Цөмийн энергийн комиссын Ажлын алба

Цөмийн энергийн комиссын Ажлын алба

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Government Organization, Khan uul, Ulaanbaatar.

Цөмийн энергийн комиссын үүрэг нь цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулахад оршино.

Photos from Цөмийн энергийн комиссын Ажлын алба's post 11/06/2026

Узбекистан Улс анхны цөмийн бага чадлын реакторын барилгын ажлыг албан ёсоор эхлүүллээ.

Узбекистан Улсын анхны анхны цөмийн бага чадлын реактор (SMR)-ын барилгын ажил албан ёсоор эхлүүлж, анхны бетоны суурийг цутгах ёслол 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр боллоо.

Энэ арга хэмжээнд Санкт-Петербург хотод уулзаж байсан Орос болон Узбекистан улсын ерөнхийлөгчид цахимаар оролцсон бол ОУАЭА-ийн Ерөнхий захирал Рафаэль Гросси биечлэн хүрэлцэн иржээ.

Энэ арга хэмжээний үеэр Узбекистан Улсын Атомын энергийн агентлагийн дарга Aзим Ахмедхавжаев “Өнөөдөр бид зөвхөн цөмийн цахилгаан станцын суурийн анхны бетоныг цутгаж байгаа биш, харин Узбекистан Улсын гэрэлтэй, тогтвортой ирээдүйн суурийг тавьж байна. Энэхүү цөмийн эрчим хүчний станц нь эрчим хүчний хараат бус байдал, аж үйлдвэрийн өсөлт, байгаль орчны аюулгүй байдлыг илэрхийлэх технологийн шинэ шатны бэлгэдэл болно” мөн “Узбекистан дэлхийн эрчим хүчний салбарын тэргүүн эгнээнд итгэлтэйгээр гарч ирж, тусгаар тогтнолоо бэхжүүлэн инновацын хөгжлийн шинэ боломжуудыг нээж байна. Бид зөвхөн цахилгаан станц барихгүй, харин хөгжил цэцэглэлт, технологийн манлайлал, ирээдүй үеийн сайн сайхан амьдралын шинэ эрин үеийн суурийг тавьж байна” гэж онцлон хэллээ.
2024 оны 05 дугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Узбекистан дахь айлчлалын үеэр байгуулсан анхны гэрээгээр 330 МВт хүчин чадалтай цөмийн эрчим хүчний станц (6 ширхэг RITM-200N бага чадлын реактор) барихаар төлөвлөж байв. RITM-200N реактор нь цөмийн хөдөлгүүртэй мөс зүсэгч хөлөг онгоцны технологид суурилсан бөгөөд дулааны хүчин чадал 190 МВт, цахилгаан хүчин чадал 55 МВт, ашиглалтын хугацаа 60 жил байхаар тооцоологджээ. Улмаар эхний реакторыг 2029 оны сүүлээр ажиллуулж эхлэхээр, бусад реакторыг үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Узбекистаны Сайд нарын танхимын дэргэдэх цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хорооноос цөмийн эрчим хүчний станцын эхний эрчим хүчний блок болох RITM-200N реакторын барилгын ерөнхий гүйцэтгэгчид барилгын тусгай зөвшөөрөл энэ 06 дугаар сарын 4-нд олгосон байна.
2025 онд байгуулсан нэмэлт хэлэлцээрийн дагуу Жиззах бүс нутгийн төслийг өргөтгөж, VVER-1000МВт чадлын 2 реактор, бага чадлын RITM-200N 2 реактор барихаар өөрчилсөн байна. Барилгын талбайд нийтдээ 15,000 орчим хүн ажиллах урьдчилсан тооцоо гарсан байна.

Ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ “Орос, Узбекистан хоёр ийм хэмжээний өндөр технологийн тэргүүлэх төслийг хамтран хэрэгжүүлж байгаа нь хоёр улсын найрамдал, холбоотны харилцааны тод жишээ юм. Төслийн хүрээнд Узбекистаны олон компани захиалга авах, шинэ ажлын байр бий болох, барилга угсралт, материал нийлүүлэлт, тээвэр болон бусад үйлчилгээнд орон нутгийн компаниуд өргөнөөр оролцох боломжтой” гэж онцолжээ.
ОХУ станц барих, хөнгөлөлттэй экспортын зээл олгох, реакторын түлшийг урт хугацаанд нийлүүлэх, засвар үйлчилгээ үзүүлэх, ашигласан цөмийн түлшний менежмент хийх зэрэгт дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна.
ОУАЭА-ийн Ерөнхий захирал Рафаэль Гросси энэхүү төслийг дэлхийн хэмжээнд бага чадлын реакторын анхны экспортын захиалга гэдгээрээ онцгой болохыг тэмдэглээд, “Бусад орны хөрөнгө оруулагчид энэ төсөлд ихээхэн сонирхолтой байна. Мөн уг төсөл нь дижитал эдийн засаг, дата төвүүд болон бусад шинэ боломжуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна” гэжээ.
Атомын энергийн “Росатом” улсын корпорацийн Цөмийн эрчим хүчний салбарын нэгдүгээр орлогч ерөнхий захирал Aндрей Петров хэлэхдээ Узбекистан Улс өндөр технологийн хөгжилд хурдацтай шилжиж байна. Росатом энэхүү түүхэн үйл явцын нэг хэсэг болж байгаагаа нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Росатом корпорацын санал болгосон “цөмийн хот”-ын төсөл хэрэгжсэнээр шинжлэх ухаан, технологийн шинэ төв байгуулж дэвшилтэт технологийн үзүүлэнгийн хот болох зорилготой гэжээ.

Photos from Цөмийн энергийн комиссын Ажлын алба's post 29/05/2026

“ГАДААД ОРЧНЫ ЦАЦРАГИЙН ХЯНАЛТ” СЭДЭВТ ДАГАЛДАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы Атомын энергийн агентлаг (ЯАЭА)-тай хамтран “Гадаад орчны цацрагийн хяналт” сэдэвт дагалдах сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Тус дагалдах сургалтад Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Ашигт малтмал газрын тосны газар, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Төрийн тусгай хамгаалалтын газар, Дотоодын цэргийн 05 дугаар анги, Цаг уур орчны шинжилгээний газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Монгол Улсын Их Сургуулийн Цөмийн шижлэх ухаан технологийн хүрээлэн, Улсын мал эмнэлэгийн ариун цэврийн төв лаборатори “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ, Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Дундговь аймгийн Цаг уур орчны шинжилгээний газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэрэг төрийн болон төрийн өмчит 15 байгууллагын 17 албан хаагч хамрагдлаа.
Сургалтын зорилго нь цацрагийн хяналт, хэмжилт шинжилгээ хийх чиг үүрэг бүхий төрийн захиргааны болон судалгаа шинжилгээний байгууллага, төсөл хэрэгжүүлэгч байгууллагын албан хаагч нарт гадаад орчны хяналт, гадаад орчны дээжид цацрагийн шинжилгээ хийх арга, аргачлал, гадаад орчны цацрагийн хяналтын тогтолцоо, шинжилгээний аргачлалыг сайжруулах, боловсронгуй болгох чиглэлээр мэдлэг олгох, ЯАЭА-ийн гадаад орчны цацрагийн хяналтын туршлагаас судлахад оршсон.

