Боловсролын ерөнхий газар

Боловсролын ерөнхий газар

Share

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Photos from Боловсролын яам's post 05/06/2026

БАЙГАЛИЙН УХААНЫ СУРГАЛТЫГ БАГА БОЛОВСРОЛД СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ ХЭРЭГТЭЙ...

05/06/2026

НАСАН ТУРШИЙН СУРАЛЦАХУЙ...

#цуврал4

Энэ удаад Дархан-Уул аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн үйл ажиллагааг онцолж байна.

Дархан-Уул аймгийн Насан туршийн суралцахуйн төв нь Хувь хүний хөгжлийг дэмжих “Амьдрах ухааны сургалтын жишиг хөтөлбөр”-ийн “Тогтвортой хөгжлийн боловсрол олгох” модулийн хүрээнд гэр, байшин, амины орон сууцны дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр байшин дулаалах сургалт, зөвлөгөө мэдээлэл, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулж байна.

Тус үйл ажиллагаа нь өрхийн эрчим хүчний хэрэглээ, халаалтын зардлыг бууруулахын зэрэгцээ тав тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, агаарын бохирдол болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн байна.

Энэ хүрээнд байшингийн хийц, бүтцийн онцлогоос хамааран хөөсөнцөр болон эрдэс хөвөн дулаалгын материалыг 10–20 см-ийн зузаантайгаар ашигладаг. Мөн байгальд ээлтэй, дулаан хадгалах өндөр чадвартай хонины ноосон материалыг ашиглан налуу дээврийн дулаалгын ажлыг гүйцэтгэж байгаа нь эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд нийт 54 өрхөд байшингийн дулаалга, дулаан алдалтын талаарх зөвлөгөө мэдээлэл хүргэж, хэмжилт хийн, зөвлөн тусалж ажилласан байна. Үүнээс 8 өрх зөвлөх инженерийн заавар, зөвлөмжийн дагуу дулаалгын стандарт шаардлагыг хангаж, өөрийн байшин болон амины орон сууцаа дулаалан барьж байна. Энэхүү ажлыг Насан туршийн суралцахуйн төвийн менежер, дулаалгын зөвлөх Б.Батбаяр удирдан хэрэгжүүлж байна.

04/06/2026

НОМ УНШИХ НЬ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

☝Хандлага, төлөвшил...
🔹Ном унших нь хүүхдийн хандлага, үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй бөгөөд ёс зүй, хариуцлагатай байдал, хүмүүжил, төлөвшилд эерэг нөлөө үзүүлдэг.

Photos from Боловсролын ерөнхий газар's post 04/06/2026

“ЗУСЛАНТАЙ ЗУН” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО...

Суралцагчдын зуны амралтыг үр бүтээлтэй, сонирхолтой, хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй, аюулгүй зохион байгуулах зорилгын хүрээнд “Зуслантай зун” үндэсний хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Боловсролын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Тамир болон холбогдох албаны төлөөллүүд, салбарын эрдэмтэн судлаачид, зуслангуудын төлөөлөл, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, суралцагчдын төлөөлөл оролцлоо.

Үйл ажиллагааны хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, талуудын санал бодлыг сонсож, тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хамтдаа хэлэлцлээ.

“Зуслантай зун” арга хэмжээ нь хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдийн хөгжлийг дэмжих нэгдсэн хөтөлбөр юм. Хөтөлбөрийг дараах 4 үндсэн чиглэлд хэрэгжүүлэн ажиллана. Үүнд:

✅Эко байгаль хамгааллын боловсрол олгож, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зөв дадал хэвшүүлэх;
✅Эрүүл мэнд, спортын уралдаан тэмцээнээр дамжуулан бие бялдрыг нь чийрэгжүүлэх;
✅Технологи ба инновацын хүрээнд «Дэлгэцгүй дижитал сургалт», робот угсралтаар логик сэтгэлгээг нь хөгжүүлэх;
✅Өв соёл уламжлалын блокоор монгол ёс заншил, үндэсний тоглоом наадгайг өвлүүлэн үлдээх.

