03/06/2026
📲 Даатгуулагт танд eDaatgal аппликэйшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх зааврыг хүргэж байна.
✅ Таны төлсөн шимтгэл 5-10 минутад ЭМД-ын цахим системд баталгаажаж тусламж, үйлчилгээ авах боломжтой болно.
#ЭМД #ШимтгэлТөлөлт
03/06/2026
🏥 Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх ЭМДҮЗ-ийн 2026 оны 01 дүгээр тогтоолын хүрээнд даатгуулагч-иргэн та өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс нийт 88 төрлийн тусламж, үйлчилгээг авах боломжтой.
📌 Өнөөдөр түргэвчилсэн оношлуурын багцад багтсан 18 төрлийн шинжилгээ болон тэдгээрийг санхүүжүүлэх дүнг танилцуулж байна.
✅ Даатгуулагч та хэрэгцээт тусламж, үйлчилгээгээ шатлал алгасалгүйгээр өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөсөө аваарай.
#ЭМДЕГ #ЭМДҮЗ01 #АнханШат
02/06/2026
Даатгуулагч та 1818.mn цахим системийн “ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМ” цэсэнд хандсанаар:
🏥 Ангиллаар болон эмийн нэрээр хайх
💊 Нөөцтэй эмийн санг ялган харах
📍 Эмийн тоо ширхэгээр нийт үнийг тооцоолох
💰 ЭМД-аас хариуцах болон даатгуулагчаас төлөх төлбөрийн мэдээлэл авах зэргээр хөнгөлөттэй эмтэй холбоотой бүх төрлийн мэдээллийг нэг дороос харах боломжтой.
🔎 Мөн “Надтай ойр” хэсгийг ашигласнаар таны байршилд суурилан ойролцоох эмийн сангуудыг хурдан хайж, шаардлагатай эмээ цаг алдалгүй авах боломж бүрдэнэ.
#ЭМД #ХөнгөлөттэйЭм #ИргэнийХяналт
02/06/2026
📌 ЭМД-ЫН ШИМТГЭЛИЙН ХУВЬ,ХЭМЖЭЭ
👉 https://emd.gov.mn/rd/search сайтаас өөрийн болон бусдын шимтгэл төлөлтийг шалгах,
👉Edaatgal, E-Mongolia, Ebarimt гар утасны аппликэйшнаар шимтгэл төлөлтөө шалгах, төлөх боломжтой.
#ШимтгэлШалгах #ЭМД #ДаатгуулагчИргэн
01/06/2026
БИДЭНТЭЙ НЭГДЭЭРЭЙ 💝💝💝
👍🏼 Та манай сошиал хаягуудыг LIKE, FOLLOW, SUBSCRIBE хийснээр Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.
Facebook 👇🏻👇🏻👇🏻
https://www.facebook.com/eruul.mendiin.daatgal
Website 👇🏻👇🏻👇🏻
www.emd.gov.mn
Youtube 👇🏻👇🏻👇🏻
https://www.youtube.com/channel/UC8V6SXolci7ZvEW74VhY-eQ
Instagram 👇🏻👇🏻👇🏻
https://www.instagram.com/eruul_mendiin_daatgal/
01/06/2026
Шинэ сар ✨
Шинэ долоо хоног 🌿
Шинэ өглөөний мэнд ☀️
Эх орныхоо гэрэлт ирээдүй болсон бяцхан үрсдээ “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын мэнд хүргэе 🥳🎈🎁 Өнөөдрийг гэр бүлээрээ дурсамж, инээд хөөрөөр дүүрэн сайхан өнгөрүүлээрэй 👨👩👧
31/05/2026
Өнөөдөр "Дэлхийн тамхигүй өдөр" 🚭🚭🚭
Тамхи нь халдварт бус өвчинд өртөх суурь шалтгааны нэг бөгөөд зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчнүүдийг өдөөгч хүчин зүйл болдог!
✅ Та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалж тамхиа хаях шийдвэрийг гаргаарай!
30/05/2026
📞 Энэ долоо хоногт ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах төвийн мэдээллийн ажилтнууд 1800-1363 лавлах утсаар дамжуулан нийт 1440 даатгуулагч-иргэнтэй холбогдож, 48цаг 25 минутын турш эрүүл мэндийн даатгалын талаарх зөвлөгөө, мэдээллийг түргэн шуурхай хүргэн ажиллалаа.
📌 Даатгуулагч та амралтын өдрүүд болон ажлын бус цагаар 1800-1363 лавлах утасны автомат хариулагч болон AI чат агентаас эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой.
#ЭМД #ДаатгуулагчИргэн #ЛавлахУтас