Сургалтаар Цацрагийн тухай үндсэн ойлголт, цацрагийн хамгаалалт, Цацрагийн биологийн харилцан үйлчлэл, Цацрагийн хэмжилт хийх үндсэн зарчим, Гадаад орчны цацрагийн мониторинг, Гадаад орчны цацрагийн мониторингийн Япон Улсын туршлага, Япон Улсын гадаад орчны дээж цуглуулах аргачлал, Цацрагийн хэмжилтийн багаж ашиглах, түүний шалгалт баталгаажуулалт, Үүсэж тогтсон шарлагын нөхцөл (радон), Дотоод шарлагыг үнэлэх аргачлал, Монгол Улс дахь Цөмийн технологийн хэрэглээ, Монгол Улсын цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааны улсын төлөвлөгөө зэрэг сэдвүүдээр хичээл орж, гадаад орчны цацрагийн хэмжилтийг хийх, цацрагийн тунг тооцоолох дасгал ажиллаж, хэмжилтийн багаж тоног төхөөрөмжтэй ажиллах практик сургуулилт хийж, Байгаль орчны хэмжил зүйн төвийн лаборатори, СХЗГ-ын ХАБҮЛЛ-ийн Цацрагийн хяналтын лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.
Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы Атомын Энергийн Агентлагийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвтэй хамтран 2014 оноос дагалдах сургалтууд зохион байгуулж байгаа бөгөөд 2026 оны байдлаар “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал”, “Гадаад орчны цацрагийн хяналт”, “Реакторын инженер” зэрэг 3 сэдвийн хүрээнд давхардсан тоогоор нийт 32 байгууллагын 700 гаруй албан хаагчийг хамруулж, уг дагалдах сургалтуудыг жил бүр зохион байгуулан ажиллаж байна.

29/05/2026

Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын оптик цацаргалтын люминесценцийн дозиметрийн системийг ЦЭКАА нь монгол улсад нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Цөмийн энергийн тухай хуулийн 3.1.20-т "мэргэжлийн шарлага" гэж ажлын нөхцөлийн улмаас цацрагтай ажиллагчийн өртөж байгаа аливаа цацрагийн нөлөөллийг; хэлнэ гэж заасан байдаг. Түүнчлэн тус хуулийн 43 дугаар зүйлд “Мэргэжлийн шарлагад тавих үндсэн шаардлага” хэсэг тусгагдсан байдаг ба 43.1-т Цацрагтай ажиллагч нь мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамрагдана гэж заасан байдаг.

Мөн ЦЭК-ын 2016 оны 1 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм (https://legalinfo.mn/mn/detail?lawId=11322)”-ийн 3.13 дугаар зүйлд мэргэжлийн шарлагатай холбоотой нарийвчилсан шаардлагуудыг тусгасан байдаг бол ЦЭК-ын 2015 оны 2015 оны 06 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цацрагийн аюулгүйн норм ( https://drive.google.com/.../1FUAn7wLFusqgtKuWX6l_y4.../view)”-ын 5 дугаар зүйлд цацрагийн тунгийн хязгаартай холбоотой заалтууд тусгагдсан.

Хувийн тун нь тухайн ажилтны биед тодорхой хугацаанд шингэсэн цацрагийн хэмжээг илэрхийлдэг үзүүлэлт юм. Энэхүү ажилтны авсан цацрагийн тунг хувийг дозиметр зүүлгэн хянадаг. Монгол улсын хэмжээнд Стандарт, хэмжил зүйн газрын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лаборатори нь Монгол Улсад мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын үйлчилгээг TLD100 загварын бүтэн биеийн дозиметр ашиглан гүйцэтгэж байна.

ЦЭКАА нь ОУАЭА-ийн MON2010 төслийн хүрээнд оптик цацаргалтын люминесценцийн дозиметрийн системийг 2025 онд суурилуулан, арга зүйг боловсруулан үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү систем үйл ажиллагаанд орсноор Монгол улсын мэргэжлийн шарлагын тунг бүтэн биеэс гадна нүд, захын эрхний хувьд хийх боломж бүрдэж байна.

Photos from Цөмийн энергийн комиссын Ажлын алба's post 11/05/2026

Харбины Инженерийн Их Сургууль (HEU) нь БНХАУ-ын Атомын энергийн тэтгэлэг (AES), Хятадын засгийн газрын бүрэн тэтгэлэгээр санхүүждэг Цөмийн шинжлэх ухаан, технологи, эрчим хүчний чиглэлээр мэргэжлийн зэрэг олгох төгсөлтийн дараах хөтөлбөрийг санал болгож байна.

