🚉ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН СУУРЬ БҮТЦИЙН ГАЗРЫН ДАРГА Д.МӨНХБАТ: ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРСНООР ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ, БИЧИГТ-ЗҮҮНХАТАВЧ, ХАНГИ-МАНДАЛ БООМТ ТӨМӨР ЗАМААР ХОЛБОГДОХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
Төмөр замын газар
Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтыг оновчтой зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана.
14/05/2026
📌Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.05.14) “Чайна Энержи Групп” ХХК-ийн Туслах ерөнхий захирал Кан Фэнвэй тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.
📌Уулзалтаар “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар болон бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай асуудлын талаар санал солилцлоо.
📌Уулзалтад Зам, тээврийн яамны Төмөр замын бодлого зохицуулалтын газрын дарга, "Тавантолгой төмөр зам"ХХК, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн удирдлагууд болон “Чайна энержи групп” компанийн төлөөлөл болон салбар компанийн ТУЗ-ын дарга нар оролцов.
ЭХ СУРВАЛЖ: Зам, Тээврийн яам
11/05/2026
🇲🇳🇨🇳ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН АНХНЫ ДАМ НУРУУГ АМЖИЛТТАЙ УГСАРЛАА
🚞Төмөр замын газрын Хөдлөх бүрэлдэхүүний хэлтсийн дарга Б.Мөнхбаяр: Шинэ нисэх буудал, “Эмээлт” өртөө, үндэсний ложистикийн төвийг нэг шугамд холбоно.
“Багахангай” өртөөний өргөтгөл, трассын 3️⃣8️⃣-4️⃣2️⃣ км-т хийгдэж буй гүн ухмалын газар шорооны ажил, 4️⃣3️⃣ болон 6️⃣6️⃣ км-т баригдаж буй төмөр бетон гүүрийн угсралт зэргийг 1️⃣0️⃣0️⃣% монгол инженерүүд хийж, гүйцэтгэж байна
29/04/2026
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АСУУДЛААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
📌2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Бээжин хотод Гашуунсухайт-Ганцмод боомтын тээвэрлэлтийн асуудлаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар, БНХАУ-ын Улсын төмөр замын газар, Монголын төмөр зам ТӨХК, Чайна энержи групп ХХК болон Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп ХХК-ийн хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
📌Уулзалтыг хоёр улсын төмөр замын агентлагуудын удирдлагууд ахлан Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын "Хилийн төмөр замын хэлэлцээр"-ийн төсөл, түүнийг дагалдан байгуулах Төмөр замын байгууллага хоорондын "Хилийн төмөр замын гэрээ", Хилийн төмөр замын хамтарсан комиссын хуралдааны протокол зэргийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, дараах байдлаар цаашид ажлын явцыг эрчимжүүлж ажиллахаар тохиролцлоо.
Үүнд:�
📌Дээр дурдсан хоёр улсын Төмөр замын газар, төмөр замын байгууллагуудын 4 талт уулзалтыг сар тутам 1 удаа онлайн байдлаар хийж хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж байх;�2026 оны 5-р сард багтаан хоёр улсын Төмөр замын газар, төмөр замын байгууллагууд Гашуунсухайт, Ганцмод өртөөдөд газар дээр нь ажиллах�"Монголын төмөр зам" ТӨХК, "Чайна энержи Баошэнь төмөр зам" групп ХХК хооронд хамтын ажиллагаагаа сайжруулж, хил дамнасан төмөр замын тээвэр зохион байгуулалтын бэлтгэлийг хангаж, шаардлагатай асуудлаар тухай бүр санал солилцож хамтран ажиллах;�
📌Хоёр төмөр замын байгууллагууд өөрсдийн боловсруулсан Төмөр замын байгууллага хоорондын Хилийн төмөр замын гэрээ, Хилийн төмөр замын хамтарсан комиссын хуралдааны протоколын төслийг албан тоотоор солилцож төслийг тохиролцож байгуулах бэлтгэлийг хангах зэрэг болно.
ЭХ СУРВАЛЖ :Монголын төмөр зам ТӨХК
Уламжлалт морин өртөөг залгамжилсан төмөр зам Монголын хөгжлийн чухал гүүр болж буй энэ цаг үед малчин иргэд та бүхэн дэвшилтэт бүтээн байгуулалттайгаа зэрэгцэн амьдарч, үр өгөөжийг нь хүртэхийн зэрэгцээ ан амьтан, жигүүртнээ хайрлан хамгаалж, говийн эмзэг эко бүсээ хамтдаа хамгаалахыг уриалж байна. Эх сурвалж: Монголын төмөр зам ТӨХК
🎙️SpeakOut: Төмөр замын газрын Суурь бүтцийн газрын дарга Д.Мөнхбат: “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв” ашиглалтад орсноор Монгол Улсад анх удаа галт тэрэгний төвлөрсөн хяналтын систем, хөдөлгөөнийг бодит цагийн горимоор хянах туршилтын систем, аюулгүй байдлын нэгдсэн хяналтын шийдлүүдийг нэвтрүүлнэ. Ингэснээр Сайншанд, Сүхбаатар, Улаанбаатар-2 зэрэг стратегийн чухал ач холбогдолтой өртөөнүүдэд RFID болон CCTV технологид суурилсан хяналтыг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
10/04/2026
МОНГОЛ УЛСАД "ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАХ НЭГДСЭН ТӨВ" АШИГЛАЛТАД ОРЛОО
📌Монгол Улсад галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн удирдлага, хяналтад шилжүүлэх зорилготой “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв”-ийн нээлт өнөөдөр (2026.04.10) боллоо. Уг төслийг Зам, тээврийн яам, Сангийн яам болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран хэрэгжүүлсэн бөгөөд талууд 2021 онд төслийн хэлэлцээрийн протоколыг анх байгуулсан юм.
