НАМЭХ

НАМЭХ

Share

Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны албан ёсны цахим хуудаст тавтай морилно уу.

23/01/2023

🇲🇳 WORLD MEMORY CHAMPION TEAM 🇲🇳
🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳
31st World Memory Championships буюу 31 дэх удаагийн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнээс Монгол Улсаа төлөөлөн оролцсон шилдэг 30 тамирчин маань 90 медалийн 54 медаль (20 алт, 15 мөнгө, 19 хүрэл)-ийг нь хүртэж 19,018 оноогоор Монгол Улсын шигшээ баг үнэмлэхүй яллаа. Бусад улсын 374 тамирчинд 36 медаль л үлдээжээ.
Тамирчдынх нь тоо манай хүн амтай тэнцүү Хятадын баг удаах байрт орлоо.


23/01/2023

УЛС ОРНУУДЫН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГЫН БАТАЛСАН ХУУЛИЙН ДАГУУ FACEBOOK АЖИЛЛАНА

🤝🤝🤝🤝🤝

Facebook-ийн толгой компани болох Metaverse-ийн олон улсын асуудал эрхэлсэн Ерөнхийлөгч Ник Клегг өнгөрсөн 7 хоногт Давост болсон дэлхийн эдийн засгийн форумын үеэр хэлэхдээ:
“Facebook-ийг дэлхий даяар 3 тэрбум орчим хүн хэрэглэж байна. Facebook-ээр дамжуулж терроризм, бэлгийн хүчирхийлэл, садар самуун сурталчлах, залилан, бусдын нэр төрд халдах, гүтгэх, заналхийлэл зэрэг гэмт хэргүүд гарах нь маш их ихэслээ. 18-аас доош насны гурван хүүхэд тутмын нэг нь садар самуунтай холбоотой контентийг санамсаргүй байдлаар үзэж зарим нь хохирогч болж байна. Энэ нь 2020 оноос хойш 64 хувиар өсчээ.
Тийм учраас цаашид тухайн улс орнуудын ард түмнээс сонгогдсон хууль тогтоох байгууллагын баталсан хуулийн дагуу Facebook ажиллана” гэдгээ илэрхийллээ. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль батлах үйл явц Австрали ,Их Британид явагдаж байгааг мөн дурьдлаа.
Манай улсын хувьд ч тэр энэ замбараагүй байдалд зохицуулалттай болох цаг нь болсон. Бодит амьдралд хууль дүрэмгүй амьдрахад эмх замбараагүй байдал үүсдэг шиг, амьдралын бүх харилцааг багтаасан цахим ертөнцөд ч мөн адил тодорхой хэм хэмжээтэй болох нь зүйтэй гэж үзэж байгаа олон хүн байгаа юм.

#мэдээ

Photos from НАМЭХ's post 20/01/2023

"ЭРТЭЧ ЭМЭГТЭЙ” УУЛЗАЛТЫГ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН
НАМЭХ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
🤝🤝🤝🤝🌺🌺🌺

НАМЭХолбооноос Нийслэлийн 9 дүүргийн НАМЭХ-ны дарга нарынхаа дунд “ЭРТЭЧ ЭМЭГТЭЙ” өглөөний ажил хэрэгч уулзалтыг санаачлан зохион байгуулж байгаа билээ. 2023 оны эхний уулзалтыг Сонгинохайрхан дүүргийн НАМЭХ-ны дарга Э.Хулан санаачлан, уламжлал ёсоор энэ долоо хоногийн пүрэв гарагийн 07:00 цагт зохион байгууллаа. Энэ удаагийн ажил хэрэгч өглөөний уулзалтад СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай зочноор оролцож, НАМЭХ-ны ЕНБД А.Адилбиш, нийслэлийн дүүргүүдийн НАМЭХ-ны дарга нар болох М.Алимаа, Ш.Алтанчимэг, С.Золзаяа, Н.Мэндбаяр нартай ажил хэрэгч яриа өрнүүлэв. НАМЭХ-ны бүсгүйчүүд уулзалтаараа өнгөрсөн оны ололт амжилт, шинэ оны ажлын төлөвлөлт, хийж хэрэгжүүлэх бүтээлч санаачлагаа ярилцав.

