23/04/2026
📌 ХҮХХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС “ӨВРИЙН ДЭВТЭР” ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛЫН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА. 😍🤗
2026-04-23
тун удахгүй...
23/04/2026
📌 ХҮХХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС “ӨВРИЙН ДЭВТЭР” ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛЫН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА. 😍🤗
2026-04-23
22/04/2026
Монголбанкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд оролцохыг урьж байна
Монголбанкнаас санаачлан жил бүр их, дээд сургуулиудын оюутны дунд эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд эрдэм шинжилгээний бүтээлүүдийг орон сууцны зах зээл, уул уурхайн бус экспорт, уур амьсгалын өөрчлөлт, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө, үл хөдлөх хөрөнгө, банк санхүүгийн салбар, зээлийн хүүний бүтэц, бууруулах боломж, ногоон тогтвортой санхүүжилт зэрэг өргөн хүрээний сэдвээр хүлээн авна.
Уралдаанд ирүүлэх бүтээлүүдийг 2026.05.08-ны өдрийн 16:00 цаг хүртэл Монголбанкны бичиг хэрэгт цаасан хэлбэрээр болон [email protected] и-мэйл хаягт цахим хэлбэрээр хүлээн авах тул бүтээлээ ирүүлэхийг урьж байна.
Эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааны удирдамж:
https://www.mongolbank.mn/file/975eba7a57fe2706cc0f65899380bf81/files/udirdamj.pdf
#Монголбанк | |
22/04/2026
Нийслэлийн Байгаль орчны газраас уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар, эрсдэл, түүнд дасан зохицох арга хэмжээний талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх,иргэдийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутнуудын дунд болзолт уралдаан зарлаж байна.
Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
01/04/2026
Р.ЧОЙНОМЫН НЭРЭМЖИТ ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА...
✅Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 42 дугаар тогтоолоор Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн суралцагчдын дунд “Эх орон”, “Эрх чөлөө” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна.
✅Зохиолч Р.Чойномын уран бүтээлийн өв, үзэл санаа, утга зохиол дахь байр суурийг олон нийтэд сурталчлан таниулж, үндэсний соёл, оюуны өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачууд, өсвөр үеийнхнийг уран зохиолоор дамжуулан монгол орон, түүх, соёлын мэдлэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэсний бахархал, соёлын үнэт зүйлсийг бий болгох, бүтээлч сэтгэлгээ, авьяас билгийг нээн хөгжүүлэхэд уралдааны зорилго оршино.
👉Уралдаанд:
📌Дунд ангийн суралцагчид –“Эх орон” сэдэвт эсээ
📌Ахлах ангийн суралцагчид – “Эрх чөлөө” сэдэвт эсээгээр оролцох бөгөөд оролцогчид бүтээлээ 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дотор өөрийн сургуулиар дамжуулан аймаг, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлнэ.
🔗Удирдамжийн холбоос:
https://drive.google.com/file/d/13P7-S4X_v22eXi38Ib1eUY0UGhVbB1R7/view?usp=sharing
ParliamentMN
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
Монголын Зохиолчдын Эвлэл - Writers' Union of Mongolia
Р.Чойном /ӨД сан/
01/04/2026
04/02/2026
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ЛОГО БҮТЭЭХ
УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Байгалийн түүхийн музей нь "Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей" болон
өргөжиж буйтай холбогдуулан байгууллагын алсын хараа, үнэт зүйл, шинжлэх ухаанч
байдлыг илэрхийлсэн шинэ лого, брэндингийн өнгө төрхийг (Visual Identity) тодорхойлох
шилдэг бүтээлийг шалгаруулахад оршино.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей нь байгалийн бүтэц, бүрэлдэхүүн,
тэдгээрийн шүтэлцээт харилцаа, хувьсал, өөрчлөлтийн шинж чанар, зүй тогтлыг
илэрхийлсэн шинжлэх ухааны ач холбогдол, үнэ цэнтэй цуглуулга, дэвшилтэт технологи,
инновацад суурилсан үзмэр, үзүүллэг бүхий нийгэмд чиглэсэн олон нийтийн оролцоотой
соён гэгээрэл, албан бус боловсролын үйлчилгээ эрхэлдэг, үндэсний хэмжээний соёл,
шинжлэх ухааны байгууллага юм.
