14/04/2026
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
📍Монгол Улсын Засгийн газраас Их жанжин Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр болж, Монополын эсрэг газар амжилттай оролцлоо.
📍Монополын эсрэг газрын алба хаагчид тус арга хэмжээнд өргөн бүрэлдэхүүнтэй оролцон байгууллагын үйл ажиллагаа болон эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжилтэд нь хяналт тавьж буй хууль, тогтоомжийг олон нийтэд нээлттэй танилцуулах, иргэд, хэрэглэгчдийн санал, хүсэлтийг сонсох, хүлээн авах, зөвлөн туслах болон мэдээллээр хангах ажлыг зохион байгууллаа. Мөн “Хэрэглэгчийн мэдээллийн 11-15 төв” ажиллаж, хэрэглэгчийн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.
📍Түүнчлэн тус арга хэмжээнд Монополын эсрэг газрын хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон нийтийн байгууллагуудын төлөөлөл, аж эрхлэгчдийн төлөөлөл хамтран оролцлоо.
09/04/2026
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-т
Та бүхнийг урьж байна.
🔹Хэзээ: 2026.04.13
🔹Хаана: Сүхбаатарын талбай
🔹Зорилго: Монополын эсрэг газрын үйл ажиллагаа болон эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжилтэд хяналт тавьж буй хууль, тогтоомжийг олон нийтэд нээлттэй танилцуулах, иргэд хэрэглэгчдийн санал, хүсэлтийг сонсох, хүлээн авах, зөвлөн туслах, мэдээ мэдээллээр хангах.
🔹 Өдөрлөгийн үеэр:
• “Хэрэглэгчийн мэдээллийн 11-15 төв ” ажиллаж зөвлөгөө, мэдээллээр хангах үйл ажиллагааг зохион байгуулна.
🔹 Оролцогч байгууллагууд:
• Мобиком Корпорац ХХК
• Юнител групп ХХК
• Скай Хайпермаркет ХХК (Имарт)
• Алтан жолоо групп ХХК (Carrefour)
• Амар даатгал ХХК
• Ард даатгал ХК
• Дашваанжил ХХК
• Гор Газ ХХК
• Эм ханган нийлүүлэх байгууллагуудын төлөөлөл
👉 Та бүхнийг хүрэлцэн ирж, мэдээлэл авч, санал хүсэлтээ илэрхийлэхийг урьж байна.
31/03/2026
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
🔹Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
🔹 Материал хүлээн авах:
• Хугацаа: 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 17:30 цаг хүртэл
• Хүлээн авах хаяг: [email protected] цахим шуудангаар
• Холбоо барих утас: 263225
🔹 Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор үзнэ үү. https://e-mongolia.mn/news/n/2af8
13/03/2026
ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ ТАНД ОЛОН УЛСЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!
📍Хэрэглэгчийн эрхийн талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрийг “Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлал тогтсон. Энэ өдрийг тэмдэглэснээр хэрэглэгчийн эрхийг дээдлэн хамгаалах, зах зээлийн шударга бус үйлдэл болон нийгмийн шударга бус байдлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэн уриалах боломж бүрддэг.
🌍Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага (CI)-аас гишүүн байгууллагуудын хамтаар жил бүр хэрэглэгчдэд тулгарч буй асуудал, бэрхшээлд чиглэсэн сэдэв, агуулгыг сонгон дэлхий даяар бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд 2026 оныг “Чанартай бүтээгдэхүүн-найдвартай хэрэглэгч” сэдвийн хүрээнд тэмдэглэхийг уриалсан.
✨Хэрэглэгч Та бүхнийг энэхүү олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагаас дэвшүүлсэн уриалгыг бүтээлчээр дэмжин оролцохыг хүсэхийн зэрэгцээ Танд олон улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.
13/03/2026
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ УГТАН БАЯНХОНГОР АЙМАГТ “ХҮҮХЭД ЦАХИМ ХЭРЭГЛЭГЧ” СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
📍 Дэлхийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага (CI)-аас дэвшүүлсэн “Чанартай бүтээгдэхүүн – Найдвартай хэрэглэгч” уриан дор хүрээнд Баянхонгор аймагт “Хүүхэд цахим хэрэглэгч” сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа болон “АХА” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
📍 Тус арга хэмжээг Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монополын эсрэг газрын Баянхонгор аймаг дахь орон нутаг хариуцсан Улсын байцаагч Б.Анухатан санаачлан зохион байгуулж, аймгийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэг, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, Аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Боловсролын газар, Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс болон аж ахуйн нэгжийн төлөөллүүд хамтран ажиллалаа.
📍 Арга хэмжээний хүрээнд аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан цахим орчинд аюулгүй, хариуцлагатай хэрэглэгч байх, цахим худалдаа болон үйлчилгээтэй холбоотой эрх, үүргийн талаар мэдлэг олгох “Хүүхэд цахим хэрэглэгч” сургалтыг зохион байгуулсан юм.