#НАМЭХ

19/01/2023

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ УИХ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРООНЫ ДАРГААР СОНГОГДЛОО

👏👏👏👏👏

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо бол Монгол Улсын хүний эрхийг хангах үндэсний механизмын нэг чухал бүрдэл бөгөөд УИХ-ын тухай хуулийн 28.2.11-д зааснаар Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг эрхэлдэг.
Мөн олон улсын парламентын хүний эрхийн хороодын нийтлэг жишгийн дагуу эрхлэх асуудлаа дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ Хууль зүйн байнгын хороонд, шаардлагатай бол Хууль зүйн байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүрэгтэй юм. Энэ дагуу Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргаар сонголоо.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нь өнгөрсөн хугацаанд Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр ажиллах явцдаа Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын хуулийн Ажлын хэсгийг ахалсны зэрэгцээ зэвсэгт хүчинд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх, хугацаат цэргийн албан хаагчдыг цэргийн дэг нэрийн дор дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд гарч байгаа асуудлаар болон жагсаал цуглааны эрхийн талаар Хүний эрхийн дэд хорооны сонсгол хийх ажлуудыг санаачлан ажилласан юм.
👏👏👏👏👏👍👍👍👍👍

#НАМЭХ

#манлайлал

Photos from НАМЭХ's post 17/01/2023



Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 60км, Манлай сумаас 70км зайд оторлож явсан айлд 2023.01.15-ны өдөр 34 настай төрөх дөхсөн жирэмсэн эх хүндрэл өгч цус алдсан тул Өмнөговь аймгийн БОЭТ-ийн төрөх тасаг, Манлай, Цогтцэций сумдын ЭМТ-ийн хамтарсан баг шуурхай ажиллан гэрт нь хагалгаа эх хүүхдийн амь насыг аварчээ.
Эх, хүүхдийн биеийн байдал сайн байна👏👏👏.

17/01/2023

Засгийн газраас өнөөдөр /2023.01.17/хүүхдийн мөнгөний бүртгэл мэдээлэлтэй холбоотой алдаа гарсан эсэх асуудлаар мэдээлэл хийж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Өрхийн бүртгэл мэдээллийн санд алдаа гарсныг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн мөнгөний тооцооллоос нэг ч хүүхэд орхигдохгүй. Мэдээлэл зөрүүтэй бол шалгуулах хүсэлтээ цахимаар гаргаж болно. Гарсан алдааг иргэдтэйгээ хамтарч 14 хоногийн дотор засаж залруулах болно. Иргэдийг бухимдуулсанд хүлцэл өчье.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.УЧРАЛ:

-Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтыг дэвшүүлээд ажиллаж байхдаа сорилт, бэрхшээлтэй тулгарч байна. 2019 оноос хойш бид мэдээллийн цахим шилжилтэд анхаарч, жил тутамд хөгжүүлж байгаа. Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулиар өнөөдөр хэрэглэж буй системүүдээ хуульчилж өгсөн. И-Монголиа бол төрийн мэдээллийн үндсэн систем. Таны мэдээллийг төр ашигласан гэдэг мэдээлэл ирж байгаа нь том дэвшил. Засгийн газар анх удаа төрд байгаа мэдээллийг ашиглан тооцоолол хийж иргэдэд мэдэгдэл хүргүүлсэн. Харин мэдээллийн зөрүүтэй байдал саад болж ард иргэдийгээ бухимдуулсанд хүлцэл өчье. Өрхийн мэдээллийн сан хаяг дээр суурилдаг. Хаяг дээр байсан өмнөх хүмүүсийн мэдээлэл давхардаж гарч ирж байгаа асуудал гарсан.

И-Халамж, И-Монголиа дээр хүн ажиллаж боловсруулдаггүй. Кодлоод түүнийх нь тусламжтайгаар автоматаар төрд байгаа мэдээллийг авч байна. Өнгөрсөн хугацаанд яамнаас системийн интеграцыг сайжруулах талаар ярилцаж байна.

