02/04/2026
СЭЗИС Digital Clean Up-д нэгдлээ 💻🌱
Дижитал орчин дахь илүүдэл файл, зураг, аппликейшн нь зөвхөн төхөөрөмжийн санах ойг дүүргээд зогсохгүй, дата төвүүдийн эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, улмаар нүүрстөрөгчийн ялгаралд нөлөөлдөг.
Иймд бид өдөр тутмын энгийн дадлуудаар дамжуулан
📱 ашиглахгүй апп устгах
📸 давхардсан зураг цэгцлэх
📩 имэйлээ цэвэрлэх
зэрэг үйлдлээр дижитал хэрэглээгээ илүү зөв, хариуцлагатай болгохыг уриалж байна.
🎯 Бид 10 хоногийн аяны хүрээнд +1000GB дата устгахыг зорьж байна.
📅 4-р сарын 7-ны өдөр
Нээлттэй уулзалт, сургалт зохион байгуулагдана.
Та бүгдийг идэвхтэй оролцохыг урьж байна!
Линк: www.cleanup.upmongolia.mn
02/04/2026
Бид нэг шинэ эхлэлийг тавьж байна.
Clean up Mongolia нь аутизмтай сайн дурын ажилтнуудыг бүртгэж эхэллээ.
Энэ бол зүгээр нэг бүртгэл биш —аутизмтай хүүхэд, залуучууд бусдын адил төсөл, хөтөлбөрт оролцох боломжтой, нийгэм тэднийг ойлгож, хүлээн зөвшөөрдөг байх ирээдүйн чухал алхам юм. 🌍
Бид бүгд өөр.
Гэхдээ бид хамтдаа. ✨
🤝 Зорилго:
Дэлхийн эх дэлхийгээ цэвэрлэх өдрийг олон мянган залуучуудын хөдөлгөөн болгон өргөжүүлэхдээ аутизмтай хүүхэд, залуучуудыг тэгш оролцоотойгоор
бэлтгэх, хамруулахад оршиж байна. 💙
📅 2026 оны 04 дүгээр сарын сүүлийн долоон хоногийн бямба гараг (04.22) бид хамтдаа эх дэлхийгээ цэвэрлэх өдрийг зохион байгуулна. 🌱
👉 Та доорх линкээр бүртгүүлэх боломжтой:
🔗 https://cleanup.upmongolia.mn
🗓 Бүртгэлийн хугацаа: 2026.04.20 хүртэл
💙
02/04/2026
Аутизм бол засах ёстой “алдаа” биш,
харин ойлгож, дэмжих ёстой ялгаа юм. 💙
Өөрөөр харна.
Өөрөөр мэдэрнэ.
Гэхдээ адилхан үнэ цэнэтэй. ✨
Өнөөдөр ойлгоё.
Маргааш илүү сайхан нийгмийг хамт бүтээе. 🌍
#хамтдааойлгоё 💙
_____________________________________________________
Autism is not something to be “fixed”,
it’s a difference to be understood and supported. 💙
Different minds.
Different feelings.
Same value. ✨
Choose understanding.
Spread support.
Be better — together. 🌍
💙
31/03/2026
🇬🇧 Mongolia’s youth are redefining what it means to care for the planet.
Cleaning up is no longer just about what we see.
Even our digital habits — unnecessary files, emails, and stored data — have a real environmental impact.
What started in Mongolia is now becoming a movement
that proves small individual actions can create powerful collective change.
This is more than a campaign —
it’s a new culture, a new responsibility, and a new generation of leadership.
We clean our streets.
Now it’s time to clean our digital lives.
________________________________________
🇲🇳 Монголын залуус дэлхийд шинэ ойлголт түгээж байна.
Цэвэрлэгээ гэдэг зөвхөн харагддаг хог биш.
Бидний утас, и-мэйл, cloud дээрх илүүдэл дата хүртэл байгаль орчинд нөлөөлдөг.
Өнөөдөр Монголд эхэлсэн Digital Cleanup хөдөлгөөн
хүмүүсийн өдөр тутмын дадлыг өөрчилж,
жижиг үйлдлээр том нөлөө үзүүлж болохыг харуулж байна.
Энэ бол зөвхөн нэг кампанит ажил биш —
энэ бол шинэ соёл. Шинэ хариуцлага. Шинэ үеийн манлайлал.
Бид гудамжаа цэвэрлэдэг.
Одоо digital амьдралаа ч бас цэвэрлэх цаг болсон.
🌱🔥
Spotlight on Mongolia: How a Young Leader is Transforming Everyday Digital Habits | World Cleanup Day Blogpost
At just 27, Bulgantamir Nyamdorj is leading Mongolia’s growing LDIW movement, inspiring thousands to take action—from national cleanups to rethinking everyday digital habits.
22/03/2026
♻️✨ Digital CleanUP Mongolia 2026 амжилттай хэрэгжлээ!
World CleanUP Day-ийн нэг хэсэг болон хэрэгжсэн “Digital CleanUP Mongolia in 2026” аяныг CleanUP Mongolia болон Unitel хамтран 2026.03.02–03.21-ний хооронд амжилттай зохион байгууллаа. 🚀
Энэ хугацаанд бид:
📍 87 ахлах сургууль
📍 12 төрийн болон ТББ
📍 3 их дээд сургуульд
хүрч, дижитал орчны цэвэрлэгээ ямар чухал болохыг түгээж чадлаа.
💻✨ www.cleanup.upmongolia.mn сайтаар
👉 900 орчим залуус нэгдэж
👉 Нийт 7852GB дата устгаж,
өөрсдийн дижитал орчныг цэгцэлж чадсан нь том алхам байлаа.
Энэ бол зүгээр нэг дата устгал биш —
энэ бол 🧠 digital hygiene,
📱 ухаалаг хэрэглээ,
🌍 хариуцлагатай ирээдүйн эхлэл юм.
🔥 Та бүхний оролцоо бидэнд илүү том өөрчлөлт хийх урам өглөө.
Ирээдүйд илүү олон залуусыг хамруулж, илүү их нөлөө үзүүлэх болно!
20/03/2026
📢 Digital Clean Up – 2026 төслийн үр дүнгийн уулзалтанд урьж байна!
🗓 Хэзээ: 2026.03.22 (Ням)
🕘 Цаг: 09:30 – 11:30
Энэхүү уулзалтаар:
✔ Төслийн хэрэгжилт, үр дүнг танилцуулна
✔ Багуудын тайланг сонсоно
✔ Идэвхтэй оролцогчдыг урамшуулна
✔ Хамтын дурсамж бүтээх үйл ажиллагаа зохион байгуулна
✨ Таны оролцоо бидэнд үнэ цэнтэй хувь нэмэр байх болно.
#ҮрДүнгийнУулзалт