Democracy Education Center

Democracy Education Center

Share

The Democracy Education Center /DEMO/ is a Mongolian NGO.

31/12/2022

2023 он өмнөх оноос илүү ил тод, илүү хариуцлагатай жил байхын ерөөл дэвшүүлье!

19/08/2022

“Иргэний орон зайг хамгаалах нь” иргэний нийгмийн хурал

Ардчилсан тогтолцооны амин тулгуур болох иргэний нийгмийг хаах, хумих ардчиллын ухралт дэлхийн олон улс оронд үзэгдэж байгаа цаг үед Монгол Улсад ч иргэний орон зайг хумих эрсдэл бүхий холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг батлах асуудал яригдаж буй тул Иргэний нийгмийн консорциумын зүгээс “Иргэний орон зайг хамгаалах нь” хагас өдрийн хурлыг 2022 оны 08-р сарын 29-ний өдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд иргэний нийгмийн байгууллагуудын хамт зохион байгуулах гэж байна.

Уг хурлын зорилго нь иргэний нийгэм, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн төлөөллийн иргэний орон зайг хамгаалах талаарх олон ургальч дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэж, олон нийтийг мэдээлжүүлэх юм. Монгол Улсад нээлттэй иргэний орон зай яагаад чухал болох, уг орон зайг хадгалахын учир шалтгаан, иргэний нийгмийн ардчилалд үзүүлдэг ач холбогдол, ФАТФ-ын зөвлөмжийн тухай буруу ойлголтыг хэрхэн залруулах, нээлттэй иргэний орон зайд хэвлэл мэдээлэл ямар үүрэгтэй болох, хэвлэлийн эрх чөлөө, судалгаанд суурилж салбарын төлөөллийг оролцуулсан хамтын бодлого боловсруулалт зэрэг асуудлыг хурлаар хөндөнө.

Иргэний орон зайг нээлттэй байлгаж, иргэний нийгмийг хөгжүүлэх төрийн бодлого дутаж буй Монгол Улсад цаг үеэ олсон уг чухал хуралд Таныг урьж байна.

Товч хөтөлбөр
13:30 – 14:00 Бүртгэл/Цай, кофе, хөнгөн зууш
14:00 – 14:10 Нээлт
14:10 – 14:20 Цахих илтгэл #1: Нээлттэй иргэний орон зай Монгол Улсад яагаад чухал вэ?
14:20 – 14:30 Цахих илтгэл #2: Нээлттэй иргэний орон зайг хадгалахын ач холбогдол
14:30 – 14:40 Цахих илтгэл #3: ФАТФ-ын зөвлөмжийн тухай буруу ойлголтыг залруулах нь
14:40 – 15:30 Панел хэлэлцүүлэг: Иргэний орон зай ба бодлого боловсруулалт
15:30 – 15:40 Цахих илтгэл #4: Иргэний орон зайн чиг хандлага: Түгээмэл шүүмж ба бодит байдал
15:40 – 15:50 Цахих илтгэл #5: Хүний эрхийн хамгаалагчдын өнөөгийн байдал
15:50 – 16:40 Панел хэлэлцүүлэг: Монголын ардчилалд иргэний нийгмийн үүрэг, ач холбогдол
16:40 – 16:50 Цахих илтгэл #6: Судалгааны нэгдсэн санг хэрхэн ашиглах вэ?
16:50 - 17:00 Цахих илтгэл #7: Хэвлэлийн эрх чөлөө ба иргэний орон зай
17:00 - 17:50 Панел хэлэлцүүлэг: Нээлттэй иргэний орон зайд хэвлэл мэдээллийн үүрэг
17:50 - 18:00 Хаалт
18:00 - 19:30 Нэтворкинг/Цай, кофе, хөнгөн зууш

Хуралд оролцох байгууллага/хүмүүс урилга дээрх QR кодоор бүртгүүлнэ үү.

Хуралтай холбоотой асууж тодруулах зүйл байвал Бодлогод залуусын хяналт ТББ-ын Амарзаяа 96034774, Батчимэг 86111985, Глоб Интернэшнл Төвийн Зулзаяа 88054340, ДЕМО-ийн Соёлмаа 91998636, Ундрал 99164419 нартай тус тус холбогдож болно.

