02/06/2026
⚠️❗️ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ
Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Увс нуурын савын Чигж, Хэнтийн нурууны зүүн хажуугаас усжих Улз, Алтай нуруунаас эхтэй Чигэртэй, Хангайн нуруунаас эхтэй Завхан зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10–25 см-ээр нэмэгдсэн байна. Харин Бэлтэс голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 40 см буурсан хэдий ч үерийн түвшинг 5 см давсан байдалтай байна. ❗️⚠️ӨНӨӨДӨР /06 дугаар сарын 02/ Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл болон Хутаг-Өндөр сум орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
02/06/2026
Улаанбаатар хотын 2026.06.02-ны өдрийн цаг агаарын мэдээ.
Дэлгэрэнгүйг: https://weather.gov.mn/forecast/mn
29/05/2026
🇲🇳ТӨСЛИЙН НЭР: "ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЧОЙР ЧИГЛЭЛИЙН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ БАРИХ ТӨСӨЛ"
🔹ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
🔹Зам, тээврийн яам нь Монгол Улсын хуулийн этгээд, гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг “Хөшигийн хөндий-Чойр чиглэлийн тусгай зориулалтын авто зам барих төсөл”-ийг өөрийн хөрөнгөөр барьж, ашиглах хөрөнгө оруулагчийг сонгох уралдаант шалгаруулалтад урьж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ➡️ https://mrt.gov.mn/i/5081
28/05/2026
Улаанбаатар хотын 2026.05.29-ны өдрийн цаг агаарын мэдээ.
Дэлгэрэнгүйг: https://weather.gov.mn/forecast/mn
28/05/2026
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
29-нд баруун аймгуудын нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.