21/05/2026
Монгол Улс дахь Конрад-Аденауэр-Сан болон Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагддаг төрийн албан хаагчдын сургалт энэ сарын 14-ний өдөр Завхан аймгийн Улиастай хотод боллоо. Тус сургалтыг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа.
Сургалтыг Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгч Виктор Франк нар нээж, үг хэллээ. Тус сургалтад аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга, мэргэжилтнүүд, ЗДТГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон Засаг даргын дэргэдэх агентлагуудын удирдлага, төлөөлөл хамрагдав.
ХБНГУ-ын Бундестагийн гишүүн асан Манфрэд Грунд "Бундестагийн болон орон нутгийн сонгууль" сэдвээр, МУИС-ийн УТСОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн багш, доктор Г.Мягмар "Байгууллагын соёл" сэдвээр тус тус илтгэл тавьж, оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүлэн мэдээлэл солилцлоо.
Im Rahmen der Zusammenarbeit zwischen der Konrad-Adenauer-Stiftung in der Mongolei und der Regierungskanzlei der Mongolei fand am 14. Mai in der Stadt Uliastai in der Provinz Zavkhan eine Fortbildung für Beamte statt. Die Schulung wurde in Kooperation mit dem Gouverneursamt der Provinz Zavkhan organisiert.
Eröffnet wurde die Veranstaltung mit Grußworten von G. Unurbayar, Gouverneur der Provinz Zavkhan, U. Byambasuren, stellvertretender Leiter der Regierungskanzlei, und Viktor Frank, Leiter des Auslandsbüros der Konrad-Adenauer-Stiftung in der Mongolei. An der Schulung nahmen der Leiter des Arbeitsstabes sowie Referenten des Provinzparlaments, Abteilungsleiter und Fachreferenten der Gouverneursverwaltung sowie Leiter und Vertreter der nachgeordneten Behörden des Gouverneurs teil.
Im fachlichen Teil referierte Manfred Grund, ehemaliges Mitglied des Deutschen Bundestages, zum Thema „Bundestags- und Kommunalwahlen“. Zudem hielt Dr. G. Mjagmar, Dozentin an der Fakultät für Öffentliche Verwaltung der School of International Relations and Public Administration (SIRPA) an der Staatsuniversität der Mongolei, einen Vortrag zum Thema „Organisationskultur“. Im Anschluss an die Vorträge fand im Rahmen einer Diskussionsrunde ein reger Meinungs- und Informationsaustausch mit den Teilnehmern statt.
20/05/2026
2026 оны 05-р сарын 22-ны өдөр “БИЗНЕС БОДЛОГЫН ФОРУМ” Блю Скай зочид буудлын “Эмералд” танхимд болно.
Энэхүү форум нь Ардчилсан намын дэргэдэх Гэрэгэ Тинк Танкын санаачлагаар, Конрад-Аденауэрын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна.
Бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, судлаачид та бүхнийг оролцохыг урьж байна.
Бүртгүүлэх холбоос: https://forms.office.com/r/JmSwbdpEGF?origin=lprLink
19/05/2026
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар болон Конрад-Аденауэр-Сан хамтран нутгийн захиргааны албан хаагчдад зориулсан сургалтыг 5 дугаар сарын 13-ны өдөр Алтай хотод зохион байгууллаа. Уг сургалт нь төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, хариуцлагатай, үр ашигтай хүргэх, албан хаагчдын шийдвэр гаргах чадварыг бэхжүүлэх зорилготой юм.
Сургалтыг аймгийн Засаг дарга Г.Чинбат, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгч Виктор Франк нар нээж, үг хэлэв. Сургалтад аймгийн ИТХ, ЗДТГ болон харьяа агентлагуудын удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.
