Сүхбаатар дүүргийн 13-р хороо

Сүхбаатар дүүргийн 13-р хороо

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сүхбаатар дүүргийн 13-р хороо, Government Organization, Сүхбаатар дүүрэг 5-н буудал 13 дугаар хороо, Ulaanbaatar.

Photos from Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар's post 03/06/2026

#СБД ХУВЬЦАА, НОГДОЛ АШИГ ӨВЛҮҮЛЭХ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС АВАХ БОЛОМЖТОЙ

“Эрдэнэс таван толгой-1072” хувьцааг өвлүүлэхтэй холбоотой мэдээллийг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Их тойруу худалдааны төв болон дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойрогт байрлах Carrefour худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээнээс тус тус авах боломжтой. Иргэдэд зориулсан энэхүү үйл ажиллагаа нь 06 дугаар сарын 04-ний өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

📌“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс хууль ёсны өвлөгчид шилжүүлэх буюу өвлүүлж эхэлсэн.

“ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ШИЛДЭГ СТАРТ-АП САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭНИЙ БҮРТГЭЛИЙН ХУУДАС 02/06/2026

2026 оны 06 дугаар сарын 02
ЗАР мэдээ #73
📣✨ “ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”
🚀 ШИЛДЭГ START-UP САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!

👥 Сүхбаатар дүүргийн 15–34 насны залуучуудын анхааралд:

Шинэ технологи 🤖, шинэлэг санаа 💡, инновацлаг шийдэл бүхий шилдэг Start-up багуудыг шалгаруулж
💰 тус бүр 15,000,000₮ (арван таван сая төгрөг) хүртэлх
👉 50% эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгоно.

🎯 ХАМРАХ ХҮРЭЭ:
• Ажилгүй, ажил хайж байгаа залуучууд 👩‍💼👨‍💼
• Мэргэжлийн болон их, дээд сургуулийн оюутнууд 🎓
• Төгсөөд 3 хүртэл жил болсон, туршлагагүй ажил хайгч залуус

⚠️ ШААРДЛАГА:
✔ 15–34 насны Сүхбаатар дүүргийн харьяалалтай байх
✔ Компани, хуулийн этгээдэд бүртгэлгүй байх
✔ НДШ-ийг ажил олгогчоор төлдөггүй байх (хувиараа төлж болно)
✔ Шинэлэг, инновацлаг бизнес санаатай байх 💡
✔ Өмнөх санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөрт хамрагдаагүй байх

📅 БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА:
🗓 2026.05.27 – 2026.06.11 ⏰ 18:00 хүртэл

🖥 ЦАХИМ БҮРТГЭЛ:
👉 https://forms.gle/DcJkaibr9EiJHoi9A

📞 ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:
9910-3244 дугаараас холбогдож мэдээлэл авах боломжтой
🏢 Мөн харьяа хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн мэргэжилтэнд хандаж бүртгүүлнэ үү.

ХЗДАА

“ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ШИЛДЭГ СТАРТ-АП САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭНИЙ БҮРТГЭЛИЙН ХУУДАС Оролцогч та хувийн мэдээллээ үнэн зөв, бүрэн гүйцэт бөглөнө үү.

Photos from Сүхбаатар дүүргийн 13-р хороо's post 02/06/2026

2026 оны 06 дугаар сарын 02
Мэдээ #72
Сүхбаатар дүүргийн ахмадуудын идэвхтэй "Насжилт-Хөдөлгөөн" дэмжих спортын цомын төлөөх тэмцээнд хорооны ахмад тамирчид маань 3 төрөлд амжилттай оролцлоо.
Үүнд:
2026.05.22-ны өдөр Ширээний теннис эмэгтэй төрөлд Рашааны 14-р гудамж оршин суугч иргэн Түвшинжаргал Хүрэл медаль,

2026.05.27-ны өдөр Гранд гольф Рашааны 8-р гудамж Л.Баярсайхан, Рашааны 7-р гудамж Б.Баярмаа, Рашааны 10-р гудамж Д.Ариунтунгалаг нар оролцож Д.Ариунтунгалаг алтан бөмбөг эзэн болж Мөнгөн медаль,

2026.05.30-ний өдөр Софт волейбол тэмцээнд хорооны ахмадын Б.Базаргүр ахлагчтай хамт олон орж Алтан медаль тус тус хүртлээ.

Ахмадууддаа халуун баяр хүргэж аз жаргад бүхний дээдийг хүсэн ерөөе.

Ахмадуудаа зохион байгуулан оролцсон хорооны ахмадын дарга Д.Ариунтунгалаг танд баярлалаа.

ХЗДАА

Photos from Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар's post 02/06/2026
31/05/2026

🌼🌸 Мэндчилгээ 🌸🌼
"ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР"-ийн баярын мэндийг хүргэе💐💕🎁
Бяцхан үрс бүхэн минь элэг бүтэн аз жаргалтай, эрүүл энх, инээд хөөрөөр дүүрэн гэрэлтэж байг ээ.👼🏻💙👼🏻🩷👼🏻

Хүндэтгэсэн:
СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 13-р хорооны Засаг дарга Н.МӨНХТОГТОХ,

Photos from Сүхбаатар дүүргийн 13-р хороо's post 31/05/2026

2026 оны 05 дугаар сарын 31
Мэдээ #70
МАРГААШ СҮХБААТАР ДҮҮРГИЙН "ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ" ӨДӨРЛӨГ БОЛНО.

🎈Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Хүүхдийн ертөнц" өдөрлөгийг маргааш 13 дугаар хороонд байрлах Сэлбэ нэгдсэн эмнэлгийн гадна талбайд зохион байгуулна.

🎈Эцэг, эх, хүүхэд багачууд та бүхнийгээ хүрэлцээ ирэхийг урьж байна.

#ЖИЧ Маргааш дүүргийн 1-20-р хорооны хүүхэд багачууд тухайн арга хэмжээг зорьж ирэх тул
📌Рашааны 8,9,10,11,12,13,14,15,16-р гудамж,
📌Ногоон талбайн 1,2,3,4,5,6,7-р гудамжны айл өрхүүд хүүхэд багачуулд гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. ‼️Баярлалаа.

ХЗДАА

30/05/2026

👏👏👏

Photos from Сүхбаатар дүүргийн 13-р хороо's post 29/05/2026

2026 оны 05 дугаар сарын 29
Мэдээ #69
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дүүргийн ИТХ-ийн төлөөлөгч, хороон Засаг дарга Н.Мөнхтогтох 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нийт 368 хүүхдэд хүүхдийн баярын бэлэг гардуулан өглөө.

Мөн баяр дээр баяр нэмж хорооны иргэн залуухан ээж нартаа АЛДАРТ ЭХИЙН 1,2-р одонг нь гардуулан өгч хүүхдүүдэд нь баярын бэлэг өглөө.
С.Батчимэг 1-р одон,
Г.Анхмаа 2-р одон,
Б.Болортуяа 2-р одон авлаа. Одон авсан ээжүүддээ гэр бүлд нь аз жаргал бүхний дээдийг хүсэн ерөөе.

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.😘😍💛💙💜💚❤💖💗💓💞💝💛💙💜💚❤💚💜💙💛💗💓💕

ХЗДАА

Photos from Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар's post 29/05/2026

👏👏👏

29/05/2026

Талархал
Эх үрсийн баярт зориулан иргэд болон аж ахуй нэгж байгууллагуудаас сэтгэлийн хандив илгээсэн та бүхэндээ гүн их талархаж байна 😊🙏🥰

МӨНГӨӨР:
🍀Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, хорооны Засаг дарга Н.Мөнхтогтох 1,000,000 төгрөг
🌼Хорооны ажлын алба- 300,000 төгрөг
🌸Жавхлант цамхаг ХХК- 500,000 төгрөг
☘️New windows вакум цонх ХХК- 300,000 төгрөг
🌸Жасун төв- 300000 төгрөг
🌼Соёмбо спорт төв-100,000 төгрөг
☘️Рашааны 4-р гудамжны иргэн Б.Ундралхүү гэр бүлийн зүгээс 200.000 төгрөгийг
🌼Рашааны 8-р гудамжны иргэн Б.Баярсайхан гэр бүлийн зүгээс 100.000 төгрөг

БЭЛГЭЭР:
🌸Premium зуурмаг үйлдвэр -CU дэлгүүр эрхийн бичиг 20ш
☘️Өлзий хаалга ХХК - 50 хайрцаг бэлэг
🌼Авто комплекс Авто засвар Хану төв 10 уут бэлэг
☘️Есөнтөгөл хүнсний дэлгүүр -10 уут бэлэг
🌸Алтадгол спорт төв -10 уут бэлэг
☘️3-р хэсгийн ахлагч Б.Энхсайхан -10 уут бэлэг
🌼Зоригт Од хүнсний дэлгүүр -10 уут бэлэг
🌸Prius цэнтер Авто засвар 15 уут бэлэг
☘️Хангай 23-р гудамжинд оршин суух иргэн 🌸Тунгалагсувд 10 уут бэлэг
☘️Prius Aqva авто засвар-5 уут бэлэг
🌼Зурхай дэлгүүр-5 уут бэлэг
☘️Амар төв -5 уут бэлэг
🌸Рашааны 3 гудамж Баярсайхан мухлаг -3 уут бэлэг
🌼Маргаз хүнсний дэлгүүр -5 уут бэлэг тус тус хандивлалаа.

Та бүхний санасан бодсон бүхэн сэтгэлчлэн бүтэж байх болтугай. 🙏 🌸🌼🍀🪷🌷☘️
Хороогоо үргэлж дэмжин ажилладаг танд #БАЯРЛАЛАА💙🩵👏💜💚

ХЗДАА

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Сүхбаатар дүүрэг 5-н буудал 13 дугаар хороо
Ulaanbaatar