🥰ХҮҮХЭД ХАЙР ИРЭЭДҮЙ
✅Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе.
Багануур Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
01/06/2026
🎈ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН НЭЭЛТ📸
01/06/2026
💘МЭНДЧИЛГЭЭ
🔰“ГҮНИЙ ОВОО”-Г ТАХИЖ ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өнөөдөр 2026.05.31 буюу ЗУНЫ ТЭРГҮҮН
САРЫН ШИНИЙН 15-ний билигт сайн өдөр тохиож
Багануур дүүргийн нандин шүтээн “ГҮНИЙ ОВООГ” тахих Төрийн хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ боллоо.
✅Энэ үеэр Гүний овооны бэсрэг наадам зохион байгуулагдсан бөгөөд :
🐴Их насны морины уралдаанд:
🥇Түрүү магнайд: Багануур дүүргийн уяач З.Ирээдүйн Хээр морь
🥈Аман хүзүүнд: Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын уяач Г.Жигжидийн Халтар морь
🥉Айргийн 3-т: Багануур дүүргийн уяач Д.Батчулууны Хонгор морь
🥉Айргийн 4-т: Төв аймгийн Мөнгөт морьт сумын уяач Ц.Мөнхтөрийн Зээрд морь
🥉Айргийн 5-т:Төв Аймгийн ар хуст сумын уяач Ж.Ганбатын Хээр морь тус тус айрагдлаа.
🏹Насанд хүрэгчдийн холимог сур харвааны төрөлд:
🥇1-р байр: Спортын мастер Ч.Нямдаваг
🥈2-р байр: 1-р зэргийн харваач Б.Нэргүй
🥉3-р байр: Аймгийн мэргэн, спортын мастер А.Мөнхтогтох
🏹Өсвөрийн сур харвааны төрөлд
🥇1-р байр: Э.Энхсаруул
🥈2-р байр :Э.Ундрал
🥉3-р байр: Б.Учрал
🤼Хүчит 32 бөхийн барилдаанаас :
🥇Түрүү бөх: Аймгийн Заан Ж.БямбаДамба
🥈Үзүүр бөх: Аймгийн заан Б.Мөнхбаяр
🥉Шөвгийн 4т: Аймгийн нэмэх начин Г.Ганзориг, Аймгийн начин Ц.Ариунболд нар шалгарлаа.
✅ Үндэсний шагайн харвааны төрөлд :
🥇1-р байранд Багануур дүүргийн Монгол улсын гарамгай мэргэн Э. Баттулга ахлагчтай баг
🥈 2-р байранд Багануур дүүргийн Аймгийн гоц мэргэн Б.Алтанцаг ахлагчтай баг
🥉3-р байранд Г.Чингүүн ахлагчтай Хэнтий аймгийн Өлзийт сумын баг тус тус байр эзэллээ.
✅Нийт Улаанбаатар, Багануур, Налайх, Төв, Хэнтий, Аймаг, Дүүргүүдийн 12 багийн нийт 90 гаруй харваачид оролцлоо.
📌Гүний Овоог тахих үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан :
✅Гүндү Ёндон Равжаалин Хийд
✅Онцар ишэлинг хийд
✅Дашилхүнболин хийд
✅Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар
✅Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс
✅ Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс,
✅Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв
✅Багануур дүүргийн Тээвэр зохицуулалтын алба ААТҮГ
✅Багануур дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын хэлтэс
✅Багануур тохижилт ААТҮГ
✅Багануур дүүргийн Соёлын ордон
📌Мөн бэсрэг наадмын зохион байгуулалт болон бай шагналыг ивээн тэтгэж ажилласан :
✅Дүүргийн Үндэсний бөхийн холбоо,
✅Дүүргийн Үндэсний сурын холбоо
✅Дүүргийн Үндэсний шагайн харваан салбар хороо
✅Их гүн нүүрэнтэйн хүлэг морин спорт уяачдын холбооны нийт хамт олонд
✅Багануурчуудынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
🩵ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ УГТСАН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
🔰Нийслэлийн тэргүүний 4 дүгээр хорооноос Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудын авьяас чадварыг нь хөгжүүлэх, үе тэнгийн нөхөдтэйгээ нөхөрлөн баярлах боломжийг бүрдүүлэх зорилготой баярын арга хэмжээг 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хорооны гадна талбайд амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр хүүхдүүдийг насны ангиллаар нь Аз-од тэмцээн, Шагайн наадгай, Корнхолл тэмцээнүүдэд оролцуулж, авхаалж самбаа, мэдлэг чадвараа сорих боломжийг олгосон юм. Тэмцээнүүдэд идэвхтэй оролцож, амжилт гаргасан хүүхэд багачуудыг шагнаж урамшуулан, дурсгалын бэлэг гардууллаа.
