02/06/2026
Монгол улсад Газрын тосны салбар үүсч, хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад идэвх зүтгэл гарган ажилласан "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ХХК-ийн инженер, мэргэжилтнүүдийг салбарын тэргүүний ажилтан, тэргүүний геологич, АҮЭБЯ-ны жуух тэмдгээр шагнаж, урамшууллаа.
Эрчим хүчний Эрх чөлөөг Эх орондоо 🇲🇳🇲🇳🇲🇳
28/05/2026
Монгол улсын хувьд Стратегийн өндөр ач холбогдолтой, нефть-химийн аж үйлдвэрийн салбарын суурь болсон Газрын тос боловсруулах үйлдвэр Үндсэн технологийн байгууламжийн цамхагуудаа үйлдвэрийн талбайд хүлээн авч, буулгалаа.
Энэтхэг, Испани, Монголын олон зуун инженер, мэргэжилтнүүдийн хөлс хүч, ур ухаан шингэж, цаг хугацаа зарцуулагдсан уг технологийн байгууламж нь зөвхөн манай улсын үйлдвэрт зориулагдан цоо шинээр бүтээгдсэн, цор ганц байгууламж юм.
🇲🇳🤝🇮🇳
Эрчим хүчний Эрх чөлөөг Эх орондоо🇲🇳🇲🇳🇲🇳
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/
India in Mongolia (Embassy of India, Ulaanbaatar)
Engineers India Limited
MEIL International LLC
Megha Engineering and Infrastructures Ltd
Газрын тос боловсруулах үйлдвэрийн Үндсэн технологийн байгууламжийн цамхгуудыг
үйлдвэрийн талбайд буулгалаа
25/05/2026
Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд анхны шингэрүүлсэн шатдаг хийг аминаар абсорберлох цамхагийг амжилттай суурилуулж дууслаа.
Энэхүү түүхэн үе шат нь Монгол дахь MEIL компанийн тоног төхөөрөмжийн угсралтын ажлын эхлэлийг тавьж буйгаараа онцлогтой юм.
Нэгжийн нэр : CDU/VDU Unit
Төхөөрөмжийн нэр : Шингэрүүлсэн шатдаг хийг аминаар абсорберлох цамхаг
Төхөөрөмжийн төрөл : Процессын цамхаг
Төхөөрөмжийн таг дугаар : 102-C-1005
Төхөөрөмжийн жин : 19.13 тонн
Төхөөрөмжийн өндөр ба диаметр : Өндөр – 25.5 м / Диаметр – 0.9 м
Угсарсан огноо : 2026.05.13.
Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК Mongol Refinery SOLLC
India in Mongolia (Embassy of India, Ulaanbaatar)Engineers India Limited
Megha Engineering and Infrastructures Ltd
04/05/2026
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр эрхлэх асуудлынхаа хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцлаа.
Үйлдвэрийн Технологийн бус барилга байгууламжууд, дэд бүтцийн ажил бүрэн дуусч, зориулалтын дагуу ашиглагдаж байгаа бөгөөд Анхдагч технологийн болон Дагалдах, Хангамжийн байгууламжууд, Үйлдвэрийн ДЦС-ын барилга угсралтын ажил идэвхтэй явагдаж байгаа талаар Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК Mongol Refinery SOLLC ийн Технологийн албаны дарга Б.Мөнх-Эрдэнэ, Төслийн менежментийн зөвлөх Engineers India Limited, Ерөнхий гүйцэтгэгч MEIL International LLC компанийн удирдлага, инженерүүд тайлбар мэдээлэл өглөө.
Мөн гадаад улс орнуудад үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжүүд, эд ангиудыг үйлдвэрийн талбайд буулган, эхнээс нь угсралт суурилуулалтын ажлыг гүйцэтгэж байгаатай Шадар сайд танилцав.
Монгол Улсын үе үеийн Засгийн газрын бодлого, зорилтын тэргүүн эгнээнд тусгагдсаар ирсэн, стратегийн ач холбогдол бүхий уг мега төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч, дэмжин ажиллах болно гэдгээ Шадар сайд илэрхийллээ.
Эрчим хүчний Эрх чөлөөг Эх орондоо 🇲🇳🇲🇳🇲🇳
🇮🇳🤝🇲🇳
Монгол Улсын Засгийн газар
Шадар сайд Н.Номтойбаяр
India in Mongolia (Embassy of India, Ulaanbaatar)
23/04/2026
🇲🇳🇲🇳🇲🇳Эрчим хүчний эрх чөлөөг эх орондоо!
Монголчууд бидний олон жил хүлээсэн Газрын тосны үйлдвэрийн гол байгууламж болох Атмосферийн нэрлэгийн цамхаг (58.4 м өндөр, 3.2 м диаметртэй, 245 тн жинтэй) 4 хэсэгт хуваагдан Энэтхэгийн Арабын тэнгисийн эрэг дэх Мумбайн боомтоос далайн хөлөг онгоцонд ачигдан Монголын зүг хөдөллөө. 🇮🇳🚢➡️🇨🇳🛣️➡️🇲🇳🏗️
Хүнд аж үйлдвэрийн, тэр дундаа нефть-химийн үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж нь хэдэн зуу, мянган хүний мэдлэг чадвар, хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардсан төлөвлөлт, инженерчлэлийн нөр их ажлын үр дүнд ийнхүү үйлдвэрлэгдэх, тээвэрлэгдэх шатанд хүрдэг билээ.
Боловсруулах түүхий тос, эцсийн бүтээгдэхүүний физик-химийн шинж чанар, норм стандарт, тухайн орны байгаль цаг уурын онцлог зэргээс хамаарч байгууламж, тоног төхөөрөмж, эд анги бүрийг тухайн үйлдвэрт л зориулан тусгайлан зохиож, инженерчилж, үйлдвэрлэдэг.
Монгол улсад баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр нь процессийн 12, Дагалдах, Хангамжийн олон тооны байгууламж, мөн өөрийн гэсэн Дулааны Цахилгаан станцтай, хамгийн орчин үеийн техник технологиор тоноглогдсон, түүхий эдийг хаягдалгүй боловсруулах, өндөр технологийн үйлдвэр юм.
Олон талын оролцоо, хичээл зүтгэл шаарддаг уг ажилд хамтран зүтгэж буй Төслийн менежментийн зөвлөх Engineers India Limited, Ерөнхий гүйцэтгэгч Megha Engineering and Infrastructures Ltd компанийн удирдлагууд, чадварлаг инженер, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье.
🇲🇳🤝🇮🇳
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/
India in Mongolia (Embassy of India, Ulaanbaatar)
MEIL International LLC