📍 Мөн сурагчдын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, сургалтын агуулгыг бататгах зорилгоор “АХА” тэмцээнийг зохион байгуулж, аймгийн төвийн 8 сургуулийн 150 гаруй сурагч идэвхтэй оролцлоо.
13/03/2026
Олон Улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Имарт худалдааны төвийн удирдах албан хаагчдад сургалт зохион байгууллаа
📍 Олон Улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Имарт худалдааны төвөөс тавьсан хүсэлтийн дагуу тус сүлжээ дэлгүүрийн ажилтан албан хаагчдад хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг Монополын эсрэг газраас зохион байгууллаа.
📍 Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн талаарх ойлголт, шаардлагуудыг танилцуулж, үйл ажиллагаандаа хууль, журмыг мөрдөн ажиллах талаар мэдээлэл өгч, зөвлөмж хүргэв.
📍 Мөн бараа, ажил, үйлчилгээ үзүүлэх явцад хэрэглэгчийн эрхийг хангах, хуульд нийцүүлэн ажиллахтай холбоотой хэд хэдэн чухал асуудлаар дэлгэрэнгүй зөвлөгөө өглөө. Тухайлбал бараа, ажил, үйлчилгээний хямдрал, урамшууллыг хууль тогтоомжийн хүрээнд зарлах, бараа бүтээгдэхүүний хаяг, шошгын мэдээллийг шаардлагын дагуу бүрэн байрлуулах, бараа бүтээгдэхүүнд баталгаат хугацаа олгох, хэрэглэгчийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг асуудлуудад анхаарч ажиллах шаардлагатайг онцлон танилцууллаа.
📍 Түүнчлэн тус худалдааны төвийн ажилтнуудын зүгээс өөрсдийн үйл ажиллагаанд тулгарч буй асуудлын талаар Монополын эсрэг газрын улсын байцаагчдаас асуулт тавьж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой санал бодлоо солилцсон үйл ажиллагаа боллоо.
11/03/2026
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг угтан сургалт зохион байгууллаа
📍 Дэлхийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага /CI/-аас жил бүрийн 03 дугаар сарын 15-ны өдрийг “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр” болгон тулгамдсан асуудлаар уриа дэвшүүлэн, бүтээлч ажлууд өрнүүлэн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 2026 оны хувьд “ Чанартай бүтээгдэхүүн-Найдвартай хэрэглэгч” / Safe Products, Confident Consumers / сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр зарлагдсан.
📍 Монополын эсрэг газраас энэхүү тэмдэглэлт өдрийг бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хэд хэдэн ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь цахимаар худалдаа үйлчилгээ эрхэлдэг нэр бүхий аж ахуй нэгжүүдэд зориулсан сургалт юм.
📍 Тус сургалтад “Гэр медиа” ХХК, “Шоппи” ХХК, “Фрэш Пак” ХХК, “Юбикаб ийтс” ХХК, “Ундрам хан хангай” ХХК гэсэн томоохон аж ахуй эрхлэгчид оролцлоо.
📍 Сургалтаар хэрэглэгчийн мэдээлэл авах эрхийг хангах, захиалсан бараа нь сурталчилгаандаа нийцэж байх, хэрэглэгчийг төөрөгдүүлэхгүй байх, бараа үйлчилгээнд баталгаа олгох, хэрэглэгчийн санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэх зэрэг чухал асуудлуудын талаар мэдээлэл, зөвлөмж өглөө.
📍 Мөн хэрэглэгчид онлайн орчинд бараа, үйлчилгээ сонгон худалдан авахдаа худалдаа эрхлэгчдийн мэдээллийг нягтлах, гэрээний нөхцөлтэй сайтар танилцах, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг урьдчилан судлах зэрэг нь зөв сонголт хийх урьдчилсан нөхцөл болох талаар харилцан санал солилцсон.
📍 Энэхүү сургалт нь хэрэглэгч болон бизнес эрхлэгчдийн хариуцлагатай харилцааг бэхжүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тогтолцоог сайжруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
06/03/2026
СУДАЛГААНД ХАМРАГДАНА УУ
📍Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Бизнесийн үйл ажиллагаа, шударга өрсөлдөөнд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох суурь судалгааг чиглэл бүрээр үе шаттайгаар зохион байгуулах” гэж тусгасны дагуу Монополын эсрэг газраас дараах санал асуулгыг авч байна.
📍"БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙГ ТОДОРХОЙЛОХ" судалгаанд аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч та бүхэн идэвхтэй хамрагдана уу. Баярлалаа
Судалгаанд оролцох линк: https://forms.gle/gtHs3VJcmpX2y1v47
27/02/2026
ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
📍Төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлэх зорилгоор хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг зохион байгуулж байна. Энэхүү судалгаа нь Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу хэрэгжиж байгаа бөгөөд 2026 оны хоёрдугаар сарын 23-наас 28-ны өдрүүдэд цахимаар явагдана. Судалгааны үр дүнд үндэслэн байгууллагын 2025 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийж, цаашид хэрэгжүүлэх сайжруулах арга хэмжээг тодорхойлох болно.
