Нутаг нутгийн домог хууч яриа

Нутаг нутгийн домог хууч яриа

Share

Нутаг нутгийн домог хууч яриа группын албан ёсны хуудас
https://www.facebook.com/groups/ulger.domog/

19/05/2026
Photos from Нутаг нутгийн домог хууч яриа's post 11/09/2025

Халхын өндөр Пүрэвийн Гонгор
Олноо өндөр гэж алдаршсан П.Гонгор Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт 1880-аад оны эхээр төржээ. Эцэг Пүрэв нь дархан хүн байсан бөгөөд түүний бүтээсэн бурхан одоо ч элбэг буй аж. Богд эзэн өндөр Гонгорыг сонирхон зарлиг дуудлага буулгаж улсын сангийн даамлаар буюу даргаар тохоон ажиллуулж байсан гэдэг.
П.Гонгор нь төрөлхийн өндөр том биетэй хүн байсан бөгөөд түүний өндөр нь 2 метр 36 см юм. Тэрбээр барилдах дуртай бөгөөд Даншиг наадмаас начин цол хүртэж байжээ. Түүнтэй холбоотой олон домог яриа бий. Нутгийн иргэдийн өгүүлэх дуртай нэгэн домгийг сийрүүлэв.
Монгол Даяар алдаршсан, өдгөө ч нэр нь цуурайтсаар байгаа өндөр Гонгорыг нэг удаа Америкийн худалдааны төлөөлөгч гэртээ урьж дайлж цайлжээ. Америк хүн өндөр Гонгорыг элдвээр зусардаж, манай пүүсээс дуртай цагтаа ирж хүссэн хэмжээгээрээ мөнгө авч хэрэглэж болно. Бид танаас энэ насанд тань эргүүлж нэхэхгүй гэж. Өндөр Гонгор учрыг магадалж, тэгвэл хойд насандаа яах гэж асуутал, та их ухаантай хүн юм. Та хэзээ нэгэн цагт үхэх нь дамжиггүй, тэр цагт эрдэнэт ясаа Америк улсад тушаавал бид бурхан адил тахиж, таны нэр алдрыг дэлхий даяар цуурайтуулна гэсэн байна. Энэ үгийг дутуу хагас сонсмогцоо Гонгорын уур хилэн бадарч, ар халхын буян байхад хувхай ясаа худалдан идэх болоогүй, манай нутгаас шалавхан зайлцгаа гээд ухасхийн босож америк төлөөлөгчийг унатал цохиод гарч явжээ. Хувхай ясыг минь алтанд барьцаалж авах гэлээ гэж их л сэжиглэн, уурлаж байсан гэдэг.

Өндөр Гонгор хожим нь өөрийн төрсөн нутаг Бага булагтаа очсон бөгөөд үймээний өмнөхөн 1931-1932 оны үед 49 насандаа таалал төгсчээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

25/10/2024

Хэдэн зууны өмнө монголын дайчин эрсийг дийлж чадаагүй дорны нэг их хаан нэгэн туршуулыг явуулсан юм гэдэг. Түүний үүрэг даалгавар нь монгол эрсийн дайчин, эрэмгий, эх оронч шинж чанар хаанаас бүрдэн бий болдог, яагаад нүүдэлчин эрсийг зэр зэвсгийн илүүгээр ч дийлж чадахгүй байгаагийн ул суурийг олж сул талыг илрүүлэх байжээ.Тэр хүн монголын нутгаар хөндлөн гулд таван жил явсан гэдэг. Тэгээд буцан ирж хаандаа бараалхан ингэж хэлсэн юм гэнэ:
-Агуу их хаан минь ээ. Таны тушаалаар монгол эрсийн уугуул нутагт таван жил амьдарлаа. Нэг л зүйлийг ойлголоо. Монгол дайчин эр бүрийн ард ухаан төгс хатан байна. Тэр хатан болгон хүү төрвөл чи бол монголын хаан. Чи дайчин эр болж монгол эх орноо хам гаалан тэмцэх ёстой гэж сургаж өсгөдөг юм байна. Охин төрвөл чи бол монголын хатан. Чи дайчин монгол эрийн хатан байж үр хүүдээ хааны болон хатны зэрэгт өсгөх ёстой гэж сургадаг юм байна. Тиймээс ч монгол нутагт айл бүрт хаан, хатан өсөн торниж, бидэнтэй байлдаж буй эрс өөрсдийгөө тэр нутгийн хаан нь гэж үздэгээс амь хайрлалгүй тэмцэлдэж чаддаг юм байна. Тэд хэдий арьс хөдөс нөмөрсөн ч дотроо хааны зэрэгт сэтгэж байгаагаас бид дийлдэггүй юм байна. Бид нэг дайчин эрийг устгахад ард нь арван хаан өсөн бойжиж байдаг юм байна гэжээ.