New Research Project on Combatting Transboundary Crop Diseases 20/04/2026

ХИЛ ДАМНАН ТАРХДАГ ТАРИМЛЫН ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ СУДАЛГААНЫ ТӨСӨЛ (CRP)-Д ОРОЛЦУУЛНА.
Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА) нь хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд эрсдэл учруулж буй хил дамнан тархдаг таримлын өвчнийг илрүүлэх, хянах, бууруулахад чиглэсэн шинэ судалгааны төслийг эхлүүлж буй талаараа 2026 оны 4 дүгээр сарын 16-нд нийтэлсэн байна.
Уг төсөл нь таримлын өвчнийг эрт үед нь илрүүлэх, тархалтыг тогтмол ажиглан хянах, шинжлэх ухаанд суурилсан хариу арга хэмжээг боловсронгуй болгох замаар дэлхийн хэмжээнд өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх зорилготой юм. Мөн энэ хүрээнд өвчний тандалт, оношилгоо, удирдлагын чиглэлээр улс орнуудын техникийн чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байна.
Энэхүү санаачилга нь хөдөө аж ахуйн салбарын тогтвортой байдлыг хангах, ургацын алдагдлыг бууруулах, улмаар хүнсний хангамжийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой.
ОУАЭА нь Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагатай хамтарсан судлагааны хүрээлэнгээр дамжуулан хүнс, хөдөө аж ахуйн салбарт цөмийн болон холбогдох дэвшилтэт технологийг ашиглах чиглэлээр тогтмол ажилладаг бөгөөд энэ удаагийн шинэ төсөл нь ургамлын эрүүл мэндийг хамгаалах, хил дамнасан өвчний эрсдэлийг бууруулах олон улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх бас нэг алхам нь юм.
Тус төсөлд Монгол Улсаас оролцохийг хүссэн судлагааны баг, энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүрээлэнгүүд 5 дугаар сарын 10-ны дотор өөрсдийн оролцооны чиглэлээ тодорхойлсон хүсэлтээ [email protected] албан хаягт илгээх боломжтой ажээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.iaea.org/services/coordinated-research-activities/how-to-participate холбоосоор орж авна уу.
Мэдээний эх сурвалж: https://www.iaea.org/newscenter/news/new-research-project-on-combatting-transboundary-crop-diseases

New Research Project on Combatting Transboundary Crop Diseases A new research project will strengthen global efforts to detect, monitor and manage transboundary crop diseases threatening food security.

17/04/2026

ДУБНА ХОТ ДАХЬ ЦӨМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ИНСТИТУТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙСАН, АЖИЛЛАЖ БАЙГАА ҮЕ ҮЕИЙН ЭРДЭМТЭН МЭРГЭД, ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДАД ХҮРГЭХ МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улс 1956 онд тэр үеийн социалист 11 улс атом, цөмийн тулгуур судалгаа хийж микро ертөнцийн нууцыг танин мэдэх, атомын энергийг энхийн зорилгоор ашиглахад хүчээ нэгтгэхэд санаа нэгдэн Дубна хотод олон улсын Засгийн газар хоорондын байгууллага - Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ) -ийг байгуулсан түүхэн үйл явдлын 70 жилийн ойг гишүүн улсууд энэ онд өргөн дэлгэр тэмдэглэж байна.

ЦШНИ-д ажиллаж бэлтгэгдсэн эрдэмтэд эх орондоо судалгааны ажлаа үргэлжлүүлж квант оронгийн онол, эгэл бөөмс, цөмийн бүтэц/урвал, шинэ материал судлал, цацрагийн биологи, тооцон бодох математикийн онол/туршилтын судалгаа хийх; цөмийн аналитик арга зүй боловсруулах; физикийн туршлагын автоматжуулалт, электроник, программчлал зэрэг хэрэглээний олон чиглэлээр шавь-сургууль үүсгэн хөгжүүлж амжилттай ажиллаж байгаа нь бахархалтай байна.

Өнөөдрийн байдлаар манай улсын их сургууль, эрдэм шинжилгээний 10-аад байгууллагын 60 орчим судлаач ЦШНИ-ийн онолын физик, их энергийн физик, нейтроны физик, цацрагийн биологи, материал судлал, цөмийн аналитик арга, тооцон бодох математик, компьютерийн ухаан зэрэг чиглэлээр 11 сэдэвт судалгааны ажилд оролцож байна.

