14/04/2026
“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аяны хаалтын арга хэмжээ Баянхонгор аймагт амжилттай болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээнд Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Монголын банкны холбооны Ерөнхийлөгч О.Хүрэлбаатар, Гүйцэтгэх захирал Л.Амар, Монголбанкны Санхүүгийн боловсролын хэлтсийн захирал Б.Одонтунгалаг, Хадгаламжийн даатгалын корпорацийн захиргаа удирдлагын газрын захирал Х.Гэрэлт–Од, Санхүү, бүртгэлийн албаны захирал Ц.Цэрэннамжил болон санхүүгийн салбарын төлөөллүүд оролцлоо.
Тус арга хэмжээний үеэр асуулт хариултын Kahoot тэмцээнийг зохион байгуулж, амжилттай оролцсон хүүхдүүдэд хадгаламжийн эрхийн бичиг гардууллаа.
Энэ удаагийн “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян нь “Мөнгөө ухаалгаар удирдъя” уриан дор зохион байгуулагдсан бөгөөд нийт 1000 гаруй хүүхэд, залуучууд оролцсон юм.
Ийнхүү 13 дахь жилдээ Монгол Улсад зохион байгуулагдаж буй аян нь жилээс жилд өргөжиж, санхүүгийн салбарын бусад байгууллагууд оролцох болсоноор илүү өргөн цар хүрээг хамрах боллоо.
10/04/2026
Баянхонгор аймагт зохион байгуулагдсан “Банк, санхүүгийн салбарын оролцогчдын уулзалт,хэлэлцүүлэг”-т оролцож хадгаламжийн даатгалын тогтолцооны тухай мэдээлэл хүргэлээ.
07/04/2026
, “Дэлхийн мөнгөний долоо хоног - 2026” аяны хүрээнд Хадгаламжийн даатгалын корпораци "Цэцээ Гүн " Ротаракт клубтай хамтран ахлах ангийн сурагчдын дунд
💡“Мөнгөө ухаалгаар удирдъя” уриа дор зохион байгуулсан
🎨 гар зураг, 🎬 контент, 🎞️ анимэйшны уралдааны шилдгүүд өнөөдөр тодорч, шагналаа гардан авлаа. "Цэцээ Гүн" Ротаракт клуб нь Rotaract Club of Tsetsee Gung залуучуудын сайн дурын байгууллага бөгөөд өмнө нь "Хүн бүр сурах эрхтэй" менторшип хөтөлбөр зэрэг боловсрол, хувь хүний хөгжилд чиглэсэн олон төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай хамт олон юм. Шагнал гардуулах үеэр сурагчид өөрсдийн бүтээлийнхээ санаа, гүйцэтгэлийн явцаас хуваалцаж, цаашид урлагийн чиглэлээр тууштай хөгжих урам зориг авснаа илэрхийлж байлаа. ,
03/04/2026
Төв аймгийн Зуунмод хотын хүүхэд багачууд "Дэлхийн мөнгөний долоо хоног-2026" аянд нэгдлээ. , ,
20/03/2026
“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аяны нээлт амжилттай болж өндөрлөлөө
https://dicom.mn/index/newsDetail/18967
18/03/2026
Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, эх оронч эрэлхэг дайчиддаа
Монгол цэргийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бататган хамгаалах хариуцлагатай, нэр төртэй үйлсэд зүтгэж буй Та бүхний эр зориг, тэсвэр хатуужил, эх оронч сэтгэлд гүн хүндэтгэл илэрхийлье.