МУБИС-ийн Номын сан

МУБИС-ийн Номын сан

Share

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн номын сан

Манай орны Эрдэм оюуны томоохон уурхай болсон Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС) нь 1951 онд Багшийн Институт нэртэйгээр эрдмийн үүдээ нээж өрхөө татсанаас хойш 70 шахам жил ололт, амжилт, хөгжил дэвшлийн зам туулж байгаа баялаг түүхтэй төрийн өмчит тэргүүлэх их сургуулиудын нэг юм. Тус сургууль 1957 оноос Улсын Багшийн Дээд Сургууль, 1991 оноос Улсын Багшийн Их Сургууль, 2003 оноос Монг

17/12/2025

Урьж байна.

01/12/2025

Дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны хэвлэлийн корпораци Elsevier-ийн ScienceDirect, ScienceDirect AI платформуудыг 2025 оны оны 12-р сарын 27-ны өдрийг хүртэл ашиглах боломжтой байна.
Доорх хаягаар МУБИС-ийн сүлжээнээс орж үзэх боломжтой
ScienceDirect - https://www.sciencedirect.com/
ScienceDirect AI - https://www.sciencedirect.com/ai
Тус платформуудаас нийт 2037 эрдэм шинжилгэээний сэтгүүлүүдэд 2021 оноос хойш хэвлэгдсэн өгүүлэл, бусад бүтээлүүдийг ашиглах боломжтой.

28/11/2025

"Ном ирлээ" -мэдээ мэдээлэл

"ҮР ДҮНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛ" сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүйн зөвлөмж CDIO СТАНДАРТ, АРГА ЗҮЙН 6 төрлийн номыг Баян-Өлгий дэх багшийн сургуулийн номын сангаас тус бүр 4 ширхэгийг МУБИС-ийн төв номын санд шилжүүлэн авлаа. Уншигч судлаач та бүхэн энэхүү номуудыг МУБИС-ийн төв номын сангийн Гэрээр ном олгох танхим ба Эрдэм шинжилгээний танхимуудад үзэж судлах боломжтой.

(CDIO conceive design implement operate) стандартын талаарх нэмэлт мэдээллийг Дээд боловсролын шинэчлэл төслийн http://obe.edu.mn/ сайтаас авах боломжтой.

Дээд боловсрол шинэчлэлийн төсөл = L2766-mon hicher education reform project.
1. Багш нарын хувь хүний болон багшлахуйн чадварыг дээшлүүлэх арга зүйн зөвлөмж
2. Инженерийн удиртгал, зохион бүтээх хичээл заах аргазүйн зөвлөмж
3. Сургалтын явцын үнэлгээг шинэчлэх, сургалтын хөтөлбөрт нэгдсэн үнэлгээ хийх арга зүйн зөвлөмж
4. Хөтөлбөрийн боловсролын зорилго, зорилтууд, суралцахуйн үр дүнгүүдийг тодорхойлох арга зүйн зөвлөмж
5. CDIO ажлын орчин бүрдүүлэх, хосолсон болон идэвхитэй сургалт явуулах арга зүйн зөвлөмж
6. Нийлмэл сургалтын хөтөлбөр, хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүйн зөвлөмж
7. CDIO Санаачлагын материал : 2013-2017 оны Олон улсын хурлын эмхэтгэлийн түүвэр

Photos from МУБИС-ийн Номын сан's post 27/11/2025

🇲🇳 👏👏

🇲🇳 Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “MNUE paper awards 2025” өргөмжлөл гардуулах ёслолын үйл ажиллагаа МУБИС-ийн Төв номын сангийн хурлын танхимд яг одоо болж байна 👨‍🎓👩‍🎓

МУБИС-аас багш нарын эрдэм шинжилгээ, судалгааг дэмжсэн олон үйл ажиллагааг жил бүр хэрэгжүүлж ирсний нэг нь энэ юм. “MNUE PAPER AWARD” буюу МУБИС-ийн багш судлаачдад өргөмжлөл гардуулах ёслолын үйл ажиллагаагаар олон улсын Web of Science, Scopus-д бүртгэлтэй сэтгүүлүүдэд өгүүллээ хэвлүүлсэн багш, судлаачдад өргөмжлөл гардуулдаг уламжлалтай.

