03/06/2026
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙГ 400 ДАХИН НУГАЛАХ SPACEX-ИЙН ТҮҮХЭН IPO АЙСУЙ 🚀
🚀 Илон Маскийн үүсгэн байгуулсан SpaceX компани хөрөнгийн зах зээлийн түүхэнд бичигдэх хамгийн том IPO-уудын нэгийг хийхээр бэлтгэж байна. Reuters агентлагийн мэдээлснээр тус компани нэгж хувьцаагаа 135 ам.доллараар үнэлж, нийт 555.6 сая ширхэг хувьцаа гарган ойролцоогоор 75 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
✅ Хэрэв энэхүү төлөвлөгөө хэрэгжвэл SpaceX-ийн зах зээлийн үнэлгээ 1.75 их наяд ам.долларт хүрэх боломжтой бөгөөд энэ нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй бүх компанийн нийт үнэлгээнээс ойролцоогоор 400 дахин өндөр үзүүлэлт юм.
✅ Одоогийн мэдээллээр IPO-ийн танилцуулга уулзалтууд энэ долоо хоногт эхэлж, хувьцааны эцсийн үнэ арилжаа эхлэхийн өмнөх өдөр баталгаажих төлөвтэй байна. Харин хувьцаа Nasdaq бирж дээр 6-р сарын 12-ноос арилжаалагдаж эхлэх хүлээлттэй байгаа юм.
👉 Хөрөнгө оруулагчид SpaceX-ийг зөвхөн пуужин хөөргөх компани гэж харахаа больж, Starlink-ийн хиймэл дагуулын интернэт үйлчилгээ, сансрын тээвэр, AI тооцооллын дэд бүтэц, цаашлаад сансарт суурилсан дата төвүүд зэрэг ирээдүйн өндөр өсөлттэй зах зээлүүдийн тоглогч гэж үнэлж эхэлжээ.
🚀 Мөн IPO-ийн дараа Илон Маск өөрийн эзэмшлийн хувьцааг 366 хоногийн хугацаанд худалдах боломжгүй байх нөхцөлтэй байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх хүчин зүйл гэж шинжээчид үзэж байна. SpaceX босгосон хөрөнгөө Starlink сүлжээг өргөжүүлэх, AI тооцооллын хүчин чадлаа нэмэгдүүлэх болон дараагийн үеийн сансрын технологийн төслүүдэд зарцуулахаар төлөвлөж байгаа юм.
#мэдээллийнтехнологийнүндэснийпарк
02/06/2026
IT PARK “DEV SUMMIT 2026” АРГА ХЭМЖЭЭГ ДЭМЖИН АЖИЛЛАЛАА
💡Монголын технологийн салбар, тэр дундаа хөгжүүлэгчдийн томоохон цугларалтын нэг болох DevSummit арга хэмжээ тав дахь жилдээ буюу 2026 оны 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
💫“Хөгжүүлэгчдээс хөгжүүлэгчдэд” уриатай тус арга хэмжээ нь технологийн салбарын мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж, мэдлэг туршлагаа хуваалцах, салбарын өнөөгийн чиг хандлага, цаашдын хөгжлийн талаар хэлэлцэх чухал талбар болсоор ирсэн юм.
📌Мэдээллийн Технологийн Үндэсний Парк энэхүү арга хэмжээг дэмжин ажиллаж, Монголын хөгжүүлэгчдийн мэдлэг, туршлагаа солилцох боломжийг өргөжүүлэх, салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.
✅Энэ жилийн DevSummit нь “Era of Agentic AI” буюу “Хиймэл оюунт агентуудын эрин үе” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд бие даан үйлдэл гүйцэтгэх чадвартай AI агентууд бидний ажил, амьдралд хэрхэн нөлөөлөх, тэдгээрийг хэрхэн хөгжүүлж, ашиглах талаар өргөн хүрээнд хэлэлцлээ.
✅Арга хэмжээний хоёр дахь өдөр МТҮП-ийн гурван танхимд тусгайлсан воркшопууд зэрэг зохион байгуулагдав. Энэ үеэр оролцогчид монгол хэлний TTS загвар, AI-д суурилсан хөгжүүлэлт, автономит AI ажлын урсгал, AI видео үйлдвэрлэл, промпт ашиглан full-stack апп бүтээх зэрэг олон сонирхолтой сэдвээр мэдлэг, туршлагаа хуваалцсан юм.
