Боловсролын яам

Боловсролын яам

Share

Боловсролын яамны албан ёсны цахим хуудаc

05/06/2026

“Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр”-ийг тохиолдуулан
“Асуудлаас шийдэлд – хаана ч аюулгүй хүнс”,
“Эрүүл хүнс – Эрүүл хүн” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах
нийтээр үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын нэгдсэн уулзалтад та бүхнийг урьж байна.
Хэрэв та биечлэн хүрэлцэн ирэх боломжгүй бол цахимаар оролцох боломжтой.
Сэдэв: World Food Safety Day
Огноо, цаг: 2026 оны 6-р сарын 5-ны өдөр, 09:00-17:00
(Иркутск, Улаанбаатарын цаг)
Цахим оролцох холбоос:
Join Zoom Meeting
(Zoom)
Meeting ID: 896 3364 8012
Passcode: 375293
Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна

Photos from Боловсролын яам's post 05/06/2026

📌Уламжлалт анагаах ухааны боловсролыг өнгөрсөн үеийн өв гэж харах бус орчин үеийн анагаахын шинжлэх ухааны хөгжлийн тулгуурын нэг гэсэн олон улсын нийтлэг хандлага бий болж байна.

📌Өв уламжлал, шинжлэх ухаан, инновац гэсэн гурван тулгуурыг хослуулсан цагт Монголын уламжлалт анагаах ухаан Монголдоо төдийгүй дэлхийд танигдах боломжтой.

📌Уламжлалт анагаах ухааны салбарын хөгжил нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш, боловсролын салбарын чанар, хүний нөөцийн бодлого, үндэсний өв соёлын хамгаалалттай шууд холбоотой асуудал юм.

📌Өнөөдрийн байдлаар Монгол Улсад уламжлалт анагаах ухааны чиглэлээр 7 их сургууль сургалтын үйл ажиллагаа явуулж, 4500 гаруй эмч, мэргэжилтэн бэлтгэн төгсгөжээ. Харин уламжлалт анагаах ухааны салбарт 1406 уламжлалын эмч ажиллаж байгаа нь салбарыг бодлогоор дэмжиж, орчин үеийн эмнэлгийн үйлчилгээтэй хослуулах хэрэгтэйг сануулж байна.

📌Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулан хөгжүүлэхийн тулд уламжлалт анагаах ухааны бие даасан хуультай болгох нь зүйтэй.

Боловсролын яамны зүгээс

✅ Төгсөгчдийн эзэмших цогц чадамжийг олон улсын жишигт нийцүүлэх,

✅ Сургалтын хөтөлбөрийн чанарын хяналтыг сайжруулах, үр дүнг үнэлэх

✅ Багшийн хөгжил, эмнэлзүйн туршлагыг дээшлүүлэх,

✅ Их өгөгдөл, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн мэдээлэлд суурилсан бодлого боловсруулах,

✅ Магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын шинэ тогтолцоог хэрэгжүүлэх,

✅ Төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтын залгамж холбоог сайжруулах чиглэлээр бодлогын шинэчлэлийг тууштай хэрэгжүүлнэ.

Photos from Боловсролын яам's post 05/06/2026

✅БАЙГАЛИЙН УХААНЫ СУРГАЛТЫГ БАГА БОЛОВСРОЛД СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ ХЭРЭГТЭЙ
✍Боловсролын сайд Л.Энх-Амгалан 1100 гаруй оюутантай МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуульд ажиллалаа.

✍Байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр:
📌Бага боловсролд байгалийн ухааны сургалтын чанарыг сайжруулах, сурагч, олон нийтэд байгалийн ухааныг сурталчлах
Сонирхолтой туршилтын лаборатори гарын авлага
ЕБС-ийн бага анги, физикийн багшийн сургалт
Сурагчдад зориулсан шинжлэх ухааны туршилт, өдөрлөгүүдийг зохион байгуулж байна.
📌МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургууль нь Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, Австрали, Австри, АНУ зэрэг улсуудтай хамтын ажиллагаа явуулж байна.

📌Мөн сургуулийн багш ажилчдын зүгээс байгалийн ухаан, дидактикийн лабораториудад шинэчлэл хийж, багш нарын дундаж наслалт, багшийн мэргэжил дээшлүүлэлт тал дээр анхаарч ажиллахыг хүслээ.

05/06/2026

Цэцэрлэгийн насны хүүхдүүд өөрсдөө тараг бүрж, ааруулаа хийдэг бодит туршлага байна.
Сургуулийн өмнөх боловсролд гаднын туршлага судлахгүй, өв уламжлал, ёс заншлаараа дамжуулан сургах нь хамгийн зөв.

04/06/2026

✅ЦЭЦЭРЛЭГИЙН НАС НЬ ХҮНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ЧУХАЛ ҮЕ
✅ХИЧЭЭЛ БҮРЭЭР ӨРТӨГ ТООЦОЖ САНХҮҮЖИЛТ ОЛГОДОГ ТОГТОЛЦООНД ШИЛЖИНЭ
✅ТӨР, ХУВЬ, ХОТ, ХӨДӨӨГИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЯЛГААГ АРИЛГАНА
✅АЮУЛГҮЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГТОЛЦООГ ОРОН ДАЯАР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Photos from Боловсролын яам's post 04/06/2026

ШАТАР ТОГЛОЖ СУРСНААР АНХААРАЛ ТӨВЛӨРӨХ, БИЕ ДААЖ СУРАЛЦАХ ЧАДВАР САЙЖИРДАГ.

Шатар бол Монголын ард түмний хувьд зөвхөн спорт тоглоом төдий биш төрт ёсны бэлгэдэл бүхий сэтгэлгээний уламжлал.

Тиймээс шатрын сургалтыг ерөнхий боловсролын хөтөлбөрт оруулж, хүүхдийг багаас нь төлөвшилтэй, хүнлэг, тэвчээр, хүлээцтэй тууштай болгох боловсролыг олгох болно.

Энэ нь оюуны тамир, биеийн тамир, сэтгэлийн тамиртай Монгол иргэнийг бэлтгэхээр зорилттой бүрэн нийцэж байна.

Боловсролын яам Монголын шатрын холбоотой хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.

Дэлхийн шатрын холбоо, Монголын шатрын холбоотой хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд сургалтын зориулалтаар ашиглах 10 мянган ширхэг шатрыг бэлэглэж байна. Энэ нь 700 гаруй сургуульд хэрэглэгдэнэ.

Шатрын сургалтын хүртээмж, цар хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр бид 2026 онд туршилтын хөтөлбөрийг Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд түшиглэн Монгол шатрын холбоотой хамтран эхлүүлсэн.

Энэ туршилтын үр дүнгүүд нэгдүгээр сургууль дээр гарч эхэлсэн байна. Хүүхдүүд бие даах чадварт суралцаж, өөртөө итгэх итгэл нэмэгдсэн бодит жишээнүүд гарчээ.

Энэхүү бодит туршлага дээр үндэслэн Монголын шатрын холбоотой хамтран Ерөнхий боловсролын сургалтад оновчтой зохицуулалт хийх ажлыг хийх болно.

04/06/2026

5 настай хүүхдийн хамран сургалтыг 96 хувьд хүргэсэн нь бүс нутгийн хэмжээнд хамгийн том амжилт боллоо.

Photos from Боловсролын яам's post 04/06/2026

Европын хөрөнгө оруулалтын банк /EIB/-ны "Ойн тогтвортой менежмент ба био эдийн засаг” хөрөнгө оруулалтынхаа хүрээнд салбарын хүний нөөцийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ.

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Европын хөрөнгө оруулалтын банк /EIB/-ны ахлах
ажилтан Жан Филип Стийнс, ойн мэргэжилтэн Александр Хорст тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Европын Холбооны “Global Gateway” стратегийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Ойн тогтвортой менежмент ба био эдийн засаг” хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааны явц, төслийн удирдлага, бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар танилцууллаа.

Европын хөрөнгө оруулалтын банкнаас энэхүү хөрөнгө оруулалтынхаа хүрээнд Монгол Улсын ойн салбар, менежментийг дэмжихээс гадна энэ чиглэлд ажиллах хүний нөөцийг бэлтгэх бүрэлдэхүүн хэсгийг санхүүжилтэд тусгах тул Боловсролын яамны бодлого, байр суурь чухал байгааг онцоллоо.

Хүнсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, байгаль орчин гэх мэт чухал салбаруудад хүний нөөцийг бэлтгэж, чадавхжуулах нь чухал ач холбогдолтой.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир салбарт суралцах, бэлтгэгдэх суралцагчдын тоог нэмэгдүүлэх, зарим хөтөлбөрийг сэргээх, сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дадлагын бааз бий болгон хөгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих замаар хосмог сургалтыг зохион байгуулах зэрэг чиглэлээр бүрэлдэхүүн хэсэгт тусгаж, уг төслийг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

03/06/2026

“CHESS IN SCHOOLS” ХӨТӨЛБӨРИЙГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ХЭРЭГЖҮҮЛНЭ

Photos from Боловсролын яам's post 03/06/2026

БҮС НУТГИЙН ХЭМЖЭЭНД СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛД МАНЛАЙЛАЛ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАСАН УЛС БОЛЛОО

Сургуулийн өмнөх боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилийн зорилго, хөтөлбөрийн үр дүн, туршлага, ирэх хичээлийн жилд анхаарах асуудлуудаа хэлэлцлээ.

📌"Сугалаагүй цэцэрлэг” санаачилгын үр дүнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хамран сургах тойргийн дагуу бүрэн хамруулах зорилт амжилттай үргэлжилж байна.

📌2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 1399 байгууллагад 258,849 (93%) нь цэцэрлэгт хамрагдаж байна.

📌Энэ нь өмнөх оноос 2.4 хувиар, 5 настай хүүхдийн хамран сургалт 96% буюу 1.9 хувиар өссөн үзүүлэлт юм.
СӨБ-ын салбарт "Хүүхэд бүрд тэгш боломж", "Чанартай боловсрол" гэсэн хоёр гол тулгуурыг барьж, бодлогын шинэчлэлүүдийг хийсэн.

Цаашид:
✅ Шинэчилсэн хөтөлбөрөөр бэлтгэл бүлгийг төгсөж, сургуульд орж байгаа хүүхдүүд нэгдүгээр ангид орохдоо уншиж, бичиж сурсан байхаас илүүтэй "өөртөө итгэлтэй, хамтран ажиллах чадвартай, өөрийгөө бүрэн илэрхийлдэг хэл ярианы суурь чадвартай" болгохыг зорино.

✅Хүүхдийг биеийн, оюуны, сэтгэлийн тамиртай болгож хөгжүүлэх зорилготой хөтөлбөр уялдана.

✅Багш бэлтгэх болон багшийн мэргэжлийн хөгжлийн тогтолцоог шинэчлэхэд илүү зоригтой алхмууд хийнэ.

✅СӨБ-ийн багшийн ажлын ачааллыг бууруулж, хүүхэдтэйгээ ажиллах боломжийг нэмэгдүүлнэ.Хүүхдийн хөгжлийн ажиглалтыг цахимжуулан, хиймэл оюунд суурилсан системийг нэвтрүүлнэ.

✅Цэцэрлэгүүдэд хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай тоглоом наадгай, СТЭМ хэрэглэгдэхүүнээр хангаж хөрөнгө оруулалтыг үе шаттай хийнэ.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Baga Toiruu/44
Ulaanbaatar
11000

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30