Төр өөрт байгаа мэдээллээ сан дотроо солилцож чадахгүйгээс ийм асуудал үүсч байна. Тиймээс цаашид мэдээллийн интеграцыг хийх ажил дээр гол анхаарлаа хандуулж ажиллана. Үндсэн систем болох "ХУР" боловсруулж байгаа мэдээллийг дата баазад бүрдүүлэх асуудалтай холбоотой тогтоол шийдвэрүүд гараад албажаад явж байгаа. Нэг агшинд ердийн үед И-Монголиад 17 мянга орчим хандалт байдаг бол өчигдөр оргил агшинд 300 мянган хүний хандалт орж ирсэн. Цэцэрлэгийн бүртгэлийн үед нэг агшинд дунджаар 90 мянган хүн хандахад сервер унах тохиолдол гараагүй.

Таван хаягтай байгаа асуудал бол мэдээлэл солилцоо муу байгаагийн жишээ бол өчигдөр гарсан. Цаашдаа мэдээллийн интеграцыг хийх талаар анхаарч ажиллана. ХУР системийг клауд болгох талаар ажиллаж байгааг дахин онцлох нь зүйтэй.

Систем ердийн ачааллаас 10-20 дахин нэмэгдсэн нь системд ачаалал болж гацсанд хүлцэл өчье. Хэрэв клауд болгочихвол ачаалал даах чадвартай болно. Үндэсний дата төвийн техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж байна. Иргэдийн тусламжтайгаар өрхийн мэдээллийг сайжруулж мэдээллийг зохих түвшинд нь шинэчлэх хэрэгтэй.

#эхсурвалж: news.mn

Photos from НАМЭХ's post 14/01/2023

ОХИДЫН ЗӨВЛӨЛ-УРАН ЗУРГИЙН СУРГАЛТ

✨ Нийслэлийн Охидын Зөвлөлийн үйл ажиллагааг дэмжин НАМЭХ-ноос сурагчдын амралтанд зориулан хөгжлийн цуврал сургалтуудыг зохион байгуулж билээ. Өнгөрсөн долоо хоногт Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвтэй хамтран “Бийрэн бичлэг”-ийн сургалтыг амжилттай зохион байгуулсан бол өнөөдөр “Уран зураг”-ийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Өнөөдрийн сургалтыг Хүүхдийн урлан бүтээх төвийн Уран зургийн багш Б.Нарангэрэл, Д.Энхтуяа, УуганОктябрь нар удирдан явууллаа.
Охидууддаа сурч хөгжих их үйлсэд нь өндөр амжилт хүсье❤️❤️❤️

Хамтран ажиллаж дэмжсэн Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн хамт олон баярлалаа...

#НАМЭХ

11/01/2023

Нийт монгол бүсгүйчүүддээ болон НАМЭХ-ныхондоо БАЯРЛАЛАА

Өнөөдөр INTERNATIONAL THANK YOU DAY буюу олон улсын өдөр “Баярлалаа” гэж хэлэх өдөр тохиож байна. Энэ өдрийг НҮБ болон ЮНЕСКО-гийн шийдвэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Хүмүүс бие биедээ баяр талархлын үг хэлснээр хэлсэн, сонссон бүгдийн сэтгэл нь тайвширч, эерэг энерги түгээж байдгийг сэтгэл судлаачид баталж байна. Тиймээс өдөр хүн бүр бие биедээ талархсан сэтгэлээ илэрхийлж, БАЯРЛАЛАА хэмээн хэлж хэвшицгээе.
2022 оныг хамтдаа зорьж, хийж бүтээж, амжилт бүтээлээр дүүрэн гэрэлт дурсамжийг бүтээлцсэн нийт сайхан монгол бүсгүйчүүддээ болон НАМЭХ-ны удирдлагууд, нийт гишүүд, дэмжигчдэдээ МАШ ИХ БАЯРЛАЛАА.
2023 оноо аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлээр бялхуулаарай.


#НАМЭХ

26/12/2022

ТӨЛБӨРГҮЙ СПОРТ ЗААЛ, СУРГАЛТЫН ТАНХИМ АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

НАМЭХолбоо нь энэ онд хүний эрх, жендэрийн тэгш эрхийг хангах, хүүхдийн суралцах, хөгжих эрхийг дэмжих чиглэлд эрчимтэй ажиллаж ирлээ. Энэ чиглэлээр 2022 онд санаачлан зохион байгуулсан олон төслүүд маань амжилттай хэрэгжиж эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлд үр өгөөжөө өгсөнд бид бүхэн баяртай байна.

ЕБС-иудын сурагчдын өвлийн амралт эхлээд удаагүй байгааг та бүхэн мэдэж байгаа билээ. Хүүхэд, залуусынхаа суралцах, хөгжих эрхийг хангаж, санал санаачлага гарган хэрэгжүүлж ажиллах нь аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэн бүрийн ухамсарт үүрэг билээ.

Нийгмийн хариуцлагын хүрээнд
- НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
- 21 АЙМАГ, 9 ДҮҮРЭГ ЗАСАГ ДАРГА нар та бүхнийг өөрсдийн харъяалах орон нутагтаа
сурагчдын өвлийн амралтыг тохиолдуулан хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, сурч хөгжих боломжийг дэмжиж төрөл бүрийн спортоор хичээллэх спорт заал, дугуйлан, сургалтад хамрагдах өрөө, танхим, ном унших уншлагын танхим зэргийг төлбөрөөс чөлөөлж, бидний санаачлагыг дэмжин “ТӨЛБӨРГҮЙ СПОРТ ЗААЛ, СУРГАЛТЫН ТАНХИМ АЯН”-д нэгдэхийг уриалж байна.
📝📚👩‍🏫🏃‍♀️🏃‍♂️💃⚽️🏀🏐🏈⚾️🥎🏸🏓

УРИАЛГА

Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо нь энэ онд хүний эрх, жендэрийн тэгш эрхийг хангах, хүүхдийн суралцах, хөгжих эрхийг дэмжих чиглэлд эрчимтэй ажиллаж ирлээ. Энэ чиглэлээр 2022 онд санаачлан зохион байгуулсан олон төслүүд маань амжилттай хэрэгжиж эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлд үр өгөөжөө өгсөнд бид бүхэн баяртай байна.
ЕБС-иудын сурагчдын өвлийн амралт эхлээд удаагүй байгааг та бүхэн мэдэж байгаа билээ. Хүүхэд, залуусынхаа суралцах, хөгжих эрхийг хангаж, санал санаачлага гарган хэрэгжүүлж ажиллах нь аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэн бүрийн ухамсарт үүрэг билээ.
Иймийн тул нийгмийн хариуцлагын хүрээнд Та болон танай байгууллагыг сурагчдын өвлийн амралтыг тохиолдуулан хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, сурч хөгжих боломжийг дэмжиж төрөл бүрийн спортоор хичээллэх спорт заал, дугуйлан, сургалтад хамрагдах өрөө, танхим, ном унших уншлагын танхим зэргийг төлбөрөөс чөлөөлж, бидний санаачлагыг дэмжин “ТӨЛБӨРГҮЙ СПОРТ ЗААЛ, СУРГАЛТЫН ТАНХИМ АЯН”-д нэгдэхийг уриалж байна.




Долгорсүрэнгийн Сумъяабазар
Нацагдоржийн Батсүмбэрэл
Алдаржавхлан Жуковын
Өлзий-Оршихын Сумъяабаатар
Нацагийн Баярмөнх
Энхбатын Болормаа

19/12/2022

“ХҮҮХЭД ЗАЛУУСЫН СУРАЛЦАХ, ХӨГЖИХ ЭРХ” СЭДЭВТ УРАЛДААНЫ
ГАР ЗУРАГ, ЭССЭ БИЧЛЭГИЙН ДҮН ГАРЛАА

Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан зохион байгуулсан ““Хүүхэд залуусын суралцах, хөгжих” сэдэвт ЕБС-иудын сурагчдын дунд зарласан гар зураг, эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа. Тус уралдааны гар зураг, эссэ бичлэгийн төрөлд хөдөө орон нутаг болон нийслэлийн 9 дүүргийн ЕБС-иуд, МСҮТ-ийн суралцагчид маш идэвхтэй оролцлоо.

Уралдаанд амжилт үзүүлж шагналт байруудыг эзэлсэн болон бүтээлээ ирүүлж идэвхтэй оролцсон нийт сурагчдадаа баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсье.
Гар зургийн уралдаанд;
I байр: Батбаатарын Учрал (ЧД-ийн 24-р сургуулийн 7з ангийн сурагч)
II байр: Энхбаярын Энхжин (БГД,Эрдмийн өргөө цогцолборын 8г ангийн сурагч)
III байр: Энхтөгсийн Эмүжин (Нийслэлийн 47-р сургуулийн 5г ангийн сурагч)
Тусгай байрыг Өлзийбаярын Болорцэцэг (ЧД-ийн 4-р сургуулийн 5Г ангийн сурагч) нар эзэллээ.

