Нийслэлийн Онцгой байдлын газар

Нийслэлийн Онцгой байдлын газар

Share

СЭРГИЙЛНЭ, АВАРНА, ТУСАЛНА

03/06/2026

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллалаа.

Энэ үеэр эрэн хайх, аврах ажиллагааны тусгай тоноглол бүхий хоёр автомашиныг нийслэлийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө.

Улаанбаатар мэдээ

Photos from Нийслэлийн Онцгой байдлын газар's post 03/06/2026

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Б.ПҮРЭВДАГВА НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

📌Энэ үеэр газрын дарга, хурандаа Г.Галбадрах байгууллагын үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилладаг тус газрын нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, гамшгийн эрсдэлийн удирдлага, хариу арга хэмжээний тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, алба хаагчдын ажиллах орчин, нөхцөл, техник, тоног төхөөрөмж, материаллаг нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай шийдвэр гаргаж хэрэгжүүлэхээ хэлсэн юм.
Тэрбээр мөн тус газрын Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн ажлын явцтай танилцаж, сүүлийн үеийн дэвшилтэт технологи, программ хангамжийг нэвтрүүлж буй ажлыг шуурхайлан, үйл ажиллагааг эхлүүлэхийг чиглэл болгоод, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар аврах ажиллагааны тусгай зориулалтын бүрэн тоноглол бүхий 2 автомашин, техник хэрэгслийг шийдвэрлэснийг гардуулан өгч амжилт хүслээ.

Photos from Нийслэлийн Онцгой байдлын газар's post 03/06/2026

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ДААЛГАЛАА

Хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны X албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын баталсан удирдамжийн хэрэгжилтийг хангуулж, иргэд олон нийтийн болон орчны аюулгүй байдлыг хангуулах аюул ослоос урьдчилан сэргийлэх эрсдэлийг арилгах, таслан зогсоох, бууруулах үзлэг хяналт шалгалтыг зохион байгуулах, үер ус, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудад шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
📌Барилга байгууламжийн галын аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх хяналт, барилга угсралтын талбай, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалтыг зохион байгуулах,
📌Бүх шатны боловсролын байгууллагын хүүхэд хамгааллын орчныг сайжруулах, соёл, спортын заал, нийтийн эзэмшлийн тоглоомын талбай, хашаа, ногоон байгууламж, амрах зугаалах газар, хүүхдийн зуслан, асрамжийн төв, халамжийн газар, хүүхдийн сувиллуудад хяналт шалгалт зохион байгуулж, аюулгүй байдлыг хангуулах, мэдлэг ойлголтыг дээшлүүлэх,
📌Нийслэлийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт зохион байгуулах, хүний амь нас эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй объектуудыг бүртгэн, эрсдэлийн зэрэглэл тогтоож, мэдээллийн сан бүрдүүлэх,
📌Цаг агаарын мэдээлэлд тулгуурлан хэт халалт, үер усны аюулын эрсдэлийг тооцож, нийслэл, дүүргийн мэргэжлийн байгууллагын хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, хариу арга хэмжээний төлөвлөлийг тодотгож, үерийн эрсдэлтэй айл өрх, албан байгууллагад нүүх мэдэгдэл хүргүүлж, аюулгүй байдлыг хангах,
📌Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний SAT1 хэвшлийн вирус анх удаа бүртгэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэхийг харьяа байгууллагын удирдлага, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.

03/06/2026
Photos from Шадар сайд Н.Номтойбаяр's post 03/06/2026
03/06/2026

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Улсын Онцгой комиссын нэгдүгээр хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгч байна.

Photos from Онцгой байдлын ерөнхий газар's post 03/06/2026
03/06/2026

ГАЛЫН ТАРХАЛТЫГ ЗОГСООЛОО

Нийслэлийн Хан-Уул дүүргийн III хороо шинээр баригдаж байгаа барилгын гадна хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр (2026.06.03) 15:54 цагт ирсэн.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, галын тархалтыг 16:09 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

#ахуйнгалтүймэр

03/06/2026

#ахуйнгалтүймэр
#аюулгүйбайдлаахангая

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Ulaanbaatar
976