24/03/2026
Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори
State Central Veterinary Laboratory
Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори(УМЭАЦТЛ) 1947 онд байгуулагдсан. Монгол улсын Засгийн газрын 2009 оны 6-р сарын 10-ны өдрийн 174-р тогтоолоор Улсын төсөвт үйлдвэрийн газар (УТҮГ) болон өөрчлөгдөн байгуулагдаж, УМЭАЦТЛ-ийн дүрмийг Төрийн өмчийн Хорооны 2009 оны 9-р
24/03/2026
17/02/2026
XVII жарны “СҮРЭЭР ДАРАГЧ” гал морин жилийн “САР ШИНИЙН МЭНД”-ийг өргөн дэвшүүлье 🇲🇳🐎
Төр түвшин,
Түмэн олон минь амар, амгалан байх болтугай!
Хурд хүчний гайхамшиг
Хурдан хүлэгт жилийн өнгөнд
Ерөөл буян тань дэлгэрч
Есөн үеэрээ жаргах болтугай!
Сар шинэдээ сайхан шинэлээрэй 🐎🇲🇳🙏
Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори
09/01/2026
🌍🐫ТЭМЭЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА (ДМАЭМБ-ЫН ИХЭРЛҮҮЛЭХ ТӨСӨЛ)-гаар БЭХЖҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА.
ДМАЭМБ-ын Тэмээний өвчний хамтын ажиллагааны төв, Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотын Хөдөө аж ахуй, Хүнсний аюулгүй байдлын газар (Abu Dhabi Agriculture and Food Safety Authority – ADAFSA) дахь Лабораторийн чанарын менежментийн тогтолцооны хамтын ажиллагааны төв, мөн Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори (SCVL)-ийн хооронд ихэрлүүлэх (Twinning) төсөл хэрэгжихээр боллоо.
Энэхүү төсөл нь 2026-2028 онд хэрэгжих бөгөөд мал эмнэлгийн лабораторийн чадавх, мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагаа юм.
Энэхүү төсөл нь тэмээний өвчнийг эрт илрүүлэх, оношлох чадавхийг сайжруулах, дэвшилтэт шинжилгээний арга зүйг нэвтрүүлэх, онцгой нөхцөлд хариу арга хэмжээ авах, мөн биоаюулгүй байдал, лабораторийн чанарын тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэн бэхжүүлэхэд чиглэж байна.
Төслийн хүрээнд ADAFSA-ийн харьяа ДМАЭМБ-ын хамтын ажиллагааны төвүүдийн мэргэжлийн баг УМЭАЦТЛ-той нягт хамтран ажиллаж, тэмээний өвчний судалгаа, лабораторийн чанарын менежмент, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх юм.
Мөн шинжлэх ухааны мэдлэг солилцох, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл, олон улсын ур чадварын сорилд хамрагдах боломжийг өргөжүүлнэ.
Эдгээр зорилтыг хэрэгжүүлснээр төслийн оролцогч байгууллагуудын чадавх сайжраад зогсохгүй, дэлхийн хэмжээнд өвчний тандалт, биоаюулгүй байдал, мал эмнэлгийн нийтийн эрүүл мэндийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
🇯🇴🤝🇲🇳 ADAFSA-ийн багтай хамтран ажилласнаар мал эмнэлгийн шинжлэх ухаан, лабораториийн оношлогоо, тэмээний эрүүл мэндийн тогтвортой байдал, олон улсын түвшний хөгжлийг хамтдаа бүтээхээр төлөвлөж байна.
🎄✨️ Хуучин он улирч, шинэ он солигдоход хэдхэн цаг, минут, секунд үлдлээ.
Та бүхэн халуун ам бүлээрээ, хайртай, дотны хүмүүстэйгээ шинэ оноо сайхан угтаарай 🥂
Шинэ он, шинэ жилийн баярын мэнд хүргэе 🎀
Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори
31/12/2025
🎄МЭНДЧИЛГЭЭ🎄
Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ оноо
Од хийморьтой угтаарай...
2️⃣0️⃣2️⃣6️⃣ он та бүхний хувьд
✨ Эрүүл энх
✨ Элбэг дэлбэг
✨ Инээд баясал
✨ Амжилт боломж
✨ Хайр халамжаар дүүрэн жил байх болтугай.
Та өнгөрснөө талархалтайгаар үдэж, ирэх өдрүүдээ итгэлтэйгээр угтаарай.
Шинэ оны гал халуун мэндийг хүргэе! 🎇🎁🎆
Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори
29/12/2025
🇲🇳 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.
Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал үүрд мөнх оршиг 🇲🇳
11/12/2025
УЛСЫН МАЛ ЭМНЭЛЭГ АРИУН ЦЭВРИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ НЬ ХIX ДАХЬ УДААГИЙН ОНОЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАГА ХУРЛАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
📚👨🔬 Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори нь “Оношлох эрдэм-дэвшилт арга” ХIX дахь удаагийн онол үйлдвэрлэлийн бага хурлаа 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үндэсний сүлжээ лаборатори (National vet lab network)-ийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга, лабораторийн эрхлэгч, шинжлэгч эмч нар болон МЭЕГ, МЭЭСБУЛ, МЭС, МЭХ, МААЭШХ, УХЭШХ, ХАБҮЛЛ-ийн эрдэмтэн, судлаачдын өргөн бүрэлдэхүүнтэйгээр “ӨНӨӨДРӨӨ ХАМГААЛЖ ИРЭЭДҮЙГЭЭ БАТАЛГААЖУУЛЪЯ-БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТЭЭС СЭРГИЙЛЬЕ” уриан дор зохион байгуулав.
