СТАТИСТИК ЭНГИЙНЭЭР
📊Инфляц бол үнийн өсөлтийн хурдыг илэрхийлдэг үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл инфляц буурах (эерэг хэвээр байх) нь үнэ хямдарсан бус харин үнийн өсөлтийн хурд удааширч буйг илэрхийлдэг.
📊 Инфляцыг тооцохдоо "Өрхийн, нийгэм эдийн засгийн судалгаа"-нд үндэслэн өрхийн хэрэглээнд тогтмол ашигладаг хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд хувцас, түрээс, нийтийн тээвэр, сургалтын төлбөр, цахилгаан, дулаан үнэ, банк, санхүү, үзвэр үйлчилгээний төлбөр зэрэг 430 нэр төрлийн бараа, үйлчилгээгээр "Хэрэглээний сагс" бүрдүүлдэг.
📊 Инфляц 2026 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өсөхөд хүнсний бүлгийн үнэ 19.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
📊 Энэхүү контентыг хиймэл оюун ашиглан бүтээв.
#ҮндэснийСтатистикийнХороо | | | #ҮСХ | #Статистик |
Нийслэлийн статистикийн газар
Нийслэлийн Статистикийн Газар
Нийслэлийн Статистикийн газар нь албан ёсны статистикийн үйл ажиллагааг эрхэлдэг төрийн захиргааны байгууллага юм. Тус газар нь нийслэл хотын дүүрэг бүрт статистикийн хэлтэстэй бөгөөд Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооны орон нутаг дахь хамгийн том салбар нэгж нь билээ.
Нийслэлийн Статистикийн газар (НСГ) нь нийслэлийн эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны талаарх статистикийн мэдээллээ
03/06/2026
ОБЕГ-ын мэдээлснээр 2015-2025 онд усны ослоор 256 хүүхэд амь насаа алдсан байна. Амралт, зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа, хяналтаа сайжруулж, хүүхдийг эрсдэлтэй орчинд үлдээхгүй байхад онцгой анхаарцгаая.
"Хүүхдийн төлөө за гэвэл заавал хий" үндэсний хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.
#ҮндэснийСтатистикийнХороо | | | #ҮСХ | #Статистик |
📊 ОБЕГ-ын мэдээлснээр 2015-2025 онд усны ослоор 256 хүүхэд амь насаа алдсан байна. Амралт, зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа, хяналтаа сайжруулж, хүүхдийг эрсдэлтэй орчинд үлдээхгүй байхад онцгой анхаарцгаая.
"Хүүхдийн төлөө за гэвэл заавал хий" үндэсний хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.
#ҮндэснийСтатистикийнХороо | | | #ҮСХ | #Статистик |
30/05/2026
Монгол Улсын нийслэлд оршин суугаа нийт хүн амын 37.3% нь буюу 0-17 насны 624,023 хүүхэд байна. Тэдний 51.2% нь эрэгтэй, 48.8% нь эмэгтэй.
Дүүргийн нийт хүн амд 0-17 насны хүүхдийн эзлэх хувь Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 39.8%, харин Чингэлтэй дүүрэгт хамгийн бага буюу 34.5% байна.
#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | | | #ҮСХ
26/05/2026
Үндэсний Статистикийн хороо нь "Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого"-ыг улсын хэмжээнд 1991 оноос хойш 5 жил тутам зохион байгуулж байна. Энэ удаагийн ээлжит тооллогын хүрээнд төрийн 14 байгууллагын суурь болон төрөлжсөн мэдээллийн 28 санг нэгтгэж, аж ахуйн нэгж, байгууллагуудын төрд бүртгэлтэй мэдээллийг давтан цуглуулалгүй баталгаажуулах зарчмаар зохион явууллаа.
Монгол Улс нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орны хувьд "Тогтвортой Хөгжлийн Зорилго"-ын үзүүлэлтүүдийг тооцож, тайлагнах үүрэг хүлээдэг. Энэ хүрээнд ээлжит тооллогоор аж ахуйн нэгж, байгууллагуудын төрийн суурь болон төрөлжсөн мэдээллийн санд бүртгэлгүй үзүүлэлтүүдийг цахим хэлбэрээр цуглуулав.
Тооллогын үр дүнг ашиглан эдийн засгийн салбар бүрт чиглэсэн бодлого, хөтөлбөр боловсруулахаас гадна бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалт татах, аливаа шийдвэр гаргах боломжтой.
ЭЭЛЖИТ ТООЛЛОГОД ОРОЛЦСОН НИЙТ АЖ АХУЙН, НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | | | #ҮСХ | #ААНБТ2026
14/05/2026
АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТООЛЛОГО ДУУСАХАД 1 ХОНОГ ҮЛДЛЭЭ.
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого 2026 оны 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15-ныг дуустал цахимаар явагдаж байна.
Аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулна.
Аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогодоо идэвхтэй хамрагдахыг УРИАЛЖ байна.
#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | | | #ҮСХ | #ААНБТ2026
13/05/2026
Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 89.9 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос 11.5 хувиар, Улаанбаатар хотын Дотоодын нийт бүтээгдэхүүн 62.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос 10.3 хувиар тус тус өслөө.
Аж ахуйн нэгж, байгууллагын 2026 оны тооллогодоо www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч идэвхтэй хамрагдаарай.
Танай байгууллага "Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого"-доо хамрагдсан уу?
Тооллогын хугацаа: 2026.04.15-2026.05.15
Монэнзим ХХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан захирал Б.Төрхүү: Үндэсний Статистикийн хорооноос зохион байгуулж буй 2026 оны “Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого”-доо идэвхтэй хамрагдаарай. Энэ удаагийн тооллого бүртгэлд суурилсан аргаар буюу илүү хялбар болсон байна.
Яаж хамрагдах вэ гэвэл www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч тооллогодоо хамрагдах юм байна.
#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | | | #ҮСХ | #ААНБТ2026
📊 "АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТООЛЛОГО - 2026"
Угтуул-Алтай ХХК-ийн Санхүү хариуцсан захирал Н.Отгонсүрэн: Бид статистикийн мэдээллээ үнэн, зөв өгснөөр эргээд тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортын мэдээлэл авдаг. Дотоодын өндөгний үйлдвэрлэл 60 хувьтай байсан. Харин 2025-2026 онд шувууны аж ахуй илүү хөгжиж, дотоодын өндөгний үйлдвэрлэл эрчимжиж байна. Аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогодоо идэвхтэй оролцоорой.
#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | #ҮСХ | | | #ААНБТ2026
📊 "АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТООЛЛОГО - 2026"
"Боса кондитер" ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны дарга С.Оюунцэцэг:
Аж ахуйн нэгжүүд тооллогодоо бүрэн хамрагдаж, мэдээллээ үнэн зөв өгснөөр бид эргээд зах зээлийн нөхцөл байдлын бодит судалгааг авах боломжтой. Нийт аж ахуйн нэгжүүд www.2026.mn цахим сайтаар тооллогодоо хамрагдаарай.
#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | #ҮСХ | |
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон Б байр 403, 404, 405 тоот
Ulaanbaatar
15160
Opening Hours
| Tuesday | 08:00 - 17:00 |
| Wednesday | 08:00 - 17:00 |
| Thursday | 08:00 - 17:00 |
| Friday | 08:00 - 17:00 |
