19/05/2026
🕷️🌿 Хачигт хазуулахаас сэргийлье!
Дулааны улирал эхэлж, иргэд аялал зугаалга, хөдөө орон нутагт зорчих нь нэмэгдэж байгаатай холбоотойгоор хачигт хазуулах эрсдэл өсдөг.
✅ Байгальд явахдаа урт ханцуйтай, битүү хувцас өмсөх
✅ Хачиг үргээгч шингэн хэрэглэх
✅ Өндөр өвс, шугуйтай газраар явахгүй байх
✅ Гадуур явж ирсний дараа биеэ сайтар шалгах
Хэрэв хачиг хазуулсан бол:
🔹 Хачгийг толгойн хэсэгт нь ойрхон хавчиж аажмаар сугалан авах
🔹 Хазуулсан хэсгийг халдваргүйжүүлэх
🔹 Зовиур илэрвэл яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.
⚠️ Хачигт халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалцгаая.
18/05/2026
Лавлагаа лабораторийн албанд молекул биологийн бүрэн автомат систем суурилууллаа
🇲🇳 “Монгол Улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг Нэг эрүүл мэндийн зарчимд тулгуурлан бэхжүүлэх” төслийн хүрээнд НҮБ-ийн Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Лавлагаа лабораторийн албанд Молекул биологийн бүрэн автомат системийг хүлээн авч суурилууллаа.
🧪 Тус системийг ашиглалтад оруулснаар нуклеин хүчил ялгах, ПГУ-ын холимог бэлтгэх, ДНХ-ийг олшруулж тодорхойлох гурван үе шаттай үйл явцыг бүрэн автоматжуулж байна.
👩🔬👨🔬 Системийн ашиглалтын сургалтыг:
• Ажлын байранд 17 эмч, ажилтанд
• БНСУ-ын Дэжон хот дахь BIONEER corporation-ны Сургалт, судалгааны төвд 4 эмч, ажилтанд тус тус зохион байгууллаа.
✅ Молекул биологийн бүрэн автомат систем суурилуулснаар зоонозын халдварт өвчний эмнэл зүйн оношийн баталгаажуулалт сайжирч, шинжлэгчээс шалтгаалах алдааг хамгийн бага түвшинд хүргэх ач холбогдолтой юм.
UNICEF Mongolia
14/05/2026
УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ШТАБЫН ДАДЛАГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
📍Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх, байгууллагуудын харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” хоёр дахь өдрөө удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар үргэлжилж байна.
✅ Энэ хүрээнд ЗӨСҮТ-ийн удирдах баг гамшгийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, штабын үйл ажиллагааг жигдрүүлэх, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх чиглэлээр цагийн байдлын үнэлгээ хийж, дадлага сургуулилтад ажиллаж байна.
13/05/2026
🚨 ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу зохион байгуулагдаж буй Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны гамшгаас хамгаалах команд штабын сургуулилт үргэлжилж байна.
📍 Тус сургуулилтад Зоонозын өвчин судлалын үндэсний төв-ийн гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүн, мэргэжлийн ангийн алба хаагчид идэвхтэй оролцож, шинээр гарсан халдварт өвчин, цар тахлын үеийн хариу арга хэмжээ, бэлэн байдлын чадавхаа дээшлүүлэн ажиллаж байна.
Сургуулилтын хүрээнд:
🔹 Зарлан мэдээллийн дагуу бэлтгэл, бэлэн байдлыг шалгах
🔹 Шуурхай штабын ажиллагааг зохион байгуулах
🔹 Цар тахлын үеийн хариу арга хэмжээ хэрэгжүүлэх
🔹 Эрсдэлийн үеийн мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулах
🔹 Байгууллагуудын харилцан ажиллагааг уялдуулах дадлага сургуулилтыг хийж байна.
Дадлага сургуулилт нь болзошгүй гамшиг, халдварт өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
12/05/2026
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН “ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ” УЛСЫН ХЭМЖЭЭНД ТАВДУГААР САРЫН 13-15-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО
✅Эрүүл мэндийн салбарын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх, байгууллагуудын харилцан ажиллагааг сайжруулах зорилготой “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг улсын хэмжээнд 5 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
👉Тус сургуулийг Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль зохион байгуулах хуваарь”, Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/151 дүгээр тушаалын хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, олон улсын байгууллагууд хамтран оролцоно.
👉Команд штабын сургуулилтын хүрээнд:
• Гамшгийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөлт
, зохион байгуулалтыг сайжруулах;
• Шуурхай штабын үйл ажиллагааг жигдрүүлэх;
• Гамшгийн үед байгууллагуудын нэгдсэн удирдлагын тогтолцоог тодорхойлох;
• Бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангах;
• Эрүүл мэндийн салбарын тогтвортой ажиллагааг хангах чадавхыг нэмэгдүүлэх;
• Гоц халдварт өвчин, газар хөдлөлт, химийн осол, ой хээрийн түймэр, уул уурхайн осол зэрэг болзошгүй эрсдэлийн үед ажиллах дадлага сургуулилтыг зохион байгуулах юм.
✅Команд штабын сургууль нь зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, удирдах бүрэлдэхүүн штабын дадлага, дууриалган үзүүлэх тактикийн сургуулилт гэсэн үндсэн үе шаттай явагдана.
✅Дуурайлган үзүүлэх тактикийн дадлага сургуулилтыг Говь-Алтай, Сүхбаатар, Өмнөговь, Орхон, Төв аймаг, ХӨСҮТ, УНТЭ болон Нийслэлийн эрүүл мэндийн газарт зохион байгуулж, хээрийн эмнэлэг дэлгэх, хөдөлгөөнт баг ажиллуулах, гоц халдварт өвчний хариу арга хэмжээ авах зэрэг нөхцөлд ажиллах дадлага хийж гүйцэтгэнэ.
✅Сургуулилтын үйл ажиллагаанд нийт 40 гаруй эрүүл мэндийн байгууллагын 3000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн, алба хаагчид оролцож, эрүүл мэндийн байгууллагуудын гамшгийн үеийн бэлэн байдал, хүч хэрэгсэл, нөөц хангамж, удирдлага зохион байгуулалт, хамтын ажиллагааны чадавхыг үнэлэх юм.
✅Энэхүү арга хэмжээ нь гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эрүүл мэндийн салбарын шуурхай хариу арга хэмжээний тогтолцоог бэхжүүлэх, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.
12/05/2026
💐 Зоонозын салбарт ажиллаж буй сувилагч, лаборант, бага эмч, тусгай мэргэжилтнүүд та бүхэндээ “Олон улсын сувилагчдын өдөр”-ийн баярын мэнд хүргэе! 👩⚕️🩺
👏 Хүн ардын эрүүл мэндийн төлөөх таны хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрт талархал илэрхийлье.
✨ Ажил үйлс нь амжилтаар дүүрэн, амьдрал нь аз жаргалтай байх болтугай!