30/07/2023

📣Говь-Алтай аймагт ус хуримтлуулах хөв барих байгууллагыг сонгон шалгаруулах зар нийтлэгдлээ. Саналаа ирүүлж хамтран ажиллаарай.

Photos from Нутаг нутгийн домог хууч яриа's post 18/03/2020

Монгол цэргийн өдөр
Бид бүхни хэлж заншснаар Цэргийн баярын үүсэл нь 1921 оны 2-р сарын 24-ний өдөр Барон Унгерн фон Штернберг хятадын гамин цэрэгийг ялж нийслэл хүрээг эзлэн авсны дараа Гамин цэргүүд Хиагтад төвлөрөв. МАН нь Нийслэл хүрээ болон Монгол ороныг чөлөөлхийн тулд хамгийн эхэнд түшиц газар болгох Хиагтыг чөлөөлхөөр шийдэв ардын журамт цэрэг хотыг баруун, баруун хойд, хойд талаас нь довтолж хотыг бүслэн ухарсан боловч хятадын морьт цэрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлж арга буюу ухран

Ардын журамт цэргийн удирдлага сум галт хэрэгслээр хангалт хийхийн хамт замд хоцорсон 2 их буугаар 16 цагийн үед их бууны галын дараа журамт цэргийн хоёр дахь довтолгоо эхлэв. Энэ удаагийн довтолгоо амжилтад хүрч, хятад цэргийг хотоос шахан гаргасанд тэд Ивцэг, Бөхлөө зэрэг газрыг чиглэн ухарсан бөгөөд жанжин Сүхбаатарын удирдсан ардын журамт цэрэг хотд оролгүй маргааш нь буюу гуравдугаар сарын 18-ний өглөө Ардын журамт цэргүүд Хиагт хотод орж бүрэн чөлөөлөв.

МАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны 32 дугаар хурлын тогтоолоор тус өдрийг "Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх шийдвэр гаргаж, энэ өдрийг цэргийн алба хаагчдын амралтын өдөр болгосон байдаг.

Харин 2011 онд УИХ-аас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн юм.
Монгол цэргийн баярын мэнд хүргье!!!

