Монгол Улсын Эрчим Хүчний Яам

Монгол Улсын Эрчим Хүчний Яам

Share

Монгол Улсын Эрчим Хүчний Яам
http://www.energy.gov.mn

Эрчим хүчний яамны эрхэм зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд эрдэс баялаг, эрчим хүчний салбарын оролцоог үлэмж нэмэгдүүлж, хүний эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг хангаж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино.

Photos from Монгол Улсын Эрчим Хүчний Яам's post 31/05/2026

⚡ Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-д ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажил шалгалаа.

Гүйцэтгэх захирал Д.Батжаргалын зүгээс Дархан-Уул аймгийн дулааны хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа тул хоёрдогч эх үүсвэр барих шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн тус компани Сөүлийн эрчим хүчний корпорацтай хамтран дулаан хангамжийн системийг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж

Өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 34 хувьд хүрчээ

Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК

Дэлгэрэнгүй: http://energy.gov.mn/post/175729

Photos from Монгол Улсын Эрчим Хүчний Яам's post 31/05/2026

⚡ Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д ажиллалаа

Турбингенератор, зуухыг ажиллуулсан цаг нормоос хэтэрсэн тул шинэчлэх шаардлага үүсжээ

Цаашид тус хотод эрчим хүчний хоёрдогч эх үүсвэр барих шаардлагатай гэв

Өвлийн бэлтгэл ажлууд үргэлжилж байна

Дарханы Дулааны Цахилгаан Станц ТӨХК

Дэлгэрэнгүй: https://energy.gov.mn/post/175728

Photos from Монгол Улсын Эрчим Хүчний Яам's post 30/05/2026

Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороон дахь, нарны эрчим хүчинд суурилсан халаалтын систем ашиглан хэрэглээгээ хангаж буй өрхийнд очиж, үр дүнтэй нь танилцлаа

🔋НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй “Нарны илч” төслийн хүрээнд Чингэлтэй дүүрэгт 80 айлын уламжлалт түлш, зуухны хэрэглээг нь халан, нарны цахилгаан үүсгүүр, цэнэг хураагуурын систем, дулааны хуримтлуур бүхий цахилгаан халаагуурыг хослуулан суурилуулсан

✅Иргэн Ж.Цэнд-Аюушийнх энэ оны нэгдүгээр сард зургаан нарны панель, дагалдах төхөөрөмжийг суурилуулснаас хойш зуухаа ашиглахаа больж, хэрэглээгээ бүрэн хангахаас гадна сүлжээнд илүүдэл эрчим хүчээ нийлүүлэн дөрөв, тавдугаар сард 174 мянган төгрөг авчээ

🔋Сайд Б.Найдалаа “Байгаль орчинд ээлтэй, айл өрхүүдэд хэмнэлттэй ийм шийдэл нь эрчим хүчний системийн оргил ачааллын үед эерэг нөлөө үзүүлэхээр бол цаашид “Буман нарны илч” хөтөлбөр болгон өргөжүүлнэ” гэлээ

Дэлгэрэнгүй: http://energy.gov.mn/post/175727

Photos from Монгол Улсын Эрчим Хүчний Яам's post 29/05/2026

🇲🇳🌐Эрчим хүчний сайд Б.Найдалаа Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд бүтэц хариуцсан захирал Судешна Гош Банэрже, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли болон холбогдох бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа

✅Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн стратегийн төлөвлөгөөнд Дэлхийн банкнаас зөвлөмж өгнө

✅Эрчим хүчний реформ хийх, системийг ухаалаг болгох, хүний нөөцийг чадавхжуулахад хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээ мэдэгдэв

Дэлгэрэнгүй: http://energy.gov.mn/post/175713

Photos from Монгол Улсын Эрчим Хүчний Яам's post 28/05/2026

🇲🇳 "Эрчим хүчний салбарын спортын их наадам-2026” өндөрлөлөө

⚡️Салбарын төр, хувийн хэвшлийн 31 байгууллагын 1300 гаруй төлөөлөл спортын зургаан төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав

📊 БАГИЙН НИЙЛБЭР ДҮН:

🏆 I байр (Цомын эзэн): “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК

🥈 II байр: “ДЦС-4” ТӨХК

🥉 III байр: “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

🌟 Дараагийн спортын их наадмыг зохион байгуулахаар МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөл бэлгэдлийн тугийг хүлээн авлаа

Нийт баг тамирчдадаа баяр хүргэе 🎉

Дэлгэрэнгүйг: https://energy.gov.mn/post/175690

Photos from Монгол Улсын Эрчим Хүчний Яам's post 28/05/2026

🇪🇺🇲🇳Эрчим хүчний сайд Б.Найдалаа Европын парламентын гишүүдийг хүлээн авч уулзлаа

✅Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

✅Эрчим хүчний салбарын шилжилтийн стратеги, реформын талаар мэдээлэл өглөө

Дэлгэрэнгүй: http://energy.gov.mn/post/175674

Photos from Монгол Улсын Эрчим Хүчний Яам's post 26/05/2026

⚡ Эрчим хүчний салбарын удирдах ажилтнууд бодлого, стратегиа хэлэлцлээ

📈 Эрс тэс уур амьсгалтай, өвөрмөц онцлогтой учраас шинэ технологи, шийдлийг турших эрх зүйн орчин бүрдүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжихэд анхаарна

🔋 Таван аймагт хэрэгжүүлэх нарны цахилгаан станц, батарей хуримтлуур барих төслийн сонгон шалгаруулалтад баримтлах гол зарчим, оролцогчдод тавих шаардлагын талаар мэдээлэл өглөө

Дэлгэрэнгүй: http://energy.gov.mn/post/175593

Photos from Монгол Улсын Эрчим Хүчний Яам's post 26/05/2026

Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨҮГ-т ажиллав

✅Монгол Улсын түлш, эрчим хүчний нийлүүлэлт, балансыг тодорхойлох тооцоо, судалгаа, 2040-2050 он хүртэлх эрчим хүчний таацыг тодорхойлох урт хугацааны төлөвлөлт, ногоон устөрөгчийн технологи ашиглах бодлогын судалгаа зэргийг хийж гүйцэтгэжээ

✅67 жилийн түүхтэй “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-д ихээхэн хэмжээний архив, судалгааны бүтээл бий бөгөөд цаашдын бодлого, төлөвлөлтөд зориулан суурь өгөгдлүүдийг ашиглах, дата бааз бүрдүүлэх боломжтой гэж байлаа

Дэлгэрэнгүй: http://energy.gov.mn/post/175556

26/05/2026

Таван аймагт хэрэгжүүлэх сэргээгдэх эрчим хүчний төслийн өрсөлдөөнт сонгон шалгаруулалтад оролцох урилгыг хүргүүлж байна

Дэлгэрэнгүй: https://energy.gov.mn/post/175514

Photos from Монгол Улсын Эрчим Хүчний Яам's post 25/05/2026

🏆🏅Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Дулаан, цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран “Эрчим хүчний салбарын спортын их наадам-2026”-г энэ сарын 22-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

⛹️‍♂️⛹️‍♀️Их наадмыг эрчим хүчний салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажилтнуудын спортоор хичээллэх идэвх, сонирхлыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулж буй.

🏀⚽️Хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулж ирсэн энэхүү их наадамд 31 байгууллагын 1300 гаруй төлөөлөл оролцон, спортын зургаан төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Нийт баг, тамирчдадаа амжилт хүсье 👏👏👏

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын 14-р байр
Ulaanbaatar