Алсын хараа: “Эрдэм шинжилгээ, инновац, боловсрол, тогтвортой хөгжлийн
үзэл баримтлалд тулгуурласан Монгол орны байгаль, нийгэм, соёл, түүхийн өвийг
дэлхийн шинжлэх ухааны нээлтийн салшгүй хэсэг болгосон Азийн тэргүүлэх байгалийн
шинжлэх ухааны музей болно”.
Эрхэм зорилго: “Байгаль, соёлын өвийг судлах, хамгаалах, цуглуулах, хадгалах,
сурталчлах арга замаар байгаль орчны боловсрол, тогтвортой хөгжил, насан туршийн
суралцахуй болон олон улсын хамтын ажиллагааг дэмжсэн, Монголын соёл, байгалийн
өвийг онцлон таниулсан, эрдэм шинжилгээ, боловсрол, мэдлэгийн төв болон хөгжинө”.
Хоёр. УРАЛДААНЫ ЗОРИЛГО
Соёл, байгалийн өвийг өвлөн уламжлуулсан, боловсрол, танин мэдэхүй, эрдэм
шинжилгээ, шинжлэх ухааны үндэсний дархлааг илэрхийлсэн, олон улсын стандартад
нийцсэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шинэ дүр төрхийг тодорхойлох
орчин үеийн брэндбүүк (Brandbook) бий болгох лого бүтээх.
Гурав. ЛОГОД ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА
3.1. Агуулгын шаардлага:
3.1.1. Байгалийн түүх ба хувьсал буюу шинжлэх ухаанч байдлыг тодотгох:
Музейн үйл ажиллагаа нь зөвхөн үзмэр үзүүлэх бус, судалгаа, эрдэм
шинжилгээ, танин мэдэхүйн төв гэдгийг лого болон өнгө төрхөөр
дамжуулан олон нийтэд таниулах.
3.1.2. Үндэсний дархлаа, тогтвортой хөгжил ба онцлогийг тусгах: Монгол
орны өвөрмөц байгаль, палеонтологийн олдвор (үлэг гүрвэл г.м),
биологийн олон янз байдлыг орчин үеийн дизайны шийдэлтэй хослуулан
"Үндэсний" гэх статусыг илэрхийлэх.
3.1.3. Олон улсын жишигт нийцэх: Дэлхийн томоохон байгалийн шинжлэх
ухааны музейдтэй (Жишээ нь: Smithsonian, Natural History Museum
London) өрсөлдөхүйц, ойлгомжтой, минималист, хүчирхэг визуал кодыг
бүтээх.
3.1.4. Хэрэглээний уян хатан байдал: Шинэ лого нь дижитал орчин, хэвлэмэл
материал, сувенир болон барилгын гадна фасадад ашиглахад
тохиромжтой, олон хувилбараар хөрвөх чадвартай байх.
3.2. Өнгөний шийдэл:
Шинжлэх ухааны музейд тохиромжтой орчин үеийн өнгөний палитр санал болгох.
3.3. Дизайны шаардлага:
3.3.1. Энгийн ойлгомжтой, давтагдашгүй шийдэлтэй
3.3.2. Том, жижиг хэмжээнд ялгарах /баннер, товч, хэвлэл, дижитал/
3.3.3. Өнгөт болон хар-цагаан хувилбарт хэрэглэх боломжтой
3.4. Техникийн шаардлага:
Оролцогч дараах материалыг бүрдүүлнэ.
3.4.1. ВЕКТОР ФАЙЛ:
Лого нь вектор форматтай байх ба дараах өргөтгөлүүдийн аль нэгээр
ирүүлнэ.
• AI /Adoe Illustrator/
• EPS
• SVG
3.4.2. ЗУРГИЙН ФАЙЛ:
Логог дараах зураг форматтай хавсаргана.
• PNG /дэвсгэргүй тунгалаг/
• JPG /цагаан дэвсгэртэй/
• Техникийн үзүүлэлт: Нягтаршил – 300 dpi, өргөн – хамгийн багадаа
3000 рх байх ба өнгөт хувилбар, хар-цагаан хувилбар, нэг өнгийн
/mono/ хувилбар байвал давуу тал болно.
3.5. Брэндингийн өнгөний санал: Шинжлэх ухааны музейд тохиромжтой орчин
үеийн өнгөний палитр санал болгох.