Сургалтаар ХБНГУ-ын Бундестагийн гишүүн асан Манфрэд Грунд "Бундестагийн болон орон нутгийн сонгууль" сэдвээр илтгэл тавьсан бол МУИС-ийн УТСОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн багш, доктор Г.Мягмар "Байгууллагын соёл", “Ёс зүйн манлайлал”, сургагч багш Т.Эрхэмбаяр “Хиймэл оюун ухаан: Цахим засаглал” сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
SCHULUNG FÜR BEAMTE UND ANGESTELLTE IM ÖFFENTLICHEN DIENST DURCHGEFÜHRT
Die Regierungskanzlei, das Gouverneursamt der Provinz Gobi-Altai und die Konrad-Adenauer-Stiftung haben am 13. Mai in der Stadt Altai gemeinsam eine Schulung für lokale Verwaltungsbeamte organisiert. Ziel dieser Schulung ist es, die Bereitstellung transparenter, rechenschaftspflichtiger und effizienter öffentlicher Dienstleistungen für die Bürger zu fördern sowie die Entscheidungskompetenz der Bediensteten zu stärken.
Die Schulung wurde vom Gouverneur der Provinz, G. Chinbat, dem stellvertretenden Leiter der Regierungskanzlei, U. Byambasuren, und dem Repräsentanten der Konrad-Adenauer-Stiftung in der Mongolei, Viktor Frank, eröffnet. An der Veranstaltung nahmen Führungskräfte und Fachkräfte des Provinzparlaments, des Gouverneursamtes sowie der nachgeordneten Regierungsbehörden teil.
Im Rahmen der Schulung hielt Manfred Grund, ehemaliges Mitglied des Deutschen Bundestages, einen Vortrag zum Thema „Bundestagswahlen und Kommunalwahlen“. Zudem sprachen Dr. G. Myagmar, Dozentin an der Fakultät für Öffentliche Verwaltung der Schule für Politikwissenschaft, Internationale Beziehungen und Öffentliche Verwaltung (SIRPA) an der Staatsuniversität der Mongolei, über „Organisationskultur“ sowie der Trainer T. Erkhembayar über „Künstliche Intelligenz: E-Governance“ und leiteten die anschließende Diskussion.
18/05/2026
Конрад-Аденауэрын сангийн урилгаар Монгол Улсад ажилласан ХБНГУ-ын Бундестагийн гишүүн асан Манфред Грунд өнгөрөгч ням гарагт УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягтай уулзлаа. Манфред Грунд нь ХБНГУ-ын Бундестагийн гишүүнээр олон жил ажилласан туршлагатай улс төрч төдийгүй Герман–Төв Азийн парламентын бүлгийн даргын үүрэгт ажлыг олон жил хашсан юм.
Уулзалтын үеэр хоёр эрхэм Монгол, Германы улс төрд өрнөж буй үйл явдал, нийгмийн гол чиг хандлагуудын талаар санал солилцож, Монгол Улсад ардчиллын жилүүдэд болсон онцлох үйл явдлуудыг хөндөн ярилцлаа.
Уулзалтын төгсгөлд Манфред Грунд УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягт ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаасаа нэр дэвшин, ард иргэдийнхээ итгэлийг хүлээн амжилттай ажиллахыг хүсэн ерөөгөөд, “дараагийн уулзалтаараа бид Монгол, Германы ирээдүй, хөгжил дэвшлийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцаж сууна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
Am Sonntag, 17. Mai 2026 trafen sich der ehemalige Bundestagsabgeordnete Manfred Grund sowie der Abgeordnete des Großen Staatskhurals der Mongolei, Altankhuyag Norov, zu einem politischen Austausch.
Manfred Grund bringt große parlamentarische Erfahrung mit. Viele Jahre gehörte er dem Deutschen Bundestag an und prägte als Vorsitzender der Parlamentariergruppe Deutschland–Zentralasien den politischen Dialog zwischen Deutschland und der Region maßgeblich mit.
