26/06/2024
#Баярлалаа
АН-ын ҮБХорооны гишүүн, Нягтлан бодогч - Эдийн засагч
26/06/2024
#Баярлалаа
26/06/2024
#Баянголчуудаа
26/06/2024
26/06/2024
БАЯРЛАЛАА
УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа 06.26-ны 00:00 минутад албан ёсоор хааж байна. 16 хоногийн хугацаанд хамтдаа байж, эрч хүчтэй ажилласан сурталчилгааны баг хамт олондоо, дэмжиж ажилласан бүх хүмүүстээ талархсанаа илэрхийлье.
УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч 🔘Цэрэндуламын АЛТАНЦЭЦЭГ
26/06/2024
Эрхэм сонгогч таны энэ оройн амгаланг айлтгая!
2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаа сүүлийн шатандаа орж, бид сонгох эрхээ эдлэх хариуцлагатай цаг хугацааны босгон дээр ирээд байна.
Өнгөрсөн найман жилд манай улс ардчилсан нийгмийг үнэлэх хамгийн чухал үзүүлэлт болох ардчилал, авлига, эрх чөлөөний индексээрээ ухарч, уруудсан харамсалтай он цаг өнгөрчээ.
Хөгжлийн банк, нүүрсний хулгай, ЖДҮ сангийн зээл, боловсролын сангийн зээл, ногоон автобусны хэрэгт төрд хамгийн эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтай нь холбогдож ард түмний боломжоос их наяд, их наядаар нь хулгайлдаг болохоо батлан харуулсан.
Монголын ард түмэн оюунлаг, хөдөлмөрч, тэмцэгч, баялаг намтартай агуу их түүхийн эзэд билээ. Уур бухимдлыг нь хүргэж, тэвчээрийг нь тасалбал ямар ч улс төрийн хүчин, дарангуйлагчийг суудлаас нь ховхолж чадах ард түмнийг эрх баригчид хуурч чадахгүй ээ.
Зүүн төвийн үзэл баримтлалтай коммунист нам төрийн эрхийг удаан хугацаанд барих тусам хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөг уландаа гишгэдгийн гашуун жишээг эрх баригч нам бидэнд харуулж байна. Энэ гажуудлыг өөрчлөх цаг нь болсон.
Ардчилсан нам АЛДАГДСАН НАЙМАН ЖИЛИЙН АЛДААГ ЗАСАХ чадвартай цорын ганц ажил хэрэгч улс төрийн хүчин юм. Баруун төвийн үзэл баримтлалтай Ардчилсан нам эдийн засгаа сэргээж хөгжилд хөтлөх “Эрчимт хөгжлийн 9+90+900 төлөвлөгөө”-г боловсруулснаас Баянгол дүүрэгт хэрэгжүүлэх “Баянгол тэргүүлэх 100” хөтөлбөрт улсын төсвийн зардал, татвар, ипотекийн зээлийн хүү зэргийг бууруулах талаар заалтуудыг тусгалаа.
Эрхэм сонгогч та ардчилсан нийгмийн үнэт зүйл гэдгээ дахин нэг удаа өөртөө сануулж сонголтдоо илүү хэрсүү хандаарай.
Коммунист, дарангуйлагч эрх баригчидтай хатуу хариуцлага тооцож, нэг намын ноёрхлыг таслан зогсоох цорын ганц хүч бол Таны Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрх билээ.
Дарангуйлалд цэг тавьж, бидэнтэй хамтдаа зогсоно гэдэгт итгэж байна. Танд амжилт хүсье, баярлалаа.
Таныг хүндэтгэсэн: УИХ-ын 9 дүгээр тойрог Баянгол дүүрэгт Ардчилсан намаас НЭР ДЭВШИГЧ Цэрэндуламын АЛТАНЦЭЦЭГ
#Баянгол100
26/06/2024
БАЯРЛАЛАА
Бид бүхэн 16 хоногт багатааж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
#Бидний мөрийн хөтөлбөр та бүхэнд хүрсэн гэдэгт найдаж байна.
Уулзалтаас уулзалт шахуу хөтөлбөртөө явлаа.
Нийт #Баянголчууддаа уриалахад бид 3-ыг сонгоно гэдэгт итгэлтэй байна
болцгооё
Гандангийн гэр хорооллын гудамжийг ингэж засаж тохижуулж байлаа. Айл бүрийн хаягжуулалт, шуудангийн хайрцаг, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээтэй, замтай нь бүрэн хүлээлгэж өгч байсан цагаа дурсахад сайхан байна. Тэр цагаас хойш олон жил энэ хөтөлбөр маань үргэлжлээгүй зогссон.
Баянгол оос нэр дэвшиж байгаа Erdene Sodnomzundui Tsedev Tavanchuluu Цэдэвийн Таванчулуу Tserendulam Altantsetseg бид 3 ялалт байгуулбал энэ хөтөлбөрөө заавал цогцоор нь хөгжүүлэх болно оо
БАЯРЛАЛАА БАЯНГОЛЧУУД АА!
100% БАГААР НЬ ДЭМЖЭЭРЭЙ
26/06/2024
БАЯРЛАЛАА БАЯНГОЛЧУУД АА!
100% БАГААР НЬ СОНГОЁ!
УИХ-ын сонгуулийн 9-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч
🔘Содномзундуйн ЭРДЭНЭ
🔘Цэрэндуламын АЛТАНЦЭЦЭГ
🔘Цэдэвийн ТАВАНЧУЛУУ
26/06/2024
Баянголчуудын маань хүлээлгэсэн итгэл миний хүлээх хариуцлага, зүтгэл билээ. Сонгуулийн сурталчилгааны хуульд заасан хугацаанд намайг дэмжиж, итгэл хүлээлгэж байгаа дүүргийнхээ нийт иргэд сонгогчдод баярлалаа.
Баянгол дүүргийн 4, 33 дугаар хорооны иргэддээ БАЯНГОЛ ТЭРГҮҮЛЭХ 100 мөрийн хөтөлбөрөө танилцууллаа
26/06/2024
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 23 ДУГААР ХОРООНД ЮУ ХИЙХ ВЭ?
“Баянгол тэргүүлэх 100” мөрийн хөтөлбөрт багтсан “Гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх төсөл” хэрэгжсэнээр агаар, хөрс, ус, орчны бохирдлыг эрс бууруулна. 💯💯💯
#Баянгол100