28/08/2019

Хүдэр даян аварга

Сайшаалт Ерөөлтийн 15-р он буюу1810 оны цагаан морин жил Монголын дорнод их тал дунд айл хэсэж амь зууж явсан нэгэн залуу бүсгүй, Санбээсийн баян айлын илүү гэрт нярайлсан гэдэг. (Энэ бол Хүдэр даян аварга ажээ).
Хүдэр 18 нас хүрч, хүн хүнээс хүдэр зузаан бие цогцос сайхантай, ажилд сүрхий эр болжээ. Гэтэл түүний унтдаг гэрийн хана нь орных нь ар талыг дагаад үдээр нь тас тас үсэрсэн байх болжээ. Үүнийг мэдсэн жасын нярав гайхаж учрыг сэм магадалбал Хүдэр хүү өглөө сэрээд суниах зуур ханын модноос татаж бүх үдээсийг тас татдаг байжээ. Хүдэр ар хөллөсөн тэргээр аргал түүдэг байжээ. Сүүл сүүлдээ нөгөө шар нь учиргүй ядарч, хөлс нь цувчихсан ирдэг болжээ. Үүний учрыг гайхаж байтал нэг өдөр шарынх нь сүүл тасархай иржээ. Учрыг асуувал “Татчихтал тасарсан юм” гэжээ. Дараа нь нэг өдөр өөр хүн түүнийг холоос сэм дагаж харвал, аргалаа түүж дуусаад шараа мултлан авч түүнтэйгээ ноцолдож гарчээ. Арван найман настай жаал хүү бүдүүн шарыг өнхрүүлэн унагааж, босмогц нь барьж авч, цээжийг нь өргөх зэргээр ноцолдож тоглосоор усан хулгана болгоод шараа хөтөлж, тэргээ түрээд буцжээ. Гэртээ нэлээд дөтөлж ирээд тэрэгтэй аргалаа шарандаа хөллөөд өөрөө хөтөлж, гэмгүй царайлан рж байсан гэдэг.
Үүнийг үзсэн хүмүүс “Энэ гайхал чинь муу ёрын амьтан гарлаа. Яах билээ?” гэлцэж, түүнийг даншиг наадамд явуулъя гэж шийджээ. Зарим нь Хүдрийг “Даншиг наадамд очоод барилдаж бөх болох эсэхээ үзэг” гэж үнэнээсээ бодож, зарим нь “Энэ задарсан банди даншигт очиж сайн бөхөд хага шидүүлж хашраг” гэж боджээ. Ийнхүү хойд жил нь арван есөн настай Хүдэр нутгийн бөхчүүдтэй цуг Долоон хошууны даншиг наадамд заорьж Дорнодын их талаас анх удаа гарчээ. Энэ жил бол 1829 оны шарагчин үхэр жил билээ. Хүдэр хүү өөрийн хүч тэнхээтэй болж байгааг өдөр ирэх тусам мэдсээр, залуу бага насны ааг хүчин чадлын эрчээр ямар ч болов их наадамд түрүүлнэ байх гэж лавтайяа горьдох тул бушуухан явж хамаг олон цугларсан их наадмын талбайг үзэхсэн гэхээс тэсэж ядан явжээ. Гэтэл хамт яваа хуучин бөхчүүл огт яарах шинжгүй айл хэсэж айраг уусаар, Хэрлэнгийн усанд биеэ угаасаар, овоо чулуун дээр сан тавьсаар явах тул Хүдэр хүү тэссэнгүй нэгэн өдөр аяыг нь олж ганцаараа түрүүлэн оджээ. Гэтэл нутгаас гарч үзээгүй болохоор зам замнаж, нэгэн их модтой уулс дунд ормогц аль тохиолдсон баруун хойш чиглэх зам төдий даган явах болжээ.
Тэгсээр хөндийн өндөр уулс дунд орой нар шингэх үеэр нэгэн айлд буужээ. Гэвч тэнд хонолгүй бушуухан явмаар санагдсан тул цай уугаад зам асуужээ. “Энэ их үргэлжилсэн уулын өвөр талаар тойрдог нэгэн бүтэн хоногийн зам бий. Ар шилээр нь давдаг өөр нэг балархай жим бий. Тэр балархай жим их татуу(ойр) боловч хүн амьтан явахаа больсоор хэдэн жил болсон юм ” гэж гэрийн эзэн өгүүлжээ. Хүдэр хүү угаас баавгай үзээгүй тул баавгайн тухай лавлан асуугаад нас гүйцсэн шараас том биш гэдгийг дуулаад тайвширч, тэр сүрхий гэгддэг балархай жимээр нь явахаар морджээ.
Тэр айлынхан Хүдрийг уулын ар шил чиглэн модон дундуур явчихыг хараад их л гайхжээ. Шөнө боллоо. Нөгөө айлынхан унтацгаав. Нэг мэдэхэд хаалгыг нь нэг юм түчигнүүлэхэд сэрвэл, ямар нэг хүчтэй амьтан хаалгыг нь оролдож, түлхээд модон оньсыг нь хуга түлхэн орж ирсэнд учиргүй айцгааж “Нөгөө хүн чинь аюулт баавгайн уурыг хүргэж алуулаад, одоо тэр баавгай нь түүний мөрөөр манайд хүрээд ирлээ” гээд сандарчээ. Гэтэл тэр нь баавгай биш, Хүдэр хүү байжээ.
Энэ үүр цайсан үед болсон хэрэг бөгөөд айлынхан босож тулгын баруун талд тэрийн унасан Хүдрийг өндийлгөж үзвэл хоёр гарын нь шуу гадна талаараа юу ч үгүй урагдан зулгарч цус асгарч байжээ. Гарыг нь угааж боож өгөөд, сүү амсуулан сувилж, нар гарах үед ухаан орсон Хүдэрээс юу болсныг асуувал: “Би эндээс мордоод замын замын ойрыг бодож уулын ар шилийн замаар явсан юм. Явсаар уулын шил даваанд дөхөж очтол, харанхуй дунд морь үргээд урагш явсангүй. Тэгэхээр нь буугаад морио хөтлөн явтал урдаас бөөн хар юм хүрч ирлээ. Тэр амьтан, тэр чигээрээ надруу дайрч ирэхээр нь би хоёр гараараа хоёр чихнээс нь барьж аваад доош харж толгойгоор нь газар мөргүүллээ. Гэтэл муухай чанга дуугарч дээшээ өндийж ирэхэд нь хичнээн хүчлэн даравч дийлсэнгүй, надтай чацуу болон босож ирэв. Би барьсан барьцаа алдалгүй байж дахин доош газар улам хүтэй мөргүүллээ. Тэр амьтан улам хүчтэй босож ирлээ. Дахиад л би дарлаа. Ингэж тэр амьтан бид хоёр ээлжлэн дээш доош бололцсоор шөнийг барж, сүүлдээ айх цуцах нийлээд юугаа ч мэдсэнгүй. Нэг мэдэхэд л тэр амьтан өндийхөө больсон шиг байлаа. Тэгэхэд нь би орхиж нааш гүйж ирсэн байх” гэжээ. Энэ яриаг сонссон гэрийнхэн “Энэ хүн лав айснаас болоод солиорч дэмий ярьж байх шиг байна. Хэрэв нөгөө аюулт баавгайтай тааралдсан юунд тэгэж барьж авч дийлэх вэ? Энэ байтугай хорь гучин хүн ч дийлэхгүй” гэлцээд өдөр болсон хойно хэдэн хүн нийлж нөгөө газар нь очжээ. Гэтэл нутаг усныхны зүрхэнд орсон нөгөө аймшигт том баавгайн толгойн арьс хошуунаасаа гэдрэг шамарч, нүдээ өнгөртөл яс мах нь гарчихсан үхсэн хэвтжээ.
Түүний толгойн дэргэд нэлээд гүнзгий нүх байх бөгөөд энэ нь Хүдэр, баавгайг хоншоороор нь газар мөргүүлсээр байгаад газрыг хонхойлж, тэр нүхэнд нь хоёр шуугаа урж гүйцсэн хэрэг байжээ. Ингээд Хүдэр тэр жилдээ барилдаж чадалгүй буцжээ. Гэвч түүний хойд жил даншиг наадамд очиж барилдсан гэдэг яриа бий.