3.6. Тайлбар бичвэр /1 хуудас/
3.7. 3.8. Логоны санаа, бэлгэдэл, утга агуулгын тайлбар
Хэрэглээний жишээ /баннер, постер, үнэмлэх, нэрийн хуудас, сошиал пост дээрх
жишээ/
3.9. Текстийн шаардлага буюу албан ёсны нэршил
3.9.1. Монгол хэл: БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
3.9.2. Англи хэл: NATIONAL MUSEUM OF NATURAL SCIENCE
3.9.3. Текстийн өнгөний код
Дөрөв. ХАМРАХ ХҮРЭЭ
Уралдаанд мэргэжлийн дизайнер, зураач, урлагийн сургуулийн оюутнууд болон
график дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг студи, агентлагууд нээлттэй
оролцоно. Уралдаан нь үндэсний хэмжээнд зарлагдах бөгөөд нэг оролцогч 2-3 хувилбар
бүтээлээр оролцож болно.
Тав: БРЭНДИНГИЙН КОНЦЕПЦЫН ЧИГЛЭЛҮҮД
Уралдаанд оролцогчдод чиглэл өгөх үүднээс дараах гурван гол шугамыг баримталж
болно.
5.1. 5.2. Залгамж чанар: Хуучин музейн түүхийг шинэ нэршилтэй хэрхэн уялдуулах.
Инноваци: Шинжлэх ухааны ололт, ирээдүй рүү чиглэсэн тэмүүлэл.
5.3. Эко-дизайн: Байгаль эх, амьд организмын шүтэлцээг илэрхийлсэн натурал өнгө,
хэлбэр дүрс.
Зургаа. ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
№ Шалгуур 1 Алсын хараа, эрхэм зорилгод нийцсэн байдал Үзүүлэлт
30%
2 Дизайны чанар, өвөрмөц шийдэл бүхий бүтээлч
шинэлэг байдал 25%
3 Үндэсний ба орчин үеийн хослол 20%
4 Ашиглагдах боломж, уян хатан байдал 15%
5 Танигдах чадвар, онцлог байдал 10%
Долоо. ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
Шагналын сан: 2,000,000.0 төгрөг. Шилдэг нэг бүтээлийг шалгаруулах ба уралдааны
шилдэг бүтээл нь Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн албан ёсны лого болно.
Шагнал:
• Өргөмжлөл,
• Мөнгөн шагнал,
• Үнэ бүхий зүйл
Найм. ЗОХИОГЧИЙН ЭРХ
8.1. Шалгарсан логоны онцгой ашиглах эрхийг зохион байгуулагч байгууллага
8.2. 8.3. эзэмшинэ.
Зохиогчийн нэрийг албан ёсоор дурдана.
Логоны дизайн дээр жижиг засвар, адаптаци хийх эрх зохион байгуулагчид
хадгалагдана.
Ес. ХУГАЦАА
9.1. Уралдааны зарласан өдөр: 2026.01.19
9.2. Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: 2026.02.10
9.3. Шалгаруулалтын хугацаа: 2026.02.16
Арав. ХОЛБОО БАРИХ
• Утас: 70000172, 86088699, 99037732
• И-мэйл: [email protected]
• Вэб сайт: www.nhm.gov.mn
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ЗАХИРГ
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ЛОГО БҮТЭЭХ УРАЛДААН
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн лого бүтээх уралдааны хугацаа сунгагдлаа.
Та доорх QR кодыг уншуулж уралдааны удирдамжтай танилцана уу.
Бүтээл хүлээн авах хугацаа: 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал.
Холбоо барих цахим шуудан: [email protected]
Утас: 99037732, 86088699
04/02/2026
“Дижитал ертөнцөд хүн хоорондын харилцаа яагаад чухал болох талаар найздаа захидал бичээрэй” өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдааны удирдамж
www.zipcode.mn
Дижитал ертөнцөд хүн хоорондын харилцаа яагаад чухал болох талаар найздаа захидал бичээрэй” өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдаан зарлагдлаа
Дэлхийн шуудан холбооноос 55 дахь удаагаа зарлаж буй өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хороо Улсын хэмжээнд 10 дахь жилдээ Монгол шуудан ХК-тай хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн уралдааныг дижиталжиж байгаа дэлхий ертөнцөд хүн хоорондын холбоо, амьд харилцаа яагаад чухал вэ гэдгийг эргэцүүлэн бодож, эдгээр бодол, эргэцүүллээ найздаа хаягласан захидлаар илэрхийлэхэд дэлхийн өнцөг булан бүрийн өсвөр насны хүүхдүүдийг уриалж байгаагаараа онцлогтой.
