Гадаадын иргэн, харьяатын газар / Immigration Agency Of Mongolia

Гадаадын иргэн, харьяатын газар / Immigration Agency Of Mongolia

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Гадаадын иргэн, харьяатын газар / Immigration Agency Of Mongolia, Government Organization, Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо Буянт-Ухаагийн дэнж Гадаадын иргэн, харьяатын газар, Ulaanbaatar.

31/05/2026

Эх орны ирээдүй болсон энхрий бяцхан
багачууддаа "ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ" өдрийн мэнд хүргэе!
Хүүхэд бүхэн инээмсэглэж баяр хөөрөөр дүүрэн байг 🎊💐🪁

Photos from Гадаадын иргэн, харьяатын газар / Immigration Agency Of Mongolia's post 28/05/2026

Монгол Улсын визийн ангилал, төрөл, хугацаа
https://immigration.gov.mn/mn/visa-total/visa-type/
“Монгол Улсын виз” гэж эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсын хилээр нэвтрэх, Монгол Улсад тодорхой хугацаанд байх зөвшөөрлийг хэлнэ. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад нэвтрэх гадаадын иргэн Монгол Улсын визийг зохих журмын дагуу авсан байна. Визийг хүчин төгөлдөр паспорт буюу паспортыг орлох баримт бичигтэй гадаадын иргэнд олгоно.

Photos from Гадаадын иргэн, харьяатын газар / Immigration Agency Of Mongolia's post 27/05/2026

ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНСУ-ын Хууль зүйн сайдтай хийсэн уулзалтад оролцлоо
https://immigration.gov.mn/mn/articles/595/
🔹Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сөүл хотноо Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль зүйн сайд Жон Сон Хутай албан ёсны уулзалт хийлээ.
🔹Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх оролцов. Уулзалтаар хоёр улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, визийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх, визийн үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр талууд санал солилцлоо.
Мөн эрүүл мэндийн болон бүлгээр зорчих жуулчны визийн тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлэх, сургалтын визийн зохицуулалтыг боловсронгуй болгох, улирлын чанартай ажиллах хүчний эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг хэлэлцэв.
🔹Түүнчлэн уулзалтын үеэр хууль бусаар оршин суух, визийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ижил чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог өргөжүүлэх талаар онцолсон юм.
🔹Хоёр улсын иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор Цагаачлалын байгууллага хооронд шууд харилцах “Immigration Dialogue” механизмыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр санал нэгдлээ. Үүнээс гадна хар тамхи, цахим залилан зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр талууд цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
🔹Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын иргэдийн зорчих урсгал жил ирэх тусам нэмэгдэж байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Солонгос Улсад 60 гаруй мянган Монгол Улсын иргэн оршин сууж, жилд дунджаар 160 мянга орчим иргэн тус улсад зорчиж байна.
2025 онд Монгол Улсын хилээр нэвтэрсэн нийт гадаадын иргэдийн 20 орчим хувийг БНСУ-ын иргэд эзэлсэн бөгөөд тус улсын иргэдийн 90.7 хувь нь визийн хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчсон байна.

Photos from Хууль зүй, дотоод хэргийн яам's post 26/05/2026

🇲🇳🤝🇰🇷Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сөүл хотноо БНСУ-ын Хууль зүйн сайд Жон Сон Ху-тэй албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтад монголын талаас Элчин сайд С.Сүхболд, ГИХГ-ын дарга Б.Энхсүх, солонгосын талаас ХЗЯ-ны ГИХГ-ын дарга Ча Ён Хо болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Photos from Гадаадын иргэн, харьяатын газар / Immigration Agency Of Mongolia's post 26/05/2026

Зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээ хариуцсан албан хаагчдыг сургалтад хамруулж байна
https://immigration.gov.mn/mn/articles/594/
🔹Гадаадын иргэн, харьяатын газрын зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээ хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах сургалт өчигдөр (2026.05.25) эхэллээ.
🔹Сургалтад хилийн боомт, орон нутаг дахь нэгжийн 12 албан хаагч хамрагдаж байгаа бөгөөд сургалтыг Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл, зөрчил шалган шийдвэрлэлт, иргэний харьяаллын үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх арга зүй, цахим системийн хэрэглээ, үйлчилгээний соёл, харилцааны ур чадвар зэрэг өргөн агуулгаар зохион байгуулж байна.
🔹Гадаадын иргэн, харьяатын газар нь гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээг биечлэн болон 1800-1882 тусгай дугаар, байгууллагын цахим хуудас, хиймэл оюунд суурилсан чатбот, цахим шуудан зэрэг таван сувгаар хүргэдэг. Тухайлбал, 1800-1882 лавлах утас нь төв болон хилийн боомт, орон нутагт 10 шугамаар иргэдэд мэдээлэл өгдөг бөгөөд нийт зөвлөгөө, мэдээллийн 80 гаруй хувийг лавлах утсаар дамжуулан хүргэж байна. Өнөөдрийн байдлаар тус лавлах утсаар өдөрт дунджаар 350-450 иргэн зөвлөгөө, мэдээлэл авч байна.

26/05/2026

⚖️ “ХУУЛЬЧ AI” АППЛИКЭЙШН ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЛЭЭ.

Хууль зүйн туслалцааны төвөөс иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюунд суурилсан “Хуульч AI” гар утасны аппликэйшнийг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүллээ.

📱 Иргэд та бүхэн Android болон iOS үйлдлийн системтэй гар утсандаа татан авч ашиглах боломжтой.

🔹 Android татах:
Google Play Store: https://play.google.com/store/apps/details?id=com.astvision.sandag&hl=mn
🔹 iPhone / iOS татах:
App Store: https://apps.apple.com/gm/app/%D1%85%D1%83%D1%83%D0%BB%D1%8C%D1%87-ai/id6756911647

Lac.gov.mn
#хуульзүйнтуслалцаанытөв
#хуульзүйнзөвлөгөө

Photos from Хууль зүй, дотоод хэргийн яам's post 25/05/2026
Photos from Гадаадын иргэн, харьяатын газар / Immigration Agency Of Mongolia's post 25/05/2026

БНХАУ-ын Үндэсний цагаачлалын удирдах газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
https://immigration.gov.mn/mn/articles/593/
🔹Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Үндэсний цагаачлалын удирдах газрын дэд дарга Чью Баоли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
🔹Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Ганбаатар, Виз, зөвшөөрлийн газрын дарга Г.Билэгт, Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Г.Ганзаяа, Гадаад харилцаа, судалгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р.Билгүүн болон БНХАУ-ын Үндэсний цагаачлалын удирдах газрын Гадаад харилцааны газрын дарга Чэн Юнли, Олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Лю Нин, Иргэний харьяаллын газрын дэд дарга Чью Янмин, Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дэд дарга Ван Зижиа нар оролцов.
🔹Уулзалтын үеэр талууд Монгол-Хятадын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд шилжилт хөдөлгөөний салбар дахь хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хилийн боомтуудын уялдаа холбоог бэхжүүлэх, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр санал солилцлоо.
🔹Мөн хоёр орны ижил чиг үүргийн байгууллагууд олон жилийн турш нягт, найрсаг хамтран ажиллаж ирснийг онцолж, цаашид хил дамнасан гэмт хэрэг, хууль бус шилжилт хөдөлгөөн, хуурамч баримт бичиг ашиглахаас урьдчилан сэргийлэх, боомтын аюулгүй байдлыг хангах, шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр туршлага солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцсан юм.

22/05/2026

Авлигын эсрэг — Хамтдаа!
📞 Авлигын мэдээлэх утас: 11-10, 70133464

#АвлигынЭсрэг #ШударгаНийгэм #Хамтдаа #АвлигагүйИрээдүй

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо Буянт-Ухаагийн дэнж Гадаадын иргэн, харьяатын газар
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:15 - 16:00
Tuesday 08:15 - 16:00
Wednesday 08:15 - 16:00
Thursday 08:15 - 16:00
Friday 08:15 - 16:00