Хүүхэд багачуудынхаа инээд хөөр, баяр баяслыг түгээхэд хамтран ажилласан эцэг эхчүүд, иргэд, зохион байгуулагчдад талархал илэрхийлье.
🎈 Хүүхэд бүр аз жаргалтай, эрүүл энх өсөж торних болтугай🎈
30/05/2026
ХҮҮХЭД • ХАЙР • ИРЭЭДҮЙ - Баярын хөтөлбөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе. Багануур дүүргийн 2026.06.01-ний өдрийн албан ёсны хөтөлбөр.
30/05/2026
Мэндчилгээ
29/05/2026
🩵 ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
✅Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас албан хаагчдынхаа бяцхан үрсэд зориулсан баярын арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээний үеэр хүүхэд багачууддаа хөгжөөнт тоглоом, дурсгалын бэлэг гардуулж, танин мэдэхүйн сургалт зохион байгуулж аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.
Нийт хүүхэд багачууддаа Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлэе.👏👏👏
29/05/2026
🇲🇳🇪🇺 ЕВРОПЫН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БАГАНУУР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА.
🇲🇳Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалтад оролцож буй Европын парламентын төлөөлөгчид Багануур дүүрэгт ажиллаж, “Багануур Цахилгаан Механикийн Үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Төлөөлөгчид мөн Багануур дүүргийн удирдлагуудтай уулзаж, дүүргийн хөгжил, онцлог, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт болон цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
🤝Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Монгол Улсаас Европын Холбооны дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын улс төрийн зөвлөх М.Ганчимэг нар оролцов.
Мөн Европын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд:
▪️ Жүси Принчи – Европын парламентын гишүүн /Итали/, төлөөлөгчдийн тэргүүн
▪️ Витенис Повилас – Европын парламентын гишүүн /Литва/▪️ Тиерри Мариани – Европын парламентын гишүүн /Франц/▪️ Киара Жемма – Европын парламентын гишүүн /Итали/нар багтсан бөгөөд Европын парламентын Гадаад харилцааны хэлтсийн дарга Николо Риналди болон ажлын хэсгийн улс төрийн зөвлөхүүдийн хамт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
✅Тус айлчлал нь Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааг орон нутгийн түвшинд өргөжүүлэх, үйлдвэрлэл, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
28/05/2026
🔷 ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН БАЯРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.
🔰Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны баяр”-ын арга хэмжээг зохион байгуулж, салбарын хөгжил, иргэдийн сайн сайхны төлөө үр бүтээлтэй ажиллаж буй ажилтан албан хаагчид салбар, нийслэл, дүүргийн шагналаар шагнагдлаа.
🎖️ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр:
• Үйлчилгээний ажилтан Б.Эрдэнэбат
🎖️Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Жуух бичгээр:
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Уялзаа
• Үйл ажиллагааны ахлах нягтлан бодогч Э.Сэргэлэн
🎖️Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр:
• Халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Сумьяасайхан
• Программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан программист Т.Алтаншагай
🎖️Дүүргийн Засаг даргын Жуух бичгээр:
• Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Саранцэцэг
• Ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн Б.Айнагүл
• Нярав О.Орхон нар тус тус шагнагдлаа. Шагнал хүртсэн нийт албан хаагчдадаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.👏👏👏
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