🍦Төслийн хүрээнд барилгын зураг төслийг 2022-2023 онд боловсруулж, барилга угсралтын ажлыг 2024 оны 3 дугаар сард эхлүүлэн 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулаад байна.
📌Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан оролцож, галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн удирдлага, орчин үеийн технологид суурилан зохицуулах нь салбарын аюулгүй байдал, үр ашиг, шуурхай ажиллагааг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.
📌Тэрээр хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 73 дугаар тогтоолоор төмөр замын салбарын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангуулах, галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн удирдлагаар хангах, суурь бүтэц хооронд тээврийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрыг байгуулсан.
📌Цаашид Төмөр замын газрын үйл ажиллагаагаар дамжуулан, Монгол Улсын галт тэрэгний хөдөлгөөнийг хянах, удирдах, зохион байгуулах үйл ажиллагааг өндөр дэвшилтэт техник, технологийн тусламжтай хэрэгжүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх талаар Засгийн газар, ЗТЯ-ны зүгээс шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.
📌Мөн БНСУ, Монгол Улсын зам тээврийн салбарын хамтын ажиллагаа зөвхөн төмөр замаар хязгаарлагдахгүй, авто тээвэр, агаарын тээвэр, логистикийн салбарт улам бүр өргөжин тэлж, авто замын удирдлагын ухаалаг систем нэвтрүүлэх, агаарын тээврийн либералчилал болон логистикийн төвүүдийг байгуулах чиглэлээр олон чухал төсөл, санал санаачлагыг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
📌Төслийн захиалагчаар ЗТЯ, хэрэгжүүлэгчээр Төмөр замын газар ажилласан бөгөөд санхүүжилтийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хариуцжээ. Барилгын зураг төслийг “Эм Эс Эл “ХХК, захиалагчийн хяналтыг “КАН” ХХК, барилга угсралтын ажлыг “Мандалт констракшн” ХХК болон 100 гаруй инженер, техникийн ажилтнууд хийж гүйцэтгэсэн байна.
📌Нээлтийн ёслолд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чой Жин Вон, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, Төмөр замын газар, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагууд оролцож, тус төвийн барилгын бүтэц, зохион байгуулалттай танилцлаа.
📌Тус төв ашиглалтад орсноор Монгол Улсад анх удаа галт тэрэгний төвлөрсөн хяналтын систем, хөдөлгөөнийг бодит цагийн горимоор хянах туршилтын систем, аюулгүй байдлын нэгдсэн хяналтын шийдлүүдийг нэвтрүүлж байна. Ингэснээр Сайншанд, Сүхбаатар, Улаанбаатар-2 зэрэг стратегийн чухал өртөөнүүдэд RFID болон CCTV технологид суурилсан хяналтыг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
06/04/2026
ТӨМӨР ЗАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН "EATS-1" МАРШРУТЫН УДИРДЛАГЫН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО
ОХУ, Санкт Петербург хотноо зохион байгуулагдсан “Олон улсын тээвэр, логистикийн форум”-ын хүрээнд (2026.04.03) Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын "EATS-1" төмөр замын маршрутын удирдлагын зохицуулах хорооны өргөтгөсөн хуралдаан боллоо.
Хуралдаанд, ОХУ-ын Тээврийн орлогч сайд А.Н.Шило, ТЗХАБ-ын хорооны дарга Антонович Мирослав, НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын Нарийн бичиг Дмитрий Марьсян, Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Юрий Дубин, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээврийн яамны Европтой харилцах хамтын ажиллагааны ерөнхий захирал Бурак Айкан болон гишүүн орнуудын төлөөлөл оролцож, санал солилцон зөвлөлдлөө.
Хуралдаанд, Монгол Улсыг төлөөлөн Төмөр замын газрын Эрдэм шинжилгээ, техник, технологи, судалгааны газрын дарга Л.Булганхүү болон тус зөвлөлийн гишүүн "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Тээврийн асуудал хариуцсан Замын орлогч дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцож, илтгэл хэлэлцүүлэв.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Website
Address
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны гүүр 11, Гэрэгэ тауэр 4-р давхар
Ulaanbaatar
14251
Opening Hours
| Monday | 08:30 - 17:30 |
| Tuesday | 08:30 - 17:30 |
| Wednesday | 08:30 - 17:30 |
| Thursday | 08:30 - 17:30 |
| Friday | 08:30 - 17:30 |
