04/10/2018
Тус анги нь олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ахмад настангуудаа хүлээн авч хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж ангийн дарга, хурандаа Ш.Булган үйл ажиллагааг нээж хүрэлцэн ирсэн үе үеийн ахмад ажилтнууддаа талархлаа илэрхийллээ.Уг арга хэмжээнд Монгол Улсын гавьяат жүжигчин С.Уранчимэг, СТА Б.Хатанбаатар, СТА Б.Солонго, СТА Г.Мөнх-Оргил, Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Б.Батбаатар нар нар ая дуугаа өргөж сэтгэлийн бэлэг барьсан. Мөн ахмадуудаас азтан шалгаруулж 3 ахмад настныг халзан цагаан хониор, азай буурал 2 ахмадыг ангийн даргын гарын бэлэгээр тус тус шагнаж нийт ахмад настангууддаа гарын бэлэг гардуулан нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
Та бүхэн минь эрүүл энх байж, урт насалж, удаан жаргаарай.
20/09/2018
Алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ахлах төлөөлөгч, ахлах дэслэгч Д.Наранбямба "ШШГБ-ын ажилтны ёс зүйн дүрэм"-ээр хичээл сургалтыг зохион явууллаа.
12/09/2018
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор алба хаагчдад Дэлхийн зөн Олон Улсын байгуулагын гэр бүл, хүүхэд хамгаалалын чиглүүлэгч багш О.Баярсайханыг урьж “Хүүхдийн эрх, хамгаалал”, “Хүүхдийн хөгжлийн онцлог” зэрэг сэдвээр хичээл сургалтыг зохион явууллаа.
27/08/2018
"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр"-ийг тохиолдуулан тус ангиас байгууллагын үйл ажилллагааг олон нийтэд сурталчлан танилуах, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор "Нээлттэй өдөрлөг", мөн алба хаагчдын дунд"Гар бөмбөг"-ийн тэмцээнийг тус тус зохион байгууллан ажиллалаа.
17/08/2018
СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сул тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Хууль сахиулахын их сургуулийн ахлагчийн сургуультай хамтран “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалт явагдах болсонтой холбогдуулан хамрагдах хүсэлтэй иргэдийг 2018 оны 08 дугаар сарын 21-нийг хүртлэх хугацаанд бүртгэж байна.
Тавигдах шаардлага:
1. 170 см-ээс доошгүй өндөртэй эрэгтэй, 160-см-ээс доошгүй өндөртэй эмэгтэй
2. Биед шивээсгүй /чих цоолоогүй эрэгтэй/
3. Цэргийн алба хаасан байх /1990 оны 05 дугаар сарын 06-нд төрсөн буюу түүнээс хойш төрсөн иргэдэд хамаарна/
4. Ял шийтгэлгүй эдлэж байгаагүй
5. Дээд боловсролтой.
Бүрдүүлэх материал:
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/
2. 3 үеийн намтар /өөрийн, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх/
3. Цахим үнэмлэх, боловсролын диплом, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх, төрсний гэрчилгээг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
4. Оршин суугаа баг хорооны Засаг даргын тодорхойлолт
5. Төрийн алба хаагчийн анкет /маягт №1/
6. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан цээж зураг /4х6 хэмжээтэй, 3х4хэмжээтэй тус тус 2 хувь/
Лавлах утас: 99185103
Жич: Ажилд орохыг хүссэн иргэд өөрийн биеээр ирж бүртгүүлнэ.
08/06/2018
Тус ангиас цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан нэр бүхий 3 алба хаагчдыг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлэн цаашдын амьдралд нь сайн сайхан, эрүүл энхийг хүсэн хүсэн ерөөж гарын бэлэг гардуулав.
07/06/2018
Тус анги нь иргэд, олон нийтэд байгууллагын үйл ажиллагааг сурталчилан таниулах зорилгоор 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион явуулж иргэдийг мэдээлэлээр ханган ажиллалаа. Өдөрлөгт нийт 156 иргэн оролцож дээрх иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлсэн. Арга хэмжээнд оролцсон иргэдэд Монгол улсын гавьяат жүжигчин С.Уранчимэг, СТА Б.Хатанбаатар, Монгол Улсын морин хуурын чуулга ая дуугаа өргөсөн.
