Хан-Уул дүүргийн Засаг даргын 2026 оны А/292 дугаар захирамжаар Цэргийн штабт Цэргийн дүйцүүлэх албыг биеэр хааж, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн алба хаагчдыг 06 дугаар сарын 02-ны өдөр халж, хүндэтгэл үзүүллээ🇲🇳🇲🇳
Хан-Уул Эко Дүүрэг
Хан-Уул дүүрэг / Эко дүүрэг
03/06/2026
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2026 оны А/292 дугаар захирамжаар Цэргийн штабт Цэргийн дүйцүүлэх албыг биеэр хааж, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн алба хаагчдыг 06 дугаар сарын 02-ны өдөр халж, хүндэтгэл үзүүллээ🇲🇳🇲🇳
Тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Ч.Базарзаяа, ЗДТГ-ын Цэргийн штабын удирдлага хамт олон оролцож, алба хаагчдад баяр хүргэн, цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь амжилт хүслээ.
Хан-Уул дүүргийн спорт хороонд иж бүрэн төхөөрөмж гардуулж өглөө.
02/06/2026
ДҮҮРГИЙН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ, ЗАМ ТАЛБАЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛТИЙН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн ашиглалт, аюулгүй байдал, өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор засвар, шинэчлэлтийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Үүнд:
• Засварлах, нөхөөс хийх шаардлагатай 40 байршилд 484 м.кв явган замыг засварласан;
• Хүүхдийн тоглоомын 2 талбайд иж бүрэн засварласан.
• Эвдрэл гэмтэлтэй 17 худгийг засварлан тагжуулж хэвийн ашиглалтын нөхцөлийг бүрдүүлсэн.
• Гэрэлтүүлгийн шугамын ил задгай унжсан 3,350 урт метр цахилгааны утсыг цэгцлэн, аюулгүй байдлыг хангаж ажилласан.
• Гэрэлтүүлгийн 439 шонгийн суурь, тагийг засварлан тагжуулсан.
• Хазайсан 90 шонг тэгшилж, бэхэлгээний засварын ажлыг гүйцэтгэсэн.
Иргэдийн аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой засвар, шинэчлэлтийн ажил үргэлжлэн хэрэгжиж байна.
02/06/2026
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН МЕНЕЖЕРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Хан-Уул дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн менежер Ц.Эрдэнэбаатар удирдан явуулав.
✅ Шуурхай зөвлөгөөнөөр Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтcийн 14 хоногийн нөхцөл байдлын мэдээ болон 2026 оны эхний хагас жилийн тохижилт, засвар шинэчлэлтийн ажлын явцын мэдээллүүдийг танилцууллаа.
✅ Дүүргийн шуурхай зөвлөгөөнөөр
• Түргэн үйлчилгээний цэгүүдийн байршлын мэдээлэл болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар;
• Тохижилт, засвар шинэчлэлтийн ажлуудыг стандарт шаардлагад нийцүүлэн эрчимжүүлэх үүрэг даалгаврыг орон нутгийн өмчит байгууллагуудын удирдлагуудад өглөө.
01/06/2026
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ🎈🎈🎈
31/05/2026
2026.06.01 Даваа гараг.
Улаанбаатар хотод 12 градус.
🌧️Бороо орно.
Эко дүүрэгт
Энэ 7 хоногт
/Тойм мэдээ/
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 89-р сургууль, Усан спорт сургалтын төвийн замын баруун талын орон сууцуудын дулааны шугамыг шинэчлэн сольж байна.
30/05/2026
🎈Эко дүүрэгт хүүхдийн баярыг угтсан цэвэрлэгээ, угаалга үргэлжилж байна🎈
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн зам талбайн цэвэрлэгээний 11 байгууллага 05 дугаар сарын 29, 30-ний өдрүүдэд
215 хүн, 29 машин техник, 91 автобусны буудал, 435 хогийн сав, хайс, хашлага 144.584 урт метр, тэмдэг, тэмдэглэгээ 942, 22 тоглоомын талбай, сандал 255, хөшөө дурсгал 8, явган зам 15.000 м.кв, гуу жалга 302.000 мкв, шилэн фасад 833 м.кв, үерийн далан шуудуу 20.800 мкв талбайн угааж цэвэрлэн нийт 9 рейсээр, 48 тонн хогийн төвлөрсөн хогийн цэгт буулгаж ажиллаа.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Website
Address
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Иргэдэд үйлчлэх төв байр
Ulaanbaatar
17026
Opening Hours
| Monday | 08:00 - 17:00 |
| Tuesday | 08:00 - 17:00 |
| Wednesday | 08:00 - 17:00 |
| Thursday | 08:00 - 17:00 |
| Friday | 07:00 - 17:00 |
