Баянхонгор аймгийн Богд сумын Их Богд нутгийн нэгдсэн зөвлөл

Баянхонгор аймгийн Богд сумын Их Богд нутгийн нэгдсэн зөвлөл

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Баянхонгор аймгийн Богд сумын Их Богд нутгийн нэгдсэн зөвлөл, Social service, Ulaanbaatar.

05/04/2026

🏔Их Богд уул, Баянхонгор аймаг🌍



Via: Map Creators

Photos from Баянхонгор аймгийн Богд сумын Их Богд нутгийн нэгдсэн зөвлөл's post 27/02/2026

🌄 Их Богдчуудын Сар шинийн нэгдсэн золголт — АЗТАНГУУД дараах бэлгүүдийг хожино🥰🎁

27/02/2026

ИХ БОГД НУТГИЙН НЭГДСЭН ЗОЛГОЛТЫН УРИЛГА

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн сар шинийн уламжлалт “ИХ БОГДЧУУДЫН НЭГДСЭН ЗОЛГОЛТ”-д хүрэлцэн ирж нутгийн зон олонтойгоо амар мэндээ мэдэлцэн, энхийн хадгаа дэлгэн учран золгохыг урьж байна.

📅 Хугацаа: 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, 11:00 цагт
📍 Байршил: Баянзүрх дүүрэг, Арслантай гүүрний СЭЗДС-ийн чанх урд, Цэцэнхангай төвийн 3 давхарт, “Гүн” ресторан

📞 Холбоо барих утас: 9999-9766, 9605-4368, 8000-0116

💳 Зохион байгуулалтын зардлын хүрээнд оролцогчдын төлбөр-60,000₮-с 30,000₮ /50% хөнгөлөлттэй/
🏦 Хаан банк: MN40000500 5437041831
✍️ Гүйлгээний утга: Овог, нэр, утасны дугаар бичнэ.

25/02/2026

МОРЬ ЖИЛИЙН ЭХНИЙ БАРИЛДААН БУЮУ БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗОЛГОЛТОД ЗОРИУЛСАН 128 БӨХИЙН БАРИЛДААНЫ ЦАХИМ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Хоёрдугаар сарын 27-ны Баасан гарагт 13:00 цагаас Баянхонгор аймгийн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн нээлттэй барилдаантай.

Барилдах бөхчүүд доорх линкээр орж, зааврын дагуу бүртгүүлнэ үү!
https://www.devjee.mn/t/vIOFznzxdxLzzrsHh98p

17/02/2026

Та бүхэндээ XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин 🔥🐎 жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье.

🇲🇳 Монгол түмэн минь хотол түмнээрээ сайхан битүүлж, сайхан шинэлээрэй.

Photos from БОГД СУМ 100 ЖИЛ's post 16/07/2025
Photos from Баянхонгор аймгийн Богд сумын Их Богд нутгийн нэгдсэн зөвлөл's post 15/07/2025

Баянхонгор аймгийн Богд сумын Их Богд нутгийн нэгдсэн зөвлөл нь Богд сумын үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулан нийт 160 сая төгрөгийн ивээн тэтгэлтээр оролцож байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

Бид түүх, соёл, мэдээллийн технологи, байгаль хамгаалал, олон нийтэд чиглэсэн дараах таван ажлыг бүрэн болон хэсэгчлэн санхүүжүүлээд байна. Үүнд:

✅ #Их Богдчуудын түүх – 100 жилийн ойн түүхэн номын бүтээлд 48 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байсныг 100% дэмжиж, ивээн тэтгэгч Ц.Банзрагч болон бусад дэмжигчдийн хамтаар шийдвэрлэв. Энэхүү ном нь Богд нутгийн түүх, уламжлал, суу билэгт хүмүүсийн амьдрал замналыг хойч үедээ өвлүүлэн үлдээх үнэ цэнтэй бүтээл болох юм.

✅ телевизийн шууд дамжуулалт – 100 жилийн ойн баярын үеэр MNB телевизийн 3 өдрийн шууд дамжуулалтыг зохион байгуулахад шаардагдах 40 сая төгрөгийг удирдах зөвлөл, тэргүүлэгч гишүүд, 1-р багийн адуучин, аймгийн алдарт уяач О.Даваадоржийн үр хүүхдүүд хамтран санхүүжүүлэв.

✅ #Төгсөгчдийн төгөл хашаа – Нутгийн иргэд, төгсөгчдийн дурсамжийг мөнхлөх төслийн хүрээнд байгуулж буй “Төгсөгчдийн төгөл”-ийн хашаанд нийт 34 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байснаас 50% буюу 17 сая төгрөгийг тус зөвлөлийн удирдах зөвлөл, тэргүүлэгч гишүүд гаргав.

✅ #Төгсөгчдийн төгөлд мод тарих ажил – Байгаль орчны нөхөн сэргээлт, эх нутгаа ногооруулж, ирээдүйд ойн зурвас болгох зорилгоор 25 сая төгрөгийн үнэ бүхий 10,000 ширхэг модыг тэргүүлэгч гишүүн Бямбадоржийн Баасандоржийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж, нутгийн удирдлагуудад хүлээлгэн өгсөн байна.

✅ .mn сошиал платформ – Богд нутгийн түүх, соёл, мэдээ мэдээлэл, цахим худалдаа, арилжааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор 30 сая төгрөгийн өртөг бүхий IkhBogd.mn цахим мэдээллийн платформыг удирдах зөвлөлийн гишүүн Н.Батцэрэн захиралтай Идеа Дэвэлопмент ХХК-ийн хамт олонтой хамтран ашиглалтад орууллаа.

Бусад тайлбар, мэдээллийг постер тус бүрт оруулсан тул та бүхэн уншиж танилцаарай.

15/07/2025

Гайхалтай сайхан уран бүтээл болжээ
Нутгийн уран бүтээлчиддээ амжилт хүсье. Баярлалаа❤️👏👏👏

Photos from Баянхонгор аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл's post 13/07/2025
13/07/2025

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН ЗАРЛИГ

2025 оны 7 дугаар сарын 12-ны өдөр ТЭРГҮҮН БОГД бөхийн дэвжээний бөх Энхтүвшингийн БАТМАГНАЙ-д Монгол Улсын Арслан цол олгох тухай зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн ҮЙЛСТӨГӨЛДӨР дуудан сонордуулж байна.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Ulaanbaatar