Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Share

Монгол Улсын Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Photos from Хууль зүйн туслалцааны төв's post 21/05/2026
20/05/2026

🔷 ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ – 2026 ✅
📅 2026 оны 05 дугаар сарын 21–22-ны өдрүүдэд
📍 Дархан-Уул аймаг-т болно.

20/05/2026

ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО

🔹Хүүхдийн сайн сайхан, эцэг, эх, асран хамгаалагчийн ажил, амьдралын тэнцвэрийг хангах гэр бүлд ээлтэй нийгмийн орчин бий болгохыг Засгийн газар чухалчилж байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэр бүлийг дэмжих үйл ажиллагаа тухайлбал, шууд хэлбэрээр мөнгөн дэмжлэг олгох, бусад хэлбэрээр буюу орон сууц, татварын дэмжлэг үзүүлэх, ажил, амьдралын тэнцвэрийг хангах, гэр бүлийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, эдгээртэй холбогдуулан төрийн болон орон нутгийн хэрэгжүүлэх чиг үүрэг, санхүүжилтийн асуудлыг зохицуулж, тодорхойлсон "Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай" анхдагч хуулийн төслийг боловсруулсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

🔹Хүүхэдтэй залуу гэр бүл, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл анх удаа ипотекийн зээлээр орон сууц худалдан авахаар ипотекийн зээлийн зорилтот бүлгийн жагсаалтад орсон тохиолдолд тэргүүн ээлжинд хамруулах, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах, түрээсийн орон сууцанд хамруулах байдлаар орон байртай болгох зохицуулалт энэ хуулийн төсөлд туссан.

🔹Хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авахад нь зориулж ажлын цагийг богиносгох, ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаа ажилтанд гэрээсээ, эсхүл зайнаас ажиллах боломжоор хангах, байгууллагын цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ ажиллуулах зэрэг ажилтны нийгмийн баталгааг хангахад чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхийг ажил олгогч хөдөлмөрийн дотоод хэм хэмжээндээ тусган хэрэгжүүлж, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахад чиглэсэн заалтууд мөн туссан.

🔹Жирэмсэн эх, ихэр хүүхдийн тэтгэмж, цалинтай ээж, “Алдарт эх” одонгийн урамшуулал, хүүхдийн мөнгөн тэтгэмж зэрэг мөнгөн тэтгэмжүүдийг хүн амыг өсгөх бодлогын хүрээнд Нийгмийн халамжийн тухай хуулиас тусгаарлаж энэ хуулиар зохицуулахаар тусгасан юм.

Photos from Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам's post 20/05/2026

ДОКТОР ЧАН ХИ ЛИ-Г МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР “НАЙРАМДАЛ” МЕДАЛИАР ШАГНАЛАА

🔹Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал доктор Чан Хи Ли-г манай улсын гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хөгжилд олон жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулсныг талархан үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх Т.Энхтүвшин гардуулан баяр хүргэлээ.

🔹Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Доктор Чан Хи Лигийн мэргэжлийн ур чадвар, тууштай манлайлал, чин сэтгэлийн хамтын ажиллагаа нь Монгол Улсад нийгмийн түншлэл, хөдөлмөрийн харилцаа, зохистой хөдөлмөр эрхлэлтийг бэхжүүлэхэд бодит үр дүн авчирсныг онцлон тэмдэглэсэн.

🔹Тэрбээр, иргэдийн хөдөлмөр эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний хөдөлмөр эрхлэх суурь эрхүүдийг олон улсын жишигт нийцүүлэх, эрх ашгийг хамгаалах, бүтээмж, үнэлэмжийн шударга тогтолцоог бэхжүүлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллах, хөдөлмөрийн хяналтын механизмыг сайжруулах зэрэг чухал асуудлыг зохицуулж буй хуулиудын шинэчлэлийг амжилттай хийхэд бодитой хувь нэмэр оруулсанд салбарын сайдын зүгээс болон албан хаагчдынхаа нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийллээ.

🔹Ноён Чан Хи Ли хөдөлмөрийн хяналтын чухал конвенц болох Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын 129, 81 дүгээр конвенцод нэгдэх асуудалд манлайлж, Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлсэн Т.Аубакир сайдыг сайшаан, “Хөдөлмөрийн харилцааны тогтвортой орчныг бүрдүүлэх цаашдын хамтын ажиллагаа улам бүр өргөжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Олон улсын хөдөлмөрийн байгууллага - International Labour Organization

Photos from Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам's post 20/05/2026

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙГ ДЭМЖЛЭГ ТУСЛАЛЦАА ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ЗОРИЛТОТ ХЭСЭГТ ЧИГЛҮҮЛНЭ

🔹Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.

🔹Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2012 онд батлагдсанаас хойш өөрчлөгдөөгүй юм.

