Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн

Share

Defense Research Institute of Mongolia
Научно-Исследовательский Институт Обороны

22/05/2026

“Энхийг дэмжих ажиллагааны сургамж, тэргүүн туршлага: Энхийн төлөөх хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.

Photos from Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн's post 18/05/2026

БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 310 ДУГААР АНГИ ХАМТРАН НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 44 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ОРЧИНД МОД ТАРИВ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн болон Зэвсэгт хүчний 310 дугаар анги хамтран 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Ерөнхий боловсролын 44 дүгээр сургуулийн орчинд мод тарих арга хэмжээг зохион байгууллаа.
Мөн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зүгээс эх оронч үзэл, үндэсний үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор тус хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын бүтээлийн дээжээс 44 дүгээр сургуулийн хамт олонд гардуулан өглөө.
Арга хэмжээний үеэр сургуулийн эко орчныг сайжруулах, сурагчдад ээлтэй ногоон байгууламж бүрдүүлэх зорилгоор хайлаас, шинэс зэрэг модны суулгацыг хандивлан тарьсан бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь хүүхэд, өсвөр үеийнхэнд байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсар төлөвшүүлэх, ногоон хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой болсон юм.

13/05/2026

“Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал” сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэн нийтлүүлэхийг урьж байна
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2026 оны №44 дугаарт нийтлүүлэх эрдэм шинжилгээний өгүүллийг хүлээн авч байна.
Тус сэтгүүл нь аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухааны чиглэлээр боловсруулсан онол, арга зүй, бодлого, практикийн ач холбогдол бүхий чанартай эрдэм шинжилгээний бүтээлийг нийтэлж, үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах зорилготой.

Сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд олон улсын DOI дугаар олгож, Монголын эрдэм шинжилгээний цахим сэтгүүлийн нэгдсэн сан болох Mongolia Journals Online / MongoliaJOL-д байршуулан, дотоод, гадаадын судлаачид эш татах, ашиглах, түгээх боломжийг бүрдүүлнэ.
Өгүүлэл хүлээн авах чиглэл:
Өгүүллийг дараах үндсэн чиглэлээр хүлээн авна. Үүнд:

1. Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого;
2. Цэргийн шинжлэх ухаан, стратеги, операц, тактик;
3. Олон улс, бүс нутгийн аюулгүй байдал;
4. Батлан хамгаалах салбарын шинжлэх ухаан, технологи, инновац;
5. Батлан хамгаалах аж үйлдвэр, эдийн засаг, нөөцийн бодлого;
6. Цэргийн боловсрол, хүний нөөцийн хөгжил;
7. Дайчилгаа, орон нутгийн хамгаалалт, иргэн-цэргийн харилцаа;
8. Цэргийн социологи, сэтгэл зүй, ёс зүй, манлайлал;
9. Кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал, хиймэл оюун;
10. Энхийг дэмжих ажиллагаа, олон улсын цэргийн хамтын ажиллагаа.
Өгүүлэлд тавигдах үндсэн шаардлага:
Ирүүлэх өгүүлэл нь өмнө нь бүрэн эхээрээ хэвлэгдээгүй, бусдын бүтээлээс хуулбарлаагүй, зохиогчийн эрхийн болон судалгааны ёс зүйн зөрчилгүй байна.

Өгүүлэл нь дараах үндсэн бүтэцтэй байна. Үүнд:

1. Өгүүллийн гарчиг монгол, англи хэлээр;
2. Зохиогчийн мэдээлэл монгол, англи хэлээр;
3. Өгүүллийн хураангуй монгол, англи хэлээр;
4. Түлхүүр үг монгол, англи хэлээр;
5. Оршил;
6. Судалгааны зорилго, зорилт;
7. Судалгааны арга зүй;
8. Судалгааны үр дүн;
9. Хэлэлцүүлэг;
10. Дүгнэлт;
11. Бодлогын санал, зөвлөмж;
12. Ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл;
13. Санхүүжилтийн мэдээлэл;
14. Ашигласан ном, хэвлэл.
Өгүүллийг Microsoft Word / .docx/ хэлбэрээр, Times New Roman фонтоор, үндсэн бичвэрийг 12 pt, өгүүллийн үндсэн гарчгийг 16 pt, мөр хоорондын зайг Single, үндсэн бичвэрийг хоёр талаас тэгшилсэн хэлбэрээр боловсруулж ирүүлнэ.
• Хураангуй нь монгол болон англи хэлээр тус бүр 180-250 үгтэй, түлхүүр үг нь 5-7 байна.
• Эшлэл, ашигласан эх сурвалжийг Chicago ( MS Word -> Refereces -> Insert citation “Chicago style”-аар автомат оруулгаар) загварын стандартаар бичнэ.
Өгүүлэл хүлээн авах хугацаа:
Өгүүллийг 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хүлээн авна.
Өгүүлэл хүлээн авах имэйл хаяг: [email protected]
Холбогдох утас: 77110051

