CEO Club

CEO Club

Share

CEO Club is an exclusive club for senior executives

СЕО Клуб нь 2007 оны 10-р сард анхны уулзалтаа хийж Монгол улсын эдийн засгийн хөгжилд нэн чухал асуудлууд дээр төвлөрөн, хүч хаяж ажиллах, хувийн хэвшлийн дуу хоолой нэгдмэл санааг УИХ, Засгийн Газарт илэрхийлэн хамгаалах, төр хувийн хэвшлийн түншлэлийн (ТХХТ буюу PPP) механизм бий болгох лобби клуб байж гишүүддээ үйлчлэх зорилготой байгуулагдсан.

Монголчууд өөрсдийн оюун ухаан, бодол санал, би

Photos from CEO Club's post 12/04/2024

CEO Club-ийн гишүүд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга нартай уулзлаа.

Тус уулзалтаар уурхайн салбарыг хөгжүүлэх, гаднын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд эдийн засгийн тогтвортой байдал нэн чухал байгаа талаар ярилцсан бөгөөд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд уул уурхайн компаниудад тавигдах нэгдсэн шаардлагуудыг сайжруулах тал дээр санал солилцлоо.

Гишүүдийн зүгээс дотоодын компаниуд, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн төсөл эхлүүлэх, хөрөнгө оруулалт өөрсдийн хөрөнгөөр хийх, тогтвортой үйл ажиллагаа явуулах, өсөх, хөгжих боломжийг бүрдүүлэх суурь нь одоогийн хэрэгжиж байгаа орлогын албан татварын 25% болж шатлан нэмэгдэж байгаа 6 тэр бум төгрөгийн мөнгөн дүнг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлон хэллээ.

Уулзалтад CEO Club-ийн ерөнхийлөгч, Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, Энержи ресурс компанийн гүйцэтгэх захирал Д.Энхбат, Ард санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд, БСБ группийн ерөнхийлөгч Б.Жаргалсайхан, Онч компанийн ерөнхийлөгч Д.Ончинсүрэн, Опортюнити фандын гүйцэтгэх захирал Б.Батсайхан, УИХ-ын дэд даргын зөвлөх П.Батхишиг, Оюуны ундраа компанийн гүйцэтгэх захирал О.Тэнүүн, Урбан группийн ерөнхийлөгч Д.Соронзонболд, Хан Алтай ресурс компанийн ТУЗ-ийн дарга Б.Гантулга нар оролцлоо.

02/11/2023
Photos from CEO Club's post 04/09/2023

CEO Club-ын гишүүд Улсын Их Хурлын Дарга Г.Занданшатар, Монгол Банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхантай уулзлаа.

Тус уулзалтаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай хууль эрх зүйн орчныг бий болгох мөн Нийгмийн Даатгалын Сангийн шинэчлэл олон тулгуурт хуримтлал суурьтай тэтгэврийн тогтолцоотой болгох, эрүүл мэндийн даатгалын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.

Мөн CEO Club-ын гишүүдийн зүгээс НӨАТ-ын иргэдэд олгодог буцаан олголтын хувь хэмжээг шат дараалалтай нэмэгдүүлэх замаар аж ахуйн нэгжүүдийн орлогын бүртгэлийг сайжруулж, далд эдийн засгийг ил болгох, хувийн хэвшлийн өрсөлдөөний орчныг нэг болгох, төсөв бүрдүүлэх бусад татварын орлогыг нэмэгдүүлэх, иргэдийн татварын ачааллыг бууруулж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх талаар санал хэллээ.

УИХ-ын Даргын зүгээс тогтвортой эдийн засгийг бий болгохын тулд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн чухлыг онцлоод хувийн хэвшлийнхнийг энэ тал дээр идэвх санаачилгатай ажиллахыг уриаллаа. Мөн CEO Club-ын гишүүдийн дэвшүүлсэн санал, шийдлүүд дээр Засгийн Газар, Холбогдох яамдаас нэмэлт мэдээлэл авч, судалж байж ажиллахаа мэдэгдлээ.

Photos 01/08/2023

"CEO" клуб-ын үүсгэн байгуулагч, Ард Санхүүгийн Нэгдлийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг Монголын Эдийн Засгийн Форум 2023, 7-р сарын 10-ны өдрийн арга хэмжээг нээж үг хэллээ.

01/08/2023

"CEO" клуб-ын гишүүн, Бат Солюшн Партнерс-ийн ТУЗ-ын дарга В.Ганзориг Монголын Эдийн Засгийн Форум 2023-д 7-р сарын 10-ны өдөр "Хөрөнгийн зах зээл" сэдвээр хэлэлцүүлгийн модератороор оролцов.

Салбар хуралдаан: Хөрөнгийн зах зээл Төрийн Ордоны Их Танхимд болж өндөрлөлөө.
***
Sub-session: Capital markets at the Main Hall, Government Palace

[English below]

Салбар хуралдаан: Хөрөнгийн зах зээл Төрийн Ордоны Их Танхимд болж өндөрлөлөө.

***
Sub-session: Capital markets at the Main Hall, Government Palace

For updates and information, visit: https://cosoc.com/meforum2023

01/08/2023

"CEO" клуб-ын гишүүн, Худалдаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон Монголын Эдийн Засгийн Форум 2023-д 7-р сарын 10-ны өдөр "Банк санхүү" сэдвээр хэлэлцүүлгийн панелистаар оролцов.

Салбар хуралдаан: Банк санхүү Төрийн Ордон, Их Эзэн Чингис Хаан танхимд болж өндөрлөлөө.
***
Sub-session: Banking and finance at the Chinggis Hall, Government Palace.