📌Бид цаашид ч хөгжүүлэгчид, стартапууд болон технологийн салбарын оролцогчдыг холбох гүүр болж, мэдлэг туршлага солилцох орчныг бүрдүүлэх чиглэлээр дэмжин ажилласаар байх болно.
#ХөгжүүлэгчдээсХөгжүүлэгчдэд
01/06/2026
🎈Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууддаа “Олон улсын хүүхдийн эрхийг хамгалаах өдөр”-ийн мэнд хүргэе!
Хүүхэд бүр эрүүл, энх тайван байх болтугай!
#мэдээллийнтехнологийнүндэснийпарк
29/05/2026
ANTHROPIC КОМПАНИ CLAUDE OPUS 4.8 ЗАГВАРАА ТАНИЛЦУУЛЛАА
💡Anthropic компани хиймэл оюуны Claude Opus 4.8 загвараа танилцууллаа. Шинэ загварын хамгийн анхаарал татаж буй зүйл нь өмнөх Opus 4.7 хувилбартай ижил API үнээр хэрэглэгчдэд хүрч байгаа явдал юм.
💰 Тодруулбал, Claude Opus 4.8-ийг API-аар ашиглахад асуулт, текст оруулах зардал 1 сая токен тутамд 5 ам.доллар, харин хариулт гаргуулах зардал 1 сая токен тутамд 25 ам.доллар байна.
🧠 Компанийн мэдээлснээр Claude Opus 4.8 нь одоогоор нийтэд ашиглах боломжтой хамгийн чадварлаг загваруудын нэг бөгөөд нарийн төвөгтэй сэтгэн бодох, урт хугацааны код бичих ажил, өндөр түвшний бие даасан ажиллагаанд зориулагдсан байна.
🔗 Мөн тус загвар нь Opus 4.7-тэй адил платформын боломжуудыг дэмжинэ. Үүнд Claude API, Amazon Bedrock болон Google Vertex AI дээр 1 сая токены контекст цонхыг ашиглах боломж багтаж байгаа юм.
⚔️ Энэхүү шинэчлэл нь хиймэл оюуны салбарын өрсөлдөөн зөвхөн “аль компани хамгийн ухаалаг загвар бүтээх вэ” гэдгээр хязгаарлагдахгүй, харин илүү чадварлаг загварыг хэрэглэгчдэд өмнөхөөсөө илүү боломжийн нөхцөлөөр хүргэх нь чухал үзүүлэлт болж буйг харуулж байна.
🚀 Хиймэл оюуны загварууд богино хугацаанд тасралтгүй шинэчлэгдэж буй энэ үед “сайн AI”-ийн шалгуурын босго улам өндөрссөөр байна. Тиймээс өнөөдөр шилдэгт тооцогдож буй загвар маргааш гэхэд шинэ өрсөлдөгчидтэй тулгарах нь хиймэл оюуны салбарын хэвийн үзэгдэл болжээ.
Эх сурвалж: Anthropic
#ХиймэлОюун #ХиймэлОюунУхаан #ТехнологийнМэдээ
29/05/2026
💡МТҮП-ИЙН ИНКУБАТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН 57 ДАХЬ ЭЛСЭЛТИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
✅Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн инкубаторын хөтөлбөрийн 57 дахь элсэлтийн сонгон шалгаруулалт 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
✅Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц зохион байгуулагдахтай холбогдуулан энэ удаагийн элсэлтийг “Ногоон технологи” сэдвийн хүрээнд зарласан бөгөөд байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийн шийдэл хөгжүүлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд нээлттэйгээр зохион байгуулсан юм.
✅Сонгон шалгаруулалтад байгальд ээлтэй, инновацын шийдэлд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх, зах зээлд нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой нийт 7 оролцогч материалаа ирүүлж, бизнесийн санаа, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ шийдлийг танилцууллаа.
✅Шалгаруулалтын дүнгээр “Оортоо эко систем” ХХК болон иргэн Н.Гантулга нар МТҮП-ийн инкубаторын хөтөлбөрийн 57 дахь элсэлтэд тэнцлээ. Ингэснээр тэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх, бизнесийн чадавхаа нэмэгдүүлэх, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг авах боломжтой болж байна.
