Хөдөө Аж Ахуйн Үйлдвэрлэлд Шинжлэх Ухааны Ололт Нэвтрүүлэх төв

Хөдөө Аж Ахуйн Үйлдвэрлэлд Шинжлэх Ухааны Ололт Нэвтрүүлэх төв

Share

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтр?

Photos from Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим's post 15/09/2022
28/09/2020

Хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжиж, хэрэглэгчдийн сонгон хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний нэр, төрөл жилээс жилд нэмэгдэж, хүртээмж сайжирч, хэрэглэгчдийн худалдан авах чадвар сайжирсаар байна. Өмнө нь хүнсний бүтээгдэхүүний шим тэжээллэг байдал, шимэгдэлтэнд анхаарал хандуулж судалдаг байсан бол одоо тухайн хүнсний боловсруулалтын түвшин ба эрүүл мэндэд нөлөөлөх байдлын талаар судалгаа чамгүй хийгдэх болсон.
Судлаачдын үзэж байгаагаар төрөл бүрийн арга замаар боловсруулсан хүнсний химийн бүтэц, тэжээллэгийн агууламж, амт нь өөрчлөгддөг байна. Бидний өдөр тутамд хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн ямар нэг байдлаар боловсруулалт хийгдсэн байдаг ч боловсруулалтын түвшин харилцан адилгүй байдаг. Сүүлийн жилүүдэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн /NOVA/ аргын дагуу хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулалтын байдлаас хамааруулан дараах байдлаар ангилж үздэг.
• Боловсруулаагүй/бага боловсруулсан хүнс: үйлдвэрийн аргаар боловсруулаагүй эсвэл давс, элсэн чихэр, тос зэрэг нэмэлт агуулаагүй амтьтны болон ургамлын гаралтай хүнс юм. Тухайлбал жимс, ногоо, шинэ болон хөлдөөсөн мах, өндөг, сүү, будаа болон бусад төрлийн үр тариа орно.
• Хоолны боловсруулсан орц: эдгээрт боловсруулаагүй хүнснээс гаргаж авсан орц болох тос, элсэн чихэр эсвэл байгалиас олборлосон давс зэрэг хамаарна. Эдгээр найрлагууд нь ихэвчлэн дангаар бус боловсруулаагүй/ бага боловсруулсан хүнсээр хоол хийх орц болж хэрэглэгддэг.
• Боловсруулсан хүнс: боловсруулаагүй/бага боловсруулсан хүнсийг давс, тос, элсэн чихэр болон бусад орц найрлагатай нэгтгэж үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан хүнс юм. Боловсруулалтын үе шатны төгсгөлд тухайн хүнс анхны төлөв байдлаа хадгалж, танигдахаар байдаг. Тухайлбал лаазалсан жимс, лаазалсан ногоо, давсалсан самар, хатаасан эсвэл утсан мах, бяслаг гэх мэт.
• Хэт боловсруулсан хүнс: олон орц найрлага бүхий үйлдвэрийн аргаар гаргаж авсан шинэ жор бүхий хүнс юм. Эдгээрт чихэрлэг ундаа, жигнэмэг, чипс, зууш, чихэр, зайрмаг, өглөөний бэлэн хоол, түргэн хоол, урьдчилан бэлтгэж хөлдөөсөн хоол зэрэг орно.

