэдэгдэх болно.

Fundea

Photos from Нийслэлийн Бизнес инновацын газар's post 18/05/2026

ГАРААНЫ БИЗНЕС, ЖДҮ ЭРХЛЭГЧДИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

📢 СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН ГАРЛАА

Нийт 112 байгууллага материалаа ирүүлснээс 4 үндсэн шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийж, 31 байгууллага дараагийн шатанд шалгарлаа.

📌 Үнэлгээний шалгуур:
✔ Зах зээлийн боломж
✔ Бүтээгдэхүүний давуу тал / Product-Market Fit
✔ Багийн туршлага, хэрэгжүүлэх чадамж
✔ Орлого, тогтвортой байдал

📩 Сонгогдсон байгууллагуудад и-мэйл болон утсаар холбогдон мэдэгдэх болно.

📍 Сонгогдсон байгууллагуудад зориулсан сургалт, зөвлөгөө 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагт Монголын Үндэсний Номын Сан-д зохион байгуулагдана.

👏 Сонгон шалгаруулалтад оролцсон нийт байгууллагууддаа баярлалаа.

🤝 Хамтран хэрэгжүүлэгчид:
Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК
Нийслэлийн Бизнес, инновацын газар
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)

13/05/2026

🚀 КРАУДФАНДИНГ 2026 ХӨТӨЛБӨРИЙН ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮН

“Краудфандинг 2026” хөтөлбөрийн эцсийн шатанд шалгарсан стартапуудын төслийг үнэлэх шүүгчдийн бүрэлдэхүүн 👇

💡 Инновац, бизнесийн өсөлт, зах зээлийн боломж, тогтвортой хөгжлийн шалгуураар шилдгүүдийг тодруулна.

🗓 2026 оны 5 дугаар сарын 15
⏰ 10:00 цаг
📍 Соёлын төв өргөөний “Г” корпусын 3 давхарт

🔗 fundea.mn

13/05/2026

⚖️ Авлигаас ангид нийгэм
Ирээдүйгээ хамтдаа хамгаалъя.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ж. Лхагвасүрэн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00