#СБД MORIN KHUUR SUMMER FESTIVAL ЭНЭ САРЫН 5, 6-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО
..Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар чиглэл болгосон. Энэхүү зарлигийн дагуу Сүхбаатар дүүрэг Монгол Улсын Консерваторийн Морин хуурын тэнхимтэй хамтран хоёр дахь жилдээ MORIN KHUUR SUMMER FESTIVAL-ийг зохион байгуулах гэж байна. MORIN KHUUR SUMMER FESTIVAL энэ сарын 5, 6-ны өдрүүдэд 17:00-21:30 цагийн хооронд Монгол Улсын Консерваторийн гадна талбайд болно.
Нээлттэй Сүхбаатар дүүрэг
СБД-ийн нутгийн захиргааны байгууллагууд, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаан тухай
СБД-ийн нийт иргэд амар амгалан, сэтгэл хангалуун амьдрахад оршино.
02/06/2026
#СБД ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ЭРСДЭЛ БҮХИЙ ГАЗРУУДЫН ЗӨРЧЛИЙГ АРИЛГАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс хагас жилийн тайлан, төлөвлөгөөний биелэлтийг хуулиар тогтоосон хугацаанд боловсруулж хүргүүлэх тухай мэдээллийг өглөө. Үргэлжлүүлэн дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо болон Хүүхдийн төлөө зөвлөлийн хагас жилийн ажлын тайланг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Саранхөхөө танилцуулсан юм. Тус хорооны хагас жилийн төлөвлөгөөнд тусгагдсан хүүхэд хамгааллын нийт 15 ажил 50 ба түүнээс хувийн хэрэгжилттэй байна. Мөн Хүүхдийн төлөө зөвлөлийн төлөвлөсөн ажил 70 ба түүнээс дээш хувьтай хэрэгжив. Хурлын төгсгөлд дүүргийн Засаг даргын орлогч Д.Ганболд Монгол улсын Ерөнхий сайд болон нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг танилцуулав.
✅Үүнд:
• Сургууль, цэцэрлэгийн засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах
• Гол, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, ойрын өдрүүдэд үргэлжилсэн болон их хэмжээний бороо орох төлөвтэй байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлж, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллах.
• Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрлийн үйл ажиллагааг нэгдсэн цахимд шилжүүлсэн, бизнесийн орчныг дэмжихтэй холбогдуулан гаргасан 2026 оны 127 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган, тайлагнаж, иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж ажиллах
• Зуны улиралд дулаан хангамжийн шугам, тоноглолд засвар хийх ажлын хүрээнд хэрэглээний халуун ус хязгаарлах мэдээллийг иргэдэд урьдчилан шуурхай хүргэж, хуваарьт ажлыг тогтоосон хугацаанд нь чанартай зохион байгуулан, хэвийн үйл ажиллагааг хугацаанд нь сэргээхэд онцгой анхаарч ажиллах.
• Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэл хотод зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулах, жуулчдад ая тухтай, аюулгүй орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах.
• Зуслангийн ногоон бүсэд нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гэрэлтүүлэг, цахилгаан эрчим хүч, ундны усны хүрэлцээг сайтар хангаж ажиллах зэрэг ажлуудыг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгов. See less
01/06/2026
#СБД ФОТО: "ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ" ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
🎈Дүүргийн Засаг даргын Тамгын газраас олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Хүүхдийн ертөнц" өдөрлөгийг өнөөдөр Сэлбэ нэгдсэн эмнэлгийн гадна талбайд зохион байгууллаа. Өдөрлөгт 1-20 дугаар хорооны хүүхэд багачууд оролцсон бөгөөд дүүргийн бүх хэлтэс, нэгжүүд үлгэрийн баатраар нэрлэсэн асруудад үзвэр, үйлчилгээ үзүүлэн баярын үйл ажиллагааг хүүхдэд ээлтэй уриан дор тэмдэглэв.
01/06/2026
31/05/2026
МЭНДЧИЛГЭЭ
31/05/2026
📌Гэндэнгийн гудамж өглөө 08 цагаас 22 цаг хүртэл, Жуулчин Амарын гудамж талбайн зүүн баруун тал өглөө 06 цагаас 20 цаг хүртэл хаагдана.
31/05/2026
#СБД МАРГААШ "ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ" ӨДӨРЛӨГ БОЛНО
🎈Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Хүүхдийн ертөнц" өдөрлөгийг маргааш 13 дугаар хороонд байрлах Сэлбэ нэгдсэн эмнэлгийн гадна талбайд зохион байгуулна.
29/05/2026
#СБД ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН КАБИНЕТЫГ НЭЭЛЭЭ
🏥Сүхбаатар дүүрэг “Хүүхдийн хөгжлийн дэмжих жил”-ийн хүрээнд тэдний сурч, хөгжих ээлтэй орчныг бүрдүүлэхээр салбарт бүрт олон ажлыг хийж байгаа. Өнөөдөр дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн дөрвөн давхарт тохижуулсан хүүхдийн эрт илрүүлгийн кабинетыг албан ёсоор нээлээ. Энэхүү кабинетад хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо хийнэ. Үүнд, хүүхдийн эмчийн үзлэг болон нүдний хараа шалгах, чих хамар хоолой, шүд, бие бялдар, хоол тэжээлийн үнэлгээ зэргийг хийнэ. Мөн энд өсвөр насны хүүхдүүдэд зориулсан анхны тусламж үзүүлэх, нөхөн үржихүй, эрүүл хооллолт зэрэг эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын танхим бий. Хүүхдийн эрт илрүүлгийн кабинет нь олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвтэй хамтран 50 мянган хүүхдүүддээ зориулан хэрэгжүүлж буй ажлын нэг юм.
#СБД ХУВЬЦАА, НОГДОЛ АШИГ ӨВЛҮҮЛЭХ АЛХАМ
📌“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс хууль ёсны өвлөгчид шилжүүлэх буюу өвлүүлж эхэлнэ. Иргэн та хувьцаа, ногдол ашиг хэрхэн өвлөх зааварчилгаатай танилцана уу.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Address
Ulaanbaatar