Хэт боловсруулсан бүтээгдэхүүний хэрэглээ өндөр байх нь илүүдэл жин, хэт таргалалт, зүрх судасны өвчин, даралт ихсэх зэрэг халдварт бус өвчлөлтэй холбоотой байдаг нь дараах хэд хэдэн шалтгаантай байх магадлалтай.
• Энергийн өндөр агууламж: хэт боловсруулсан бүтээгдэхүүн нь энергийн өндөр агууламжтай, ханасан болон транс тос, элсэн чихэр, содын өндөр агууламжтай байдаг.
• Хэрэглэхэд хялбар: хэт боловсруулсан хүнс идэхэд тааламжтай, нэмэлт ажиллагаа бага шаарддаг учраас хэтрүүлж хэрэглэх магадлал өндөр байдаг байна.
• Биелэг байдал өөрчлөгддөг: Байгалийн гаралтай хүнсийг боловсруулж, биелэг байдлыг нь өөрчилснөөр хүний биед шингэх, шимэгдэх чанар нь өөрчлөгддөг талаар зарим судалгаа дурьдсан байна.
• Хүнсний нэмэлт ашигладаг: Боловсруулсан болон хэт боловсруулсан бүтээгдэхүүнд хадгалалтыг уртасгах, өнгө үзэмж, амт чанар, биелэг байдлыг сайжруулах зорилгоор Е индекстэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг нэмэлтээр хэрэглэдэг.
Бидний өдөр тутмын хэрэглээ болсон хэт боловсруулсан бүтээгдэхүүн нь илүүдэл жин, хэт таргалалт зүрх судасны өвчлөл цаашлаад олон төрлийн өвчлөлийн суурь болж, чимээгүйгээр хөнөөх боломжтойг сануулан, худалдан авч буй хүнсэндээ анхаарал хандуулахыг олон орны судлаачид анхааруулж байна.

Эш татсан:
Ultra-processed Food Intake and Obesity: What Really Matters for Health – Processing or Nutrient Content?
Ultra-processed food consumption and excess weight among US adults, Cambridge University Press, 2018
https://www.thailandmedical.news/news/ultra-processed-foods-linked-to-heart-issues

15/09/2020

"Яндангаа хөөлье" аяны хүрээнд "Таван толгой түлш" ХХК-ны мэргэжилтэн ХХААХҮЯ-ны харьяа байгууллагуудын албан хаагчдад зөвлөгөө, мэдээлэл өглөө. Уг аянд идэвхтэй оролцон орчны бохирдлыг бууруулж, иргэдийг угаарын хийн хордлогоос хамгаалах ажилд санаачлагатай оролцохыг уриаллаа.

20/08/2020

НҮҮРСТӨРӨГЧИЙН УЛ МӨР

Хүн амьдрах хугацаандаа байгаль дэлхийд хэр ачаалал үүсгэж, хэрэглээ талаасаа ямар ул мөр үлдээж байгааг тооцох нь сонирхолтой бөгөөд чухал ач холбогдолтой юм. Нүүрстөрөгчийн ул мөр (carbon footprint) хэмээх ойлголт сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд өргөн хэрэглэгдэх болж, хэрэглээнд нэвтэрч эхлээд байна.

Нүүрстөрөгчийн ул мөр гэдэг нь аливаа байгууллага, үйл ажиллагааны дүнд шууд ба шууд бус байдлаар ялгаруулж байгаа нүүрсхүчлийн хий (хүлэмжийн хий)-н хэмжээг тонн-оор илэрхийлсэн ойлголт юм. Энэ нь байгаль экологид ямар мөр үлдээж, хэр ээлтэй үйлдвэрлэл явуулж байгааг хэмжих нэг үзүүлэлт юм. Ялгаруулж буй нүүрстөрөгчийн хэмжээг хувь хүн, гэр бүлийн түвшинд тооцоолон гаргаж, зөвлөмж өгдөг цахим хэрэгслүүд цөөнгүй зохион бүтээгдсэн байна. Энэхүү тооцоолол нь байгаль экологид хэр ээлтэй байгааг тодорхойлох, зөвлөмж өгөхөд суурь болгон хэрэглэдэг байна.
Дараах линкээр зарим тооцооллын системд нэвтэрч болно.
https://www.footprintcalculator.org/result1a
https://footprintcalculator.henkel.com/en
Нүүрстөрөгчийн ул мөр нь экологийн ул мөр хэмээх ойлголтын нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Хувь хүн, гэр бүлийн нүүрстөрөгчийн ул мөрийг тооцоолохдоо орон байр, хоол хүнс, тээврийн хэрэгсэл, амралт чөлөөт цаг гэсэн үзүүлэлтээр гаргаж нэгтгэдэг байна.

Тухайлбал манай орны жишээгээр, дундаж хэмжээтэй орон сууцанд амьдардаг, 4 ам бүлтэй, 1 машинтай, өдөр бүр махан хоол хэрэглэдэг гэр бүлийн 1 гишүүний жилийн хугацаанд ялгаруулж буй нүүрстөрөгч 4.6 тонн СО2 байна. Энэ нь дэлхийн дундаж (4.9 тонн СО2)-аас бага зэрэг доогуур, Америк улсын дундаж (16 тонн СО2) аас 3.3 дахин бага, дэлхийн зорилтот хэмжээ (2 тонн СО2)-ээс 2 дахин өндөр байна. Энэ хэмжээний нүүрсхүчлийн хийг 367 мод жилийн турш өөртөө шингээдэг байна.

