02/06/2026
✅Бүс нутгийн болон олон улсын хүний эрхийг хамгаалах тогтолцоонд бие даан оролцогчийн хувьд Комисс нь Монгол Улсын гадаад бодлогын чухал бүрэлдэхүүн юм.
🔹Комиссын гишүүн Г.Нарантуяа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Аюулгүй байдлын хорооны хуралдаанд илтгэгчээр оролцож, тус байгууллагын гишүүн 57 улсын Засгийн газрын төлөөлөлтэй цахим орчны зохицуулалтын асуудлаар санал солилцлоо.
🔹Монгол Улс нь Зүүн хойд Азийн бүс нутагт ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсыг эрхэмлэсэн, нээлттэй нийгмийг хөгжүүлэх сонголтоо тууштай хадгалж ирсэн. Иймд тус улсын хувьд цахим орчны зохицуулалт нь зөвхөн технологийн асуудал бус ардчилсан засаглал, хүний эрх, нийгмийн итгэлцэл, аюулгүй байдлын асуудал болж байна.
🔹Цахим орчны туйлшрал нь хүний нийгмийн хэрэгцээ, сэтгэл хөдлөл бүхий контентийн хандалт өндөр байх алгоритмийн тохиргооноос улбаатай, бодит байдалд үл нийцэх итгэл үнэмшлийг бий болгож буй үзэгдэл юм. Иймээс цахим орчны аюулгүй байдлыг хангах нь зөвхөн контентын зохицуулалт хийх бус, платформын дизайныг хүнд ээлтэй болгох, ил тод байдал, хариуцлагыг нь нэмэгдүүлэх, хүний эрхийн нөлөөллийг хянан магадлах, хүүхэд болон нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах, олон нийтийн мэдээллийн боловсрол, итгэлцлийг нэмэгдүүлэх, хараат бус сэтгүүл зүй, баримт шалгах механизмийг хөгжүүлэх цогц үйл ажиллагаа байх шаардлагатайг тэмдэглэж, ЕАБХАБ-ын гишүүн орнуудыг Монгол Улс зэрэг хөгжиж буй улсын сонголт, эрх ашгийг хамгаалах, чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллахыг уриаллаа.
🔹ЕАБХАБ нь Европ, Хойд Америк, Азийн 57 оролцогч улсаас бүрдэх, аюулгүй байдал, энх тайван, ардчилал, хүний эрхийг улс төрийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаар дэмжих зорилготой, бүс нутгийн аюулгүй байдлын байгууллага юм.
📍Илтгэлийг Англи хэлээр бүрэн эхээр нь эндээс уншина уу.
nhrcm.gov.mn/pdf/OnlineRadicalisation_NGRemarks.pdf
📍Мэдээний дэлгэрэнгүйг эндээс уншина уу: https://nhrcm.gov.mn/ #/page/7/post/view/6918
02/06/2026
🏃➡️🏃♀️➡️“Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафон амжилттай болж өндөрлөлөө
🎊🎉Марафоны үйл ажиллагаанд оролцсон хүүхэд бүр ялагч байлаа. Хүүхэд бүр хамгаалагч байлаа. Үе тэнгийнхэндээ зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх үйлсэд нэгдэж, өөрсдийн оролцоогоор үлгэрлэн марафонд оролцсон бүх хүүхдүүддээ баярлалаа. Эрч хүч, инээмсэглэл, хүсэл тэмүүлэл дүүрэн, бие биеэ дэмжсэн, дурсамж дүүрэн өдрийг хамтдаа бүтээлээ.
✅ Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг 6 насны ангиллаар 6-17 насны хүүхдүүдийг хамруулан гурав дах жилдээ уламжлал болгон амжилттай зохион байгуулав.
✅Энэхүү үйл ажиллагаа нь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой.
✅Хамтран зохион байгуулж хүүхдийн эрх, хамгааллыг дэмжих, хүүхэд бүрийн сайн сайхан байдал, хөгжил, оролцоог хангахын ач холбогдлыг олон нийтэд таниулахад нэгдсэн байгууллагуудад талархал илэрхийлье.
01/06/2026
🌐"Хүүхдийн сайн сайхны төлөө Дэлхийн улс орнуудын чуулга уулзалт" Швейцар Улсын Женев хотноо 1925 онд чуулсан. Энэхүү чуулганаас уриалан жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэж зарласан байдаг.
📍Монгол Улс хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 1952 оноос эхлэн тэмдэглэж ирсэн түүхтэй.
