Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Public & Government Service, Үйлдвэрийн хэсэг/3, Ulaanbaatar.

24/04/2026

‼️
Он гарсаар нийслэлийн хэмжээнд шар өвсний 44 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
- Үүнээс 18 хэрэг торгуулийн арга хэмжээ авхуулж, 7 хэрэг эд хөрөнгийн маргаантай цагдаагийн байгууллагад шилжүүлэгдсэн.
- Шар өвс шатаах үйлдлийн улмаас өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй.
- Иймд иргэд та бүхэн
✅Хог, хашааны шар өвсийг шатаахгүйгээр цэвэрлэх;
✅Халуун үнс нурмыг заавал тагтай төмөр саванд хийх;
✅Ил гал гаргахгүй байх шаардлагатай‼️

21/04/2026

#СЭРГИЙЛЬЕ
#Хамгаалъя

21/04/2026
20/04/2026

#угаарынхийаюултай
#СЭРГИЙЛЬЕ

17/04/2026

#хүчтэйцасанболоншороооншуурга
#УрьдчиланСэргийлье

17/04/2026

♻️ХОГ ХАЯГДАЛ, ӨНЖМӨЛ ӨВС ШАТААХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 📣📣📣📣
‼️ Хог хаягдал, шар өвсийг шатаах нь дараах эрсдэлийг үүсгэдэг:
Ой, хээрийн түймэр 🔥🔥🔥
Хүний амь нас, эрүүл мэндэд хортой 🩻
Мал, эд хөрөнгө шатаж хохирол учирна🐂🐎🐑
Байгаль орчинд ноцтой хор хөнөөл үзүүлнэ ❌❌
🌪️Салхи шуургатай үед гал маш хурдан тархдаг тул багахан гал ч том аюул дагуулдаг!!!!
Иймд:
✅Хог хаягдлыг ил задгай шатаахгүй байх
✅Шар өвс, хуурай ургамлыг гал тавьж цэвэрлэхгүй байх
✅Галын аюултай нөхцөлд ил гал гаргахгүй байх
📞Гал гарсан тохиолдолд яаралтай 7021101 дугаарт мэдээлэх
@дагагч

17/04/2026

⚠️ЦАГ АГААРЫН АНХААРУУЛАХ МЭДЭЭ
❗️Багануур дүүрэгт 2026.04.18-19-ны өдрүүдэд хур тунадас орж, салхины хурд 18-20м/сек зарим үед 24м/сек хүрч цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэн хальтиргаа гулгаа, мөстөлт үүсэх, зам, даваа цас, шороонд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хээр, гадаа явах тохиолдолд осгож, хайрагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.
❗️Энэ үед мал аж ахуйн салбарт ямаа самнах, мал төллөх, отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил эрчимтэй явагдаж байгаа тул малчид, иргэд та бүхэн цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон зөвлөж байна.
Үүнд:
✅Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
✅Малаа ойрын бэлчээрт, нөмөртэй газарт бэлчээх
✅Төл малыг осгохоос хамгаалах, ямаа самналтыг хойшлуулах
✅Төллөх дөхсөн малаа хотондоо байлгаж, төллүүлэх
✅Төл, тарга хүч муутай мал, самнасан ямааг даарах, цасан шуурганд уруудах, осгохоос сэргийлэх
✅Бэлчээр, өвс тэжээл багатай бүс нутагт малд нэмэгдэл тэжээл урьдчилж өгөх
✅Отор нүүдлийг хойшлуулах, хол замд мал тууварлахгүй байх
✅Үзэгдэх орчин хязгаарлагдаж, мал шуурганд уруудах эрсдлийг онцгойлон анхаарах
❗️Иргэд, малчид та бүхэн цаг агаарын анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээг тогтмол авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
@дагагч

17/04/2026

❗️СЭРЭМЖЛҮҮЛЭГ
2026.04.17 - 2026.04.19-ний өдрүүдэд ихэнх нутгийг хамран онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдаж, агаарын температур өмнөх хоногоос 10-20 градусаар эрс хүйтрэх төлөвтэй байна.
❗️Хальтиргаа гулгаа, мөстөлт үүсэх, зам, даваа цас, шороонд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хээр, гадаа явах тохиолдолд осгож, хайрагдах нөхцөл үүсэх нөхцөл бүрдэж байгааг урьдчилан мэдээлж байна.
@дагагч

16/04/2026

🔥 ТАРХАЛТЫН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 🔥

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангиас 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 4 дүгээр хорооны байранд тархалтын дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа.