[English below]

Салбар хуралдаан: Банк санхүү Төрийн Ордон, Их Эзэн Чингис Хаан танхимд болж өндөрлөлөө.

***

Sub-session: Banking and finance at the Chinggis Hall, Government Palace.

For updates and information, visit: https://cosoc.com/meforum2023

01/08/2023

"CEO" клуб-ын үүсгэн байгуулагч, М-Си-Эс группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал Монголын Эдийн Засгийн Форум 2023-д 7-р сарын 10-ны өдөр "Шинэ ирээдүй - шинэ боломж" сэдвээр үндсэн хэлэлцүүлэгт оролцлоо.

Нэгдсэн хуралдаан: Шинэ ирээдүй - шинэ боломж Төрийн Ордоны Их Танхимд болж өндөрлөлөө.

***
Plenary session: New Future - New Opportunities at the Main Hall, Government Palace

[English below]

Нэгдсэн хуралдаан: Шинэ ирээдүй - шинэ боломж Төрийн Ордоны Их Танхимд болж өндөрлөлөө.

***

Plenary session: New Future - New Opportunities at the Main Hall, Government Palace

For updates and information, visit: https://cosoc.com/meforum2023

01/08/2023

"CEO" клуб-ын гишүүн, Mongol HD ТВ-ийн гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ нь Монголын Эдийн Засгийн Форум 2023-д 7-р сарын 9-ны өдөр "Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого" сэдвээр үндсэн хэлэлцүүлгийн модератороор оролцлоо.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого - Нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
***
Sustainability of Mongolia's Development Policy: Plenary Session at the Main Hall, Government Palace

[English below]

Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого - Нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

***

Sustainability of Mongolia's Development Policy: Plenary Session at the Main Hall, Government Palace

Follow the event: https://cosoc.com/meforum2023

31/07/2023

"CEO" Клубын ерөнхийлөгч Б.Гантулга Монголын Эдийн Засгийн Чуулган 2023, "Бизнесийн болон хөрөнгө оруулалтын орчин" сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэгт оролцов.

Дэлгэрэнгүйг дараах линкээр үзнэ үү: https://fb.watch/lugqc_o0Ol/

Монголын Эдийн Засгийн Чуулган 2023 - Урьдчилсан хэлэлцүүлэг:
Бизнесийн болон Хөрөнгө оруулалтын орчин

Оролцогчид:
• О.Адъяа - Гүйцэтгэх Захирал, АмЧам Монгол
• Б.Хаш-Эрдэнэ - Гүйцэтгэх Захирал, Улаанбаатар Хотын Худалдааны Танхим
• Л.Тэмүүлэл - Бодлого хариуцсан захирал, Монголын Бизнесийн Зөвлөл
• Б.Гантулга - Ерөнхийлөгч, CEO Клуб

***
Mongolia Economic Forum 2023 - Preliminary discussion: Business and Investment Climate

Participants:
• Adiya O. - Executive Director, AmCham Mongolia
• Hash-Erdene B. - Executive Director, Ulaanbaatar Chamber of Commerce
• Temuulel L. - Policy Director, Mongolian Business Council
• Gantulga B. - President, CEO Club

Learn more at: https://meforum2023.mn/

24/07/2023

нь Hawes & Curtis Mongolia брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч "JERMYN ST" ХХК-тай түнш байгууллагаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Английн алдарт, 110 жилийн түүхтэй Hawes & Curtis брэнд нь нарийн оёдол, өндөр чанар бүхий эрэгтэй болон эмэгтэй сорочкан цамц, хослол үйлдвэрлэлээрээ алдартай юм.

Hawes & Curtis анхны дэлгүүрээ Лондонгийн Jermyn Street -д байрлах Piccadilly Arcade-д нээж байсан бөгөөд Виндзорын гүн, Лорд Маунтбаттен, Фред Астер зэрэг олон нэр хүндтэй хүмүүс үйлчлүүлж байжээ. Hawes & Curtis нь өндөр зэрэглэлийн үйлчилгээ, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан тул дөрвөн удаа Хааны батламжаар шагнагдаж байсан аж.

Hawes & Curtis брэндийн хослол нь Италийн хамгийн нарийн ноос үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай Реда тээрэмд үйлдвэрлэсэн нарийн ширхэгтэй ноосыг ашиглаж хийдгээрээ алдартай юм.

Photos from CEO Club's post 18/07/2023

CEO Club нь Монголын Эдийн Засгийн Форумын хүрээнд #Бизнес уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

2023 оны 7 сарын 10-ны өдрийн тус арга хэмжээнд Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн Сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга нар хүрэлцэн ирсэн бөгөөд Монгол Улсын томоохон аж ахуйн нэгжүүдийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлууд, CEO Club, Монгол Улс дахь Америкийн худалдааны танхим, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, спонсор байгууллагын төлөөллүүд болон Монголын эдийн засгийн чуулганд оролцож буй гадаадын компани, хөрөнгө оруулагч нарын төлөөллүүдтэй уулзаж санал бодлоо солилцов.

Уулзалтад Австрали, АНУ, БНХАУ, Их Британи, Солонгос улсуудаас төлөөллүүд оролцсон бөгөөд мөн Австри, Арабын Нэгдсэн Эмират, Беларус, Герман, Дани, Ирланд, Казахстан, Киргизстан, Нидерланд, ОХУ, Серби, Сингапур, Тайланд, Украйн, Унгар, Филиппин, Финлянд, Франц, Хонг Конг, Швейцар, Шинэ Зелланд, Энэтхэг, Япон улсуудаас зочид оролцлоо.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00