Сонгон шалгаруулалтын шүүгчдийн бүрэлдэхүүнд:
Л.Ангараг — Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийн хөгжлийг дэмжих хэлтсийн дарга
У.Бибиш — Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга
Г.Оюундарь — Шинжлэх ухааны академийн Инновацын технологийн ахлах мэргэжилтэн
Б.Төгөлдөр — “Дижитал Монгол” ХХК
А.Мөнхцог — “Сократус студио” ХХК нар ажиллалаа.
📌Мэдээллийн Технологийн Үндэсний Парк нь цаашид ч инновацад суурилсан гарааны бизнес, технологийн шийдэл хөгжүүлэгчдийг дэмжин, тэдний өсөлт хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллах болно.
Сонгон шалгаруулалтад оролцсон нийт оролцогч болон тэнцсэн багуудад амжилт хүсье.
#МТҮП #ИнкубаторХөтөлбөр #НогоонТехнологи #Инновац #ГарааныБизнес
29/05/2026
“БУУ ХАЛЪЯ” ИНКУБАТОР NETWORKING УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🚀
✅Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн инкубатор хөтөлбөрт хамрагдаж буй компаниудын хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөжүүлэх зорилготой “Буу халъя” networking уулзалт 2025 оны тавдугаар сарын 28-ны өдөр МТҮП-ийн гарденд амжилттай зохион байгуулагдлаа.
✅Тус уулзалтыг инкубатор хөтөлбөрийн “Хакум Вишн” ХХК-ийн Я.Тэмүүжин, “Новахекс” ХХК-ийн Б.Аятхан, “Метаког Метрикс” ХХК-ийн Б.Хүрэлбаатар нар хамтран зохион байгуулсан бөгөөд гарааны бизнес эрхлэгчдэд чөлөөт, найрсаг орчинд танилцах, туршлага солилцох, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх боломжийг бүрдүүлсэн юм.
✅Арга хэмжээний үеэр оролцогчид өөрсдийн компани, үйл ажиллагааны чиглэл, тулгамдаж буй асуудал болон хамтын ажиллагааны боломжийн талаар нэг минутын товч танилцуулга хийсэн юм. Үүний дараа оролцогчид чөлөөт ярилцлага өрнүүлж, санал бодлоо солилцон, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцлээ.
📌Энэхүү уулзалт нь инкубатор компаниудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, харилцан туршлага хуваалцах, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээх ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Hackum
oneplace.hr
grado.mn - дизайн платформ
#МэдээллийнТехнологийнҮндэснийПарк #ИнкубаторХөтөлбөр #БууХалъя #МэдээллийнТехнологийнҮндэснийПарк #ИнкубаторХөтөлбөр #БууХалъя
28/05/2026
41 ДЭХ УДААГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕРИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА 🚀
✅Мэдээллийн технологийн үндэсний парк нь 2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран 41 дэх удаагийн Мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг амжилттай зохион байгуулсан билээ.
✅Энэ удаагийн шалгалт нь Мэдээллийн технологийн паспорт шалгалт болон Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт гэсэн хоёр ангиллаар явагдсан юм.
✅Шалгалтад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын менежерүүд, инженер, техникийн ажилтнууд, их, дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон олон улсын шалгуулагчид бүртгүүлснээс МТПШ-д 144, МТИСШ-д 64 шалгуулагч тус тус оролцсон.
📌Шалгалтын дүнгээр Мэдээллийн технологийн паспорт шалгалтад 28 шалгуулагч буюу 19.4 хувь нь, Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтад 13 шалгуулагч буюу 20.3 хувь нь амжилттай дүн үзүүлж, тэнцлээ. Шалгалтад тэнцсэн нийт шалгуулагчдадаа баяр хүргэе.
📌Шалгуулагч тус бүрийн оноог бүртгэлтэй и-мэйл хаягаар нь илгээх болно.
✅Тэнцсэн шалгуулагчдын дүнг дараах холбоосоор орж харна уу: https://tinyurl.com/4mc68xv6
#мэдээллийнтехнологийнүндэснийпарк #МТИШ #Шалгалтындүн