✅️Энэ өдрийг дэлхийн олон оронд хүүдийн эрх, хамгааллыг дэмжих, хүүхэд бүрийн сайн сайхан байдал, хөгжил, оролцоог хангахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, хүүхдийн инээд баясал, аз жаргалтай ирээдүйн төлөө хамтдаа анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг.
31/05/2026
Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафон үргэлжилж байна.
🔰Өнөөдөр (2026.05.31) Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг 6 насны ангиллаар 6-17 насны хүүхдүүдийг хамруулан гурав дах жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.
🔰Энэхүү үйл ажиллагаа нь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой.
💯Энэ жилийн “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафонд нийслэлд нийт 4.215 хүүхэд бүртгүүлэн хурд хүч, авхаалж самбаагаа сорихоос гадна “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хэмээх үзэл санаанд нэгдэж байгаа юм.
Харин орон нутагт 17 аймагт тус марафоныг зохион байгуулж байна.
🎯Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхэд бүр
• Барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж
• Мэргэжлийн нүүр хувиргагчаар нүүрээ будуулан
• Үлгэр, киноны баатруудтай гэрэл зураг татуулж
• Өөрийн хүсэл, мөрөөдлөө “Хүслийн хайрцаг”-т шивнэн
• Авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт, хүний эрхийн интерактив контент үзэж сонирхохоос гадна
• The Open Mic арга хэмжээнд оролцох боломжтой.
🎈Хамтран зохион байгуулагч:
Цагдаагийн Ерөнхий Газар
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
Нийслэлийн Онцгой байдлын газар
Нийслэлийн Эрүүл мэндийн газар
GOOD NEIGHBORS Mongolia
Sarayui Institute
Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia
Child.mn / Хүүхэд.мн
Nairamdal Найрамдал
👏👏Хамтран зохион байгуулж хүүхдийн эрх, хамгааллыг дэмжих, хүүхэд бүрийн сайн сайхан байдал, хөгжил, оролцоог хангахын ач холбогдлыг олон нийтэд таниулахад нэгдэж байгаа байгууллагуудад талархал илэрхийлье.
💯 Үе тэнгийнхэндээ зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх үйлсэд нэгдэж, өөрсдийн оролцоогоор үлгэрлэн марафонд оролцож байгаа хүүхдүүддээ амжилт хүсье.
31/05/2026
✅“Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафон эхэллээ
🔰Өнөөдөр (2026.05.31) Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг 6 насны ангиллаар 6-17 насны хүүхдүүдийг оролцуулан гурав дах жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.
🔰Марафоны нээлтэд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга Б.Доржхуяг, Гүүд Нэйборс олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Ерөнхий менежер А.Бүрэнжаргал, марафоныг санаачлагч Б.Мөнхжин нар оролцож, үг хэллээ.
🔰Комиссын гишүүн Ж.Хунан энэхүү арга хэмжээнд оролцож байгаа хүүхдүүдэд амжилт хүсээд, насанд хүрсэн хүн бүр хүүхдийн өмнө үүрэг хүлээгч, хүүхэд хамаалагч юм. Хүүхдүүдээ энэ арга хэмжээнд оролцуулж, хүүхдийн хөгжил, оролцоог дэмжиж байгаа эцэг, эх асран хамгаалагч нарт баярлалаа. Мөн хамтран зохион байгуулж буй байгууллагууд болон хувь нэмэр оруулсан бүх хүнд талархал илэрхийлье хэмээлээ.
🔰Энэхүү үйл ажиллагаа нь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой.
💯Энэ жилийн “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафонд нийслэлд нийт 4.215 хүүхэд бүртгүүлэн хурд хүч, авхаалж самбаагаа сорихоос гадна “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хэмээх үзэл санаанд нэгдэж байгаа юм.
Харин орон нутагт 17 аймагт тус марафоныг зохион байгуулж байна.
🎯Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхэд бүр
• Барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж
• Мэргэжлийн нүүр хувиргагчаар нүүрээ будуулан
• Үлгэр, киноны баатруудтай гэрэл зураг татуулж
• Өөрийн хүсэл, мөрөөдлөө “Хүслийн хайрцаг”-т шивнэн
• Авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт, хүний эрхийн интерактив контент үзэж сонирхохоос гадна
• The Open Mic арга хэмжээнд оролцох боломжтой.
🎈Хамтран зохион байгуулагч:
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
Нийслэлийн Онцгой байдлын газар
Нийслэлийн Эрүүл мэндийн газар
GOOD NEIGHBORS Mongolia
Sarayui Institute
Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia
Child.mn / Хүүхэд.мн
Nairamdal Найрамдал
@МСЭЛ ХХК