Энэ удаа олон улсын Web of Science, Scopus-д бүртгэлтэй сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн 40 багш, судлаачид "MNUE PAPER AWARD 2025" өргөмжлөлийн эзэд болохын зэрэгцээ СЦШХ-ийн дарга, профессор Д.Цэдэвсүрэн, Мэдээлэл зүйн тэнхимийн профессор Р.Мижиддорж нар "Шинжлэх ухааны тэргүүний ажилтан" хэмээх эрхэм хүндтэй цол тэмдгээр шагнагдлаа.

27/11/2025

МУБИС-ийн эмч сүүлийн үед их тархаж байгаа ханиад томууны талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өгч байна.

Photos from МУБИС-ийн Номын сан's post 11/11/2025

МУБИС-ийн төлөөлөгчид Япон улсын их сургуулиудаас туршлага судлав.

МУБИС-ийн төлөөлөл гадаад харилцаа, хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгийн хүрээнд Япон улсын Токио Гакугэй их сургууль, Нагояа их сургууль болон Нагояа эдийн засгийн их сургуульд 2025 оны 10 сарын 31-нээс 11 сарын 5-ны өдрүүдэд ажиллалаа. Багийн бүрэлдэхүүнд МУБИС-ийн номын сангийн эрхлэгч Ж.Баатарсүрэн ажиллаж номын сангийн үйл ажиллагаа, техник, тоног төхөөрөмж, программ хангамжтай танилцлаа.
Тус албан уулзалтаар Нагояа их сургуулийн Боловсрол, хүний хөгжлийн сургуулийн захирал Taka Giro, Нагояа их сургуулийн харьяа ЕБС-ийн захирал Shibata Yoshiaki, МУБИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын захирал Л.Мөнхтуяа, Нагояа Эдийн засгийн их сургуулийн ерөнхийлөгч Saburi Haruo нар сургууль тус бүрийнхээ танилцуулгыг хийж, хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгийн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд ярилцан, төсөл хөтөлбөрийн хүртээмжийг сайжруулах тухай санал солилцов.

Мөн Японы их сургуулиудад эрчимтэй хэрэгжиж буй “Хиймэл оюуныг боловсролд ашиглах” чиглэлийн хүрээнд Токио Гакугэй их сургуулийн их сургуулийн проф KIMURA Mamoki, Нагояа их сургуулийн “Хиймэл оюун, Математик ба Өгөгдлийн ухааны төв”-ийн туслах проф Yu ZHU нарын лекцэд манай багш нар хамрагдаж, хэлэлцүүлэг өрнүүлэн, туршлага солилцлоо.

МУБИС-ийн төлөөллүүд боловсролын музей, их сургуулиудын сургалтын алба, оюутны хөгжлийн төв, номын сан, оюутны бие даалтын төв, дижитал хичээл бэлтгэх үйл ажиллагаатай танилцав. Дээрх чиглэлийн хүрээнд их сургуулиуд “онлайн” их семинар зохион байгуулж, цаашид хамтарсан судалгаа хийх, төсөл хэрэгжүүлэх талаар ярилцсан юм.

Түүнчлэн эрдэмтэн, судлаачид “Хиймэл оюуныг боловсролд хэрэглэх” судалгааны үр дүнгээр МУБИС-аас зохион байгуулж буй “QUALITY ADVANCEMENT AND THE HUMANIZATION OF EDUCATION: INNOVATIVE LEARNING AND TEACHING IN THE DIGITAL ERA (QAHE 2026)” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэх зэргээр хамтарсан олон үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр боллоо.

Photos from МУБИС-ийн Номын сан's post 07/11/2025

Номын хугацаа сунгах үйлчилгээ: 📚

Гэрээр авсан номны сунгалтыг https://ecatalog.msue.edu.mn/ хаягаар нэвтэрч орж хийдэг боллоо.