Цагаан ноёны домог 17/04/2019

Цагаан ноёны домог Тангудын нэгэн хотын дарга хөвгүүнгүй учир нэгэн эмийг татвар эм болгон авчээ. Удалгүй тэр бүсгүй бие давхар болж, хотын дарга эрх мэдлээ алдахаас айж нөгөө татвар ...

02/04/2019

Xүний хүүхдийг муухай хүүхэд гэж энхрийлдэг нь цаанаа нарийн учиртай

* Үр хүүхдэдээ өмч хөрөнгө үлдээх гэж БИЕИЙГ БҮҮ ЗОВОО
* Удмыг чинь зөв замаар хөтлөх УХААН ХҮМҮҮЖИЛ өгөхийн төлөө СЭТГЭЛИЙГ ЧИЛЭЭ.

Эрт урьдын цагт нэгэн ноён сайхан охинтойгоо амьдран суудаг байжээ. Охин нь лусын дагинаас ч дутахгүй үзэсгэлэн гоо, бас эрүүл чийрэг, гал цогтой бүсгүй байжээ. Тэрээр цэвэр ариухан сэтгэлтэй байв. Түүнд маш олон эрс дурлаж хайр сэтгэлээ илчилдэг байжээ. Гэвч тэр олон залуусаас нэг нь ч түүний зүрх сэтгэлийг эзэмдсэнгүй. Түүнд дурласан олон зүрхийг шархлуулжээ. Шархалсан зүрх болгоныг илааршуулах бололцоо түүнд байсангүй, зүрхнүүд өөр өөрсдийн ааш араншингаар түүнийг хайрлана, өсөрхөнө, бас харамлана.