🔹Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлж, халамжийг нэн шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэх, ядуурлыг бууруулах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн тэгш байдлыг хангах, салбар хоорондын уялдааг сайжруулахад анхаарлаа.

Хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгалаа:
✅Нийгмийн халамжийн бодлогыг хүн амыг өсгөх, гэр бүлийн хөгжил, эх, хүүхдийг дэмжих бодлогоос зааглаж, төсөвлөж, хэрэгжүүлэх;
✅Халамж нэн шаардлагатай зорилтот бүлгийг оновчтой тодорхойлж тэдэнд чиглүүлэх, тэднийг эдийн засаг, нийгмийн эрсдлээс хамгаалах, ядуурлыг бууруулах бодлоготой уялдуулах;
✅Халамжийн үйлчилгээнд хамрагдах иргэнийг тодорхойлох явцыг авилга ашиг сонирхлоос ангид байлгах;
✅Хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээнд суурилсан олон талт үйлчилгээг хүргэх;
✅Халамжийн олон хөтөлбөрүүдийг нэгтгэх, багцлах, хэрэгцээнд нийцсэн оновчтой болгох;
✅Хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэдийг халамжаас хараат бус байлгах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамруулж тэдний амьжиргааг дэмжих, тогтмол орлоготой ажлын байртай болгох, бие даан амьдруулах, улмаар ядуурлаас аажмаар гаргах;
✅Кейс менежментэд суурилсан нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг мэргэжлийн төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор хүргэх, ингэснээр шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх;
✅Халамж шаардлагатай өрх, иргэдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн халамжийн олон хувилбарт үйлчилгээг нэвтрүүлэх;
✅Байгалийн гамшиг, гэнэтийн аюулт үзэгдэл, эрсдэлт нөхцөлийн сөрөг нөлөөг бууруулах, цочролд өртсөн иргэдэд үзүүлэх нийгмийн хамгааллын хариу арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;
✅Нийгмийн халамжийн салбарт мэргэжлийн нийгмийн ажилтан ажиллуулах, нийгмийн ажилтны мэргэжлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, нийгмийн ажилтан цаастай биш, зорилтот өрх иргэн, олон нийттэй ажиллах зэрэг зохицуулалтыг шинээр тусгасан.
✅Халамжийн үйлчилгээг бусад салбарын бодлого, арга хэмжээтэй уялдуулах, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, олон эх үүсвэрээс санхүүжүүлэх тогтолцооны асуудал зэргийг тусгасан юм.

🔹Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийг дагалдуулан нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд батлагдсанаар нийгмийн халамжийн өнөөгийн тогтолцооны хамрах хүрээ нь оновчтой, зорилтот бүлэгт чиглэсэн, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байж, үйлчилгээ нь иргэдийн идэвх сонголтод тулгуурлан хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдсан, уян хатан, чанартай, хүртээмжтэй болно.

🔹Нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулж байгаа нийт зардлыг огцом бууруулахгүйгээр, одоогийн халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийх зарчим баримтлах тул хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ачаалал үүсгэхгүй, халамжийн зардлын үр ашиг сайжрах юм. Энэ шинэчлэл бол халамжийг танах тухай биш, харин халамжийг зайлшгүй хэрэгцээ шаардлагатай хүнд, зөв хэлбэрээр, хэрэгтэй үед нь хүргэх юм.

Photos from Хууль зүй, дотоод хэргийн яам's post 20/05/2026

ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЖУРАМ БОЛОВСРУУЛЖ, БАТЛУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО

20/05/2026

ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ 81 БОЛОН 129 ДҮГЭЭР КОНВЕНЦ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

🔹Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хөдөлмөрийн хяналтын тухай 81 болон 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхийг дэмжлээ.

🔹Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн чиг үүргийг ОУХБ-ын “Аж үйлдвэр, худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц болон “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенцын чиг хандлагад нийцүүлэн холбогдох хэм хэмжээг хуульчилсан.

🔹Эдгээр конвенцыг ОУХБ-аас нэн тэргүүнд тавигдах конвенц буюу "Засаглалын конвенц" гэж тодорхойлсон байдаг бөгөөд олон улсын түвшинд чөлөөт худалдааны хэлэлцээрүүд нь хүний эрхийг хангах, байгаль орчныг хамгаалах, зохистой хөдөлмөр, сайн засаглалыг бэхжүүлэх нэн чухал арга хэрэгсэл гэж тооцогдох болсон.

🔹ОУХБ-ын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 1969 оны 129 дүгээр конвенц, “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 1947 оны 81 дүгээр конвенцод нэгдэн орсноор Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг сайжруулж, аж үйлдвэр, худалдаа, хөдөө аж ахуйн салбарт ажиллагчдыг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдний хөдөлмөрлөх эрхийг хангуулах ач холбогдолтой юм.