Im Mittelpunkt des Gesprächs standen aktuelle politische Entwicklungen in der Mongolei und in Deutschland sowie wichtige historische Wegmarken seit der demokratischen Revolution in der Mongolei. Beide Seiten würdigten die enge Verbindung beider Länder und die Bedeutung eines offenen, vertrauensvollen Dialogs.
Mit Blick auf die weitere politische Entwicklung in der Mongolei wünschte Manfred Grund Altankhuyag Norov viel Erfolg für seine künftigen Vorhaben. Dabei betonte er:
„Ich habe keinen Zweifel daran, dass wir uns bei unserem nächsten Treffen erneut über die Entwicklung und Zukunft unserer beiden Länder – der Mongolei und Deutschlands – austauschen werden.“
11/05/2026
КАС-ИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ СЭТГҮҮЛ ЗҮЙН ЧАДАВХЖУУЛАХ ХӨТӨЛБӨРТ 2026 УРЬЖ БАЙНА
KAS COLLEGE FOR ENVIRONMENTAL JOURNALISM 2026
Конрад-Аденауэр-Сангаас хэрэгжүүлдэг Байгаль орчны сэтгүүл зүйн чадавхжуулах хөтөлбөрийг Монголын Хэвлэлийн Хүрээлэнтэй хамтран байгаль орчны хамгаалал, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт болон нүүдэлчдийн өв соёлын сэдвийн хүрээнд зохион байгуулна.
Хөтөлбөрийн зорилго:
Монгол Улсад 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулагдана. Энэхүү хурал нь Монгол орны байгаль орчны нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн менежмент болон нүүдэлчдийн соёлыг баримтад суурилсан мэргэжлийн сэтгүүл зүйгээр дамжуулан олон улсад таниулах чухал гарц юм.
Хөтөлбөрт хамрагдсанаар:
• Хөтөлбөрийн дагуух уур амьсгал, байгаль орчны чиглэлийн
экспертүүдтэй уулзалт, хэлэлцүүлэг хийгдэнэ;
• Байгаль орчны мэдээллийн өгөгдөл цуглуулах, анаилиз
хийх, баталгаажуулах арга зүйд суралцах;
• Хиймэл оюун ухааныг сэтгүүл зүйд ашиглах шинэ тутам
практик, дадлага;
• Бичил тэтгэлэг авах боломжтой.
• Оролцогчдын нийтлэлээр эмхэтгэл боловсруулан олон
нийтэд хүргэнэ.
Бүртгэлийн хугацаа: 2026 оны 06-р сарын 03-ны 23:59 цаг хүртэл
Бүртгүүлэх холбоос:
https://form.jotform.com/242553946199066
Хамтрагч байгууллагууд:
Монгол Улс дахь Конрад-Аденауэр-Сан
Монголын Хэвлэлийн Хүрээлэн
07/05/2026
Дорнод аймгийн Ардчилсан намын санаачилгаар Монгол дахь Конрад-Аденауэр сан хамтран “Алсын хараа” сургалтын эхний үе шатыг өнөөдөр Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, Дорнод аймгийн АН-ын дарга Э.Төмөрбаатар нар нээн үг хэлж, намын хорооны үйл ажиллагаа, төлөвлөгөөний талаар товч мэдээлэл хүргэлээ.
Сургалтад аймгийн намын хорооны гишүүд танхим болон цахим хэлбэрээр идэвхтэй оролцож, Дорнод аймгийн АН-ын алдаа, оноо, ардчиллын үнэт зүйлс, сонгуулийн төлөвлөлт, олон нийтийн нөлөөллийн талаарх илтгэл, мэдээллийг сонсож хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Дорнод аймгийн АН-ын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм илтгэгч багш нартаа болон сургалтад идэвхтэй оролцсон намын хорооны нийт гишүүддээ талархал илэрхийлье.