Тус хурал нь мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдал, бичил биетний тэсвэржилт, судалгаа, хөгжүүлэлт, худалдааны чөлөөт байдлыг дэмжих, сүлжээ лабораторийн чадавхи гэсэн 6 чиглэлд нийт 61 өгүүлэл хүлээн авч хэвлэн нийтлүүлж, 20 илтгэл хэлэлцүүлсэн бол ханын илтгэл 14-ийг өргөн барьлаа.
XIX дэх удаагийн энэхүү хурлаар:
1. Тус лабораторийн Эпидемиологи эрсдэлийн шинжилгээ, мониторинг мэдээллийн нэгжийн Тархвар зүйч Ц.Урангоо "Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний 2022-2025 оны ийлдэс судлалын тандалтын үр дүнд хийсэн тархвар зүйн дүн шинжилгээ" сэдвээр илтгэл хэлэлцүүлж "ШИЛДЭГ ИЛТГЭГЧЭЭР"- ээр,
2. Гоц халдварт өвчний оношлогоо тандалтын лабораторийн вирус судлагч эмч Ц.Цагаан "Өндөр хоруу чанартай H5N1 хэвшлийн вирусээр үүсгэгдсэн шувууны томуугийн тохиолдол бүртгэгдэв" сэдвээр "ДЭД БАЙР",
3. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн микробиологийн лабораторийн эрхлэгч Д.Лхамсүрэн "Хүнсний бүтээгдэхүүнд бичил биетний тэсвэржилт тодорхойлох тандалт судалгаа" сэдвээр "ГУТГААР БАЙР"-нд тус тус шалгарлаа.
4. Шилдэг ханын илтгэлээр Дорноговь аймгийн МЭЛ-ийн "Дорноговь аймагт мал, цагаан зээрт зэс дутал илэрсэн тохиолдлыг оношилсон дүн" сэдэвт бүтээл тус тус шалгарлаа.
ОҮБХ-ын III-р байрын бай шагналыг тус лабораторийн зөвлөх эмч Ц.Сугир уламжлал ёсоор хувийн зүгээс олгосон бол, II-р байрын шагналыг тус лабораторийн зөвлөх эмч, Монгол улсын малын гавьяат эмч, профессор Ц.Дамдинсүрэн мөн адил уламжлал ёсоор хувийн зүгээс олгож залуу судлаачдад урам зориг нэмлээ.
Мөн түүнчлэн Oношлох эрдэм-Дэвшилт арга хуралд уригдсан зочдын төлөөлөл болох Баян-Өлгий аймгийн МЭГ-ын дарга Ч.Буян-Өлзий, Увс аймгийн МЭГ-ын дарга Д.Ганхуяг, Дорнод аймгийн МЭГ-ын дарга Б.Даваа нар санаачлагаар тусгай байрын ханын илтгэл хоёрыг нэмж шалгаруулсан ба тус лабораторийн Байгаль орчноос шалтгаалах өвчний оношлогоо, тандалтын лабораторийн шинжлэгч эмч Б.Төгсжаргалын "Улаанбаатар хотын хөрсөн дэх хар тугалга (PB)"-ын бохирдлын тойм", Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан У.Гажидмаагийн "Саарал чонын бааснаас илэрсэн зарим гельментийн үр дүнгээс" сэдэвт бүтээлүүдийг мөнгөн шагналаар урамшууллаа.
Энэ жилийн онол үйлдвэрлэлийн бага хуралд эрдэм шинжилгээний үнэтэй бүтээлээ хэвлэн нийтлүүлж, идэвхтэй оролцсон эрхэм хүндэт эрдэмтэн, судлаач, шинжлэгч эмч, мэргэжилтэн та бүхэнд гүн талархал илэрхийлье!
Онош зүйчдийн оношлох эрдэм төгс
Бүтээл туурьвал арвин байх болтугай...
21/11/2025
🇲🇳🇲🇳🇲🇳Өвлийн тэргүүн сарын Шинийн 1-ний билэгт сайн өдөр, Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, "МОНГОЛ БАХАРХАЛ"-ын өдрийн мэнд хүргэе!
14/11/2025
#АвлигынЭсрэгНэгдье
10/11/2025
НҮБ-ын ХХААБ-ын “ИнФАРМ ба түүний МТ платформ” сургалт НҮБ-ын ХХААБ-ын “Бичил биетний тэсвэржилттэй холбоотой Кодексын стандартын хэрэгжилтийг дэмжих арга хэмжээ” (ACT) төсөл “Бичил биетний тэсвэржилтийн оло...
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Khan-Uul
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 08:30 - 16:30 |
| Tuesday | 08:30 - 16:30 |
| Wednesday | 08:30 - 16:30 |
| Thursday | 08:30 - 16:30 |
| Friday | 08:30 - 16:30 |