Нүүрстөрөгчийн ул мөрийг эдийн засгийн салбараар авч үзвэл хөдөө аж ахуй нь хүлэмжийн хий ялгаруулагч гол эх үүсвэрүүдийн нэгд тооцогддог. Хүн амыг хүнсээр хангах зорилгоо биелүүлэхийн тулд энэхүү нөхцөл байдлыг үйл ажиллагаандаа харгалзаж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэхийг эрмэлзэх шаардлагатай юм.

Эш татсан:
https://link.springer.com/chapter/10.1007/978-3-030-27928-8_144
https://satmo.co.uk/

Сүүний чанар, аюулгүй байдлын эргэн мөшгөх тогтолцоо 03/08/2020

Сүүний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах нь

Сүүний чанар, аюулгүй байдлын эргэн мөшгөх тогтолцоо "Хариуцлагатай нүүдэлчид" түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн эргэн мөшгөх системд сүү бэлтгэлийн үеийн чанар, эрүүл ахуй, гарал үүслийг мөшгөх боломж, сүүний...

Photos from Хөдөө Аж Ахуйн Үйлдвэрлэлд Шинжлэх Ухааны Ололт Нэвтрүүлэх төв's post 22/07/2020

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан яамны харьяа байгууллагуудад ажиллалаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сан, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв, Аймаг дундын Отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа зэрэг байгууллагад ажиллан, санал солилцож, тодорхой асуудлаар үүрэг чиглэл өглөө.

Манай төвийн үйл ажиллагаатай танилцан малчид, тариаланчид
жижиг дунд, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хандсан танхимын, талбайн болон цахим сургалт, уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж ном, гарын авлага, зөвлөмж, технологийн карт хэлбэрээр шинэ дэвшилтэд, техник, технологийн мэдлэг, мэдээлэл түгээн дэлгэрүүлж буйг сайшааж, цаашид ЭШБ, хүрээлэнгүүдтэй хамтын ажиллагаа өргөжүүлэн ажиллах чиглэл өглөө.

Photos from Хөдөө Аж Ахуйн Үйлдвэрлэлд Шинжлэх Ухааны Ололт Нэвтрүүлэх төв's post 10/07/2020

ИННОВАЦИЙН БҮТГЭЭГДЭХҮҮН БӨСГӨСӨН ШОХОЙН ТАНИЛЦУУЛАГА
Эрт дээр үеэс гадаадын орнууд бөсгөсөн шохой буюу унтраасан шохойг газар тариалангийн салбарт хөрсний үржил шимийг сайжруулан арвин ургац авах, мал аж ахуйн салбарт мал, амьтныг халдварт өвчинд нэрвэгдэхээс хамгаалан ариутгал халдваргүйжүүлтэнд хэрэглэж иржээ.
Бөсгөсөн шохойг арьс шир, хөдөө аж ахуй, барилгын материал, бохир ус саармагжуулах, нүүрсхүчлийн хийг илрүүлэх болон сода, хлорын шохой гэх мэт олон химийн бодисын үйлдвэрлэл, автозам барих, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн / Е-526 /, шүдний сувгийн эмчилгээ зэрэг олон салбарт өргөн ашигладаг. Мөн цэвэрлэх байгууламжийн лагийг бууруулах, ариутгал халдваргүйжүүлэлт, ХАА, мөн сайжруулсан түлшний үйлдвэрлэлд хүхрийн давхар ислийг бууруулах, сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчаар ашиглахад шаталтын үед үүсэх хүхрийн давхар исэлтэй урвалд орж султфат хэлбэрт оруулан үнсэнд нь үлдээж агаарт дэгдэх хүхрийн давхар ислийн хэмжээг 4 дахин бууруулах ач холбогдолтой импортыг бүрэн орлосон техникийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн болсон юм.
ХХААХҮЯ-ны харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн "Армоно" корпорацын эрдэмтдийн багийн судлан бий болгосон “Бөсгөсөн шохой: инновацийн бүтээгдэхүүн" нь MNS 6738: 2018 стандартын шаардлага хангасан, оюуны өмчөөр баталгаажсан бүтээгдэхүүн бөгөөд “Монголын инновацийн 7 хоног -2018” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “ИННОВАЦИЙН ҮЗЭСГЭЛЭН-2018”-ийн “ШИЛДГИЙН ШИЛДЭГ” бүтээгдэхүүнээр шалгарсан. Бөсгөсөн шохой буюу гидратын шохой бөгөөд инноваци шингэсэн бүтээгдэхүүн юм.