07/06/2018
Зарим ахмад настнуудыг ар гэрээр нь эргэж эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан шаардлагатай эм тариа, цусан дахь сахар хэмжигч аппрат зэргийг олгож, нэр бүхий 3 ахмад настанд буцалтгүй мөнгөн тусламжийг үзүүллээ.
30/05/2018
http://401.cd.gov.mn/?p=1028
Сургалт зохион байгуулагдав. | Хорих 401-р анги
Сургалт зохион байгуулагдав. ШШГЕГ-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/97 дугаар тушаалаар алба хаагчдын аюулгүй байдал, албаны бэлтгэлжилтийг хангах, мэдл...
15/05/2018
"Олон улсын сувилагчийн өдөр"
Дэнлүү барьсан эмэгтэй хэмээн дэлхийд мөнхөрсөн Английн сувилагч, багш Флоренсе Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн үзэж, Олон улсын сувилагч нарын өдрийг түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-нд тэмдэглэж байхаар Олон улсын сувилагчийн нийгэмлэгээс тогтоосон байдаг билээ. Тус тэмдэглэлт өдрийг тохиолдуулан 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албанаас “Аврахуйн үйлстэн”-үүд мэргэжлийн ур чадварын тэмцээнийг зохион байгуулсан юм. Уг тэмцээнд 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн 2, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн 2, нийт 6 багийн сувилагч нар мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаагаа дайчлан оролцсон ба 1 дүгээр байранд Цагдан хорих 461 дүгээр ангийн “Энэрэл” баг, 2 дугаар байранд 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн “Энхийн уриа”, 3 дугаар байранд Цагдан хорих 461 дүгээр ангийн “Ачлал” баг тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
08/05/2018
2017-2018 онд алба хаагчдад зохион явуулах хичээл сургалтыг төлөвлөгөөний дагуу явуулж ангийн даргын нэрэмжит шалгалтыг амжилттай авч дууслаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/191 дүгээр тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад 2017-2018 онд зохион явуулах албаны сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд ангийн даргын 2017 оны 10 дүгээр сарын 02-ны өдрийн А/35 дугаар тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу сургалтыг амжилттай явуулж дуусган, ангийн даргын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/28 дугаар тушаалаар ангийн даргын нэрэмжит шалгалтыг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр авч нийт бие бүрэлдэхүүн амжилттай оролцлоо. Шалгалтыг албаны бэлэн байдал, цэргийн бие бялдрын норматив, онолын мэдлэг зэргээр авч дүнг нэгтгэн сургалтын тайлангийн хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүргүүлэн ажиллав.
26/04/2018
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг боллоо.
“ИДЭВХТЭЙ АМЬДРАЛ, ЭРҮҮЛ АЛБА ХААГЧ” хөтөлбөрийн хүрээнд 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн алба хаагчдыг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа. Нийт 65 алба хаагч уг үзлэгт хамрагдав.
Урьдчилан сэргийлэх үзлэгийг тус ангийн мэдрэлийн эмгэг судлалын их эмч, дэслэгч Ш.Хонгорзул, их эмч, дэслэгч Б.Бэхбаатар, дотрын эмгэг судлалын их эмч, ахлах дэслэгч Г.Мөнхбаяр, их эмч, О.Наран, мэс заслын их эмч, дэслэгч Л.Өнөр, гэмтэл согог судлалын их эмч, ахлах дэслэгч Б.Уранбилэг, шүдний их эмч, ахмад Б.Дорждагва, эрүүл ахуйч эмч, хошууч Г.Даваа, арьс харшлыг эмчилгээ эрхэлсэн орлогч эмч, хошууч Ш.Баянбаатар, рентген техникч, дэслэгч Г.Дэмчигжав, лаборант Ж.Оюунханд, Б.Ичинхорлоо, зүрхний цахилгаан бичлэгийг сувилагч, ахлах ахлагч Н.Мөнхзаяа нар хийж эмчилгээ, зөвлөгөө өгсөн юм.