03/11/2025
➡ World Bank Mongolia - Дэлхийн Банк дэмжлэгтэйгээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам -ны хэрэгжүүлж буй “Ухаалаг Засаг-2” төслийн хүрээнд “Төрийн цахим худалдан авах ажиллагааны системийн шинэчлэл, хиймэл оюун ухааны модуль хөгжүүлэлт”-ийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер шалгаруулалтыг зарлаж байна.
⏰Хугацаа: 2025 оны 12-р сарын 10-ны өдөр, 15:00 цаг
👉Дэлгэрэнгүй:
https://bit.ly/3JAOkDA
https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1760322156344
************
➡ World Bank Mongolia Financed Smart Government II Project, implemented by the Digital Development, Innovation and Communications invites Proposals from the eligible Bidders for “AI enabled e-Procurement system upgrade” a software project for implementing, developing, and newly deploying the public procurement system of Mongolia.
⏰Deadline: December 10, 2025, 15:00 PM
👉More information:
https://bit.ly/3JAOkDA
https://www.tender.gov.mn/en/invitation/detail/1760322156344
31/12/2024
Худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov/-ийн 2024 оны тоон мэдээллийг хүргүүлж байна.
05/02/2024
МОНПАСС СА ТООН ГАРЫН ҮСЭГ ХЭРЭГЛЭГЧДИЙН АНХААРАЛД
МонПасс СА сайтын SSL гэрчилгээ 2024.02.02-ны өдөр шинэчлэгдсэн тул тус байгууллагын тоон гарын үсэг хэрэглэгчид өөрсдийн ашиглаж буй MonPass client програмаа заавал шинэчилсэний дараа ашиглаарай.
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
30/12/2023
www.tender.gov.mn 2023
Check out this Facebook Post designed by Minava It.
30/12/2023
"Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам"-ын талаар та мэдэх үү?
🔎Хэрэв та тендер шалгаруулалтад оролцсон ч таны тендер шалгараагүй бол шалгарсан тендерийн хуулиар нууцлаагүй хэсэгтэй ажлын 5 хоногийн хугацаанд танилцах эрхтэй.
❗️Гэхдээ харсан мэдээллээ хуулбарлах, дамжуулах хориотой байдгийг мартуузай. 🙂
30/12/2023
🖥 Төр хэвийн үйл ажиллагаагаа явуулах зорилгоор тогтмол худалдан авдаг бараа, үйлчилгээг тасалдалгүй, тендер шалгаруулалт зохион байгуулж хугацаа алдалгүй авах, хувийн хэвшлүүдийг тогтмол орлоготой байлгах, зах зээлийн үнээр бараагаа нийлүүлэх, үйлчилгээгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн худалдан авах ажиллагааны арга нь ЦАХИМ ДЭЛГҮҮРИЙН СИСТЕМ юм.
👩💼 Цахим дэлгүүрийн системд бараа, үйлчилгээгээ байршуулах хүсэлтэй бол та Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан Ерөнхий гэрээгээр худалдан авах тендер шалгаруулалтад оролцоорой.
🖨️ Хэрэв аль хэдийн байршсан бараа, үйлчилгээг нэмэлтээр нийлүүлэх хүсэлтэй бол өөрийн танилцуулгаа албан бичгийн хамт бидэнд хүргүүлээрэй.
❗️ Харин та захиалагч байгууллагын ажилтан бол Цахим дэлгүүрийн системд байршсан бараа, үйлчилгээг зөвхөн эндээс л худалдан авах үүрэгтэйгээ санаарай.
30/12/2023
👩🏫 Тендер бэлтгэх үйл ажиллагааг хялбарчлах, тендерийн үнэлгээг хурдан шуурхай, үнэн бодит мэдээлэлд үндэслэн шударга хийх, цаашид хиймэл оюун ухааныг ашиглан тендер үнэлэх зорилгын суурь болсон МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦООНЫ ДЭД СИСТЕМ-ийн 2023 оны тоон мэдээллийг танилцуулж байна.
📑 Тус дэд системийн хүрээнд холбогдсон мэдээллүүдийг та тендерийн материалдаа хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд гагцхүү холбогдох үндсэн системүүд дээрх мэдээллийнхээ бүрэн бүтэн, үнэн зөв байдлыг хангахад л болно.
❗️ Хэрэв та үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж байгаа бол тус мэдээллүүдийг тендерт хавсарган ирүүлэхийг шаардахгүй бөгөөд ингэж ирүүлсэн мэдээллийг үнэлгээнд харгалзан үзэхгүйг анхаараарай.
30/12/2023
"Худалдан авах ажиллагааны цахим систем" /www.tender.gov.mn/-д 2023 оны байдлаар 21048 оролцогч бүртгэлтэй байгаа ба үүнээс 6984 нь тендер шалгаруулалтад оролцож, давхардсан тоогоор 54670 санал илгээсэн байна.
30/12/2023
❓ Төрийн худалдан авах ажиллагааны гэрээ, гэрээний гүйцэтгэлийн мэдээллийг бүртгэж, олон нийтэд ил болгоод 3 жил болж байгааг та мэдсэн үү?
🕵️♂️ Цахим системийн портал хуудасны Тендер шалгаруулалт цэсний Тендер шалгаруулалтын үр дүн дэд цэснээс үзэж танилцаарай.
‼️Гэрээний мэдээлэл байхгүй бол захиалагч байгууллагад нь хандан мэдээллээ ил тод байршуулах тухай шаардлага тавих бүрэн эрх танд бий шүү.
🧐 Хэрэв та тендер шалгаруулалтад шалгаран ажил гүйцэтгэсэн, бараа нийлүүлсэн эсхүл үйлчилгээ үзүүлсэн бол энэ тухай мэдээллээ тухай бүр цахим системд бүртгэснээр захиалагчаас санхүүжилтээ нэхэмжлэх боломжтойгоос гадна таны ижил төстэй гэрээний түүх болон үлдэж, дараа дараагийн тендерийн материалаа бэлдэхэд илүү хялбар болгох давуу талтай.