30/05/2026
2026 оны 05 дугаар сарын 30
✨ ТАЛАРХАЛ ✨
🎈 Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан Бэлэг
🏆 Арга хэмжээнд идэвхитэй оролцсон нийт аж ахуйн нэгжүүддээ маш их баярлалаа.
🌈 Хүүхэд бүрийн инээд хөөр цалгиж, хүсэл мөрөөдөл нь үргэлж гэрэлтэх болтугай. ✨
#ХүүхдийнБаяр2026
Хүндэтгэсэн,
ХЗДАА
28/05/2026
🚘 Тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 🗓 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй.
📲ЦАХИМААР ТӨЛЖ ЦАГАА ХЭМНЭE…
Төлбөр төлөх сувгууд:
https://e-mongolia.mn
https://ebarimt.mn
https://itax.mta.mn
https://Smartcar.mn
Гэрэгэ киоск
🌐Интернет банк
💵 Пос машин
🏦Арилжааны банк
21/05/2026
📌 ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ОЛГОХ ЖИЖИГ ЗЭЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
✅Жижиг зээлийг банкаар дамжуулан олгох үйл ажиллагаанд сонгон шалгаруулалт зохион байгуулж, Хаан банк, Төрийн банк шалгарлаа.
✅Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Батмагнай болон холбогдох албан хаагчид Хаан банк, Төрийн банкны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, гэрээний нөхцөл, хэрэгжилтийн талаар санал солилцон, хамтран ажиллах гэрээг байгууллаа.
✅ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийг иргэдэд жилийн 7 хувийн хүүтэй, 36 хүртэл сарын хугацаатайгаар олгоно.
🔹 Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчинд – 20 хүртэл сая төгрөг
🔹 Нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, гадаадаас эх орондоо эргэн ирсэн иргэнд–40 хүртэл сая төгрөг
🔹 Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид – 50 хүртэл сая төгрөгийн санхүүжилт олгоно.
✅“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд малын гаралтай түүхий эд арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихэд анхаарч ажиллана.
✅Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээл нь иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг тогтворжуулах, шинэ ажлын байр бий болгох, орон нутгийн эдийн засгийг дэмжих бодит хөрөнгө оруулалт юм.
21/05/2026
✅Мэдээлэл:
Монголын үндэсний спортын зуны VIII наадмын хүрээнд Сүхбаатар дүүргийн Ширээний шагайн наадгайн нээлттэй тэмцээн зохион байгуулагдах гэж байна.
Техникийн зөвөлгөөн: 2026.05.31-ний өдрийн 09:00 цагт Эрдмийн хөтөч цогцолбор 58 дугаар сургуулийн спорт зааланд
☎️-Холбоо барих дугаар: 96072377,89987191
🏢Хаана: 2026.05.31-ний өдөр Эрдмийн хөтөч цогцолбор сургуулийн хичээлийн 1 байрны спорт зааланд 10:00 цагт зохион байгуулна.
Төрөл: Морь уралдуулах, Шагай атгах, Шагай няслах
Тамирчдын тоо: Насанд хүрсэн: 1 эрэгтэй,1 эмэгтэй
16 хүртлэх насны: 1 хөвгүүн, 1 охин
21/05/2026
✅Мэдээлэл:
Монголын үндэсний спортын зуны VIII наадмын хүрээнд Сүхбаатар дүүргийн Үндэсний бөх нээлттэй барилдаан зохион байгуулагдах гэж байна.
Бүртгэл: 2026.05.28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хорооны/ СБД-ийн 8 дугаар хороо 11 хороолол N tower барилга 10 давхарын 1001 тоот/ байранп явагдана.
☎️-Холбоо барих дугаар: 96072377,89987191
🏢Хаана: 2026.05.30-ны өдөр 3 дугаар сургуулийн гадна талбайд 10:00 цагт зохион байгуулна.
Ангилал: Сумын цолтой бөхчүүдийн дунд, цолгүй залуу бөхчүүдийн дунд
21/05/2026
Сайн байцгаана уу? Өнөөдрөөс нөөцийн махны худалдаа сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэллээ.