Сорьцын хяналтын газар / Mongolian assay office

Сорьцын хяналтын газар / Mongolian assay office

Share

Алт үнэт эдлэлийн сорьц тогтоож, баталгаажуулах

23/06/2025

Манайх зуны цагийн хуваарьт шилжиж ажлын цаг 07.30-15.30, цайны цаг 11.30-12.30 байгаа тул харилцагчид та бүхэн цагаа тооцоолон ирж үйлчлүүлээрэй

05/05/2025

Манай эрдэнийн чулууны мэргэжилтэн өвчтэй байгаа тул эрдэнийн чулууны лаборатори энэ 7 хоногтоо ажиллахгүй. Гэрчилгээ авах бол 5 сарын 21-с хойш утсаар холбогдож байгаад ирж үйлчлүүлээрэй.

26/02/2025
14/02/2025

Мэндчилгээ

✅СХЗГ-ын Сорьцын хяналтын газар нь гоёл чимэглэлийн үйлдвэрлэл, худалдаа, алт олборлолт болон алтны нийлүүлэлтийн сүлжээнд ажилладаг байгууллага юм. Энэхүү байгууллага нь 1963 оны 2-р сарын 15-ны өдөр "Үнэт металлын чанар" шалгах тасаг нэртэй байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл “Монгол Улсын нутаг дэвсгэрт үнэт металл, эрдэнийн чулуу олборлолт, боловсруулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг бүхий л байгууллага, иргэдийн үнэт эдлэлийг магадлан шалгаж, сорьцын баталгааг хангуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж, Сорьцын хяналтын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх” чиглэлээр мэргэжлийн хамт олон тасралтгүй үйл ажиллагаа явуулан ажиллаж байна.

✅Өнөөдрийн байдлаар нийт 300 гаруй тонн алтыг хайлж гулдмайлан сорьц тогтоосон, нийт 1 сая орчим ширхэг үнэт эдлэлд сорьцын баталгааны тэмдэг тавьж, баталгаажуулсан нь Монгол Улсын эдийн засагт өндөр үүрэг гүйцэтгэсний тод үр дүн юм.

✅Бид цаашид шинээр батлагдсан “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн хүрээнд Засгийн газраас дэвшүүлсэн улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулах, хямралыг даван туулах, салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэн боловсронгуй болгох, хувийн хэвшлийн бизнесийг дэмжих, инновацийг хөгжүүлэх, нийгмийн амьдралын чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, зорилтуудыг амжилттай үргэлжлүүлэн Төрийн хууль тогтоомжийг бүрэн хэрэгжүүлж, мэргэжлийн өндөр ур чадвар, идэвхи санаачлага, үр бүтээл гарган харилцагч, үйлчлүүлэгчдээ дээдлэн Төр-Хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэн та бүхэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна.
Ийнхүү Монгол улсад Сорьцын хяналтын байгууллага үүссэний 62 жилийн ойг тохиолдуулан салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн удирдлагууд, ахмадууд, тус салбарт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа албан хаагчид, харилцагч, хамтран ажилладаг иргэд, аж ахуй нэгж байгууллагууддаа түүхт ойн мэндчилгээг дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар

13/02/2025

ҮНЭТ ЭДЛЭЛИЙН БАТАЛГААЖУУЛАЛТАД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА.

13/02/2025

Үнэт эдлэлийг онлайнаар биш очиж үзэж хараад, сорьцын баталгаатайг нь сонгож авах нь өөрийгөө эрсдэлээс хамгаална. Алт уу? мөнгө үү? гэдгээс хамаараад доорх тэмдэгүүд дарагдсан эсэхийг шалгаж аваарай. Монгол улсын сорьцын баталгааны тэмдэг дарагдсан л байвал та эргэлзэх хэрэггүй.
#онлайн #сорьц #баталгаа

Photos from Стандарт, хэмжил зүйн газрын мэдээлэл's post 12/02/2025

Д.БЭХБАТ: ЦАХИМААР ҮНЭТ ЭДЛЭЛ ХУДАЛДАН АВАХААС ТАТГАЛЗСАНААР ЭРСДЭЛЭЭС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛНА

МУ-ын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар Стандарт, хэмжил зүйн газраас үнэт эдлэлийн дэлгүүрүүдэд сорьцын баталгаа болон жин хэмжүүрийн ээлжит хяналтыг хүнсний 1-р дэлгүүрийн урд байрлах үнэт эдлэл, мөнгөн аяга зарж борлуулдаг дэлгүүрүүдэд өнөөдөр /2025.02.12/ хийлээ.