🚒 Дадлага сургуулийг
“Иргэний бүртгэлийн улсын байцаагчийн өрөөнд гал гарч, нэг иргэн гацсан” нөхцөл байдлын дагуу явуулж, алба хаагчид шуурхай ажиллан:

✔️ Утаажилттай орчинд нэвтрэх
✔️ Хохирогчийг эрэн хайж, аврах
✔️ Анхны тусламж үзүүлэх
✔️ Галын голомтыг унтраах, тархалтыг хязгаарлах
ажлуудыг амжилттай гүйцэтгэлээ.

👨‍🚒 Мөн тус сургалтын хүрээнд:
4 дүгээр хорооны ажилтан, иргэдэд “Галын аюулгүй байдал” сэдвээр танхимын сургалт зохион байгуулж:

▪️ Гал түймрийн шалтгаан
▪️ Урьдчилан сэргийлэх арга
▪️ Гал гарсан үед авах арга хэмжээ
▪️ Гал унтраах багаж хэрэгслийн хэрэглээ
мэдлэг олголоо.

✅ Дадлагын үр дүнд алба хаагчдын ур чадвар, хамтын ажиллагаа сайжирч, иргэдийн аюулгүй байдлын мэдлэг нэмэгдлээ.

⚠️ Иргэн бүр галын аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье!
#ГалынАюулгүйБайдал

Photos from Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс's post 15/04/2026

ДУЛААНЫ УЛИРЛЫН ХУВЦАСНЫ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2026 оны А/101, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2026 оны А/39 дүгээр тушаалын дагуу 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс бие бүрэлдэхүүнийг дулааны улирлын хувцсанд шилжүүллээ.
✅ Дулааны улирлын хувцсанд шилжиж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны "Цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загвар батлах тухай" 141 дүгээр зарлиг, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2024 оны "Цэргийн дүрэмт хувцас өмсөх тухай дүрэмт батлах тухай" А/777 дугаар тушаалын дагуу хувцасны болон жагсаалын нэгдсэн үзлэгийг зохион байгууллаа.

15/04/2026

ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЯ
Ойн тухай хуульд зааснаар ”Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 03 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг.
Иймд:
Иргэн та ой, хээрийн бүсэд зорчих үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангаж,
📌Ил задгай гал түлэхгүй байх,
📌Асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,
📌Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх,
📌Өнжмөл өвс, хог хаягдлыг шатаахгүй байх
📌Машины яндангаас гал алдах эрсдэлээс сэргийлэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
#ОйХээрийнТүймэр
#аюулгүйбайдлаахангая
@дагагч

15/04/2026

Нэг жижиг оч ч ой, хээрийн их түймрийн эхлэл болдог. Хаврын хуурайшилтын энэ үед шар өвс, хуурай ургамал маш амархан шатаж, гал түймэр богино хугацаанд тархах аюултай байдаг.
Иймд иргэд та:
• Ил задгай гал түлэхгүй байх
• Шар өвс, хог хаягдал шатаахгүй байх
• Тамхины иш, шүдэнзийг ил задгай хаяхгүй байх
• Ой, хээрд зорчихдоо галын аюулгүй байдлыг сайтар хангахыг зөвлөж байна.
#ОйХээрийнТүймэр
#УрьдчиланСэргийлье

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Үйлдвэрийн хэсэг/3
Ulaanbaatar
13090