Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн

Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн, Public & Government Service, Ulaanbaatar.

05/06/2026

🌍 БХҮХ-ээс Дэлхийн онцлог хот, тосгодын танилцуулга №16

🇪🇸 Испани – Ронда хот (Ronda, Andalusia)

04/06/2026
Photos from Шадар сайд Н.Номтойбаяр's post 03/06/2026
03/06/2026

📊Орон нутгийн хөгжлийн индекс-Булган аймгийн Могод сум- (Цуврал №8)

📌Нийт 330 сумыг хамарсан цувралын дараагийн дугаарт Булган аймгийн Могод сумыг онцолж байна.
📌Орон нутгийн хөгжлийн индекс нь аймаг, сумдын хөгжлийг олон үзүүлэлтээр нэгтгэн үнэлж, өнөөгийн түвшин болон цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох боломжийг бүрдүүлэх юм.

28/05/2026

Төв аймгийн Заамар суманд бага насны хүүхэд гүний цооногт унасан маш харамсалтай осол гарч, аврах ажиллагаа үргэлжилж байна.

Ийм үед олон үг илүүц. Нэг хүүхдийн амь нас, нэг өрх гэрийн асуудал, бас нийгмийн хариуцлагын асуудал энд яригдаж байна.
Энэ бол нэг осол төдий гэж өнгөрөх асуудал биш. Хүүхдэд ийм эрсдэлтэй, аюултай орчин хаана, хэний хариуцлагын дор үлдсэн бэ гэдэг асуудлыг заавал ярина. Гэхдээ тэр нь аврах ажиллагааны дараах асуудал. Өнөөдөр бол хүүхдийн амь насыг аврах цаг.

Хүний амь нас, иргэдийн аюулгүй байдлын асуудалд хариуцлагагүй хандах орон зай байх ёсгүй. Ийм явдал дахин давтагдахгүй байхад дор бүрнээ анхаарах ёстой. Аюултай орчин, хамгаалалтгүй үлдсэн газар, ухсан талбай зэрэг хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл бүрийг холбогдох байгууллагууд нэн даруй нягталж, бодит арга хэмжээ авна.

Түүнчлэн, өчигдөр гарсан гал түймэр, ослын мэдээнүүд бидэнд нэг зүйлийг тод сануулж байна. Онцгой байдлын албанд хийх ажил бага биш байна. Техник хэрэгтэй. Бэлтгэл хэрэгтэй. Алба хаагчдаа хамгаалах хэрэгтэй. Иргэдийн шүүмжлэлд бухимдах биш, сонсох ёстой. ОБЕГ-т олон улсын дэмжлэгтэй төсөл, техник туслалцааны ажлууд хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ төсөл гэдэг цаасан дээрээ биш, галын өмнө, ослын газар, хүний амь аврах тэр мөчид үр дүнгээ харуулах ёстой. Тиймээс эхэлсэн ажлуудыг бодит хэрэгцээтэй нь тулгаж, шаардлагатай арга хэмжээг хурдасгана.

28/05/2026

🇲🇳 Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш 50 хоногийн хугацаанд бүсчилсэн хөгжил, онцгой байдал, чөлөөт бүс, стандартчилал зэрэг салбаруудад баримталж байгаа зарчим, хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрлэлтийн талаар тоймлон хүргэе.

26/05/2026

Шадар Сайд Н.НОМТОЙБАЯР: Улаанбаатар хот бол нэг бүс учраас Бүсчилсэн хөгжил хариуцсан Шадар сайдын хувьд Нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах шаардлагатай. Маргааш Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын хойд бүсийг Эдийн засгийн тусгай бүс болгох Засгийн газрын тогтоол оруулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Эдийн засгийн тусгай бүс гэдэг томьёололд орсон бүсүүдэд ААН, компаниудыг газрын эрх, татварын хөнгөлөлтөөр дэмжих, ипотекийн зээлийн таатай нөхцөлөөр орон сууцтай болгох зэрэг асуудлыг шийднэ.

Photos from Шадар сайд Н.Номтойбаяр's post 26/05/2026

ИБУИНХУ-ТАЙ БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

🇲🇳🇬🇧 Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа.

🤝 Монгол Улс, ИБУИНХУ хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 63 жилийн хугацаанд бүхий л салбарт хамтын ажиллагаагаа идэвхтэй өрнүүлж ирсэн бөгөөд ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлс хоёр орныг улам бүр ойртуулж байна.

📊 Уулзалтаар Монгол Улс бүс нутгийн хөгжил, дэд бүтэц болон эдийн засгийн хөгжлийг дэмжихэд гадаадын хөрөнгө оруулалтын ач холбогдол чухал гэдгийг тэмдэглэж, хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй, таатай орчин бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.

25/05/2026

📊Орон нутгийн хөгжлийн индекс-Булган аймгийн Гурванбулаг сум- (Цуврал №7)

📌Нийт 330 сумыг хамарсан цувралын дараагийн дугаарт Булган аймгийн Гурванбулаг сумыг онцолж байна.
📌Орон нутгийн хөгжлийн индекс нь аймаг, сумдын хөгжлийг олон үзүүлэлтээр нэгтгэн үнэлж, өнөөгийн түвшин болон цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох боломжийг бүрдүүлэх юм.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30