Ийнхүү монголчууд бидэнд эрдмийн үр шимээ харамгүй өгсөөр байгаа цөмийн шинжлэх ухааны өлгий Цөмийн шинжилгээний нэгдсэн институт байгуулагдсаны 70 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрдмийн ажилдаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

ЦШНИ дэх Монгол Улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч С.Даваа
Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав

Photos from Цөмийн энергийн комиссын Ажлын алба's post 10/04/2026

РОСАТОМ КОРПОРАЦИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ТЕХНИКИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Оросын Холбооны Улсын атомын энергийн Росатом улсын корпорацитай цөмийн энергийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар техникийн зөвлөлдөх уулзалтыг 2026 оны 04 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Уулзалтад Монголын талаас Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Гадаад харилцааны яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэн, Монгол Улсын Их сургуулийн Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн, Мон-Атом ТӨХХК зэрэг байгууллагуудын төлөөлөл, Оросын талаас Росатом корпораци, Русатом Энерджи Проджектс ХК, Атомэнергопроект ХК, РАМ Спарк Энтерпрайз ХХК болон Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл оролцов.

Тус уулзалтаар Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдааны протоколын 4.2-т “Монгол Улсад цөмийн бага чадлын эрчим хүчний станц барих чиглэлээр хамтран ажиллах үндсэн зарчмын тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл боловсруулах асуудлыг үргэлжлүүлнэ” хэмээн туссаны дагуу Оросын талаас Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, Росатомын бага чадлын реакторын технологийн хөгжүүлэлтийн талаар мэдээлэл өгөв.

Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас Монгол Улсын цөмийн эрчим хүчний чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулж харилцан мэдээлэл солилцсон нь Монгол Улсад цөмийн эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой талуудын ойлголцлыг бэхжүүлэх, цаашдын арга хэмжээг тодорхойлоход чухал ач холбогдолтой байв.

Мөн Цөмийн энергийн комисс болон Росатом корпораци хооронд 2018 онд байгуулсан “Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулахад хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын явцыг Монгол Улсын Их сургуулиас танилцуулав.

Photos from Цөмийн энергийн комиссын Ажлын алба's post 10/04/2026

Цөмийн энергийн комиссын Ажлын алба “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т оролцож байна. /2026.04.10/

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яамны хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөг 2026 оны 04 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болж байна.

Тус өдөрлөгөөр уул уурхай, геологи, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, томоохон бүтээн байгуулалтын ажлыг олон нийтэд нээлттэй танилцуулж, төрийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь шуурхай хүргэх зорилготой.

Цөмийн энергийн комиссын чиг үүрэг, үйл ажиллагаа, Хууль тогтоомж, дүрэм журам, цацраг идэвхт, ашигт малтмал, цөмийн технологийн хэрэглээ, цөмийн эрчим хүч, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны талаарх мэдээллийг иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд танилцуулж, мэдээлэл хийж, зөвлөгөө өгч, багаж хэмжих хэрэгсэл дээр хэмжилт хийж үзүүлж байна.

Мөн МУИС-ийн
Цөмийн инженерчлэл хөтөлбөрийн хүрээнд салбарын хүний нөөцийг бэлтгэж буй талаар танилцуулга мэдээллийг өгч байна.

Цөмийн энергийн комиссын Ажлын албаны тохижуулсан бүтикээс Та дараах мэдээллийг авах боломжтой. Үүнд:
-цөмийн технологийн хэрэглээ
-цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалт
-цөмийн эрчим хүч
-цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаа
- багаж хэрэгслүүд зэрэг болно.

Тухайлбал газрын гүний усны судалгааг тогтвортой изотопын аргаар судлах лаборатори, хөрсний эвдрэлийг судлах хөрсний лаборатори; рентгенфлюресценцийн аргаар агаар орчин, хөрсний элементийн анализ хийх орчны мониторингийн лаборатори; хөрсний тэжээмжийн судалгааны лаборатори; шингэн хромотографийн аргаар химийн бохирдол шинжлэх, гамма спектрометр, үл эвдэх сорилын сургалтын лаборатори, хүрээлэн буй орчны радон мониторингийн лаборатори, дозиметр баталгаажуулалтын лабораториудийг ашиглалтад оруулж, хөгжүүлж байна.
Мөн цөмийн эрчим хүчийг Монгол Улсад ашиглах боломжийг судлах суурь судалгааг цаг үеийн холбогдолтой шинэ технологиудтай уялдуулан хөгжүүлж байна.