Сэдвийн хүрээнд хамгийн сайн бичсэн15 сурагч, уралдааны сэдэв, зорилгыг сурагчдад ойлгуулж сургууль, анги хамт олноо идэвхтэй зохион байгуулж оролцсон 5 нийгмийн ажилтныг тус тус шалгаруулна.
“Дижитал ертөнцөд хүн хоорондын харилцаа яагаад чухал болох талаар найздаа захидал бичээрэй” өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдааны удирдамж
Нэг. Уралдааны зорилго:
· Өсвөр насны хүүхдүүдэд шуудангийн үйл ажиллагааг сурталчлах, захидал бичих соёлыг түгээх, хүүхдүүдийн зохион бичих, хүсэл мөрөөдлөө илэрхийлэх, өөрийгөө хөгжүүлэхэд туслах
· Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гар утасны хэрэглээг хязгаарлах, сургууль, анги хамт олны болон гэр бүлийн орчинд хүн хоорондын амьд харилцаа, харилцан ойлголцол ямар чухал болохыг ойлгуулах, хүүхэд багачуулд энэ талаар эргэцүүлэн бодох боломжийг олгох,
· Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллах
Хоёр. Сэдэв:
“Дижитал ертөнцөд хүн хоорондын харилцаа яагаад чухал болох талаар найздаа захидал бичээрэй”
Гурав. Хамрах хүрээ, хугацаа:
Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын бүх сургуулийн 9-15 насны сурагчдын дунд зохион байгуулна.
Хугацаа: Захидлыг орон даяар 2026 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Монгол Шуудан ХК-ийн орон нутаг болон Улаанбаатар хотын бүх салбарт ХХЗХ-ны хаягаар хүлээн авна.
Захидал хүлээн авах хаяг: ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Метро бизнес төв, А корпус, 5 давхар
Сүхбаатарын гудамж-13
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033
Дөрөв. Оролцогчид тавигдах шаардлага:
- Захидлын үндсэн элементүүд мэндчилгээ, үндсэн эх, төгсгөлийн үг, он, сар өдөр, гарын үсэг зэргийг агуулсан байх;
- Захидлыг 700-800 үгэнд багтааж бичих;
- Сурагчийн анги, сургууль, холбоо барих мэдээлэл тодорхой байх;
- Зөвлөгөө өгч хамтран ажилласан нийгмийн ажилтын нэрийг дурдсан байх;
- Захидлыг марк нааж зөвхөн шуудангаар илгээх;
- Захидлын дугтуй дээрх хаягийг сурагч өөрийн гараар зааврын дагуу тодорхой бичих /тусгай хэрэгцээт сурагчдаас бусад/;
Сургуулийн нийгмийн ажилтанд тавигдах шаардлага:
- Захидлын уралдаанд сурагчдаа идэвхтэй хамруулсан байх;
- Уралдааны сэдэв агуулгыг сурагчдад ойлгуулж таниулсан байх;
- Захидлын агуулга, найруулгад зөвлөгөө өгсөн байдал
Тав. Уралдаан дүгнэх журам :
- Сурагчийг шалгаруулах: Уралдаанд ирсэн захидлыг дөрвөн үе шаттайгаар шүүж нийт 15 хүүхдийн захидлыг 1-5 байранд шалгаруулна.
- Багшийг шалгаруулах: Сүүлийн 3 шатны шалгаруулалтад хамгийн их захидал тэнцсэн сургуулийн нийгмийн ажилтныг 1-5 байранд шалгаруулна.