📍Иймд төрийн байгууллагаас үйлчилгээ авсан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд Та бүхнийг судалгаанд идэвхтэй оролцохыг урьж байна.
Та дараах цахим холбоосоор судалгаандаа хамрагдана уу
https://shorturl.at/4OglU
27/02/2026
ШУУРХАЙ ШТАБЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
📍Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөц, хангамжийг нэмэгдүүлэх, тээвэр, логистикийн үйлчилгээг сайжруулах, үнийн үнийн зохиомол өсөлтийг хянах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, удирдлагаар хангах үүрэг бүхий Шуурхай штабын ээлжит хурал 2026.02.26-ны өдөр хуралдлаа.
📍Хуралдаанаар төмс, хүнсний ногооны нөөц, хангамж нийлүүлэлтийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар болон Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махны нийлүүлэлт, тулгамдаж буй асуудлуудын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг тус тус сонсож, хэлэлцүүлэв.
📍Цаашид хүнсний бүлгийн бараа, бүтээгдэхүүний урт хугацааны нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар урт болон дунд, богино хугацааны бодлого шийдлийн саналыг боловсруулж танилцуулах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх талаар Шуурхай штабын дарга, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд штабын гишүүдэд үүрэг болгов.
21/01/2026
МАХНЫ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
📍 Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн албаны хүмүүсийн хамт нийслэлийн зүүн чиглэлийн “Амгалан” зах, “Жанжин” худалдааны төвийн “Малчид мал худалдаалах цэг”-т ажиллаж, худалдаа эрхлэгчидтэй уулзалт хийж, санал хүсэлтийг нь сонсон шийдвэрлэж ажиллалаа.
📍 Хяналт шалгалтын явцад “Амгалан” захад худалдаалагдаж буй махны үнийн хувьд 2025 оны 11-12 сард өсөлттэй байсан бол он гарснаас хойш нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой үнэ харьцангуй тогтворжсон. Харин “Жанжин” худалдааны төвийн “Малчид мах худалдаалах цэг”-т үйл ажиллагаа эрхэлж буй махны худалдаачдын хувьд үнэ төдийлөн өсөөгүй гэсэн тайлбарыг өгч байсан юм.
📍 “Амгалан” захад үхрийн ястай мах 22’500 төгрөг, цул 25’500-28’500 төгрөг, хонины мах гулуузаар килограмм нь 14’000 төгрөг, ястай мах жижиглэнгээр 17’000 төгрөг, цул нь 19’500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин “Жанжин” худалдааны төвийн “Малчид мах худалдаалах цэг”-т үхрийн ястай мах 18’000-19’500 төгрөг, цул 22’000 төгрөг, хонины мах гулуузаар килограмм нь 14’000 төгрөг, ястай нь 16’000 төгрөг, адууны мах 12’500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
📍 Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн тус зах, худалдааны төвийн захиргаа, худалдаачдад махны хангамж, нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах, хэрэглэгчдийн мэдээлэл авах эрхийг хүндэтгэх, махны үнийн өөрчлөлттэй холбоотой нотлогдоогүй бодит бус мэдээлэл түгээх, тогтворгүй байдал үүсгэхэд чиглэсэн мэдээлэл түгээхгүй байхад анхаарах, үндэсний уламжлалт цагаан сарыг угтан худалдааны соёл, хандлагыг дээшлүүлж ажиллах зэрэг асуудлаар чиглэл өгч ажиллалаа.
20/01/2026
ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА
📍 Монополын эсрэг газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай удирдамж батлагдаж, үндэсний уламжлалт баяр цагаан сарыг угтан өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний худалдаа, хангамж нийлүүлэлтийн байдалд хяналт шалгалт хийгдэж байна. Хяналт шалгалтад зах худалдааны төвүүд, сүлжээ дэлгүүрүүд хамрагдаж байна.
📍 Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний худалдаа, нийлүүлэлт, шат дамжлага, үнэ бүрдэлт, зах зээлийн нөхцөл байдлыг судлан тогтоохын зэрэгцээ урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах зорилгоор зах, худалдааны төвүүд болон сүлжээ дэлгүүрүүдэд зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжийг хэрэгжүүлээгүй тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нарийвчилсан шалгалт хийгдэж, хариуцлага тооцож ажиллахаар болсон байна.
📍 Монополын эсрэг газрын зүгээс аж ахуй эрхлэгчдэд лангуу болон үйлчилгээний хэсэгт үнийн мэдээллийг байршуулж хэвших, үнийн өөрчлөлттэй холбоотой үндэслэл бүхий бодит мэдээлэл, төлбөрийн баримтыг хэрэглэгчдэд өгөх, баталгаат хэмжих хэрэгсэл ашиглах, хэмжих нэгж болон хэмжээний талаар мэдээлэл өгч хэвших, хэрэглэгчийн гомдол хүлээн авч шийдвэрлэх журамтай байх, үйлчилгээний соёл, хандлагыг дээшлүүлж ажиллах зэрэг чиглэлээр шаардлага, зөвлөмж өгч ажиллаж байна. Хяналт, шалгалт үргэлжилж байна.