Нэг өдөр зэргэлдээ хошууны шуналаараа зартай хараал жатгаар гаршсан ноён хүүдээ бэр гуйхаар ирж гэнэ. Охины аав санаа зовон эрс татгалцаж чадсангүй, дэмий л

– Энэ бол охины өөрийх нь мэдэх асуудал гээд тойруулаад өнгөрөөжээ.

Гэвч хэд хоногийн дараа ноён элч илгээж хариу нэхсээр байсан тул охиноосоо асуужээ. Охин

– Надад сэтгэлтэй хүн бий…, тэр хүн манай адуучин Хангал… гээд хэсэг түгдрээд

– …Удахгүй та өвөө болно гэж хэлж гэнэ.

Нөгөө ноён үүнийг сонсоод давхин ирж, дэлбэртлээ уурлаж танай удмыг таслах болно, хараал жатга хийнэ, охиноос чинь гарсан хүүхдийг харсан хүн болгоны хайрын нүд, сайн сайхан ерөөл нь миний хилигнэлээс гарсан хараалыг дамжуулах болно гээд амандаа элдэв буруу үг хэлэн гэрийг нь нар буруу тойроод мордоод явж гэнэ.

Удалгүй охин нь төрж сайхан хүүтэй болсон ч нутгын хүмүүс эргэж тойрох болгонд л хүүхэд халууран бүлээрэн өвчин ороосоор байв гэнэ. Охины аав бүхий л мундаг лам бөө гэх хүмүүсийг цуглуулж хараалыг нь хариулах гэсэн ч тэд эс чадав. Бүгд л хараалын хүчийг гайхан, хамаг шидээ барж, харин хүүхдийн аав ээж, ах дүүс бурхан тэнгэртээ найдахаас өөр замгүй болжээ хэмээн гаслав гэнэ.

Нэгэн өдөр хүүгийн аав адуугаа услах үедээ юу ч хийж чадахгүй хүүгээ “явуулж” харамсан мэгшин уйлж суутал

– Хүү минь яагаад уйлаав гэх дууг сонсоод эргээд хартал их л ноорхой хувцастай ядруу бадарчин өвгөн зогсож байв.

Хүүгийн аав түүнийг үл тоон, хагас дутуу уйлсан учраа хэлэн, идэж уух хумсхан төдий юм өгөөд буруу харав. Ядруу лам арга ч бий дээ хэмээн үглэхэд

– Өвөө минь, энэ нутаг усны байтугай, эргэх замбуулингийн ид шид нь ханасан эрдэмт мэргэд чадлаа барсаан. Арга бий бий гэвч арай хоолоо аргалж чадаагүй танд бий юм гэж үү гээд морджээ.

Бадарчин өвгөн

– Барж идэх хоолоо аргалаагүй ч барьж идэх зовлонг харин ч нэг гадарланаа, хүү минь…, хүүгээ гээд хүсэх юм бол эргээд ирээрэй. Аргаа барахын цагт арслан бар ч хулгана эргүүлдэг жамтай хорвоод ахыгаа гээд хүрээд ирвэл арга чадал минь хэрэг болох ч юм билүү гэсээр үлдэв.

Гэртээ хариад цай ууж суунгаа бадарчны үгийг тунгаан байтал хүү нь часхийтэл уйлав гэнэ. Сэрхийн сэрж, сэвхийн босоод хадам аавдаа саяын болсон явдлыг хэлтэл

– Мянган лам боломжгүй гэж байхад ганц боломжтой гэсэн хүнээ ад шоо үзээд, чи ч мөн чигчийхэн байна даа, алив яв…, аваад ир. Хүүхдээ яая гэж байж хүнийг бас дээр дорд үзэхтэйгээ юу чи… гэж зандрав.

Ингээд тэр хоёр мордосхийн гарч, ухасхийн хүрэв гэнэ. Өвгөн бадарчин инээвхийлж

– Бодсоноос хурдан ирлээ, та хоёр. Болгоож хайрла. Бор цайнаас минь хүрт, буян хайрла гэсээр хээрийн цай үйж суув гэнэ.

