Нийгмийн даатгалын ерөнхий газар

Нийгмийн даатгалын ерөнхий газар

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Нийгмийн даатгалын ерөнхий газар, Government Organization, Нийгмийн даатгалын ерөнхий газар, 4-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс, Ulaanbaatar.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газар нь даатгуулагч таныг дараах эрсдэлүүдээс хамгаалах ажлыг хариуцан ажиллаж байна. Үүнд:
• Даатгуулагч, иргэн өндөр наслах (эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрэх),
Ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар (ажиллаж байх хугацаандаа) алдах,
• Эрхэлж

10/06/2026

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ээлжит хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэн өргөн мэдүүлсэн хууль, дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

10/06/2026

Photos from Нийгмийн даатгалын ерөнхий газар's post 09/06/2026

УДИРДЛАГЫН ӨРГӨТГӨСӨН БАГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагын өргөтгөсөн багийн хурал 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр боллоо. Хурлаар Налайх дүүрэг болон Орхон аймгийн Нийгмийн даатгалын газарт хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын дүнгийн танилцуулга, Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлөөс Хэнтий аймагт зохион байгуулсан хяналт үнэлгээний дүнгийн танилцуулга, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт ажилласан тухай танилцуулгын тус тус сонсож хэлэлцлээ.

Налайх дүүрэг болон Орхон аймгийн Нийгмийн даатгалын газарт хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид хууль бус зөрчил гаргахгүй байхад анхаарч, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг Удирдлагын багаас үүрэг болголоо.

Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2026 оны “Ажлын хэсэг байгуулах, удирдамж батлах тухай” А/119 дүгээр тушаалаар баталсан удирдамжийн дагуу Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Даваахүүгээр ахлуулсан Ажлын хэсэг 2026 оны 04 дүгээр сарын 29-өөс ажлын 9 өдрийн хугацаанд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт ажилласан бөгөөд холбогдох ажлуудыг хамтран зохион байгуулж, гарсан зөрчлийг арилгах, өгөгдсөн үүрэг даалгаврыг 2026 оны 06 дугаар сард хэрэгжүүлэн, биелэлтийг тайлагнахыг үүрэг болголоо.

08/06/2026

Засгийн газраас хэрэгжүүлсэн Чөлөөлье ажиллагааны хүрээнд нийгмийн даатгалын байгууллага олон сар, жил нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй 6'000 ажил олгогчийн 23'480 дансыг нээсэн.

05/06/2026

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГӨ 6.7 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР АРВИЖЛАА

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 07 дугаар тогтоолоор арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн дүнг, 08 дугаар тогтоолоор хадгаламжийн хүүгийн хэмжээг тус тус шинэчлэн баталсан.

Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банканд мөнгөн хадгаламж байршуулах хөрөнгийн тооцооллыг хийж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулж, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700.0 тэрбум төгрөгийг мөнгөн хадгаламж хэлбэрээр нэг жилийн хугацаатай байршуулсан. Арилжааны банкуудтай байгуулсан гэрээний дагуу нэг жилийн хугацаанд 105.0 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг хүлээн авч, холбогдох санд төвлөрүүлсэн.

Дээрх арилжааны банкуудтай байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болж, үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хорооны зөвлөмжийг үндэслэн хадгаламжийн гэрээний хугацааг сунгах асуудлаар дээрх банкуудтай хэлцэл хийсэн.

Дээрх хэлцлийн үр дүнд хадгаламжийн жилийн хүүгийн хэмжээг Хаан банктай 15 хувиар, Худалдаа хөгжлийн банк болон Төрийн банктай 15.11 хувиар харилцан тохиролцож, гэрээнд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулж 2027 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийгмийн даатгалын сангийн чөлөөлт үлдэгдэл болох 541.6 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатайгаар системийн нөлөө бүхий арилжааны гурван банкинд байршуулсан.
Арилжааны банкуудтай хийсэн гэрээний дагуу 5 дугаар сарын хүү болох 6.7 тэрбум төгрөгөөр нийгмийн даатгалын сангийн хөрөнгө дахин арвижлаа.

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулснаар нийгмийн даатгалын сангийн хөрөнгө гэрээний дагуу 81.5 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг хүлээн авч, сангийн хөрөнгийг арвижуулах боломжийг бүрдүүллээ.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Нийгмийн даатгалын ерөнхий газар, 4-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс
Ulaanbaatar
15160-0070

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30