Урьдчилан сэргийлэх хяналтыг нийслэл болон 21 аймгийн нутаг дэвсгэрт үнэт металл, эрдэнийн чулуун эдлэл худалдан борлуулдаг худалдааны төв болон дэлгүүр (лангуу, түрээслэгч)-т үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй нийт 150 иргэн, хуулийн этгээдийг хамруулж байгаа юм. Мөн энэхүү ажлыг иргэн, аж ахуй нэгж байгууллагын гомдол хүсэлтийн дагуу болон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж буй зар, сурталчилгааны хүрээнд хийж гүйцэтгэж байна.

СХЗГ-ын Сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбат: “Өнөөдрийн хяналт, шалгалтад хамрагдсан дэлгүүрүүдэд импортоор орж ирсэн үнэт эдлэлээс 4 мянга орчим нь эрдэнийн чулуу тодорхойлох гэрчилгээ аваагүй мөн сорьцын баталгааны тэмдэггүй зарагдаж байна. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагч албан шаардлага хүргүүлнэ. Мөн цахим худалдаа бүх салбарт тэр дундаа үнэт эдлэл, эрдэнийн чулууг фейсбүүк лайваар зарж борлуулж буй асуудал нэмэгдэж байна. Цахимаар үнэт эдлэл, эрдэнийн чулуу чиглэлийн бараа бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангагдсан эсэхийг тодорхойлох боломжгүй учраас иргэд үнэт эдлэлийг цахимаар худалдан авалт хийхээс татгалзах нь эрсдэлээс өөрийгөө хамгаална. Хэрэв худалдан авалт хийх гэж буй бол эрдэнийн чулууны гэрчилгээ, сорьцын баталгааны тэмдэг, гаднын улсаас импортлогдсон бол тухайн улсын стандартын шаардлага хангасан сертификат зэргийг шаардаж, шалгаж авах нь зүйтэй байна” хэмээн онцлон хэллээ.

Уг хяналтаар иргэн, хуулийн этгээд нь арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх, эрдэнийн чулууны гэрчилгээтэй эсэх, сорьцын баталгааны тэмдэг дарагдсан эсэх, худалдаа үйлчилгээний төлбөр тооцоонд ашиглаж буй хэмжих хэрэгслийн загварыг батлуулж, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн эсэх, импортын гарал үүсэл тодорхой бус алт, мөнгөн эдлэлийг сорьцын баталгаажуулалтад хамруулсан эсэх зэрэгт анхаарч ажиллаж байна.

Илэрсэн зөрчлийг Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох хууль, дүрэм журмын дагуу арилгуулах арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгаж, зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч ажиллана.

Урьдчилан сэргийлэх хяналтын ажил 2025 оны 2-р сарын 01-ний өдрөөс 2025 оны 9-р сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
#цахим #онлайн #алт #алтан #мөнгө #мөнгөн #улсын #сорьц

07/02/2025

Манай Эрдэнийн чулууны мэргэжилтэн долоо хоног бүрийн Даваа гарагт хичээлд суухаар болж байгаа тул Эрдэнийн чулуу тодорхойлуулж гэрчилгээ авах хүмүүс даваа гарагаас бусад өдөр ирнэ үү.

Photos 06/02/2025
10/12/2024
Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


ХУД, 36-р хороо
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:30 - 16:30
Tuesday 08:30 - 16:30
Wednesday 08:30 - 16:30
Thursday 08:30 - 16:30
Friday 08:30 - 16:30