Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв

Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв

Share

Үйлдвэрлэл эрхлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг цаг алдалгүй, чанартай хүргэнэ.

02/06/2026

🧵 ОЁДЛЫН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ! 🧵

Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, оёдлын ур чадвар олгох, өөрийн бизнесийг эхлүүлэхэд нь туслах зорилготой Оёдлын богино хугацааны эрчимжүүлсэн сургалтдаа бүртгэж эхэллээ.

Шинэ мэргэжил, шинэ ур чадвар эзэмшиж, өөрийн гараар бүтээмж үүсгэхийг хүссэн иргэд та бүхнийг урьж байна.

📅 Сургалт болох хугацаа
Эхлэх өдөр: 2026 оны 6 дугаар сарын 8-ны өдөр
Дуусах өдөр: 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр

Бүртгэл: Өнөөдрөөс эхлэн сургалт эхлэх хүртэл үргэлжлэх бөгөөд суудал хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй!

💡 Сургалтад хамрагдсанаар: Оёдлын машины бүтэц, ажиллагаа болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа
Хувцасны эсгүүр, хэмжээ авах аргачлал
Шулуун оёдол, үндсэн техникүүд
Бүтээгдэхүүн (бэлэн хувцас, цүнх, гэр ахуйн хэрэгсэл г.м) бие даан оёж сурах.

📍 Бүртгүүлэх болон дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Холбоо барих утас: [11357054, 96019260]
Цахим бүртгэл: https://docs.google.com/forms/d/1OOoPgMKfh3dOsH6ucM_vR0qqwqsS11BFiFNiAxtCeR0/edit

Photos from Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв's post 01/06/2026

🎈 "ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ" өдөрлөгт Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв амжилттай оролцлоо. 🧸✨

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан "Хүүхдийн ертөнц" нэгдсэн өдөрлөг өнөөдөр Сэлбэ нэгдсэн эмнэлгийн гадна талбайд баяр хөөртэйгөөр болж өндөрлөлөө.

Дүүргийн 1-20 дугаар хорооны хүүхэд багачууд цугласан тус арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв (ЖДҮДТ) өөрийн асрыг ажиллуулж, баярын үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.

Дүүргийн бүх хэлтэс, нэгжүүд хүүхдүүдийн хайртай үлгэрийн баатруудын нэрэмжит асруудыг засаж, үзвэр үйлчилгээ үзүүлсэн бөгөөд манай төвийн хамт олон "Хүүхдэд ээлтэй" уриан дор бяцхан зочиддоо баяр хөөр бэлэглэж, тэдний бүтээлч сэтгэлгээг дэмжсэн сонирхолтой хөтөлбөрүүдээр үйлчиллээ.

Ирээдүй хойч үе болсон хүүхэд багачууддаа Хүүхдийн баярын халуун мэндийг хүргэе!

#СБД #ХүүхдийнБаяр #хүүхдийнертөнц #СүхбаатарДүүрэг #ХүүхдэдЭэлтэй

Photos from Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв's post 28/05/2026

Хүүхдийн баярыг тохиолдуулан хүүхэд багачуудын авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор хөгжөөнт тоглоом, загварын шоу, хүүхдэд зориулсан үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, хүүдүүдийн хайртай хүүхэлдэйн үлгэрийн баатар хүрэлцэн ирж, нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 🎉🎈🎁

27/05/2026

WORLD SME's DAY үзэсгэлэн худалдааны бүртгэл эхэллээ. Доорх линкээр бүртгүүлнэ үү. ( Үйлдвэрлэл эрхлэгчийн тоо хязгаартай ба хүнсний асар тусдаа тул хүнсний бүтээгдэхүүн орохгүй болно)
Холбогдох утас: 88029873
https://docs.google.com/forms/d/1CAJcDW8NmN_zzgDhWh0lfpc9ZbNmVdBYCde2MCQYs1g/edit

Photos from Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв's post 26/05/2026

Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны SDW Mongolia зохион байгуулж буй 300 эмэгтэй бизнес эрхлэгчдийн нэгдсэн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байна.

Энэхүү арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн баялаг бүтээгч шилдэг эмэгтэй үйлдвэрлэл эрхлэгчид маань нэгдэн, туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. 🤝✨

Дүүргийнхээ өнгө төрх, бүтээлч чанарыг илтгэн, нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авчирч буй бүсгүйчүүддээ халуун баяр хүргэж, бизнес нь улам бүр цэцэглэн хөгжихийг хүсэн ерөөе. 🇲🇳❤️

#СүхбаатарДүүрэг #ЭмэгтэйчүүдийнМанлайлал #ҮндэснийҮйлдвэрлэл #бизнесэрхлэгчэмэгтэйчүүд

Photos from SDW Mongolia's post 26/05/2026
26/05/2026
21/05/2026

Women Buziness Expo partnersip 🌸

Ухаалаг, бүтээлч, дайчин эмэгтэйчүүдийн маань гар, сэтгэл нийлж бүтээсэн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг доороос тольдож, худалдан авалт хийх алтан боломж тохиож байна.

Таны хийсэн худалдан авалт бүр—үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, эмэгтэйчүүдийн эдийн засгийн бие даасан байдлыг чадваржуулах том хөрөнгө оруулалт болох болно.

• 📅 Хэзээ: 5 дугаар сарын 24, 25, 26 (Бүтэн 3 өдрийн турш)
• 📍 Хаана: Д.Сүхбаатрын талбай (Төв талбай)
• 🎪 Юу хүлээж байна вэ?:
• Гар урлал, гоёл чимэглэл, бэлэг дурсгал
• Үндэсний болон орчин үеийн хувцас, загвар
• Эрүүл мэнд, гоо сайхны органик бүтээгдэхүүн
• Амтат хоол, нарийн боов, инновацын бүтээгдэхүүнүүд

Гэр бүл, найз нөхдөөрөө хүрэлцэн ирж, амралтын өдрүүдээ бүтээлчээр өнгөрүүлээрэй! ✨
👉 Эмэгтэйчүүдээ дэмжиж, хамтдаа хөгжье!

Холбоо барих: 99548818

#ЭмэгтэйБизнесЭрхлэгчид #ҮзэсгэлэнХудалдаа #СүхбаатрынТалбай #ҮндэснийҮйлдвэрлэл

21/05/2026

🇲🇳🇨🇳 БНХАУ-ын Хэйлунжян мужийн Харбин хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын 35 дахь удаагийн эдийн засаг, худалдааны үзэсгэлэн амжилттай үргэлжилж байна.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 13-р хороо, 5-н буудал
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00