muzo.mn
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from muzo.mn, Library, Chingeltei duureg, Ulaanbaatar.
Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авьяаст хөвүүд дүү нар, халуун элэгтэн хотлоор,
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж,
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан! (Б. Ринчен)
20/09/2013
http://muzo.mn/mn/1909
Пушкиний 100 орчим шүлгийг яруу найрагч, орчуулагч Дарьзавын Бор хөрвүүлж ном болгон хэвлэжээ. Тэрбээр суут яруу найрагч Очирбатын Дашбалбарын үеэл ах бөгөөд Пушкиний үед “Царское Село” хэмээн нэрлэгдэж, хоёрдугаар Екатериний үед хөгжин цэцэглэж, орд харш, цэцэрлэг, талбайг нь Европын үзэсгэлэнт хотуудын жишгээр байгуулсан Пушкино хотод боловсрол эзэмшсэн хүн юм. Тэр хотод Д.Бор орчуулагч их Пушкин болон Анна Ахматова нарын алхаж явсан газар гишгэж, амьсгалж байсан агаараар нь цээжээ дүүргэж явахдаа тэр их хүмүүсийн шүлэг зохиолыг ойлгодог болох юмсан, тэгээд эх сайхан монгол хэлэндээ буулгах юмсан хэмээн залуу халуун насны бадрангуй мөрөөдөж явсан гэнэ. Ийн тэрбээр дал шүргэх насандаа залуугийн хүсэл мөрөөдлөө биелүүлж алдар цуут Пушкины шүлгүүдээс өөрийн сонголтоор орчуулж ном болгон хэвлүүлжээ. Санаж явбал бүтнэ гэдэг ийн буюу.
20/09/2013
Бүх цаг үеэс сонгосон дэлхийн яруу найргийн дээж ГУРВАН ЗУУН ШҮЛЭГТ хэмээх нэртэй шинэ антологи худалдаанд гарчээ.
http://muzo.mn/mn/1911
20/09/2013
Алтан ордоны яруу найраг анх удаагаа хэвлэгджээ
Уралаас нааших, Европийн хагас, Сибирийг бүхэлд нь эзэлэн оршсон Алтан Ордоны улсын түүх бол яахын аргагүй Монголын түүхийн нэгэн том хэсэг билээ. Нэрт орчуулагч Жигжидсүрэнгийн Нэргүй бээр Зүч, Цагаадай, Бат хааны болон тэдний цэргүүдээс үлдэж хоцорсон “иргэд”-ийн яруу найргийг орчуулан хэвлүүлжээ.
“Алтан ордоны яруу найраг” хэмээх эл номонд орсон шүлэгчдийн бүтээлүүд нь урьд өмнө нь монгол хэлнээ орчуулагдаж байсангүй, намтар цадиг нь ч тодорхойгүй ажээ. Уг номонд орсон бүтээлүүдийг ихэнхийг Татарын нэрт яруу найрагч, нийгэм соёлын зүтгэлтэн агсан Равиль Бухараев орос хэл рүү хөрвүүлж, “Алтан Ордоны улсын алтан гургалдайн хүрээлэн” хэмээх өмнөтгөл үг бичиж хэвлүүлснийг орчуулагч Ж.Нэргүй номынхоо эхэнд хөрвүүлэн нийтэлсэн байна. Энэхүү өмнөтгөл бол утга зохиолын төдийгүй түүх, соёл судлалын томоохон сурвалж болох нь дамжигггүй хэмээн орчуулагч өгүүлсэн байна. Эдүгээгээс 700 орчим жилийн өмнөх Алтан ордоны улсын мэргэд сэхээтэнүүд бичгийн болоод сэтгэлгээний ямархан өндөр түвшинд хүрсэн байсныг эл бүтээлээс тольдон уншаарай.
20/09/2013
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Chingeltei Duureg
Ulaanbaatar
976