Дээрх зорилтууд ба бусад 3чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа, ялангуяа Олон Улсын Атомын Энергийн Агентлагтай хамтарсан төслүүд, хоёр талт хамтын ажиллагааг идэвхтэй ашиглаж, уул уурхай, геологи, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, томоохон бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийг хангахад салбар хоорондын уялдааг хангах, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг олон улсын түвшинд мэргэжил дээшлүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдийг Монгол Улсад ажиллуулах, үнэлгээ хийлгэж, зөвлөмж авах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Цацрагийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааны хөтөлбөр - Энэ чиглэлд тус Ажлын албанаас боловсруулан батлуулсан дүрэм, журам; Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцын мэдээлэл, тэдгээрийн хэрэгжилт, зорилгыг танилцуулж байна.

Мөн бусад чиглэлд нэвтрүүлж буй технологиуд, тухайлбал эрүүл мэнд, хөдөө аж ахуйн чиглэлд нэвтрүүлсэн технологиуд, цаашид зорьж буй хэрэгцээ, шаардлагын талаар танилцуулж байна.

08/04/2026

Иргэд, Аж нэгж байгууллага та бүхнийг "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т хүрэлцэн ирэхийг урьж байна.

Photos from Цөмийн энергийн комиссын Ажлын алба's post 23/03/2026

ХОЁР ДАХЬ SPECT/CT-ИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА.

Цөмийн энергийн комиссын дэмжлэгтэйгээр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн Техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд нийлүүлсэн цөмийн оношилгоо, эмчилгээний шинэ SPECT/CT аппаратыг тасгийн хамт олон ашиглалтад оруулж, өнгөрсөн оны 11 сараас иргэдэд үйлчилж эхэлсэн юм.

Улмаар тус тасагт элэг цөсний замын үйл ажиллагааны оношилгоо болон тархины цусан хангамжийн оношилгоог шинээр нэвтрүүлэхээр арга зүйг туршиж эхэлсэн ба “Тархины бодисын солилцооны эмгэг оношлох” ажил амжилттай болж, иргэд үйлчилгээ авах боломжтой боллоо.

Тархины бодисын солилцооны эмгэгийн оношилгоо нь тархины эдийн бүтэц болон үйл ажиллагааг хамтад нь 3D дүрслэл болон тоон үзүүлэлтээр нэгэн зэрэг үнэлдэг орчин үеийн оношилгоо тул тархины гэмтэл, үйл ажиллагааны өөрчлөлт, тархи судасны эмгэгээс эхлээд альцгеймерийн өвчин болон ой санамж алдалтын эмгэгүүд, паркинсоны өвчин, эпилепси (уналт таталтын эмгэг), тархины үхжил зэрэг мэдрэлийн хүнд өвчнүүдийг эрт илрүүлэх, оношийг илүү нарийвчлалтай тогтоох боломжийг олгож эмчилгээний чанарыг нэмэгдүүлж, үр дүнтэй эмчилгээний үндэс болдог.

Түүнчлэн уг төслийн хүрээнд гурав дахь SPECT/CT аппаратыг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт нийлүүлсэн ба тус эмнэлгийн PET/CT аппараттай хослон ажиллах боломжтой болж байна.

Засгийн газраас барьж буй гадаад улсад явж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг иргэдийн урсгалыг бууруулж, эх орондоо эмчлүүлэх боломжоор хангах зорилтуудад хүрэхэд цөмийн технологид суурилсан тоног, төхөөрөмж, түүн дээр ажиллах хүний нөөцийг сургах, цацрагийн аюулгүй ажиллагааг хангах замаар салбар хоорондын уялдааг ханган хүн амын өвчлөлтэй тэмцэхэд хийж буй цөмийн энергийн салбарын хөрөнгө оруулалтуудын нэгээхэн үр дүн нь энэ юм.
https://nea.gov.mn/?p=499

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Khan Uul
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 18:00