Зааврыг зургаар хавсаргав 👇

1-р алхам
https://ecatalog.msue.edu.mn/ хаягаар нэвтэрч ороод Ном сунгалт холбоос дээр дарна

2-р алхам
Оюутны кодоо оруулаад submit товч дарна

3-р алхам
Сунгалт хийх номын ард байрлах RENEW ITEM товчийг дарснаар таны авсан ном 1 удаа 5 хоногоор сунгагдана.

Санамж: Та дараагийн сунгалтыг номын санчид хандаж хийлгэнэ үү

06/11/2025

НОМЫН САНГИЙН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Төв номын сан

201 тоот - Гэрээр ном олгох танхим Даваа - Баасан ⏰ 08:30 -- 20:00
301 тоот - Судалгааны танхим 2 Даваа - Баасан ⏰ 10:00 -- 19:00
401 тоот - Судалгааны танхим 4 Даваа - Баасан ⏰ 08:30 -- 20:00
501 тоот - Судалгааны танхим 1 Даваа - Баасан ⏰ 08:30 -- 20:00

Салбарууд

МБУС, БТС-ийн номын сан буюу хичээлийн 3 байр Даваа - Баасан ⏰ 08:30 -- 20:00
СӨБС-ийн номын сан буюу хичээлийн 8 байр Даваа - Баасан ⏰ 08:30 -- 17:30

Орон нутаг

Архангай дахь багшийн сургуулийн номын сан Даваа - Ням ⏰ 09:00 -- 20:00
Баян-өлгий дахь багшийн сургуулийн номын сан Даваа - Баасан ⏰ 08:30 -- 17:30

22/10/2025

Оюутанууд та бүхэн судалгааг бөглөж нийгмийн эрүүл мэндийн асуудал шийдвэрлэхэд тусалж хамтран ажиллана уу.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
“Оюутны эрүүл мэндийг дэмжих сар"-ын хүрээнд сэтгэлзүйн болон сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, стресс ба түгшүүрийг бууруулах, сөрөг сэтгэл хөдлөлийг зөвөөр удирдах, өөрийгөө танин мэдэх дадлыг төлөвшүүлэх зорилгоор сургалт, өдөрлөгийг зохион байгуулах нь нийгмийн хэрэгцээ байна гэж үзэж байна.

Зорилго: Оюутнуудын сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, эерэг сэтгэл зүйн дадал хэвшлийг төлөвшүүлэх замаар сэтгэл зүйн тэнцвэрт байдлыг дэмжих
Зорилт:
1. Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт, мэдээллийн өдөрлөг зохион байгуулах
2. Оюутнуудад зориулсан стресс бууруулах, сэтгэлзүй тайвшруулах дасгал, арга зүйг танилцуулах
3. Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ, мэргэжлийн туслалцаанд хандах соёлыг төлөвшүүлэх.

Судалгаа авч буй зорилго:
Оюутнуудын бие хүний хэв шинжийг тестийн аргаар танин тодорхойлох
Оюутнуудын стресс болон түгшүүрийг тестийн аргаар үнэлэх
Тестийн үр дүнгийн дагуу тохирох сургалт, өдөрлөгийг зохион байгуулах
Олон нийтийн хуудсаар дамжуулан зөвлөмж, мэдээлэл түгээх

Photos from МУБИС-ийн Номын сан's post 13/10/2025

2025-2026 оны хичээлийн жилд шинээр элссэн ахисан түвшиний гадаад дотоодын зарим суралцагсдад МУБИС-ийн номын сан болоод Цахим сангаар хэрхэн үйлчлүүлэх талаар заавар зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Дашрамд дуулгахад ангиараа цаг товлоод номын сангийн мэдээлэл, цахим сангаар үйлчлүүлэх журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Харилцах утас: 8991-1201, 8885-0878, 9409-9299

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Enkh Tayvan Avenue
Ulaanbaatar
97611

Opening Hours

Monday 08:30 - 21:00
Tuesday 08:30 - 21:00
Wednesday 08:30 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 08:00 - 20:30
Saturday 10:00 - 18:00