Зургаа.Шагнал, урамшуулал :
Сурагч:
1-р байр: 1 сурагч Өргөмжлөл, 500,0 мянган төгрөг
2-р байр: 2 сурагч Өргөмжлөл, 400,0 мянган төгрөг
3-р байр: 3 сурагч Өргөмжлөл, 300,0 мянган төгрөг
4-р байр: 4 сурагч Өргөмжлөл, 200,0 мянган төгрөг
5-р байр: 5 сурагч Өргөмжлөл, 100,0 мянган төгрөг
Нийгмийн ажилтан:
1-р байр: 1 нийгмийн ажилтан Өргөмжлөл, 500,0 мянган төгрөг
2-р байр: 1 нийгмийн ажилтан Өргөмжлөл, 400,0 мянган төгрөг
3-р байр: 1 нийгмийн ажилтан Өргөмжлөл, 300,0 мянган төгрөг
4-р байр: 1 нийгмийн ажилтан Өргөмжлөл, 200,0 мянган төгрөг
5-р байр: 1 нийгмийн ажилтан Өргөмжлөл, 100,0 мянган төгрөг
Үндэсний ялагч буюу тэргүүн байранд шалгарсан сурагчийн захидлыг Англи хэл рүү хөрвүүлэн Дэлхийн шуудан холбооны өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдаанд илгээнэ.
Долоо. Удирдамж хүргэх:
Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын бүх сургуулийн захиргаанд захидал бичгийн уралдааны албан бичиг, удирдамжийг Монгол шуудан ХК-иар дамжуулан хүргүүлнэ.
Найм. Хэвлэн нийтлэх:
Захидлын уралдааны мэдээ, мэдээллээр дамжуулан Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагааг хүүхэд багачууд, олон нийтэд сурталчлан таниулах, шуудангийн хаягийн бичвэрийг хэрэглээнд төлөвшүүлэх зорилгоор уралдаанаас шалгарсан бүтээлүүдийг тус хорооны www.crc.gov.mn, www.ekids.mn, www.zipcode.mn цахим хуудас болон олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлан нийтэлнэ.
Ес. Шуудангийн нэгдсэн кодын мэдээлэл:
Өөрийн оршин суугаа газрын шуудангийн нэгдсэн кодын мэдээллийг www.zipcode.mn цахим хуудаснаас авах боломжтой.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
ZIPCODE | Харилцаа холооны зохицуулах хороо Хаяг: Метро бизнес төв, А корпус, 5-р давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг УБ 14201-0033
14/11/2025
“ХУУЛЬ БА ШУДАРГА ЁС” БҮТЭЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА
“Шударга, ил тод эрх зүйт төрийг — үгээрээ, бүтээлээрээ бүтээцгээе!”
Европын Холбооны санхүүжилтээр Олон Улсын Эрх зүйн Хөгжлийн Байгууллагын хэрэгжүүлж байгаа “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” 2024–2026 төслийн хүрээнд Монгол Улсын эрх зүйн тогтолцоо, хууль, шүүхийн байгууллагын талаарх эрх зүйт төрийн үнэт зүйлийг сэтгүүл зүйн бүтээлд тайлбарлах замаар шүүхийн бие даасан, хараат бус байдал, болон шүүх үйл ажиллагааны ил тод, шударга байдлыг олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр хүргэх зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулж байна.
Уралдаанд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, хуульч, судлаач, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, сошиал медиа контент бүтээгчид, нөлөөлөгчид оролцох боломжтой.
Бүтээл нь сэтгүүл зүйн ажлын арга барилыг ашигласан байх бөгөөд:
Телевизийн бүтээл, нэвтрүүлэг;
Подкаст, радио нэвтрүүлэг;
Нийгмийн сүлжээний контент (видео, цуврал кампанит ажил гэх мэт);
Сэтгүүл зүйн нийтлэл, өгүүлэл, сурвалжилга зэрэг төрлөөр хүлээн авна.
Бүтээлд тавих шаардлага:
2025 оны 10-р сарын 27-оос 12-р сарын 15-ны хооронд хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр олон нийтэд түгээсэн байх;
Нийтлэл, нэвтрүүлэг, контентын агуулга, өгүүлэмж өмнө нь ямар нэг суваг, платформоор түгээсэн бүтээлтэй давхцахгүй байх;
Баримт нотолгоонд тулгуурласан, бодит байдалд нийцсэн, ёс зүйтэй мэдээлэлтэй байх;
Видео, аудио бүтээл 20 минутаас хэтрэхгүй байх, нийтлэл, бичвэр хэмжээ 2000 үгээс хэтрэхгүй байх;
Бүтээлийг цахим хэлбэрээр (видео, аудио, бичгийн гм) эх файлын хамт нийтэлж, нэвтрүүлсэн холбоостой нь ирүүлнэ.
