04/02/2026
"Хайрыг гараараа бүтээе" сургалтыг хосын баярыг тохиолдуулан цемент урлалаар хайртай хүндээ зориулсан давтагдашгүй, дурсамж дүүрэн бэлгийг өөрийн гараар бүтээх боломжийг урьж байна.
💰 Төлбөр: Нэг хүний 10,000 төгрөг
📌 Данс: IBAN 31000500 5017346467 Цугларсан төлбөрийг сургалтын материал, хэрэглэгдэхүүнд бүрэн зарцуулах болно.
✨ Хайраа сэтгэл шингэсэн бүтээлээр илэрхийлж, хамтдаа бүтээх баяр баяслыг мэдрээрэй.
Жич: Эхний бүртгүүлсэн 10 хос хамрагдана.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeL1PjMIXw5lSWLSHfAaaeSkAek6NmxulJamtJfdKqkhkoxIA/viewform?pli=1
07/01/2026
Монгол үндэсний өв соёлыг гар зургаар илэрхийлж, хүүхэд, өсвөр үеийнхэнд үндэсний үнэт зүйлсээ хайрлан хамгаалахад оршино.
🎨Уралдааны сэдэв:
Монгол үндэсний өв соёл (Монгол ахуй, нүүдэлчний амьдрал, ёс заншил, баяр ёслол, үндэсний хувцас, монгол гэр, байгаль, мал аж ахуй, ардын уламжлал зэрэг)
🏪Уралдаанд дараах ангиллаар сурагчид хамрагдана.
Үүнд: Ерөнхий боловсролын сургуулийн 1–5 дугаар ангийн сурагчид, 6–9 дүгээр ангийн сурагчид, 10–12 дугаар ангийн сурагчид (Ангилал тус бүрээс шилдэг бүтээлийг шалгаруулна.)
📌Бүтээлд тавигдах шаардлага:
Бүтээл нь гар зураг байна. Хэмжээ: A4 эсвэл A3
Материал: харандаа, усан будаг, өнгийн харандаа, пастель, тосон будаг гэх мэт. Бүтээл нь өөрийн санаа, уран сэтгэмжээр хийгдсэн, бусдаас хуулбарлаагүй байх
📝Бүтээлийн ар талд дараах мэдээллийг бичнэ:
Овог, нэр, анги,сургууль, холбоо барих утас
📆Хугацаа: Бүтээл хүлээн авах: 2026 оны 01 сарын 08-аас 02 сарын 10-ны 18:00 цаг хүртэл хүлээж авна
🥇Шалгаруулалт: Бүтээлийг дараах шалгуураар үнэлнэ. Үүнд: Сэдвийг илэрхийлсэн байдал, уран сэтгэмж, бүтээлч шийдэл, өнгө зохицол, гүйцэтгэл.
Шагнал: Ангилал тус бүрээс:
I байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
II байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
III байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр – Өргөмжлөл дурсгалын зүйл
🗞️Бусад: Ирүүлсэн бүтээлийг үзэсгэлэн гаргаж, уралдаанд оролцсон бүх сурагчдад батламж олгоно.
☎️Холбоо барих утас: 70116804, 89897954
01/12/2025
💁♂️💁♀️Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг үндэслэн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдүүд та бүхэндээ дараах зөвлөмжийг хүргэж байна.📄
29/11/2025
📄МЭДЭГДЭЛ
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны шийдвэр, Боловсролын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар албан даалгавар, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг үндэслэн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах мэдэгдлийг гаргаж байна. Үүнд:
1. Монголын Хүүхдийн ордны дугуйлангийн сурагчдын өвлийн амралтын хугацаа 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэх байсныг урагшлуулж, 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Тус хугацаанд орох хичээлүүдийг хаврын улиралд хичээл хаагдах хугацааг сунган зохион байгуулна.
2. 1958 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын Хүүхдийн ордон нь жил бүр хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг "Харшийн сүлд модны наадам"-ыг тасралтгүй зохион байгуулж ирсэн. Энэ жил бид уламжлалаа таслахгүйгээр, орчин үеийн технологийн шийдлээр баяжуулан 67 дахь удаагийн "Харшийн сүлд модны наадам"-ыг хүүхэд багачууд Та бүхэндээ теле контент хэлбэрээр хүргэхээр боллоо.
Иймд 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дугуйлангийн сурагч, багш, ажилчид амны хаалт зүүж, улавч өмсөн, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахина уу.
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН
2025.11.29