Зуслангийн хөгжлийн хөтөлбөр нь хүүхдийг нийгмийн амьдралд оролцогч байх, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай, бусдыг хүндэтгэдэг, зөв иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байна.

Иймд боловсролын салбарын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэн хүүхдүүдийг хөнгөлөлттэй үнээр амраах боломж нөхцөлөөр хангах, зуны амралтын хугацаанд зусланд ажиллах хүсэлтэй багш, эмч, тогооч, хоол зүйч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудыг ажлын байраар хангах зорилтыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.

04/06/2026

“CHESS IN SCHOOLS” ХӨТӨЛБӨРИЙГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ХЭРЭГЖҮҮЛНЭ.

04/06/2026

НАСАН ТУРШДАА СУРАЛЦАХУЙН СОЁЛЫГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ...

Энэ удаад Нийслэлийн Багануур дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн үйл ажиллагааг онцолж байна.

#Цуврал3

Тус төв нь "НАСАН ТУРШДАА СУРАЛЦАХУЙН СОЁЛЫГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ” уриан дор бүх насны иргэдэд хүртээмжтэй боловсролын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд иргэдийн суралцах хэрэгцээ, хөгжлийн шаардлагад нийцүүлэн дараах чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулж байна. Үүнд:

🔹Цахим ур чадвар-Төрийн цахим үйлчилгээ ашиглах мэдлэг, чадвар, хиймэл оюун ухаан, AI ашиглах;
🔹Гэр бүлийн боловсрол-Хүүхдийн хүмүүжил, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэх сургалт;
🔹Хувь хүний хөгжил, байгууллагын ёс зүй, амьдрах ухаан, манлайллын боловсрол;
🔹Унших дадлыг төлөвшүүлэх, бүтээлч уншлага, гэр бүлийн уншлагыг дэмжих хөтөлбөр, энэ хүрээнд аян өрнүүлэх;
🔹Үндэсний өв соёл нөлөөллийн аян, мөн бүтээлч хөгжлийг дэмжих сургалтууд;
🔹Гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгаалал, эерэг хүмүүжлийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мөн төрийн болон төрийн бус байгууллага, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

Багануур дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн дэргэдэх бүжгийн болон бусад дугуйлан, уншлагын болон хөгжлийн хөтөлбөрүүд нь иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хамтдаа суралцах орчныг бүрдүүлж байгаа нь онцлог байна.

03/06/2026

НОМ УНШИХ НЬ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

☝Бичгийн ур чадварыг хөгжүүлнэ...
🔹Ном унших нь хүүхдийн үгсийн санг баяжуулж, бүтээлч сэтгэлгээ, зохион бичих ур чадварыг хөгжүүлдэг.

Photos from Боловсролын ерөнхий газар's post 03/06/2026

2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮД САЙН ТУРШЛАГАА ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЛЭЭ...

Сургуулийн өмнөх боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын үйл ажиллагааг дүгнэх, шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний жилийн үр дүн, сайн туршлагыг хэлэлцэх, ирэх хичээлийн жилд анхаарах асуудлыг талуудын оролцоотойгоор тодорхойлох, хэлэлцэх зорилготой СӨБ-ын хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Боловсролын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Тамир, Боловсролын яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар болон холбогдох албаны мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн багш, ажилтнууд цахим болон танхимын хэлбэрээр оролцлоо.

Үйл ажиллагааны хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд сайн туршлагаа түгээн дэлгэрүүлсэн хүүхдийн цэцэрлэгүүд өөрсдийн бүтээлийн үзэсгэлэнгээрээ оролцсон нь онцлог байв.

03/06/2026

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА...

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Сүхбаатар дүүрэг, Энх тайваны өргөн чөлөө, Арслантай Гүүр
Ulaanbaatar
14191

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30