Монгол Улсын Засгийн газар
Олон улсын хөдөлмөрийн байгууллага - International Labour Organization

Photos from Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам's post 20/05/2026

АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ АСУУДЛААР ХӨДӨЛМӨРИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛЖ БАЙНА

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдын чадавхыг бэхжүүлэх ээлжит сургалтаа зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтаар гэрийн үйлчилгээний болон туслах малчид, эмзэг бүлгийн ажилтны хөдөлмөрлөх эрхийг үр дүнтэй хамгаалах, хөдөлмөрийн эрхийн шинээр гарч ирж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын туршлага, олон, практикт тулгуурласан мэдлэг чадавх олгох юм.

ОУХБ-ын “Орчин үеийн хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх нь” сэдэвт 17 модуль хөтөлбөрөөр онол, практик хосолсон сургалтыг Удирдлагын академитай хамтран үе шаттай, тасралтгүй зохион байгуулж байгаа билээ.

Сургалтыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол улсыг хариуцсан товчооны захирал ноён Чан Хи Ли нээж хэлсэн үгэндээ, Хөдөлмөрийн хяналтын байцаагчид ажилтны эрхийг хамгаалахад үнэлж баршгүй үүрэг оролцоотой хүмүүс. Хэдийгээр хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч албан бус салбарт, тэр дундаа гэрийн үйлчилгээ, туслах малчин, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд тавих хяналтад сорилт бэрхшээлүүд байсаар байгааг цохон тэмдэглээд, “Хөдөлмөрийн хяналтын тухай” ОУХБ-ын 129, 81 дүгээр конвенцод нэгдэн ороход манлайлал үзүүлж буй ГБХНХ-ын сайд Т.Аубакир, Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын газрын дарга Б.Алимаа нарт талархаж буйгаа илэрхийллээ.

Олон улсын хөдөлмөрийн байгууллага - International Labour Organization

19/05/2026

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ 7 ХОНОГИЙН ТОЙМ
(2026.05.11–05.15)

Та бүхэнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт өнгөрсөн 7 хоногт өрнөсөн үйл явдлын тойм мэдээллийг хүргэе.
Нийгмийн даатгалын ерөнхий газар
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв
Хүн Ам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сургалт, Судалгааны Хүрээлэн

Photos from Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам's post 19/05/2026

ХАБЭА-Н ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ 100 ГАРУЙ ХАБ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ ХЭЛЭЛЦЛЭЭ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон Монголын хөдөлмөрийн их сургууль хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.05.19/ зохион байгууллаа.

Анхдагч хууль 2008 онд батлагдсанаар салбартаа том ахиц гарсан ч өнгөрсөн 18 жилийн хугацаанд манай улсын нийгэм, эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд асар их өөрчлөлт гарлаа. Иймд бид өнгөрсөн хугацааны ололт амжилтаа бататгаж, олон улсын сайн туршлагад нийцүүлэн эрх зүйн орчноо шинэчлэх зүй ёсны шаардлага тулгараад байна.

Хэлэлцүүлэгт оролцсон ХАБ-ын мэргэжилтнүүд практик дээр тулгардаг асуудлуудаа ил тод хэлж, хуулийн хэрэгжилтийг хангах механизм, даатгалын урамшууллын тогтолцоо, эрсдэлийн үнэлгээг сайжруулах чиглэлээр маш бүтээлч, бодитой саналуудыг гарган асуулт, хариултын хэсэгт оролцлоо.

Photos from Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам's post 19/05/2026

БЭЛГИЙН ЧИГ БАРИМЖАА ХҮЙСЭЭР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ, ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХӨӨС ХАМГААЛАХ АСУУДЛААРХ БИЕ ДААСАН ШИНЖЭЭЧ МАНАЙ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА

🔹НҮБ-ын Хүнийг бэлгийн чиг баримжаа, хүйсээр ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах асуудлаарх Бие даасан шинжээч Грэйм Рийд манай Улсад ажиллаж байна.

🔹Тэрбээр, хүмүүсийг бэлгийн чиг баримжаа, хүйсийн бармжаагаар ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын хүний эрхийн баримт бичгүүдийн хэрэгжилт, илэрч буй ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн шалтгаан, үр дагавар, түүнийг арилгахад учирч буй сорилт, бэрхшээлийг тодорхойлохын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас энэ чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж, яриа хэлэлцээ өрнүүлэн, улмаар дүгнэлт, зөвлөмж гаргах аж.

🔹Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Жендерийн Үндэсний хорооны төлөөлөл хамтран өнөөдөр Бие даасан шинжээч Грэйм Рийд нарын төлөөлөгчидтэй уулзаж, авч буй арга хэмжээ, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулт өглөө.

🔹Монгол Улс Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-аар 2021 онд баталж, 2022 оны 1 дүгээх сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Тус хуулиар ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхах, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох тухай зүйлийг тусгайлан хуульчлан баталсан билээ.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


United Nations Street/5
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30