Нийслэлийн Байгаль орчны газар

Нийслэлийн Байгаль орчны газар

Share

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг.

30/05/2026

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨЛӨӨ, ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ШИЙДЭЛ" БОЛЗОЛТ УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
🔹 Нийслэлийн Байгаль орчны газар, Монгол Улсын Их Сургуулийн Инженер, технологийн сургуультай хамтран ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутнуудын дунд уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар, эрсдэл, түүнд дасан зохицох арга хэмжээний талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхыг төлөвшүүлэх зорилгоор нэг сарын хугацаатай болзолт уралдааныг анх удаа зарлаж, 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шалгаруулалтыг зохион байгууллаа.
🔹 Хурлын үйл ажиллагааг нээж, Нийслэлийн Байгаль Орчны Газрын дарга Н.Мөнхбаяр, МУИС-ийн Инженер, Технологийн Сургуулийн захирал Ч.Сономдагва нар оролцогчдод амжилт хүслээ.
🟩 Уралдаанд оролцсон нийт оюутан, суралцагчдадаа цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье. 👏👏👏

Photos from МУИС-ийн Инженер, Технологийн Сургууль's post 29/05/2026
Photos from Нийслэлийн Байгаль орчны газар's post 28/05/2026

🌎БОЛЗОЛТ УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийслэлийн Байгаль орчны газар, Монгол Улсын Их Сургуулийн Инженер, технологийн сургуультай хамтран ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутнуудын дунд уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар, эрсдэл, түүнд дасан зохицох арга хэмжээний талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхыг төлөвшүүлэх зорилгоор нэг сарын хугацаатай болзолт уралдааныг анх удаа зарлаж, 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шалгаруулалтыг зохион байгууллаа.
☘️Тус уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн 78 сурагч, их, дээд сургуулийн 29 оюутан оролцож, уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөлөл, дасан зохицох арга замын талаарх өөрсдийн бүтээлээ ирүүлсэн байна.
☘️Энэхүү уралдаан нь хүүхэд, залуусын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, ойлголт, оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

25/05/2026

"Танайд хоноё" нэвтрүүлэг /2026-05-24/
Байгаль хамгаалагч Х.Бямбаагийнд хонолоо.

22/05/2026
Photos from Нийслэлийн Байгаль орчны газар's post 21/05/2026

НОГООН БҮСИЙН ОЙ БА ХОТЫН ЭКОСИСТЕМ” СЕМИНАР
АМЖИЛТТАЙ БОЛЛОО.
Биологийн олон янз байдлын олон улсын өдрийг жил бүрийн 5 дугаар сарын 22-нд тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жилийн арга хэмжээ “Орон нутагт хэрэгжүүлж, дэлхийд нөлөөлөх нь” уриан дор зохион байгуулагдаж байна. Тус өдрийг тохиолдуулан нийслэлийн Байгаль орчны газар болон Газарзүй, геоэкологийн хүрээлэн хамтран “Нийслэлийн ногоон бүсийн ой ба хотын экосистем” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг, семинарыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд нийслэлийн ногоон бүсийн ойд хэрэгжүүлсэн экосистемийн мониторинг судалгааны үр дүн, өнөөгийн төлөв байдал, доройтол, орчны өөрчлөлт, биологийн олон янз байдал болон тэдгээрийн харилцан хамаарлын талаарх судалгааны үр дүнг хамтрагч байгууллагуудын төлөөлөл танилцуулж, илтгэл хэлэлцүүлэв.
Мөн ойн доройтлын хүчин зүйлс хөрс, цэвдэг, ургамал, амьтан болон ойн экосистемийн бүтэц, үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж буй талаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэлэлцэж, ногоон бүсийн ойг хамгаалах, тогтвортой менежментийг хөгжүүлэх чиглэлээр салбарын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид санал солилцон, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
https://environment.ub.gov.mn/news-details/408

Photos from Нийслэлийн Байгаль орчны газар's post 21/05/2026

🌎БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ АЯЛАЛ, АЛХАЛТЫН ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА.
Нийслэлийн тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалал, экологийн аялал жуулчлалын менежментийг сайжруулах хүрээнд “Монголын явган алхалтын холбоо” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь иргэд байгальд ээлтэй, зөв зохистой байдлаар амарч, аялах, экологийн үйлчилгээ хүртэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, байгалийн бүсэд хариуцлагатай аялал, алхалтын соёлыг төлөвшүүлэхэд чиглэж байна.🗺️
Хамтын ажиллагааны хүрээнд:
• Байгальд аялж алхах зам, чиглэлийн судалгаа хийх,
• Олон улсын сайн туршлага нэвтрүүлэх,
• Сургалт, сурталчилгаа, олон нийтийн боловсролын ажлыг зохион байгуулах,
• Эрх зүйн орчин, төлөвлөлтийн нөхцөлийг сайжруулах,
• Байгаль орчинд ээлтэй аялал, амралтын дэд бүтцийн судалгаа, төлөвлөлтийг хэрэгжүүлэх зэрэг олон талт арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Санамж бичиг байгуулах ажлын хүрээнд байгаль орчныг хамгаалах иргэний эрх, үүргийг олон нийтэд сурталчлан таниулах, явган алхалт болон байгальд аялах үйл ажиллагааны үеэр байгаль хамгааллын шаардлага, зөв дадлыг тогтмол түгээн ажиллаж ирсэн “Монголын явган алхалтын холбоо” ТББ-ын гишүүн С.Сутбилэгийг “ИДЭВХТЭН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ”-аар ажиллуулах үнэмлэх олголоо.
Цаашид талууд тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн онцлогт нийцсэн байгальд суурилсан спорт, аялал, идэвхтэй амралтын үйл ажиллагааг зөв зохистой хөгжүүлэх боломжийг судалж, иргэдийг байгальтай зөв харилцах, экологийн боловсрол, хариуцлагатай аяллын соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Ингэснээр иргэд байгаль орчны үнэ цэнэ, ач холбогдлыг биечлэн мэдэрч, эрх зүйн албадлагаас илүүтэйгээр байгалиа хайрлан хамгаалах ухамсар, оролцоог нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэн ажиллах юм.

17/05/2026

Иргэн та ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж:
🔥Хаврын хуурайшилттай үед цог үнс нурмаа битүү тагтай саванд хийх,
🔥Тамхи чүдэнзний галыг унтраалгүй ил задгай хаяхгүй байх ,
🔥Дууссан гал асаагуурыг хээр хөдөө ил задгай хаяхгүй байх,
🔥Түймрийн аюултай үед гэр, байшин, майхан, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100 метрээс доошгүй өргөнтэй зурвас татаж ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
#ОйХээрийнТүймэр
#УрьдчиланСэргийлье

15/05/2026

🌳Хаврыг хуурайшилтын үед ой хээрийн ТҮЙМРЭЭС урьдчилан сэргийлье.🔥🧯

3-6 дугаар сарыг ой хээрийн түймрийн аюултай үе гэж үздэг.🧯

14/05/2026

MNB- Өглөө Хөтөлбөрт Нийслэлийн Байгаль орчны газрын Ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын хэлтсийн дарга Ц.Цолмонбаатар оролцлоо."Байгаль бидний гэр" нөлөөллийн аян

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж. Самбуугийн гудамж-16, Нийслэлийн нутгийн захиргааны III дугаар байр 401-419 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00