Мөн Б. Өлзий-Учрал, Д.Золбоо, Б.Хонгорцэцэг, З.Намуундарь, Б.Хулан, З.Туул, Т.Энхжин, н.Тэргэл, Д.Гэрэлцэцэг нарын бүтээл шүүгчдийн сайшаалыг хүртэж удахгүй дэлгэгдэх хүүхдийн зургийн үзэсгэлэнд байршихаар болсон байна.

Эссэ бичлэгийн уралдааны дүн
Ерөнхий боловсролын дунд сургуулиудын 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан ЭССЭ бичлэгийн уралдаанд;

1-р байрт: Д.Мөнхлхагва /ХУД-ийн Шинэ өнөөдөр сургуулийн 12А ангийн сурагч
2-р байрт: Д.Дамдинпүрэв /Нийслэлийн 123-р сургуулийн 9В ангийн сурагч/
3-р байрт: Б.Пүрэвсүрэн /Баганнуур дүүргийн Гүн галуутай цогцолборын 10-3 ангийн сурагч/
Тусгай байрт: С.Нямгэрэл /Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургуулийн 12В ангийн сурагч/
нар тус тус шалгарлаа.
Авьяаслаг, хөдөлмөрч хүүхдүүддээ дахин баяр хүргэж сайн сайхныг хүсэн ерөөе.
Нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалаад шагнал гардуулах үйл ажиллагаа хойшилсоор байгаад та бүхнээсээ хүлцэл өчье.
Дэлгэрэнгүй мэдээллийг 9902-6973 дугаараас аваарай.

13/12/2022

Сүүлийн үед ЭТТ компанид тогтоосон онцгой дэглэмийн шалгалтын явцад 6.4 сая тонн нүүрс хилээр хяналтгүй гарсан, энэ нь 40 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа мэдээлэл олон нийтийн дунд ихээр түгэж байна.

6.4 сая тонн нүүрс хилээр ямар ч хяналтгүй гарсан байх боломжгүй тухай өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараах хэвлэлийн бага хурлын үеэр миний бие тайлбар өгсөн. Монгол Улс 2013-2019 онуудад 182.9 сая тонн нүүрс экспортолсон бол БНХАУ-аас 182.6 сая тонн нүүрс импортолсон талаарх мэдээлэл ирүүлсэн. Зөрүү нь 0.3 сая тонн. Дээрх хугацаанд зөрүү нь Монгол Улсын экспорт илүү байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүргийн дагуу нүүрс экспортын тээврийн явцад гарч байж болзошгүй аливаа цавчаа, хууль бус үйлдлийг хянан, шалгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Тодруулбал, нүүрсний уурхайн аман дээрээс худалддаг тонн тутмын үнэ (~$60), хилээр гаргах үнэ (~$120) хооронд үүсдэг зөрүүг нүүрс экспортолсон хугацаагаар тооцвол Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй дүйцэхүйц хэмжээний нугалааг үүсгэсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр хууль, хяналтын байгууллагууд холбогдох албан тушаалтнуудыг шалгаж байна. Түүнээс 6.4 сая тонн нүүрс хилээр хяналтгүй экспортод гарсан гэх мэдээлэл ташаа болохыг энд тодотгоё.

Засгийн газрын дараагийн ээлжит хуралдаанаар ЭТТ компанид томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгчийн мэдээллийг сонсож хэлэлцэх бөгөөд энэ үеэр олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Монгол Ардын Намын товч түүх

Монгол Ардын Нам нь 1921 онд ард түмнийхээ тэмцлийг манлайлан удирдаж, Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн бататгаж, ээдрээ төвөгтэй цаг үеийн сорилт бэрхшээлийг даван туулж, 1990 оны ардчилсан хувьсгалын үйлсэд тэргүүлэх үүрэгтэй оролцож, нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэн, эх орноо хөгжил дэвшлийн замд хөтлөн, түүхэн их үйлсийг бүтээсэн Монголын улс төрийн ууган байгууллага юм.

Location

Telephone

Address


Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00