Photos from Монгол Улсын Батлан хамгаалах яам ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠠᠮᠤ's post 12/05/2026
07/05/2026
Photos from Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн's post 05/05/2026

ХАМТЫН АЖИЛЛАГАА, СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫГ БОДИТ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАД НИЙЦҮҮЛЭН ХӨГЖҮҮЛНЭ
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага судлах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээний үеэр талууд цэргийн алба хаагчдын сургалт бэлтгэл, сэтгэл зүйн хангалтыг сайжруулах, судалгаа-шинжилгээний ажлыг практикт нэвтрүүлэх, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцов.

Photos from Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн's post 04/05/2026

БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал хурандаа Т.Мөнх-Оргил болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Батлан хамгаалах яамны дэргэдэх Батлан хамгаалахын дүн шинжилгээний хүрээлэнгийн ерөнхийлөгч Ким Жунгсоо нар “Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар талууд хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны ажил явуулах, судлаач солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр харилцан чадавхаа бэхжүүлэх юм.
БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН

24/04/2026

БҮХ ШАТНЫ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДАД ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ӨРНҮҮЛЖ БАЙНА
Батлан хамгаалахын сайдын бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах хүрээнд бүх шатны боловсролын байгууллагад эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн олон талт ажил, арга хэмжээг үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудад эх оронч хүмүүжил, үндэсний ухамсрыг төлөвшүүлэх чиглэлээр яриа, таниулга, цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна. Их, дээд сургуулийн оюутнуудад “Үндэсний бахархал”, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Цэрэг-эх оронч үзэл” сэдвээр уулзалт, яриа хийж байна. Энэ удаагийн арга хэмжээнд Нийслэлийн 79, 92, 148 дугаар сургуулийн ахлах ангийн 345 сурагчдад “Цэрэг-эх оронч үзэл” сэдэвт уулзалт, яриа зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь хүүхэд, залуусын түүхийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН

22/04/2026

🇲🇳 БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ХАРЬЯА ҮБХИС, "ТЭМҮҮЖИН ӨРЛӨГ" БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ, БХЭШХ-ИЙН ЭНГИЙН АЛБА ХААГЧДЫН ЗАРИМ АНГИЛЛЫН ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

▪️ Засгийн газрын хуралдаанаас боловсролын салбарын цалингийн тогтолцоог шинэчилж, багш нарын цалинг 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 50 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

▪️ Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудын багш, алба хаагчдын цалингийн доод хэмжээг мөн нэмэгдүүллээ. Тухайлбал:
* ҮБХИС-ийн энгийн багш нарын ТҮ-8-аас ТҮ-11 ангиллын
* “Тэмүүжин өрлөг” сургуулийн багш нарын ТҮБД-3 ангиллын
* БХЭШХ-ийн ТҮ, ТҮШУ ангиллаар цалинждаг энгийн алба хаагчдын цалинг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээний албаны уялдаа, шударга үнэлэмжийг ханган шийдвэрлэлээ.

▪️ Өчигдөр миний бие салбарын сайдын хувьд ҮБХИС-д ажиллах үеэр энгийн багш ажилчид жишигт нийцүүлэн цалингаа нэмэгдүүлэх саналыг удаа дараа тавьж байсан юм. Ийнхүү эхнээсээ ажил хэрэг болж шийдэгдэж эхэлсэнд талархалтай байна.

▪️ Засгийн газар цаашид төрийн албаны цалин хөлсний бодлогыг үе шаттайгаар сайжруулж, алба хаагчдын нийгмийн баталгааг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллана.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Bayanzurkh District, Khoroo-39, Ulaankhuaran Street
Ulaanbaatar