30/06/2022

Хүндэт ТББ-ууд аа,
Алсын хараа 2050-д нийцүүлэн Монгол Улс Дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулж УИХ-д өргөн барих гэж байна. Энэхүү дунд хугацааны хөтөлбөр батлагдан гарснаар Монгол Улсад одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 30 гаруй хөтөлбөр, тухайлбал, Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Эрх зүйн боловсролын үндэсний хөтөлбөр, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр зэрэг хүчингүй болох юм байна. Мөн түүнчлэн энэ хөтөлбөрийн иргэний нийгэмтэй холбоотой зорилго, зорилтууд, үйл ажиллагаа нь ирэх 10 жил буюу 2030 он хүртэл төрөөс Иргэний нийгмийн талаар баримтлах бодлого, үзэл баримтлалыг орлох болж байна.
Иймд хүний эрх, ардчилал, засаглал, иргэний нийгмийн хөгжлийн чиглэлээр ажилладаг байгууллагууд уг Дунд хугацааны зорилтот хөтөлбөрүүд рүү анхаарч саналаа өгөх нь маш чухал юм. Иргэний нийгмийн консорциум (ИНК)-ын зүгээс явуулсан бодлогын нөлөөллийн ажлын үр дүнд иргэний нийгэм, хүний эрхийн байгууллагын төлөөллийг Засаглалын дэд хөтөлбөрийн Ажлын хэсэгт оруулсан боловч цаг хугацаа, зохион байгуулалтын хувьд үр дүнтэй ажиллах боломж олгоогдоогүй. Хэдий тийм ч ИНК-ын гишүүд өгөгдсөн маш хязгаарлагдмал цаг хугацаанд ажиллаж Засаглалын дэд хөтөлбөрт тусгах иргэний нийгмийн саналыг боловсруулаад байна.
Тиймээс Засаглалын дэд хөтөлбөрт тусгасан иргэний нийгмийн саналын төслийг хэлэлцэж санал авах уулзалт 2022 оны 7 сарын 4-ний 10:00-12:00 цагт Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн өрөөнд болох тул ИНБ-уудыг өргөнөөр идэвхтэй оролцож санал бодлоо нэмэрлэнэ үү гэж урьж байна. Оролцох ТББ-ууд https://docs.google.com/.../1tCHNdlAVbdHKHBYXGBgkg4w.../edit бүртгүүлнэ үү.
7 сарын 4-нд хэлэлцэж эцэслэсэн Засаглалын хөтөлбөрт тусгах ИН-ийн саналыг ЭЗХЯ-ны сайдад албан ёсоор хүргүүлэх юм.
Засаглалын дэд хөтөлбөрт тусгах иргэний нийгмийн саналын төсөл болон Хэлэлцүүлгийн хөтөлбөрийн имэйлээр явуулна.

23/06/2022

2022 оны 6 сарын 23-ны өдөр ТББ-ууд Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөр-2030-ийн төслийн агуулга, зохион байгуулалт, төлөвлөлтийн талаар ЭЗХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Жавхланд АЛБАН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ. https://www.amnesty.mn/index.php/component/content/article/167-mobile/2019-12-05-14-45-40/737-2022-06-23-08-13-29?Itemid=596&fbclid=IwAR3cwS4uYxHOy1PORpb1VPS0xMKhuQL40ZnTuT7O-e238CMtgSKaVe210GY

31/01/2022

5. 2009, 2010, 2011 онуудын ИРГЭНИЙ НИЙГМИЙН ӨДӨР-ийг бодлогын өөрчлөлт хийх нөлөөллийн өдөр болгон тэмдэглэж байв. (Эх сурвалж: ДЕМО)

31/01/2022

4. 2008-2012 оны хооронд салбар болон орон нутгийн ИН-ийн Зөвлөлүүд байгуулагдав. (Эх сурвалж: ДЕМО)

31/01/2022

3. 2008.2.1-нд Иргэний нийгмийн зөвлөл байгуулагдаж, 2008.3.12-нд ТББ-уудыг дэмжих, хамтран ажиллах ЗГ-ын 93-р тогтоол гарч, 2008.3.26-нд ЗГ, ИН-ийн Зөвлөл хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. (Эх сурвалж: ДЕМО)

31/01/2022

2. Засгийн газрын 2008.01.23-ны өдрийн 22-р тогтоолоор ИРГЭНИЙ НИЙГМИЙН ӨДӨР батлагдав. (Эх сурвалж: ДЕМО)

31/01/2022

1 дүгээр сарын 31 - ИРГЭНИЙ НИЙГМИЙН ӨДӨР. Цувралаар энэ өдрийн тухай өгүүлье. (Эх сурвалж: ДЕМО)
1. ИРГЭНИЙ НИЙГМИЙН ӨДӨР-ийг батлуулсан түүх

Photos from ТББ-ын хууль/NGO Law Mongolia's post 13/01/2022
Photos from Бодлогод залуусын хяналт ТББ/Youth Policy Watch NGO's post 09/01/2022

Иргэний орон зайг хамгаалах #ТөслийгБуцаая! цахим аяныг дэмжиж өөрийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд хүртэл шэйрлээрэй. Мөн цахимаар нэгдэж гарын үсгээ илгээх холбоос: https://chng.it/4vDL6bsDQB
#ТөслийгБуцаая! #Иргэнийоронзай

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Union Building 13-07-4, 1st Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar