Стратеги, бодлого, инновац, хөгжлийн алба

Стратеги, бодлого, инновац, хөгжлийн алба

Share

"Стратеги, бодлого, инновац, хөгжил, статистик мэдээ, судалгаа, дүн шинжилгээ, мэдээллийн технологи, харилцаа холбоо"

06/06/2026

Photos from Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв's post 05/06/2026
04/06/2026

#АТГ

03/06/2026

Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар нь холбогдох байгууллагуудтай хамтран “Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” тусгай зөвшөөрөлтэй 19, тусгай зөвшөөрөлгүйгээр хонжворт сугалаа идэвхтэй зохион байгуулдаг 11 нийт 30 иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтын ажлыг зохион байгууллаа. Хонжворт сугалаа явуулдаг 2 бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүлэн, шалгаж байна.

03/06/2026

#АТГ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 5 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 599 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 477 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 122 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Үндэсний статистикийн хороо, “Эрдэнэс алт ресурс” ХХК, УБТЗ ХНН, “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ, Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газар зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 5 этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар мэдэгдэв.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 141 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 31 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Аймгийн төсвийн 40 гаруй байгууллагад санхүүгийн тайлангийн аудит хийн дүгнэлт гаргах, акт тавих, шаардлага өгөх зэргээр чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа ашиглан хувьдаа ашиг олж байсан, хамаарал бүхий этгээдээсээ шууд худалдан авалт хийдэг, их засварын ажил гүйцэтгэгч байгууллагатай хуйвалдан төсвийн мөнгө хувьдаа завшсан зэрэг үйлдэлд хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий этгээдэд нь албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 22 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

https://iaac.mn/3635/nitem

02/06/2026

#АТГ

Photos from Стратеги, бодлого, инновац, хөгжлийн алба's post 31/05/2026

🤹‍♀️🥁Олон Улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны алба хаагч, ажилтнуудынхаа гэр бүл, үр хүүхдүүдийн дунд "Аз жаргалтай гэр бүл-хүүхэд" арга хэмжээг (2026.05.30) зохион байгууллаа.

🍭Арга хэмжээний хүрээнд хүүхэд багачуудын дунд "Аав, ээж би" болон хөгжөөнт асуулт, хариултын "АХА" тэмцээн зохион байгуулж, идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярын бэлэг гардуулж, алба хаагчид нэгэн өдрийг гэр бүлийнхээ хамт халуун дулаан уур амьсгалд дурсамж дүүрэн өнгөрүүлсэн юм. 🚀🎊💐

28/05/2026

“Цагдаа миний нүдээр-Аюулгүй ирээдүй” гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Хуульчдын гудамж-18, ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН II БАЙР
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30