Ингээд бадарчныг гэртээ залж, болсныг хүүрнэн өгүүлэв. Бадарчин өвгөн тунгаан бодож, тусган хариулав гэнэ.

– Хүн гэгч нь энэ махан биенээс илүү сэтгэлийн амьтан гэвэл зохилтой. Хар гэвэл хар л байлгадаг, цагаан гэвэл цагаан л болгодог сэтгэл зүрхний өчүүхэн амьтас. Хараал гэсээр байгаад хараал болгожээ, та нар. Хардах айдас чинь гэрээр чинь дүүрч халдах дайсан мэт хар жатга үүрлэжээ гэрт чинь. Хий хоосон зүйлийг хүлээж авсан сэтгэл чинь хүүхдээсээ илүү анхаарч бодит болгон биелэлээ олоход нь тусалжээ. Хүний нялх үр гэдэг нүгэл буянаа ялгаж, нүнжиг буртгаа салгаж чадахгүйгээр цэвэр ариухан сэтгэлтэй байдаг. Тэр утгаараа ч сайн муу хар цагаан хэл амыг үл ялган өөртөө хүлээж авдаг.

Тиймээс ч бид хүний хүүхдийг муухай хүүхэд гэж энхрийлдэг нь цаанаа их нарийн учиртай юм шүү дээ. Элдэв хар цагаан хэл ам, өвчин зовлон айдас цочрол орчлонгийн ил далд хүчнээс 108 торгоны өөдсөөр хийсэн буруу энгэртэй баривч хийж өмсгөж хамгаалдаг. Нэг ёсондоо өнгө өнгийн торгонд та нарын хэлээд байгаа элдэв зүйл чинь хууртдаг юм шүү дээ, буруу энгэрийг нь хараад хүн биш байна гээд бараан зүйл тойрдог юм гэжээ.

Өвгөн бадарчны үгээр болж өргөн олондоо зар түгээж өнгө өнгийн өөдөс, өчүүхэн чинээ даавуу шувуухан нийлүүлж өхөөрдөм хүүдээ дээл хийж хайрлажээ. Түүнээс хойш тэр айл өнөр өтгөн үр хүүхдүүдээ тойруулан амар сайхан жаргасан юм гэсэн.

Photos from ЭРХ ЧӨЛӨӨ СОНИН's post 19/03/2019
Photos 12/03/2019

Архангай аймаг Цэцэрлэг сум Мухар хужиртын рашаан.Энэхvv ид шидийн ариун усны домгийг ийн єгvvлжээ. Рашаан ундран буй энэ газарт дээр vед нэгэн ядуу эмэгтэй охиныхоо хамт амьдардаг байв. Охин хєл хvндтэй юмсанж. Урин цагийн vес охин нэг єглєє амаржив. Адуундаа мордсон нутгийн хоёр залуу тэр vед эмгэний гэрийн тооноор гэрэл цацран, солонго татахыг харжээ.
Тэр шєнє тэдний гадаа Далай Чойнхор вангийн хошуунаас нэгэн алаг vнээ шилрэн ирж тугаллажээ. Тугал нь эхийнхээ сvvг барсангvйд эмгэн тогоо, домбондоо хийгээд ч багтсангvй. Сvv газраар нэг урсав. Ямар их буянтай хvv вэ хэмээн уулга алдан нялх биетэй хvvхнээ vнээний хагаар шєллєж, зээ хvvгийнхээ эхсийг нь зvvн талынхаа довон дор булав.
Гурав хоногийн дараа хvvгийн унасан газрын хажуугаас булаг ундрав. Vнээний эзэн ирсэн боловч бэлгэшээн баярласандаа vнээгээ орхиод буцжээ. Ийнхvv vнээний эрлээ мухарласан тул энэ газрыг Мухар Хужирт хэмээжээ. Оргилон гарсан булаг нь энэхvv рашаан болой.
Тэр хvv нь Зая бандид Лувсанпэрэнлэй бєлгєє. Энэ бол 1642 он юмсанж. Ийм нэгэн vнэн, домог хоёр найрсан амтат яриа єнєєг хvртэл єртєєлєн ирсэн ажгуу

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Ulaanbaatar
16066