02/05/2026
Конрад-Аденауэр-Сангийн олон жилийн хамтын ажиллагаатай түнш байгууллага Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
Хэвлэлийн Хүрээлэн нь хараат бус хэвлэл мэдээллийг хөгжүүлж, түүгээр дамжуулан ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, үг хэлэх эрх чөлөөг тууштай хамгаалж ирснээрээ Монголын ардчилалд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн гавьяатай байгууллага билээ.
Тус Хүрээлэнг 23 дахь жилдээ удирдаж буй доктор Мягмарын Мөнхмандах ойн баярын номдоо: “Хэвлэлийн Хүрээлэнгийн амжилт бол гадаадын тусламж гэхээсээ илүүтэй монголчууд бидний өөрсдийн ололт болон түүхэнд тэмдэглэгдэж байна” хэмээн онцолжээ.
Хэвлэлийн Хүрээлэнгийн үйл ажиллагааг өргөн далайцтай, тогтвортой удирдан чиглүүлж, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө зориулан ирсэн хатагтай, доктор М.Мөнхмандах Танд болон үе үеийн нийт хамт олонд ойн баярын мэнд хүргэе. Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах үйлсэд оруулсан та бүхний үнэтэй хувь нэмэрт гүн талархал илэрхийлье!
27/04/2026
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Эрхэмсэг ноён Бирваагийн Мандахбилэгт гүн талархал илэрхийлье.
Эрхэмсэг ноён Б.Мандахбилэг нь 2021 оны 12 дугаар сараас эхлэн Монгол Улсыг ХБНГУ-д төлөөлөн ажиллахдаа өөрийн арвин туршлага, алсын хараа, идэвх зүтгэлээ хоёр улсын харилцааны төлөө бүрэн зориулж ирсэн билээ. Түүний Герман Улстай тогтоосон нягт холбоо, элэгсэг хандлага нь гүйцэтгэсэн үйл хэрэг бүрээс нь ямагт мэдрэгдэж байлаа.
Элчин сайдтай хамтран ажиллахад нээлттэй, халуун дулаан, найрсаг уур амьсгал бүрддэг төдийгүй тэрээр ажлын өндөр хариуцлага, мэргэжлийн ёс зүйг дээд зэргээр баримталдаг байв. Герман-Монголын харилцааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд оруулсан түүний хувь нэмэр онцгой билээ.
Конрад-Аденауэр-Сангийн зүгээс харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагаа болон тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Нийгэмд манлайлал үзүүлж буй эрхэм хүмүүн Б.Мандахбилэг нь манай сангийн тэтгэлэгт төгсөгчдийн эгнээнд багтдагт бид бахархахын зэрэгцээ, үүнийг нэр төрийн хэрэг хэмээн үздэг.
Таны цаашдын ажил үйлсэд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөхийн ялдамд, цаашид ч найрсаг харилцаатай байхдаа бид баяртай байх болно.
Танд их баярлалаа!
Wir möchten S. E. Botschafter Mandakhbileg Birvaa unseren herzlichen Dank aussprechen.
Seit Dezember 2021 vertrat er die Mongolei in Deutschland mit großer Erfahrung, Weitblick und persönlichem Engagement. Seine enge Verbindung zu Deutschland war dabei stets spürbar.
Der Austausch mit ihm war jederzeit offen, herzlich, freundschaftlich und zugleich hochprofessionell. Mit seinem Einsatz prägte er die deutsch-mongolischen Beziehungen in besonderer Weise. Sein Beitrag zur Vertiefung der bilateralen Beziehungen war außergewöhnlich.
Die Konrad-Adenauer-Stiftung dankt ihm herzlich für die vertrauensvolle Zusammenarbeit und seine verlässliche Unterstützung. Zugleich ist die Stiftung sehr stolz und geehrt, eine derart herausragende Persönlichkeit zu ihren Altstipendiaten zählen zu dürfen.
Für seinen weiteren beruflichen Weg wünschen wir ihm alles erdenklich Gute und würden uns sehr freuen, auch künftig in Verbindung zu bleiben.
Vielen Dank!