Шагналын сан
• Нэгдүгээр байр (1): 8 сая төгрөг
• Хоёрдугаар байр (1): 5 сая төгрөг
Бүтээл хүлээн авах хугацаа
2025 оны 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 15-ыг хүртэл
Бүтээл хүлээн авах цахим хаяг: [email protected]
Холбоо барих утас: +976-11-320904
https://www.judcouncil.mn/site/news_full/15478
14/11/2025
"Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН-2026" ЗАРЛАЛАА
Монгол Улсын Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн 17 дахь удаагийн уралдаан зарлалаа.
📚Илтгэлийн ерөнхий сэдэв:
“Монгол Улсын Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлал: Ардчилсан сонгууль”
🎓Оролцох ангилал:
• Судлаачийн ангилал
• Оюутны ангилал
Удирдамж:
https://drive.google.com/file/d/1ZAh7nO5F9TXLxZ1oUl85ZIjz7jMV9TJQ/view?fbclid=IwY2xjawOCXaBleHRuA2FlbQIxMABicmlkETE4M0R1TExTdlRnSzFQVlRGc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHu1tG6JEyyR633H9fuqFHYFUvNrqZ7-wADgEV2n-hYa0r12oI53COI1rFsco_aem_K1ubv6lAKEl-KzJFpZgyqg
🗓️ Илтгэл хүлээн авах хугацаа:
2025 оны 12-р сарын 30-ны 17:00 цаг хүртэл
(Цаасаар болон цахимаар илгээх)
📬 Илгээх хаяг:
[email protected]
[email protected]
📞 Холбоо барих:
89340007 – Хууль зүйн үндэсний хүрээлэн
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор уншина уу.
https://m-election.mn/news/17274137732091&id=1763016849460671
14/11/2025
📖 “Сургаалын зохиолоос суралцъя” улсын VII уралдаан эхэллээ!
Монгол хүн бүрийн оюун санаанд гэрэл түгээж, өвгөдийн сургаалаар зөв монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой “Сургаалын зохиолоос суралцъя” улсын уралдаанаа энэ жил “Чингис хааны билиг сургаал” сэдвээр зарлаж байна. Уралдааны эхний шатанд эсээ бичиж, хоёрдугаар шатанд илтгэл тавьж, гуравдугаар шатанд багаар өрсөлдөн телевизийн нэвтрүүлэгт оролцоно.
👩🎓 Хамрах хүрээ: ЕБС-ийн 7–12 дугаар ангийн сурагчид, коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийн 1–2 дугаар дамжааны оюутнууд.
📖 Сэдэв: Ардын багш, Төрийн соёрхолт Ш.Чоймаагийн “Чингис хааны билиг сургаал” ном.
🏆 Шагнал урамшуулал:
🥇 Тэргүүн байр: 2,000,000₮ + ном авах эрхийн бичиг
🥈 Дэд байр: 1,000,000₮ + ном авах эрхийн бичиг
🥉 Гуравдугаар байр: 600,000₮ + ном авах эрхийн бичиг
🎖 Тусгай байр: 300,000₮ + ном авах эрхийн бичиг
🌟 Шилдэг 50 оролцогч бүгд шагналтай.
⏰Хугацаа: 2025.10.17 – 2025.11.15
📬 Эсээгээ илгээх аргууд:
✅Уралдааны бүртгэлийн цахим холбоосоор (Google form)
✅“Азхур” компанийн байранд биечлэн
✅Шуудангаар
✅“Сургаалын зохиолоос суралцъя” фэйсбүүк пэйжийн чатаар
📩 Холбоо барих:
📧 [email protected]
☎️ 7000-2400, 80233122, 88919936
Удирдамжтай дараах холбоосоор бүрэн танилцана уу.
https://duuren.life/post/12146
✨ Өвөг дээдсийн сургаал шиг, тэр дундаа Их эзэн Чингис хааны билиг сургаал шиг үнэтэй нь монгол хүнд үгүй.
#СургаалынЗохиолоосСуралцъя #ЧингисХааныБилигСургаал #ЗөвМонголХүн
09/08/2025