10/07/2020

МАНАЙ ОРНЫ САВ БАГЛАА БООДЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТАЛААР
Монголчууд “Саалиа бэлдэхээр саваа бэлтгэ” гэж ярилцдаг нь уламжлалтай. Салбарын түүхээс үзвэл манай улсад 1958 онд Налайхын шилэн лонхны үйлдвэр, 1970 онд, хүнсний нимгэн картонон хайрцаг, цаасан уутны үйлдвэр, 1972 онд нийлэг уутны үйлдвэр тус тус байгуулагдаж, дотоодын сав баглаа боодлын хэрэгцээг хангаж байсан түүхтэй. Манай орны “Сав баглаа боодлын нэгдэл” нь 1990-1996 онд банз, фанер, эслэг хавтангаар хайрцаг, хаягдал цаасаар боодлын бор цаас үйлдвэрлэж дотоодын үйлдвэрүүдэд нийлүүлж байсан.
Монгол улсад жилдээ 520 тэрбум төгрөгийн сав баглаа боодлын хэрэгцээ шаардлагатай гэсэн судалгаа тооцоо байдаг. Гэвч сав баглаа боодлын хэрэгцээний 65 хувийг импортоор, 35 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна. Иймд манай улсын сав баглаа боодлыг хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, сав баглаа боодлыг салбарыг тогтвортой хөгжүүлэх нөхцөл шаардлагатай байна.Сав баглаа боодол нь бүтээгдэхүүнийг гадаад орчноос хамгаалах уламжлалт шинж чанараас илүүтэй бүтээгдэхүүний брэнд хөгжүүлэх, нэмүү өртөг бий болгох, зардлыг бууруулах, бүтээгдэхүүний брэнд хөгжүүлэх, нэмүү өртөг бий болгох, зардлыг бууруулах, бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийг уртасгах зэрэг шинэ чиг хандлагаар хөгжиж байна.
Монгол Улсын хэмжээнд сав баглаа боодлын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 50 орчим ААН, үйлдвэрт 1200 гаруй иргэд ажиллаж байна. Албан бус мэдээгээр жилдээ 150 орчим тэрбум төгрөгийн үйлдвэрлэл борлуулалт хийдэг гэсэн судалгаа байгаа ч, борлуулалтын хувьд захиалгаар үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүн 70-80% -ийг эзэлж байна. Хүнсний зориулалттай сав баглааны үйлдвэрлэл нь хүнсний аюулгүй байдал болон хүний эрүүл мэндэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг учир онцгой нөхцөл, чанар стандарт, шаардлага тавигддагаараа онцлог билээ.

Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд сав, баглаа боодлын үйлдвэрлэлийн салбарт эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах, сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Photos from Хөдөө Аж Ахуйн Үйлдвэрлэлд Шинжлэх Ухааны Ололт Нэвтрүүлэх төв's post 10/07/2020

МАЛ СҮРГИЙГ АРЧИЛЖ ТОРДОЖ, ТЭЖЭЭХ
УЛАМЖЛАЛТ АРГА

Photos from Хөдөө Аж Ахуйн Үйлдвэрлэлд Шинжлэх Ухааны Ололт Нэвтрүүлэх төв's post 10/07/2020

Япон улсын "Зөгий аж ахуйн" талаар

Photos from Хөдөө Аж Ахуйн Үйлдвэрлэлд Шинжлэх Ухааны Ололт Нэвтрүүлэх төв's post 10/07/2020

Сахуу өвчний талаар ерөнхий ойлголт, эмчлэх арга

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Ажилчны гудамж
Ulaanbaatar
15141

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00